Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00229

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2017/00229

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Лаалаг овогтой, Доржийн Алтаннавчийн хүсэлттэй,

/Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа Наадамчдын зам гудамж, 713 дугаар байр, 42 тоотод оршин суух, регистрийн дугаар ОЭ70122661/

 

М.Сан-Эрэгтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Алтаннавч, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Д.Алтаннавч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Сан-Эрэгтэй 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр танилцаж, 2004 оны 3 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор хамтран амьдарч эхэлсэн. 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүү С.Отгонбаярыг төрүүлсэн. Улмаар нөхөр маань элэгний церриоз өвчний улмаас 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эмнэлэгт нас барсан. Бид энэ хугацаанд Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Наадамчдын гудамж, Буянт-Ухаа 1 дүгээр хороолол, 713 дугаар байр, 42 тоотод оршин сууж, амьдарч байсан. Миний нөхөр М.Сан-Эрэг нь өмнөх эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулаагүй байсан бөгөөд өмнөх эхнэр нь Увс аймагт оршин суудаг байсан. Иймд Д.Алтаннавч намайг 2004 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл М.Сан-Эрэгтэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Алтаннавч нь М.Сан-Эрэгтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Алтаннавч “...Д.Алтаннавч намайг 2004 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл М.Сан-Эрэгтэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

Лаалаг овогтой, Доржийн Алтаннавч нь Тайжууд овогтой, Мөнхөөгийн Сан-Эрэг /регистрийн дугаар ОЭ70122773/ 2004 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь хүү Сан-Эрэгийн Отгонбаярын 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Төрсний бүртгэлийн гэрчилгээнд “...эх Доржийн Алтаннавч” гэсэн бичилт, 1991 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Сан-Эрэгийн Гансүхийн “...миний төрсөн эцэг М.Сан-Эрэг нь 2003 оны 11 сард ээж Д.Алттаннавчтай танилцаж, хамт амьдарч эхэлсэн ба 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хамт амьдарсан. Учир нь миний эцэг элэгний өвчний улмаас нас барсан” гэсэн тодорхойлолт, түүний гэрчийн мэдүүлэг, М.Отгонсүрэнгийн “...М.Сан-Эрэг нь миний төрсөн дүү бөгөөд Д.Алтаннавчтай 2003 онд танилцаж, 2004 оны 3 дугаар сараас хамтран амьдарч, тэдний дундаас 2010 онд хүү С.Отгонбаяр төрсөн. Ингээд дүү маань өвчний улмаас 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нас барсан. Иймээс Д.Алтаннавч, М.Сан-Эрэг нар нь 2004 оны 3 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хамт амьдарсан” гэсэн тодорхойлолт, түүнийг гэрчээр асуусан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

Тайжууд овогтой, Мөнхөөгийн Сан-Эрэгтэйг /регистрийн дугаар ОЭ70122773/ 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өвчний улмаас нас барсныг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нас барсны бүртгэлийн 5028 дугаарт бүртгэж, 0000189086 дугаар гэрчилгээ олгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан нэхэмжлэгч Лаалаг овогтой, Доржийн Алтаннавч нь Тайжууд овогтой, Мөнхөөгийн Сан-Эрэгтэй/регистрийн дугаар ОЭ70122773/ 2004 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 06-ныөдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Анхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээрсарын 02-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД