Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 00197

 

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2017/00197

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Илжгэд овогтой, Цэрэнчимэдийн Цогзолцэрмаагийн нэхэмжлэлтэй,

/Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран, 9 дүгээр гудамж, 206Б тоотод оршин суух, регистрийн дугаар ПЮ59020503/

 

Хариуцагч: Бэсүд овогтой, Нямжавын Энхтөрд холбогдох

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун 117 дугаар байр, 122 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧГ66031974/

 

Үүргийн гүйцэтгэлд 9.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Цогзолцэрмаа, түүний өмгөөлөгч Ж.Содномдаржаа, хариуцагч Н.Энхтөр, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Цогзолцэрмаа шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Н.Энхтөр нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 9.000.000 төгрөг дэр нэмэгдүүлэн шаардлага 6.500.000 төгрөгийн хамт нийт 15.500.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу мөнгөө төлж барагдуулж дуусах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Ц.Цогзолцэрмаа нь Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 9 дүгээр гудамж, 206-б тоотод түрээс төлөхгүйгээр амьдарч, хариуцагч Н.Энхтөр нь 15.500.000 төгрөгийг хугацаанд төлж барагдуулж дууссанаар нэхэмжлэгч Ц.Цогзолцэрмаа нь Н.Энхтөрийн өмчлөлийн байрыг бүрэн чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Иймд эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 9.000.000 төгрөг дээр нэмэгдүүлсэн шаардлага 6.500.000 төгрөгийн хамт нийт 15.500.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу мөнгөө төлж барагдуулж дуусах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Ц.Цогзолцэрмаа нь Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 9 дүгээр гудамж, 206-б тоотод түрээс төлөхгүйгээр амьдарч, би 15.500.000 төгрөгийг хугацаанд төлж барагдуулж дууссанаар нэхэмжлэгч Ц.Цогзолцэрмаагийн өмчлөлийн байрыг бүрэн чөлөөлж өгөх байдлаар харилцан тохиролцож эвлэрсэн нь үнэн. Иймд эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                               

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Цогзолцэрмаагийн “...хариуцагч Н.Энхтөр нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 9.000.000 төгрөг дээр нэмэгдүүлсэн шаардлага 6.500.000 төгрөгийн хамт нийт 15.500.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулж, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу мөнгөө төлж барагдуулж дуусах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Ц.Цогзолцэрмаа нь Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 9 дүгээр гудамж, 206-б тоотод түрээс төлөхгүйгээр амьдарч, хариуцагч Н.Энхтөр нь 15.500.000 төгрөгийг хугацаанд төлж барагдуулж дууссанаар нэхэмжлэгч Ц.Цогзолцэрмаа нь Н.Энхтөрийн өмчлөлийн байрыг бүрэн чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа” гэсэн хариуцагч Н.Энхтөр “...нийт 15.500.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу мөнгөө төлж барагдуулж дуусах хүртэлх Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 9 дүгээр гудамж, 206-б тоотод түрээс төлөхгүйгээр амьдарч, би 15.500.000 төгрөгийг хугацаанд төлж барагдуулж дууссанаар нэхэмжлэгч Ц.Цогзолцэрмаагийн байрыг бүрэн чөлөөлж өгөх байдлаар харилцан тохиролцож эвлэрсэн нь үнэн” гэсэн хүсэлтийг тус тус гаргажээ.

 

Талууд шүүх хуралдааны явцад “нэхэмжлэгч Ц.Цогзолцэрмаа нь 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 15.500.000 төгрөг болгосныг хариуцагч Н.Энхтөр 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 15.500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, Н.Энхтөр нь 15.500.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах хүртэл хугацаанд Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 9 дүгээр гудамж, 206-б тоот орон сууцанд түрээс төлөхгүйгээр амьдарч, 15.500.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулан уг байрыг чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцож” 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигч харилцан тохиролцож, дээрх байдлаар эвлэрэн хэлэлцсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ц.Цогзолцэрмаагийн нэхэмжлэлтэй, Н.Энхтөрд холбогдох үүргийн гүйцэтгэлд 9.000.000 төгрөг  гаргуулах тухай иргэний хэрэгт “нэхэмжлэгч Ц.Цогзолцэрмаа нь 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 15.500.000 төгрөг болгосныг хариуцагч Н.Энхтөр 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 15.500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, Н.Энхтөр нь 15.500.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах хүртэл хугацаанд Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 9 дүгээр гудамж, 206-б тоот орон сууцанд түрээс төлөхгүйгээр амьдарч, 15.500.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулан уг байрыг чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцож” зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2016/29979 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ц.Цогзолцэрмааг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД