| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2020/00045/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2020-10-21 |
| Зүйл хэсэг | 22.8.1.1., |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, Нарийн бичгийн дарга Н.**, Улсын яллагч Т.**, Шүүгдэгч С.**нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.**холбогдох эрүүгийн ***тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 02 дугаар сарын 24-ний өдөр **аймгийн **суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, **аймгийн **сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байгаа, **аймгийн **сум ** 00-00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, **овогт ****РД/МК-/. Холбогдсон хэргийн талаар: С.**нь ******* аймгийн **сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 11, 12 дугаар cap, 2018 оны 01, 10, 11 дүгээр сард албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Монгол улсын 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан "Монгол улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн", 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан "Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно”, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан "Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй", 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан "Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно", Монгол улсын төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан "Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах", Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6- д заасан "Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцана", 13 дугаар зүйлийн 13.7-д "Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно", 20 дугаар зүйлийн 20.1.2-д "нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах" зэрэг заалтууд, ******* аймгийн Орхонтуул сумын Эрүүл мэндийн төвийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хурлаар хэлэлцэн баталсан "Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам"-ын 7.3 “Түр чөлөө олгох"-ийн 7.3.3-д заасан "Хувийн хүсэлтээр гадаад явах болон бусад шалтгаантай үед тэдгээрийн хүсэлтийг үндэслэн цалингүй чөлөөг удирдлагын багийн шийдвэрийн дагуу олгоно" гэснийг тус тус зөрчиж, тус эрүүл мэндийн төвийн сувилагч Н.Дэлгэрдалай 2017 оны 11, 12 дугаар cap, 2018 оны 01 дүгээр сард Бүгд Найрамдах Солонгос улсад байхад ажилласан мэтээр цагийг бүртгэж, 1,644,297 төгрөгний цалин, Мөн тус эрүүл мэндийн төвийн дүн бүртгэгч, бага эмч Д.**2018 оны 10, 11 дүгээр сард Бүгд Найрамдах Солонгос улсад байхад ажилласан мэтээр цагийг бүртгэж, 1,582,488 төгрөгний цалин бүгд 3,226,785 төгрөгний цалин бодож төсвөөс зарцуулж, хувь хүний орлогын албан татварт 233.225,00 төгрөгийг суутгаж, төсөвт төлөгдснийг хасч 2,993,560 төгрөгийг цалингийн сангаас зориулалт бусаар зарцуулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүдэгч С.**нь ******* аймгийн **сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 11, 12 дугаар cap, 2018 оны 01 дүгээр сард тус төвийн сувилагч Н.**Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж байхад нь ажилласнаар цагийг бүртэж, 1,644,297 төгрөгийн цалин, мөн дүн бүртгэгч, бага эмч Д.**2018 оны 10, 11 дүгээр сард Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж байхад нь ажилласнаар бүртгэж, 1,582,488 төгрөгийн цалин бүгд 3,266,785 төгрөгийн цалин бодож, хувь хүний орлогын албан татварт 233,225 төгрөгийг суутгаж, төсөвт төлөгдснийг хасч 2,993, 560 төгрөгийг цалингийн сангаас зориулалт бусаар зарцуулсан үйлдэл нь: Шүүгдэгч С.**шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би ******* аймгийн Орхонтуул сумын эрүүл мэндийн төвд 2016 оны 10 сард орсон. Н.**гэх манай сувилагч 2017 оны 11, 12 сар, 2018 оны 01 сард нөхөртэйгөө хамт Солонгос улс руу гарахаар боллоо. Та надад цалинтай чөлөө өгөөч гэж хэлсэн. Н.**надад өргөдөл өгөөд би өөртэй нь уулзсан. Тэгээд уулзахад би цалингаа авч ирээд эрүүл мэндийнхээ төвд өгнө. Тэр мөнгөөр байгууллагадаа хэрэгтэй зүйл авч байя гэж хэлсэн. Би тухайн үед сайн мэддэггүй байсан болохоор “ийм зүйл байж болдог юм уу?” гэж асуусан. Тэгэхэд болно даргаа. Ийм байдалтай явдаг гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би цалинтай чөлөө өгөөд явуулсан. Ирүүлсэн цалинг нь би эрүүл мэндийн төвдөө, хамт олны шинэ жилдээ, автомашины сэлбэгт зарцуулсан байгаа. Д.**нь дараа жилийнх нь 09 сард амралтаа аваад би Солонгос улс руу явлаа. Миний виз гарчихсан байна. Та Н.**ийм байдлаар чөлөө өгчихсөн байж надад заавал өгөх ёстой гэсэн. Надад чөлөө өгөхгүй бол энэ талаар дараа дараагийнх нь шатанд хэлнэ гэсэн. Би сүүлдээ үүнийг хүнд хэрэг байна гэж ойлгоод тэр хүндээ барьцаалагдаад аргагүйн эрхэнд 2, 3 сарын чөлөө өгсөн. 2019 оны намар 08 сард над дээр виз гарчихлаа гээд дахиж орж ирсэн. Тэгэхэд нь би чамд дахиж чөлөө өгөхгүй. Чи ажлаа өгөөд явбал яв гэж хэлсэн. Гэтэл ажлаа өгөөгүй явчхаад 3 сарын дараа надтай уулзсан. Тэгээд Хөтөлийн шүүх дээр ирээд надад чөлөө өгөөгүй гэж явж байгаад 2020 оны 01 сард буцаж ажилдаа орсон. Би хууль сайн мэдэхгүй учраас өөрөө өөрийгөө ороосон муухай зүйл хийчихлээ. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад: Гэрч М.**мөрдөн байцаалтад өгсөн: “...би одоогийн байдлаар ******* аймгийн ***сумын шинэ төвд байрлах эрүүл мэндийн төвд эрхлэгчээр ажиллаж байгаа миний өмнө манай сумын эрхлэгчээр ажилладаг байсан ******* гэх эмч ажиллаж байсан. Тэр үед 2017 онд сувилагч Н.**, 2018 онд сувилагч Д.**нар Солонгос улс руу 3 сарын хугацаатай ажиллахаар явах гээд ажлаасаа чөлөө хүссэн юм байна лээ. Тэр үед Н.**, Д.**нарыг чөлөө авч болно оо гэхдээ нийгмийн даатгал таслахгүй төлөгдөнө бас цалин нь бүтэн орно гэхдээ цалингаа буухаар буцаад цалингаа явуулна гэсэн болзолтой чөлөө аваад явсан юм байна лээ. Тэгээд Н.**, Д.**нар нь Солонгос улс руу яваад 2 сар гаран болоод буцаад ирсэн тэр үед Н.Дэлгэрдалай, Д.Болортуяа нарын цалин хэвийн орж байсан. Мөн 2017 оны 09 дүгээр сард С.**эмчийг эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд манай шинэ төвийн эмнэлгийн 80 жилийн ой болж ард иргэд ажилчдаас хандив авсан боловч хэдэн төгрөг цугларч хэрхэн зарцуулагдсан нь тодорхойгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандах болсон. С.**эмч нь 2016 оноос хойш 2020 оны 03 дугаар сар хүртэл эрхлэгчээр ажиллаж байсан. Би тухай үедээ мэдээгүй байж байгаад 2020 оны 04 дүгээр сард Н.**, Д.**нарыг чөлөө аваад Солонгос улсад ажиллаж байх хугацаанд цалин нь орж байсан гэдгийг мэдсэн. Миний мэдэж байгаагаар Д.**цалин нь ороход Д.**буцаагаад ахлах сувилагч Б.**гэх хүний данс руу цалингаа явуулдаг байсан юм байна лээ. Би Б.**эмчийг Д.**цалинг аваад юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна. Би эхлээд сувилагч Д.**асуухад Б.**эмч надад нийгмийн даатгалыг чинь таслахгүй төлнө бас цалинг чинь оруулна харин чи цалингаа аваад буцаагаад явуулаарай гэсэн болохоор нь зөвшөөрөөд чөлөө аваад явсан юм аа тэгээд би цалингаа буухаар Б.**эмчийн 5052012226 дугаартай дансанд буцаагаад цалингаа явуулдаг байсан гэж хэлсэн. Дараа нь Н.**асуухад С.Норжинлхам эмчийн дансанд авсан цалингаа буцаагаад явуулдаг байсан гэж хэлсэн. Би Н.**сувилагчтай тухтай ярьж чадаагүй сүлжээ нь тасалдаад байсан. Тухайн үед манай эрхлэгчээс ажилчдад Н.**, Д.**нартай холбоотой чөлөө авсан талаар тушаал шийдвэр танилцуулаагүй. Тухайн үед хэд хүртэл хоногоор цалинтай чөлөө өгдөг журамтай байсныг би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр ххийн 16-17/, Гэрч М.***мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Отгонгалаа эмч бид хоёрын хооронд өс хонзон өр авлагын асуудал огт байхгүй. **нь өөрөө ажил дээрээ байдаггүй, зарчимч ажлын санал тавихаар намайг буруутгаж загнаад байдаг байсан болохоор би өөрийн хүсэлтээр 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас гарсан. Гэвч сумын иргэдээс намайг эмчээрээ буцаж ажилдаа орооч гэх хүсэлтийг засаг даргад хүргүүлээд сумын засаг даргын зөвлөлийн хурал 2 удаа хуралдаж **эмчийг тушаал бууруулан эмчлэгч эмчээр томилоод намайг эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилсон байсан. Би хүмүүс надад итгээд намайг ажиллуулах хүсэлтэй байгааг хүндэтгэж үзээд буцаж ажилдаа орсон. **эмч тушаал буурсныгаа буруу гэж үзээд аймгийн засаг даргад гомдол гаргаад буцаад 2020 оны 04 дүгээр сарын 30-нд эрүүл мэндийн төвийн даргаар томилогдож би ажлаас чөлөөлөгдсөн. 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс буцаад **эмчийн хүсэлтээр эмчээрээ ажиллаж байгаа. Намайг дарга болгох гэж **эмчийн эсрэг өргөдөл гомдол гаргасан гэж огт ойлгож болохгүй. Би шударга, эмнэлгийн ажлыг ойлгодог даргатай хамтран ажиллахад бэлэн. Отгонгалаа эмч шиг ёс зүй, Сахилга батгүй хүний удирдлага дор шударга бус үнэлгээгээр ажлаа үнэлүүлэн ажиллаж чадахгүй байсан юм.... “ гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 106 /, Гэрч Н.**мөрдөн байцаалтад өгсөн: “...Таны асуусан хугацаанд би Солонгос улсад ажилласан юм. Өөрийнхөө нийгмийн даатгалыг тасалдуулахгүй байх зорилгоор эрүүл мэндийн төвийн эрхлэгч С.**намайг Солонгос улсад ажиллаж байх хугацаанд нийгмийн даатгалыг тасалдуулахгүйгээр чөлөө олгож өгнө үү гэж хүсэлт тавьсан. ******* дарга хуулийн хүрээнд олон сар цалинтай чөлөө олгох боломжгүй учраас таныг ажиллаж байгаа гэж цалин бодож олгоно. Харин та цалингаа байгууллагад өгөөрэй бид нар таны цалинг байгууллагын зардалд зарцуулна шүү гэж хэлсэн. Тэгээд би Солонгос улсад ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 12 сард манай лаборантаар ажиллаж байсан С.**над руу бид нар шинэ жил хийх гэж байна. Дарга чамайг цалингаа явуулаарай гэсэн гээд ярихаар нь би очиж байгаад өгье гэж хэлээд 827,000 төгрөгийг С.***сувилагч С.**өгүүлсэн. Харин дараа нь 400 000 төгрөгийг хамт олны хуримтлалын данс руу шилжүүлсэн. Би огт мөнгө төгрөг өгөөгүй, хахууль авахыг шаардсан зүйл байхгүй. Үлдэгдэл 400 гаран мянган төгрөгийг байгууллагын хуримтлалын дансанд хийсэн учраас юунд зарцуулсныг мэдэхгүй байна. 2017 оны намар 08 дугаар сард манай байгууллага ***аймаг руу зугаалсан түүнд зарцуулсан байх ... “ гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 108/, Гэрч Д.Болортуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ******* аймгийн Орхонтуул сумын Шинэ төвийн Эрүүл мэндийн төвд 2007 оноос хойш одоог хүртэл сувилагч, бага эмчээр ажиллаж байна. Би С.**, Б.***нартай ***аймгийн ***сумын Шинэ төвийн Эрүүл мэндийн төвд хамт ажилладаг. С.***нь манай Эрүүл мэндийн төвийн даргаар ажилладаг, Б.***нь манай Эрүүл мэндийн төвийн ахлах сувилагчаар тус тус ажилладаг. Миний нэр дээр ***данс байдаг. Энэ данс нь миний цалингийн болон бусад хэрэглээний гүйлгээ хийхэд ашигладаг данс байгаа юм. Би 2018 оны 07 сард Солонгос улс руу 3 сарын хугацаатай аялах виз хүссэн. Тэгээд миний визний хариу 2018 оны 08 сарын үед миний 99913927 дугаарт таны виз зөвшөөрөгдсөн байна гэсэн мессеж ирсэн. Тэгээд би 2018 оны 10,11 дүгээр саруудад 2 сарын хугацаатай цалингүй чөлөө хүсэж Эрүүл мэндийн төвийн дарга С.**эмч дээр орсон. Тэгсэн С.**эмч надад та энэ Дэлгэрдалай сувилагч шиг яваад ирээ. Гэхдээ би таны ажиллаагүй хоёр сар болох 10,11 саруудын цалинг бодож оруулъя гэж хэлсэн. Манай Эрүүл мэндийн төвийн сувилагч Н.***нь өмнө нь 2017 онд Солонгос улс руу 3 сарын хугацаатай явах гээд С.**эмчээс чөлөө аваад Солонгос улс руу явсан. Тэр үед Эрүүл мэндийн ажилчдын цагийг ахлах сувилагч Б.**бүртгээд сарын эцэс болохоор би Б.**бүртгэсэн цагийг компьютер дээр бүртгээд С.**эмчээр батлуулаад нягтлан Г.**өгдөг байсан тэр үед Н.**сувилагчийг байхгүй үед цагийн бүртгэл нь ирснээр явж цалин нь бүтэн ордог байсан. Н.**Солонгос улсаас ирээд тэнд байх хугацаанд нь орсон цалинг буцааж өгсөн гэж ярьж байсан болохоор Н.**явсантай адилхан явуулах юм байна гэж бодсон. Тэгээд би 2018 оны 09 сарын 16-ны өдөр Солонгос улс руу яваад 2018 оны 12 сарын 02-ны өдөр буцаж ирсэн. Намайг Солонгос улсад байхад 2018 оны 10, 11 саруудын цалин гэж нийт 1 сая гаруй мянган төгрөг орсон. Би 2018 оны 12 сарын 5-6-ны үед ******* аймгийн **суманд ирж ажилдаа орсон. Тэрнээс хойш 20 гаруй хоногийн дараа ахлах сувилагч Б.**намайг нөгөө мөнгөө шилжүүлээрэй гэж дотоод сүлжээгээр мессеж бичсэн. Би тэр үед намайг Солонгос улсад ажиллаж байх хугацаанд орсон цалинг буцааж авах гэж байна гэж ойлгоод 2018 оны 12 сарын 25-ны өдөр Б.**эмчийн **гэх дансанд 1,000,000 төгрөг, 194,000 төгрөгөөр хоёр хувааж шилжүүлсэн. Би яг ямар зориулалтаар ашигласан талаар мэдэхгүй байна. Цагийн бүртгэлийг ахлах сувилагч Б.**бүртгэдэг байсан. Харин нягтлангаар **гэх хүн ажилладаг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 18-19/, Гэрч Б.**нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Н.**2017 оны 10 сарын үед, Д.**2018 оны 09 сард тус тус явсан санагдаж байна. Яг хэзээ явсныг сайн санахгүй байна. Миний мэдэж байгаагаар намайг С.**эмчийн өрөөнд байхад Н.**сувилагч С.**эмчийн өрөөнд орж ирээд би Солонгос улс руу ажиллахаар явах гэсэн юм. Миний виз гарчихсан. Хоёр сарын хугацаатай цалинтай чөлөө өгөөч гэж хэлсэн. Би тэр үед тэгж чөлөө авч болохгүй үнэхээр явах бол цалингүй чөлөө аваад явах талаар хэлсэн. Тэгээд би С.**эмчийн өрөөнөөс гарсан. Тэр үед Н.Дэлгэрдалай өрөөнд үлдсэн. Тэгээд С.**эмч Н.**хоёр сарын цалинтай чөлөө өгөөд явуулсан. Гэхдээ Н.**ирцийн бүртгэл дээр ирснээр явж байсан. Тэрнээс хойш 2018 онд Д.**ээлжийн амралттай байх хугацаандаа Солонгос улс руу хоёр сар гаруй хугацаанд явна гэж юм яриад байсан. Тэгээд яг хэзээ явсныг нь мэдэхгүй байна. Д.**явснаас хойш цалин буух болох үед цагийн бүртгэл дээр ирснээр яваад цалин нь бүтэн орж байсан. Н.Дэлгэрдалайд 800 мянга гаруй цалин бодогдсон байх. Харин Д.**эмчид 1 сая гаруй цалин бодогдсон. Яг хэд байсныг тодорхой санахгүй байна. Миний санаж байгаагаар хоёр сарын цалин орсон. Н.**хэнд цалингаа өгснийг мэдэхгүй байна. Д.**цалинг манай байгууллагын шинэ жил болох гээд би байгууллагын юм бэлдэх гээд авсан юм. Би мөнгийг нь аваад нярав Н.**өгч байгууллагын шинэ жилд хэрэглэх зүйлсээ бэлтгэсэн. Энэ гүйлгээ нь Д.**цалин нь байгаа юм. ...” гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 20-21/, Гэрч Г.**мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ******* аймгийн **сумын Эрүүл мэндийн төвийн ажилчдын цалинг бодохдоо цагийн бүртгэлийг үндэслэн цалинг нь боддог. Намайг анх 2017 оны 11 сард ажилд орох үед Засаг даргын тамгын газарт санхүү алба гэж байдаг ба нэг нягтлан бодогч хэдэн байгууллага хариуцаж ажилладаг байсан. Би тэр үед шинэ хуучин төвийн Эрүүл мэндийн төвийг хариуцаж ажилладаг байсан. Санхүү алба нь Засаг даргын тамгын газар дээрээ байдаг байсан болохоор хариуцсан байгууллагынхаа дотоод асуудлыг мэддэггүй бичиг баримт тушаал шийдвэрийг үндэслэн ажилладаг байсан тул мэдэхгүй байна. Би сар бүрийн 29-30-ны өдрүүдэд нийгмийн даатгалын тайлангаа гаргадаг. Гаргасан тайлангаасаа харж байгаад дэвтэрт бичилт хийдэг болохоор буруу бичигдсэн байна. Сувилагч Н.**нийгмийн даатгалын дэвтэрт цалингийн дүн үнэн зөв дүн. Нийгмийн даатгалын тайлангийн дүн нь тухайн сарын цалин олгох тооцооны хүснэгттэй таарч байгаа нь нийгмийн даатгалын тайланд бичигдсэн цалингийн дүн үнэн зөв гэж нотолж байна. Н.**2017 оны 11 сард бодогдсон 469,799 төгрөгийн цалингаас хүн амын орлогын албан татварт 35,282 төгрөг, 2017 оны 12 сард бодогдсон 587,249 төгрөгийн цалингаас хүн амын орлогын албан татварт 45,852 төгрөг, 2018 оны 01 сард бодогдсон 587,249 төгрөгийн цалингаас хүн амын орлогын албан татварт 42,265 төгрөг, 2018 оны 10 сард бодогдсон 469,799 төгрөгийн цалингаас хүн амын орлогын албан татварт 35,282 төгрөг, Д.Болортуяагийн 2018 оны 10 сард бодогдсон 748,085 төгрөгийн цалингаас хүн амын орлогын албан татварт 54,913 төгрөг, 2018 оны 11 сард бодогдсон 748,085 төгрөгийн цалингаас хүн амын орлогын албан татварт 54,913 төгрөг төлөгдсөн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/ /1 дүгээр хх-ийн 24/, Гэрч С.**мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Н.**Болортуяа нарыг Солонгос руу гурван сар ажиллах гээд чөлөө аваад явсныг мэднэ. **2017 онд чөлөө аваад надад хэлэхдээ би эмнэлгийн даргаас нийгмийн асуудлыг маань харж үзээч гэж гуйгаад чөлөө авлаа гэж хэлж байсан. Хэд хоногийн чөлөө авсан талаар бол мэдэхгүй. Ямар ч байсан хоёр сар гаруй хугацаанд яваад ирсэн. Д.**2018 онд бас хоёр сар гаруй Солонгос улсад ажиллаж байгаад ирсэн. Ямар учиртай чөлөө авсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25/, Хохирогч Д.**мөрдөн байцаалтад өгсөн: “...******* аймгийн Орхонтуул сумын эрүүл мэндийн төвийн сувилагч Н.**нь 2017 оны 11,12 дугаар сард 2018 оны 1 саруудад тухайн эрүүл мэндийн төвд ажиллаагүй. БНСУ-д байх хугацаанд түүнд дээрх гурван сарын хугацааны цалинг нэмэгдлүүдийг хамт бодож бүрэн олгосон байна. Түүний цалинд 1,644,297 төгрөг, байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлд 205,537 төгрөгийг төлүүлсэн байна. Мөн тус сумын эрүүл мэндийн төвийн бага эмч **нь 2018 оны 10,11 дүгээр саруудад ажиллаагүй. БНСУ-д байсан хугацаанд түүний цалинг нэмэгдлүүдийн хамт олгосон байна. Түүний цалинд 1,496,174 төгрөг, байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлд 187,021 төгрөг төлүүлсэн байна. Нийт цалинд 3,140,471 төгрөг, байгууллагаас төлсөн нийгмийн даатгалын шимтгэл 392,559 төгрөгийг олгосон байх тул миний хувьд нийт 3,533,030 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Хохирлыг ******* аймгийн Эрүүл мэндийн газрын нэмэлт санхүүжилтийн данс болох төрийн сангийн 100130020401 дугаарын дансанд төлүүлнэ. Дээрх нь бохир дүнгээр тооцож нэхэмжилсэн мөнгөн дүн байгаа юм. Одоо шинжээчийн дүгнэлт болох санхүүгийн хяналт, аудитын албанаас гаргасан хохирлын мөнгөн дүнтэй санал нэг байна. Төрийн сангийн дансанд төлөгдвөл зохих 2,993,560 төгрөгийг төлсөн тул одоо нэхэмжлэх мөнгөн дүн байхгүй...гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 39-40/, /1 дүгээр хх-ийн 105/, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 213 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: ******* аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 01/07 дугаартай акт нь шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд ******* аймгийн **сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Н.**ажиллаагүй байх хугацаанд буюу 2017 оны 11-12 сар, 2018 оны 01 саруудад нийт 1,644,297 төгрөгийн цалин, дүн бүртгэгч бага эмч Д.**ажиллаагүй байх хугацаа буюу 2018 оны 10-11 саруудад нийт 1,496,170 төгрөгийн цалин бүгд 3,140,467 төгрөгийн цалин бодож төсвөөс зарцуулсан зөрчил дутагдал гаргасан байна. Үүнээс хүн амын орлогын албан татварт 233,225 төгрөгийг суутгаж, төсөвт төлөгдсөнийг хасаж тооцон 2,907,242 төгрөгийг цалингийн сангаас зориулалт бусаар зарцуулсан байна. Шинжилгээнд Авлигатай тэмцэх газарт ******* аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны 09 сарын 18-ны 93 дугаартай албан бичгээр улсын ахлах байцаагчийн 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 01/07 дугаартай актын биелэлтийг ирүүлсэн байна. ******* аймгийн төрийн сангийн төсвийн хүү торгуулийн орлогын 100130000952 тоот дансанд 2020 оны 09 сарын 18-ны өдөр 2,993,560 төгрөгийг шилжүүлж, актыг барагдуулсан байна. Шинжилгээгээр ******* аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 01/07 дугаартай актад цалингийн сангаас зориулалт бусаар зарцуулсан 2,993,560 төгрөгийн зөрчил дутагдлыг 2020 оны 09 сарын 01-ний дотор ******* аймгийн төсвийн хүү торгуулийн орлогын төрийн сангийн банкны 100130000952 тоот дансанд төвлөрүүлэхийг ***сумын Эрүүл мэндийн төвийн дарга С.**нягтлан бодогч Г.Баттуул нарт хариуцуулсугай гэж тусгасан нь үндэслэлтэй байна. ******* аймгийн Орхонтуул сумын төсвийн шууд захирагч нар нь Монгол улсын төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “...батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Нягтланд бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д “...анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, 13 дугаар зүйлийн 13.7-д анхан шатны баримтын бүрдэлгүй ажил гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”, 20 дугаар зүйлийн 20.1.2-т”, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах” зэрэг заалтуудыг тус тус зөрчсөн байна. Харин үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно. ...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 16-19/, ******* аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба хяналт шалгалтын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 09 дугаартай тэмдэглэлийн Дүгнэлт хэсэгт: Гадаадад ажиллахаар чөлөө авсан хүмүүст тушаал шийдвэргүйгээр цалин гаргаж байгууллагын бусад зардалд зарцуулсан нь Авлигатай тэмцэх газрын шалгалтаар буруутай үйлдэл болсон нь тогтоогдоход ажилчдаасаа шууд суутган авна гэж Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гаргасан байна. Шалгалтын явцад буруутай үйлдлийг хэлж зөвлөн, хоёр ажилтанд төсвөөс олгоод буцаан авч зарцуулсан 2,993,560 төгрөгийг аймгийн төсвийн ангилагдаагүй орлогын дансанд төлүүлэхээр шийдвэрлэж улсын ахлах байцаагч акт тогтоон шийдвэрлэлээ. Улсын ахлах байцаагчийн 32-01/03 тоот актыг хавсаргав...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 25-28/, ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/07 дугаартай “Төлбөр хариуцуулах тухай актын тогтоох хэсэгт: 1. Цалингийн сангаас зориулалт бусаар зарцуулсан 2,993,560 төгрөгөөс Д.Б**201,118 төгрөг, Н.**220,842 төгрөг...төсвийн шууд захирагч С.**1,133,112 төгрөг, нягтлан бодогч Г.Баттуулаар 1,133,112 төгрөгийг төлүүлж 2020 оны 09 дүгээр сарын 01- ний өдрийн дотор ******* аймгийн төсвийн хүү торгуулийн орлогын төрийн сангийн ***тоот дансанд төвлөрүүлэхийг Орхонтуул сумын ЭМТ-ийн дарга С.**, нягтлан бодогч Г.**нарт хариуцуулсугай. 2. Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар хяналт шалгалтын явц хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл актыг хариуцагч нь гомдлоо Монгол Улсын Сангийн сайд, Санхүүгийн хяналт шалгалтын ерөнхий байцаагчид 14 хоногийн дотор гаргах эрхтэйг дурдсугай...” гэжээ. / 2 дугаар хх-29-30/, Гэрч Б.**мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ. “...Би санхүүгийн хяналт шалгалтын чиглэлээр 22 жил ажиллаж байна. ******* аймгийн төрийн хянан шалгах хороо, санхүүгийн хяналт шалгалтын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газрын санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан. 2014 оноос өнөөдрийг хүртэл ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргаар ажиллаж байна. Д.**, Н****нарын ажиллаагүй хугацаанд олгогдсон цалингийн дүнгээс Хүн амын орлогын албан татварт суутгагдсан 233,225 төгрөгийг төсвийн дансанд шилжсэн тул дахин төлүүлэхгүй. Учир нь цалингаас суутгагдсан төсвийн дансанд төлөгдсөн гэж үзнэ. Үлдэгдэл 2,993,560 төгрөгийг төрийн сангийн төсвийн хүү торгуулийн орлогын ***тоот дансанд 2020 оны 09 сарын 18-ны өдөр төлж барагдуулсан байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 41-42 /, Хаан банк дахь Д.**дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 9-10/, Эрүүл мэндийн төвийн даргад сувилагч Н.**гаргасан өргөдөл /1 дүгээр хх29/, ***ЭМТ-д ажиллаж буй даатгуулагчдын 2017 оны 11,12 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтэл ногдуулалт /1 дүгээр хх-ийн 31-32/, Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2-5А/5116 тоот Н.**, Д.**нар улсын хилээр нэвтэрсэн эсэх талаарх лавлагаа /1 дүгээр ххийн 51/, Н.**, Д.**нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /1 дүгээр хх-ийн 81-90/, ******* аймгийн **сумын эрүүл мэндийн төвийн байгууллагын дотоод журам /1 дүгээр хх-ийн 91-100/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 06 сарын 22-ны өдрийн архивын мэдээлэл /1 дүгээр хх-ийн 135-136/, ******* аймгийн **сумын эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 08 дугаар сарын 27-ны б/11 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал /1 дүгээр хх-ийн 138/, ******* аймгийн Орхонтуул сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 5 дугаартай “ажлаас өөрчилж, ажилд авах тухай” тушаал /1 дүгээр хх-ийн 139/, Н.**нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн тооцооны хүснэгт 1 дүгээр /хх-ийн 140-148/, Д.**нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн тооцооны хүснэгт /1 дүгээр хх-ийн 149-154/, ******* аймгийн **сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний б/3 дугаартай “С.**ажилд томилох тухай” захирамж /1 дүгээр хх-ийн 185/, Хохирол төлбөр барагдуулсан баримт /2 дугаар хх-ийн 23/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүгдэгч С.**төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар. Шүүгдэгч С.**нь хохирол төлбөрт 2,993,560 төгрөг төлсөн ба хохирогч иргэний нэхэмжлэгч Д.**нь хохирол төлбөр барагдуулсан тул гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч С.**хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч С.*нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.**эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч С.**мөрдөн байцаалтанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон тухай хүсэлт гаргасан мөн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байна. Тиймээс шүүх шүүгдэгч С.**эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн улсын яллагчийн саналыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч С.**нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.**цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэлээ. Шүүгдэгч С.**нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйл 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **овогт ****төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар **овогт ****нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.**оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.***оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛГИРМАА