Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2017/00200

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2017/00200

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймаг, Бүрэн сум, 1-р баг, Төхөм, 2-р гудамж, 12 тоотод суух, Гүжир овогт Чойжоогийн Пүрэвдорж /РД:НК58071114,  утас:99005721/

Нас тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга О.Нямдорж оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч Ч.Пүрэвдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1957 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг “Довон худаг” гэх газар Бат-Очир овогт Чойжоогийн 4 дэх хүү болон төрсөн. Шинэчлэгдсэн Иргэний үнэмлэх дээр 1958 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрснөөр бичигдсэн. Би 1957 онд төрсөн. Одоо тахиа жилтэй, 61 нас хүрч байна. Иймд миний 1957 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч Ч.Пүрэвдорж нь нас тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргах  эрхтэй бөгөөд эрх зүйн маргаангүй үйл явдлыг буюу өөрийн насыг тогтоолгохыг хүссэн байна. Улсын бүртгэлийн төв архиваас төрөлт  бүртгэлгүй гэсэн лавлагаа  ирсэн  байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчээс ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь харьцуулан үзэж хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 Чойжоогийн Пүрэвдоржид 2012 оны 07 сарын 30-ны өдөр олгосон иргэний үнэмлэх дээр түүний төрсөн огноог 1958 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөр, регистрийн дугаарыг НК58071114 гэж бүртгэсэн байх боловч

 Ч.Пүрэвдорж 1957 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн болох нь Эх Дондогдоржийн Дэнсмаад 1962 оны 06 дугаар сарын 27-ны өдөр олгосон №00763 дугаартай олон хүүхэдтэй эхийн хувийн дэвтэр дээрх тэмдэглэлд “..Чойжоогийн Пүрэвдорж 1957 оны 07 сарын 11-ний өдөр төрсөн” гэх  бичилт,

             Гэрч Д.Пүрэвсүрэн: “ Ч.Пүрэвдорж нь 1957 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Бүрэн, Эрдэнэсант сумын зааг нутаг “Довон худаг” гэдэг газар төрсөн. Би Ч.Пүрэвдоржийг 1957 онд төрсөн гэдгийг 3-н үндэслэлээр гэрчлэж байна. Үүнд:

             Ээж Д.Дэнсмаа нь манайхантай олон жил айл нэг хашаанд байсан. Тэр үед ээж нь миний хүү Ч.Пүрэвдорж чамтай чацуу тахиа жилтэй гэж ярьдаг байсан мөн цагаан сарын дараа сумын ганданд жилтний хурал гэдэгт Ч.Пүрэвдоржтой хамт очиж Тахиа жилтнүүд нийлж хурал хуралдуулдаг байсан.

       Ээж Д.Дэнсмаагуйн олон хүүхэдтэй эхийн дэвтэрт /№00763/ Ч.Пүрэвдоржийн 1957 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн гэж тухайн үеийн төрийн байгууллагаас бүртгэж хүүхдийн мөнгө олгодог байсан баримтаар,

 Дүү Ч.Нямхүүгээс 2 насаар ах, дүү нь 1959 оных гэж байх тул 1957 онд төрсөн болох нь үнэн болно”  гэх мэдүүлэг,

 

    -гэрч Ж.Товуучий: Манай дүү Ч.Пүрэвдорж нь 1957 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Бүрэн, Эрдэнэсант сумын зааг нутаг “Довон худаг” гэдэг газар төрсөн. Би 1957 онд 17-н настай байсан.  Дүүгийн паспорт дээр нь төрсөн он сар өдрийг 1958 оны 07 сарын 11-нд төрсөн гээд биччихсэн байсан. Уг нь бол 1957 оны 07 сард төрсөн байх ёстой. Бид эхээс 6 уулаа би хамгийн том нь юм. Ч.Пүрэвдорж 9 настайдаа сургуульд ороод паспорт авахдаа 16 настайдаа биш 17 настайдаа паспорт авснаасаа болоод он нь буруу болсон. Ч.Пүрэвдорж нь 1957 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн нь үнэн гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийн тайлбар, зэрэг баримтаар тогтоогдож байна . Иймд нэхэмжлэгчийн төрсний гэрчилгээ,иргэний үнэмлэх, зэрэг  баримт бичигт түүний  жинхэнэ  нас,төрсөн он  зөрүүтэй  бичигдсэнийг шүүхээр зайлшгүй тогтоох нөхцөл үүссэн  байх тул  хүсэлтийг  хангах нь зүйтэй байна        

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн

135.2.13-д заасныг баримтлан Гүжир овогт Чойжоогийн Пүрэвдоржийг 1957 оны 07 дугаар сарын 11-ний төрсөн болохыг тогтоож, түүнийг Төв аймаг дахь иргэний улсын бүртгэлийн байгууллагад  бүртгэхийг даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.ОЮУНЦЭЦЭГ