| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2020/00046/Э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2020-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн танхимд Нарийн бичгийн дарга: Н.**Улсын яллагч: Т.**Шүүгдэгч Д.**нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.**холбогдох **дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн **суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, **т** дугаар ангийн ** ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт, ******* аймгийн ******* сумын ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, **овогт, ****/РД:МК-/ Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч Д.**нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын **р багийн нутаг дэвсгэр Овоотын 4а-08 тоотод байрлах өөрийн гэртээ Б.**зүүн гуянд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.**нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын ** багийн нутаг дэвсгэр **тоотод байрлах өөрийн гэртээ Б.**зүүн гуянд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт үйлдэл нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Д.**өгсөн: “…Би орой эхнэр ажилтай болохоор нь унтаж байсан. Гэтэл хаалга цохихоор нь онгойлгосон. Тэгсэн **, **гэх залуутай нэг шил 0.75 граммын хараа архи барьсан орж ирсэн. Тэгээд бид нар хамт архи уусан. **, **хоёр гаднаас уучихсан орж ирсэн. Тэгэхээр нь энэ хоёр хэтэрхий согтчих байх гэж бодоод дийлэнхийг нь би уусан. Тэгээд архиа ууж дуусаад явах дөхөж байтал **гэрт шүлсээ хаяад, янз бүрээр харааж зүхээд байсан. Тэгэхээр нь би “чи залуу хүн байна. Болохгүй шүү” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Хоорондоо муудалцсан. Тухайн үед би хутга аваад дайрснаа мэдэхгүй байгаа. **Бааска ах та намайг хутгалчихлаа гэхээр нь ухаан орсон. Тэгээд эхнэр О.**руу нь утсаар залгаад “би танай нөхрийг хутгаар хатгачихлаа, эмнэлэг, цагдаа дуудаад ирээрэй” гэж ярьсан. Тэгээд О.**ирээд эмнэлэг рүү авч явсан. Тэгээд удаагүй байж байтал цагдаа О.**очсон...” гэх мэдүүлэг, Эрүүгийн **тоот хавтаст хэргээс Хохирогч Б.**мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн үед би өөрийн Соната-6 маркийн машинтайгаа ** ХК-ний бааз дээр **гэж найздаа ундаа хүргэж өгсөн юм. Тэгээд буцаад хөдлөх гэтэл **гэдэг залуу би асуугаад төв орох гэсэн юм гээд суусан юм. **эхнэр манай эхнэртэй нэг ангид сурдаг байсан гээд бага зэрэг таньдаг байсан юм. Тэгээд төв рүү явж байх замд **намайг нэг шил архи аваад өгөөч гээд байсан юм. Тэгээд дараа нь хамт ууя гээд байхаар нь **дэлгүүрээс 1 шил Хараа нэртэй 0,75 литрийн архи авсан. Тэгээд машинаа гэрийнхээ үүдэнд тавиад 2 дугаар байрны урд байдаг сүүдрэвч дотор сууж байгаад нөгөө архиа бид хоёр ууж эхэлсэн юм. Тэгээд нөгөө архиныхаа талыг нь уугаад байж байтал манай эхнэр **гүүрнээс ирсэн. Тэгээд эхнэрээр овоот хороололд байдаг хуурай ах **гэрт хүргүүлэхээр явж байхад **арын суудал дээр сууж байгаад үлдсэн тал шил архийг ганцаараа уучихсан юм. Тэгээд би эхнэрээр дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи авхуулаад **ахын гэрт хүргүүлсэн юм. Манай эхнэр бид хоёрыг хүргэж өгөөд гэртээ харихаар хашааны гаднаас шууд явсан. Бид хоёр **ахынд ороход **ах ганцаараа гэртээ байсан. Бид хоёр **ахынд ороход Баасансүрэн ах ганцаараа гэртээ байсан. Ороод нөгөө авч очсон архиа хувааж уусан. Ер нь **их согтсон байсан би бага зэрэг согтсон байсан бид хоёр тэр архинаас бага зэрэг уусан. Архины ихэнхийг нь **ах уугаад дуусгасан юм. Архиа ууж байхад **эхлээд цонх онгойлгож шүлсээ хаяад эхэлсэн юм. ***ах хэний хэдэн удаад нь муухай хараад л юм ярилгүй өнгөрөөсөн тэгтэл **нусаа хаяад бүр хоолой засаад цэрээ хаясан чинь **ах уурлаад чи айлын гэр оронд ингэж болохгүйшдээ гээд хэлсэн чинь **гарын салаа гаргасан. Тэгээд тэр хоёр зодолдох юм болоод нэлээд хэрэлдэж муудалцсан.Тэгж байгаад тэр хоёр байшингийн коридорт барилцаад авахаар нь би **тохойлдоод түлхсэн чинь цаашаа унасан тэр хооронд **ах гал тогооноосоо хутга барьж гарч ирээд ална гээд **руу дайрахаар нь би хутгатай гаран дээр нь доош дараад ноцолдож байгаад миний зүүн хөлийн тахимын гадна талд хутгаараа дүрсэн тэгээд халуун оргиод цус гараад эхлэхээр нь ***ахаа та намайг хатгачихлаашдээ гэж хэлсэн чинь нүүр нь сонин болоод гэрээсээ гараад явчихсан юм. Нөгөө **хэзээ гарсан гэдгийг мэдээгүй ямар ч байсан байшингаас гарчихсан байсан. Баасансүрэн ахыг хутга барьж ирээд бид хоёр зууралдаж байхад л гарсан юм шиг байна лээ. ***ах гараад манай эхнэр рүү залгаж дуудсан байсан. Тэгээд удалгүй манай эхнэр ***ирээд цусыг боогоод эмнэлэгт авчирч өгсөн. Тэгээд би гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /Хх-ийн 22-23 дугаар хуудас/, Гэрч О.***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн орчин ***голын гүүрнээс ирээд байрныхаа арын авто зогсоол дээрээс нөхөр **, ***хоёрыг овоот хороололд **ахынд хүргэж өгсөн юм. Тэр хоёр тухайн үед бага зэрэг архи уусан бага зэрэг халамцуу байсан юм. Би харихдаа намайг дуудаарай гэж хэлчхээд гэртээ ирсэн юм. Тэгтэл 22 цаг 30 минутад над руу **ах залгаад ахын дүү хүрээд ир ах нь **хутгалчихлаа эмнэлэг цагдаа аваад гэрт хүрээд ир гэхээр нь яасан юм болоо гээд очсон чинь манай нөхрийн хамаг өмд оймс гээд л хувцас нь нил цус болчихсон байхаар нь өмдийг нь тайлж үзсэн юм. Тэгтэл зүүн хөлийн тахимын гадна хэсэгт 1 см орчим хэмжээний зүсэгдсэн шархтай байсан. Тэгээд би буцаж гэр лүүгээ очиж бинт солих хувцас авч очоод боосон юм. Намайг очиход ***хашаан дотор нь согтуу тасраад унтчихсан байсан. Гэрт *****ах хоёр л байж байсан. Тэгээд Ма***р нарыг аваад гэр лүүгээ ирсэн. **6 дугаар байрны ард буулгасан. ***гэртээ авч орох гэж байгаад цус нь тогтохгүй байхаар нь боолт хийлгэх гээд эмнэлэг дээр очсон. Тэгээд эмнэлгээс цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /Хх-ийн 28-29 дүгээр хуудас/, Гэрч Д.***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн үед ажлаасаа бууж байхдаа Баазын үүдэнд ***таарсан юм тэгээд тухайн өдөр 5 дахь өдөр байсан болохоор ганц шил архи уух санаатай **Хараа нэртэй 0.75 литрийн шилтэй архинаас нэг шилийг авхуулаад хүний нүднээс далд газар гээд нэг дүгээр сургуулийн ар хэсэгт очиж нөгөө архиа уусан юм. Тухайн үед ***ажилтай явж байсан болохоор тэр архинаас огт уугаагүй би ганцаараа бүгдийн уусан юм. Тэгээд тэр архийг ууснаас хойш би нэлээн согтоод юу болсон талаар сайн санахгүй байгаа юм нэг мэдсэн чинь өглөө гэртээ сэрсэн юм тэгсэн эхнэр “чи яах гэж айлд очиж архи дарс уугаад байдаг юм. ***хөл рүү нь хутгалчихсан цус нь тогтохгүй байна гээд ***эхнэр над руу яриад байна” гэсэн. Тухайн үед би юу болсон талаар огт санахгүй байсан юм. Тэгээд өдөр 14 цагийн үед ***надруу залгаад хүрээд ир гэхээр нь би ***гэрт яваад очтол **хаалгаа онгойлгож өгөөд өчигдөр хөлрүүгээ хатгуулчих шиг боллоо гэчихсэн байж байсан...” гэх мэдүүлэг /Хх-ийн 30 дугаар хуудас/, Гэрч Д.**мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.**нь төлөв даруухан, хүнтэй яриа хөөрөөтэй хүнтэй хэл амаа хурдан ололцдог, түргэн зан уур уцаар байхгүй, зан харьцааны хувьд энгийн даруу залуу юм. Ер нь хүнд их тусархуу, машин техник сайн мэддэг миний машинд эвдрэл гарах тохиолдолд яваад очихоор хэл үггүй засаад л өгчихдөг юм. Архи дарс хаяа хамт уудаг тэр үед ямар нэгэн хэрүүл маргаан хийгээд хүнтэй зодоон цохион хийгээд байдаггүй. Манай байгууллагын ахмад ажилтан юм...” гэх мэдүүлэг, /Хх-ийн 31 дүгээр хуудас/, Гэрч Ц.**мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Д.**нь ажил төрөлд сайн, төлөв даруу зантай, өгсөн үүрэг даалгаврыг маш сайн биелүүлдэг, элдэв янзын зан авир байхгүй, хамт олны дунд зохион байгуулдаг спорт урлагийн тэмцээн уралдаанд идэвхтэй оролцдог, нийтэч зан төлөвтэй. Д.**түргэн зан уур уцаар байхгүй, зан харьцааны хувьд энгийн даруу залуу юм. Манай байгууллагын ахмад ажилтан юм. Төмөр замын байгууллагад тогтвор сууршилтай 24 жил ажиллаж байгаа. Хамт олны дунд нэр хүндтэй албан хаагч юм ...” гэх мэдүүлэг, /Хх-ийн 32 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-ийн 02-06 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-ийн 07-10 дугаар хуудас/, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 22- ны өдрийн 855 дугаартай шинжээчийн дүгнэлтийн: 1. Б.**биед зүүн гуян дах шархны гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Б.**биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4. Б.**учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт хэсэг /Хх-ийн 14-15 дугаар хуудас/, Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад Д.**нь 1.07 хувийн үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл /Хх-ийн 59-р хуудас/, Хохирогч Б.***“...Миний бие одоогоор өвдөж зовиурлах зүйл байхгүй эрүүл мэнд хэвийн байгаа, эмчилгээний төлбөр өгсөн, Д.***ах надаас уучлал гуйж бид сайн дураараа эвлэрсэн тул түүнд гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэх баримт /Хх-ийн 45 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-ийн 45 дугаар хуудас/, Захиргааны арга хэмжээ авагдаж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-ийн 46 дугаар хуудас/ гэх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. ******* аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Д.***хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай зөвшилцсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасныг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******гийн цалин хөлс бусад орлого олох боломжийг нь харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэлээ. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Энэ хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Д.***согтуурал шалгасан бичлэг бүхий СD-г хэргийн хамт хадгалж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 19 см урттай, 1.8 см өргөнтэй 9 см урт ажлын хэсэгтэй, 10 см хар өнгийн хуванцар иштэй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 1 ширхэг богино хутга, цус мэт улаан өнгийн биологийн гаралтай шингэн ул мөрөөр бохирлогдсон, иртэй зүйлд зүсэгдсэн уранхайтай хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, ягаан шаргал өнгийн ноосон өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйл 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ***овогт ****хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.**600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000/ зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.**оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын /гурав/ хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.**нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Д.**согтуурал шалгасан бичлэг бүхий СD-г хэргийн хамт хадгалж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 19 см урттай, 1.8 см өргөнтэй 9 см урт ажлын хэсэгтэй, 10 см хар өнгийн хуванцар иштэй БНХАУд үйлдвэрлэгдсэн 1 ширхэг богино хутга, цус мэт улаан өнгийн биологийн гаралтай шингэн ул мөрөөр бохирлогдсон, иртэй зүйлд зүсэгдсэн уранхайтай хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, ягаан шаргал өнгийн ноосон өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Ялтан Д.**өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА