Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Улсын яллагч Т.**, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.**, Шүүгдэгч, хохирогч Д.**, Шүүгдэгч, хохирогч Г.**нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **овогт ****, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **овгийн ** нарт холбогдох эрүүгийн ***дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30- ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 0000 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, 00 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, 2 ахын хамт, ******* аймгийн **сумын **дугаар багт оршин суух, **овогт ** /РД:МК-/. Монгол Улсын иргэн, 0000 оны 07 дугаар сарын 21-ний өдөр **аймгийн ** суманд төрсөн, эрэгтэй, -00 настай, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 6, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт, ******* аймгийн **сум, Өндөрлөгийн 03-04 тоотод оршин суух, **овогт **а /РД:ЗН-/. Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Д.**, Г.**нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ******* аймгийн **сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодолдон улмаар Г.**нь Д.** эрүүл мэндэд зүүн гарын шуу, зүүн шанаа чихний 1 дүгээр зэргийн түлэгдэл, цээжний ар хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол, Д.***нь Г.**зүүн гуя, хүзүүний ар хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.**нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ******* аймгийн ***сумын ***р багийн нутаг дэвсгэрт бусдын өвс ажилцах ажил хийж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн шүүгдэгч *******г миний найзыг мууллаа гэж маргалдан зодолдож хохирогч Д.***эрүүл мэндэд зүүн гарын шуу, зүүн шанаа чихний 1 дүгээр зэргийн түлэгдэл, цээжний ар хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулах, шүүгдэгч Д.***нь 220 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ******* аймгийн Орхонтуул сумын ***дугаар багийн нутаг дэвгэрт бусдын өвс ачилцах ажил хийж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Г.**найзыгаа өмөөрлөө гэж маргалдан зодолдож хохирогч Г.**зүүн гуя, хүзүүний ар хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Г.***өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр **сумын хадлангийн бригад дээр согтууруулах ундаа хэрэглээд хоорондоо маргалдсан. Тэгээд асуудал гарсан. ******* манай нэг найзыг муулсан. Тэгээд хоёулаа согтчихсон байсан болохоор нэг нэгнийхээ үгийг даахгүй барилцаж авсан. Бид хоёр 1 шил архи уугаад 3 литр монгол архи уусан. Тухайн үед нэлээн согтуу байсан. Бид хоёрт өмнөх өс хонзон, хувийн таарамжгүй харилцаа байхгүй. Би Д.**цохисон. Би санаатай түлээгүй. Ноцолдож байх хооронд зуух байсан юм шиг байсан. Бид хоёр ноцолдож байх хооронд зуух галтай байсан. Би санаатай түлье гэж түлээгүй. Би хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо төлж барагдуулсан. Бид хоёр хоорондоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Д.***өгсөн “...Г.***гэдэг хүнтэй хадлангийн газар хоёулаа монгол архи уугаад хоорондоо юм ярьж байсан. Манай нутгийн Цэнгэл гэх залууг яриад сууж байгаад Г.***найз мууллаа гээд намайг цохисон. Тэгээд намайг сууж байсан чинь Г.***бие засах гээд гарч явсан. Гадаа гарчхаад эргэж ирэхээр нь би “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ?” гэж асуусан чинь намайг модоор цохиод ор руу чирсэн. Гал түлчихсэн байсан. Халуун зуухны хажуугаар чирч яваад түлэгдсэн. Тэгээд хоёулаа ноцолдсон. Г.***миний дээр гарч суучхаад хөдөлгөхгүй байхаар нь би шургуулгаас хутга авсан. Тэгээд доороос нь хатгасан. Гэхдээ яаж хатгаснаа санахгүй байгаа. Тэгээд хоёулаа муудахаа болъё гээд унтах гэж байсан чинь цус гарлаа гэсэн. Тэгээд эмнэлэг яваад эмнэлэг дээр оёдол тавиулсан. Ө.***гэдэг хүн унтаж байсан. Г.***бие засах гээд гарч явсан. Тэгэхээр нь би унтах гээд байж байсан. Гэтэл дахиж орж ирээд над руу дайрсан. Тэгэхээр нь би урдаас нь дайрсан чинь мод авч цохисон. Би зуухны тэнд ноцолдож байхдаа шургуулгаас хутга авсан. Би хутга гартаа бариад ноцолдоод байсан. Хоёулаа юунаас болж маргаснаа сайн мэдээгүй. Хоёулаа нэлээн согтолттой орж, гараад байсан. Би хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо төлж барагдуулсан. Бид хоёр хоорондоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, Хохирогч ***өгсөн: “...Би гуяндаа 9 оёдол тавиулсан. Хүзүүндээ 1 оёдол тавиулсан. Д.***нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Миний биеийн байдал гайгүй болж байгаа. Миний шарх бараг эдгэрсэн. Бид хоёр найзууд. Бид хоёрын харилцаа хэвийн байгаа...” гэх мэдүүлэг, Хохирогч Д.**өгсөн: “...Миний гарын тохой хэсэг, нүүрний хэсэг түлэгдсэн. Ар нуруу хэсгээр зулгарсан. Надад Г.**нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг, Хэрэг бүртгэлтэд: 1.Хохирогч Д.**өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн орой 6 цагийн үед сүүлийн өвсөө ачиж дууссан юм. Ингээд оройн хоолоо идээд **ах, тоогч эгчийн хамтаар ачсан өвсөө аваад яваад өгсөн юм. Тэгээд **бид хоёр хадлангийн гэртээ үлдсэн юм. ***ах, тогооч эгч хоёр явсны дараа бид хоёр зурагт үзээд хэвтэж байтал **нь хоёулаа ингэсгээд өвсөө эргэчхээд айлаар орж монгол архи асууя аа гэж хэлсэн. Тэгэхэд нь би мөнгө байхгүй байж яаж авах гээд байгаа юм гэж хэлэхэд найз нь мөнгө байгаа гэж хэлсэн. Ингээд бид хоёр өвсөө эргэчхээд тэнд байсан айлаар орж монгол архи асуусан чинь монгол архи байхгүй харин ганц 0.5 архи байна аа авбал энийг мөнгөөр нь ав гэж хэлсэн. Тэгээд **нь 10.000 /арван мянган төгрөг/-өөр уг архийг худалдаж авсан. Ингээд бид хоёр хадлангийн гэртээ очиж нэг шил 0.5-н “Хараа” нэртэй архийг хувааж уусан. Тэгсэн чинь ***нь ахиад нэг юм олоод уумаар байна гэж хэлсэн. Би тэгэхэд нь одоо хаанаас архи олдох вэ дээ гэсэн чинь хоёулаа нөгөө айлдаа дахиж очиж гуйя гээд өмнө архи авсан айл руугаа очиж монгол архи байна уу гэсэн чинь байгаа нь 2-3 литр архи байна гэхээр нь байсан 2-3 литр монгол архийг нь бас худалдаж авсан. Харин хэдэн төгрөгөөр худалдаж авсныг нь би мэдэхгүй байна. Тэгээд бид хоёр уг айлаас авсан монгол архиныхаа 1 савтай монгол архийг нь замдаа хувааж уусан. Тэгээд хоёулаа хадлангийн өвсөө эргэчхээд явж байсан чинь замдаа ***ахтай таарсан. Тэгээд бид гурав хамт хадлангийн гэр лүүгээ явсан. Бид гурвыг гэрт очиход гал түлсэн байсан. Ингээд **бид хоёр **ахад бид хоёр жаахан архи уучихлаа гэж хэлсэн. Одоо бид хоёрт 1 савтай монгол архи байгаа энийг ууж болох уу гэж асуусан чинь Жагаа ах за тэг тэг уучхаад унт өглөө 5 цагт эрт босож өвсөө ачна шүү гэж хэлсэн. Тухайн үед цаг нэлээн орой болсон байсан. Ингээд **бид хоёр үлдсэн 1 савтай монгол архиа хувааж уугаад инээлдээд юм яриад суусан. Тухайн монгол архи дуусах гээд байж байсан чинь би **найз Говийн **гэх залууг ярьсан юм. Би тухайн үед **талаар юу гэж ярьснаа санахгүй байна. Нэг мэдсэн чинь **чи миний найзыг юу гээд байгаа юм бэ гээд намайг цохиод авсан. Тэгээд намайг зодоод эхэлсэн. Намайг унагаагаад халуун зуухны хажуугаар чирч явахдаа миний зүүн гар болон нүүрний зүүн хэсгийг түлсэн. Би тэгэхээр нь шургуулгаас хутга аваад **рүү дайрсан. Тухайн үед **нь гаднаас мод авч орж ирээд миний гар луу болон нуруу руу модоор цохисон. Тухайн үед би **яаж хутгалснаа санахгүй байна. Ингээд байж байсан чинь бид хоёрыг **ах салгасан. Тэгсэн чинь **хоёулаа унтаж амаръя өглөө эрт ажилтай гээд унтах гээд байсан чинь **энд халуу дүүгээд байна гэхээр нь гуянаас нь цус гарч байсан. Ингээд **ах бид хоёрыг дагуулаад сумын төвийн эмнэлэг рүү явсан. Тухайн өдөр бид хоёр архи уучихсан байсан. Тэгээд хэн хэнийхээ хэлсэн үгийг буруу зөрүү ойлгоод маргалдсан юм шиг байна лээ. Яг ямар шалтгаанаас болж зодолдсон гэдгээ сайн мэдэхгүй байна. Тухайн үед **найз Цэнгэл гэх залууг ярьж байсан. Би тухайн үед ***талаар юу гэж хэлснээ санахгүй байна. Нэг мэдсэн чинь Харин нэг мэдсэн чинь **намайг цохиод зодоод эхэлсэн. Бид хоёр өмнө ямар нэгэн байдлаар маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Тухайн өдөр бид хоёр 1 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи, 2-3 литр монгол урхи уусан. Уг архийг манай хадлан хийж байгаа газрын хажууд байдаг айлаас авсан. Хэнийх гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн хутгыг гал тогооны шургуулгаас авсан. Хэний хутга гэдгийг нь мэдэхгүй байна. Манай хадлангийн гэрт байсан хутга. Юу ч гэсэн **нь намайг зодоод байхаар нь хутга аваад **айлгах гэж дайрсан юм. Тэгтэл би **хутгалчихсан байсан. Тухайн өдөр **хэдэн цагийн үед ирснийг хэлж мэдэхгүй байна. Юу ч гэсэн цаг нэлээн орой болчихсон байсан. **ах тухайн өдөр архи уугаагүй. Би тухайн үед зүүн гарын ар хэсэг, нүүрний зүүн хэсэгт халуун зууханд түлэгдэж гэмтсэн. Нурууны ард модоор цохиулж гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/, 2.Хохирогч Г.**өгсөн “ ...2020 оны 10 дугаар сарын 11-ний орой 06 цагийн үед **ахад **бид хоёр өвс ачиж өгсөн юм. Тэгээд **ах өвөлжөө рүүгээ малынхаа өвсийг буулгах гээд манай тогооч **, жолооч **ахын хамтаар явцгаасан. Харин **бид хоёр үлдсэн юм. Ингээд би **хандаж хоёулаа ганц нэг юм уух уу гэж хэлсэн чинь **тэгье тэгье гэ ж хэлсэн. **хаанаас архи олох юм гэж асуухад нь би доор Увс айлууд нүүж ирсэн байна лээ. Тэр айлуудаас архи асууя аа гээд бид хоёр танихгүй Увсын айл дээр очиж монгол архи байгаа юм уу гэж асуусан чинь монгол архи байхгүй, харин 0.5 Хараа архи байна” гэж хэлсэн. Уг архийг би 10.000 төгрөгөөр худалдаж аваад **хамтаар хадлангийн гэртээ очоод хамт ууцгаасан. Уг архийг ууж дуусаад архи худалдаж авсан айл руугаа дахин очиж архи байна уу гэж асуухад 3 литр монгол архи байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг архийг 20.000 төгрөгөөр худалдаж аваад 2 саванд хийлгэсэн. Тэгээд **бид хоёр 1 савтай монгол архиа хадлангийн талбай дээр хувааж уусан. Ингээд бид хоёр боосон боодолтой өвснүүдээ очиж харчхаад хадлангийн гэр лүү явж байтал **ах амрах гэж байхад нь би **ахаас 1 савтай монгол архи байна энийг ууж болох уу гэж асуусан чинь тэг тэг гэж хэлээд ууцгаагаад унт даа өглөө эрт босно шүү гэж хэлсэн. Тэгээд **бид хоёр тухайн 1 савтай монгол архийг ууж суусан. Мөнхдаваа нь тухайн үед манай найз болох **гэх залууг ууж чаддаггүй юм байна лээ, уучхаад согтчихоороо тавтиргүй юм байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед чи манай найзыг мууллаа гэж хэлээд уурласан юм. Бид хоёр ингээд муудалцаж эхэлсэн. Тэгээд бид хоёр ганц нэг цохилцоод зодолдож эхэлсэн. Тухайн үед би **арай илүү цохисон байх гэж бодож байна. Харин зодолдож байхад **нь шүүгээнээс хутга авсан. Би тэгэхээр нь чи амжихгүй шүү гээд гаднаас богино мод авч орж ирээд гар луу нь цохисон. Тэгсэн чинь **нь над руу хутгаараа далайгаад дайраад байсан. Тэгэхээр нь **хоёр гараас нь барьж аваад хутгыг нь салгаж авсан. Яг энэ үед **ах сэргээд бид хоёрыг юу болоод байгаа юм бэ? ууж идэж чадахгүй яах гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр унтахаар болоод ороо засаад хөнжилдөө орох гэсэн чинь би өмдөө тайлж чадахгүй болохоор нь хөлөө харсан чинь өмд маань зүсэгдсэн, өмд нэвт цус гоожсон байсан. Тэгээд **ах бид хоёрыг дагуулаад сумын эмнэлэг орсон. Би **гэх хүнийг танихгүй. Өмнө нь ганц нэг удаа харж байсан. Харин **ахын хадлан дээр **ирж хамт ажиллаад 2-3 хонож байсан. Манай найз **муулаад байхаар нь маргалдаж эхэлсэн. Тухайн өдөр бид хоёр 1 шил 0.5 литрийн “Хараа” архи, 3 литр монгол архи уусан. Би нэлээн согтуу байсан. Би тухайн үед **хэдэн удаа цохисон гэдгээ санахгүй байна. Харин би **түлхэж унагаасан. Энэ үед **халуун зууханд түлэгдсэн юм шиг байна лээ. Би **нүүр болон гарыг халуун халуун зууханд санаатай түлээгүй. Тухайн үед **түлхсэн гэдгийг нь ч мэдээгүй. Би хүзүүндээ 1 удаа, гуяндаа нэг удаа хутгалуулсан. Нийт 10 оёдол хийлгэсэн. Модон бариултай жижиг хутгаар хутгалсан. Манай хадлангийн гэрийн гал тогооны хутга байсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-36/, 3.Гэрч Ө.**өгсөн “...Би өчигдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 23 цагийн үед **сумын **2 дугаар багийн нутаг “**а” гэх газарт өөрийн өвөлжөөн дээрээ өвс буулгаад 2020 оны 10 дугаар сарын 12-ны шөнийн 01 цагт хадлан хийж байгаад **сумын ** 2 дугаар багийн нутаг “**” гэх газарт очсон. Намайг очиход манай хадлангийн газрын байрлаж байгаа гэрт хүн байгаагүй. Тэгэхээр нь би гал түлчхээд байж байсан чинь машины дуу гарахаар нь би шөнө өвсөө ачиж байгаа юм байна гэж бодоод урдаас нь яваад очсон чинь **, **нар нь өвсний тэнд гэрэл гараад байхаар нь тойрчхоод ирлээ гэж хэлсэн. Тэгээд бид 3 гэртээ очсон. Тэгсэн чинь **нь **ахаа 1 литр монгол архи байна энийг уучхаад унтаж болох уу гэхээр нь би за за тэг дээ гэж хэлээд орондоо ороод унтаад өгсөн. Намайг унтаж байхад пижигнэлдээд, писда минь ална чамайг гээд түс тас гээд дуу гарахаар би сэрсэн. Намайг сэрэхэд тэр хоёр галын пийшингийн тэнд ноцолдоод, барьцалдаад байж байсан. Тэгээд тэр хоёр түр салах шиг болсон чинь **нь гал тогооны түмбүүшигний шургуулгаас хутга авсан. Тэгсэн чинь **нь гэрээс гараад гүйсэн. Тэгээд удалгүй **нь гартаа мод барьсан орж ирээд **хутгатай гар луу нь цохиод авсан. Тэгсэн чинь **нь хутгатай гараараа хоёр тийшээ савчаад байсан. Тэгэхээр нь би босоод тэр хоёрыг салгах гээд чадахгүй байгаад байсан. Арайхийж **гараас хутгыг нь салгаж авсан. Тэгээд **хартал мөрний хойд хэсэгт нь хутганы үзүүрээр хутгасан байсан. Тэгээд **нь энэ хөл өвдөөд байна гэхээр нь би өмдийг нь тайлаад хөлийг нь хартал гуяыг нь зүссэн байсан. Тэгээд **болон **дагуулаад сумын төвийн эмнэлэгт ирсэн. Тухайн өдөр би архи уугаагүй. Хэрэг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 03-04 цагийн хооронд л болсон байх. **надад хэлэхдээ 1 литр монгол архи уучхаад унтаж болох уу гэж хэлсэн. Тэрийгээ надад харуулахад жижиг хэмжээтэй, хүрэн савтай зүйл байсан. Харин намайг тухайн орой 01 цагт гэрт очиход ширээний доогуур 0.5-н “Хараа” нэртэй архины шил байсан. Уг хоёр хүнийг би хэчнээн шил архи уусныг мэдэхгүй байна. **нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хадланд гарснаас хойш, **нь өнөөдрөөс 4 хоногийн өмнө ирсэн. Тухайн шөнө **болон **нар нь архи уучихсан байсан. **нь **ар шилэн хүзүүний баруун хэсэгт 1 удаа, зүүн талын гуян дээр 1 удаа хутгаар зүсэж гэмтээсэн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 38-39/, 4.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 837 дугаартай “...Дүгнэлт: 1.Д.**биед зүүн гарын шуу, зүүн шанаа чихний 1-р зэргийн түлэгдэл, цээжний ар хэсгийн цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрх зүүн гарын шуу, зүүн шанаа чихний 1-р зэргийн түлэгдэл нь халууны үйлчлэлээр үүсгэгдэх ба цээжний ар хэсгийн цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Д.**биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Д.**учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт хэсэг/хх-ийн 10-11/, 5.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 838 дугаартай “...Дүгнэлт: 1. Г.**биед зүүн гуя, хүзүүний ар хэсгийн шархнууд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. *******гүйн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4. Г.**учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт хэсэг/хх-ийн 24-25/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-3-5/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол/хх-7, их эмч Ч.**хохирогч Г.**биед үзлэг хийсэн тухай тодорхойлолт /хх-26-27/, ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол/хх-42-45/, /хх-54-57/, Д.**захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-73/, Г.**захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-74/,Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75-76/, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 21 минутад Г.**, Д.**нарын “Гомдол саналгүй тухай” нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/хх-82-84, иргэний үнэмлэхний лавлагаанууд /хх-83-85/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, 7.1 дүгээр зүйлд заасан болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулсан тэмдэглэл/хх-86-89/, ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хүсэлтийн хангах тухай тогтоол/хх-90-91/, ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 21 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол/хх93/, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын Эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх санал /хх-101/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.**хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.**хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч Д.**нь “Бид 2020 оны 10 сарын 21-ний өдөр хоорондоо таарамжгүй харилцааны улмаас муудалцаж, хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан юм. Бид хоёр учир зүйгээ ололцож эвлэрсэн, биеийн эрүүл мэндийн байдал хэвийн байгаа тул харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно” гэх ******* аймгийн ******* Сум дахь Сум дундын прокурорын газрын прокурор Т.**гаргасан хүсэлт /хх-81,/******* аймгийн тойргийн Тойргийн нотариатчийн гарын үсгийн баталгааг баталсан хүсэлт /хх-82/, Хохирогч ******* нь “Бид 2020 оны 10 сарын 21-ний өдөр хоорондоо таарамжгүй харилцааны улмаас муудалцаж, хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан юм. Бид хоёр учир зүйгээ ололцож эвлэрсэн, биеийн эрүүл мэндийн байдал хэвийн байгаа тул харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно” гэж. /хх-84/ зэрэг хүсэлтүүдээр гэмт хэргийн улмаас шийдвэрлэх иргэний нэхэмжлэл байхгүй байна. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Шүүгдэгч Д.**, Г.**нар нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 21 тоот саналаар Д.**шүүгдэгч Г.**нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага оногдуулах талаар тохиролцсон болох нь хавтаст хэргийн 101 дүгээр хуудаст авагдсан. Энэ саналаа улсын яллагч шүүх хуралдаанд дэмжин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулж байна. Иймд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.**500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага оногдуулах, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.**500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500. 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага тус тус оногдуулж шийдвэрлэлээ. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 21.5 сантиметрийн урттай, 11 сантиметр ажлын хэсэгтэй, 10.5 сантиметрийн бариултай бариулын баруун болон зүүн талд 4 ширхэг мөнгөлөг өнгийн бөөрөнхий дүрстэй, хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг устгаж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.**, Д.**нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.2-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч **овгийн **хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч **овогт ** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.**500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.**500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.**, Д.**нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 21.5 сантиметрийн урттай, 11 сантиметр ажлын хэсэгтэй, 10.5 сантиметрийн бариултай бариулын баруун болон зүүн талд 4 ширхэг мөнгөлөг өнгийн бөөрөнхий дүрстэй, хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг устгасугай.

5.Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаасаа хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА