| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2020/00048/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2020-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Улсын яллагч Т.**, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.**, Шүүгдэгчийн өмгөөлөгч П.**Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.**нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **овогт ****холбогдох эрүүгийн **дугаартай хэргийг 2020 оны 11дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **аймгийн **сумд **оны **дүгээр сарын **-ны өдөр төрсөн, эрэгтэй, 48 настай, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5,эхнэр хүүхдүүдийн хамт, ******* аймгийн ******* сум ** тоотод оршин суух --овогт Б-н Ж-а /РД:ТГ00000000/. Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Б.Ж-а нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* сумын * дугаар багийн нутаг дэвсгэр **хорооллын **тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, гэр бүлийн хамаарал бүхий хүн болох охин ** зүүн гарын бугалган тус газар заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Ж-а нь 2020 оны 10 дугаар сарын 04-ны өдөр согтууруулах ундаа болох архи ууж ******* аймгийн ******* сумын **багийн нутаг дэвсгэр **хорооллын**тоотод орших өөрийн гэртээ төрсөн охин 13 настай Ж.Уранцэцэгийн зүүн бугалган тус газар заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Б.Ж-н өгсөн “...Би нэг том шилтэй архи аваад ундааны саванд хийгээд хашаандаа ганцаараа уусан. Тэгээд согтсон. Гэртээ ороод заазуур аваад охиноо зүсээд хаячихсан байсан. Тэрийгээ би өөрөө сайн санахгүй байгаа. Заазуур барьснаа бол санаж байгаа. Өөр юм мэдэхгүй байгаа гэв...“ гэх мэдүүлэг Бага насны хохирогч түүний хууль ёсны өмгөөлөгчийн өгсөн “...Б.Ж-а нь 2 2020 оны 10 сарын 04-ний өдөр өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүндээ агсарч, өвчтэй өөрийгөө хамгаалах чадваргүй байгаа хүний эсрэг дайрч давшилж тэр үйлдлийг таслан зогсоох гэсэн өөрийн төрсөн охин ** зүүн бугалд зүсэж хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Энэ хэрэгт хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэж байна. Хэдийгээр Б.Ж---г оюуны хөнгөн хомсдолтой гэж дүгнэсэн ч хэрэг хүлээх чадвартай гэж үзсэн байгаа. Ж-а нь намайг сургуулиа төгсөөд ирэхэд 15,16 настай хэлд ороогүй хүүхэд байсан. Гадаад орчинтойгоо удаан харьцаагүй байснаас болоод хөнгөн хомсдолтой болсон байх магадлалтай. **нь архи дарс ууж гурван охин болон эхнэрийнхээ өрх чөлөөнд халдаж байгаа байдлаас болоод гэр бүлийнхэн нь өөрийн гэр орондоо амар тайван амьдрах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Үүнийгээ бас Жамба өөрөө ойлгож байгаа байх гэж бодож байна. Эхнэр нь харвахаасаа өмнө СӨХ-д ажиллаад ар гэрээ аваад явж байсан. Одоо бол харвалт өгсөн учраас ярьж хэлэх чадвар муудсан байдалтай байгаа. Юм ярихаар нь ярьсангүй гээд ярихаар нь ярилаа гээд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаад байгаа. **өөрөө энэ байдлаа засаад явах боломжтой. Тэр хүмүүс байнга хамгаалах байранд байгаад байна гэж байхгүй. Гэр орондоо ирэхээр нь дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байгаасай гэж Жамбаас хүсэж байна. Жамба ч өөрөө дахин гэмт хэрэг үйлдвэл эрүүгийн хариуцлага ч мөн чангараад явна гэдгийг ойлгож байгаа байх. Хохирогч нарын зүгээс ч мөн **зан үйлээ засаад ухаараад явах юм бол уучлаад явах боломжтой гэдгээ хамгаалах байрны ажил хариуцсан хүмүүстэй ярьсан байсан. Одоо бүх зүйл Жамбаас л хамаарна. Цаашдаа энэ харвасан хүнийг дарамтлаад байх юм бол дахин харвахад ч ойрхон байгаа гэдгийг ойлгож байгаа байх гэв...“ гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад: 1.Насанд хүрээгүй хохирогч Ж.***өгсөн” 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн өглөө бид нарыг босож байхад манай аав **нэлээн согтуу байсан юм. Тухайн үед 10 цаг болж байсан байх. Тэгээд гэртээ хэсэг байж байгаад хүнтэй уулзана гээд гараад явсан. Тэгээд 14 цагийн орчим нэлээн согтсон орж ирэхээр нь би унт гээд унтуулж үлдээгээд хаалгыг нь хаагаад гарсан. Тэгээд 1 цаг гарангын дараа гэртээ ирэхэд аав байхгүй байсан. Тэгээд гэгээ тасарч 19 цаг болж байхад бүүр их согтуу гэртээ ирсэн. Тэр үед гэрт ээж, ***дүү бид гурав байсан юм. Тэгтэл зүгээр сууж байгаад ээжийг юм яриагүй гэж уурлаад юм ярихаар нь чи надтай юм ярьдаг хэн юм бэ гээд хэрүүл өдөөд байсан. Тэгтэл ээж уурлаад аавын нуруунд гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд аав овоо тайвшраад байж байснаа гэнэт босож ирээд ээж рүү дайраад бас өөрийгөө ална гээд хутга бариад гэрээс орж гараад байгаад ***хичээлээ хийгээд сууж байсан ширээн дээр хутга тавихаар нь Чимгээ аваад нуучихсан юм. Тэгээд хутга хаана байна гээд орилоод хайгаад байсан. Тэгж байгаад хоолны шкафын хажууд өлгөөтэй байсан ногоон иштэй том заазуурыг аваад ээжийг чиний хүү намайг зодсон, одоо орж ирэхээр ална гээд заазуураа бариад дайрахаар нь би салгах гээд дундуур нь орсон юм. Би аавын урдаас нь түлхээд **араа нь татсан юм. Гараас нь заазуурыг нь салгах гээд дийлээгүй юм. Тэгээд аав заазуураа бариад гадаа гарчхаад орж ирээд хутгануудаа далд хий гэж хэлсэн. Тэгээд би хутга, заазуураа далд хийж нуусан. Тэгтэл миний зүүн гарын булчин орчимд хорсоод байхаар нь үзсэн чинь бага зэргийн зүсэгдсэн цус бага зэрэг гарсан байсан. Би тухайн үед ногоон өнгийн хагас ханцуйтай пудволка өмссөн байсан. Пудволкны ханцуй бас зүсэгдсэн байсан. Тэгээд ээж хараад уурлаад цагдаа дууд гэхээр нь би **байдаг **эгчид хэлсэн чинь **эгч цагдаагийн утас аваад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/, 2.Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн “...2020 оны 10 3 дугаар сарын 04-ний орой **, **бид гурав гэртээ хоолоо хийгээд байж байсан юм. Тэгтэл гаднаас 19 цаг өнгөрч байхад ***нилээд согтуу орж ирсэн. Тэгээд гэрт байж байтал ***намайг дуугарсангүй гээд байхаар нь дуугараад юм ярихаар “дуугарлаа муусайн гичийнүүд” гээд агсараад байсан юм. Манай охин хоолоо гаргах гээд зогсож байсан чинь “гичий минь хол бай” гээд тогоотой хоол булаацалдаад байсан юм. Тэгээд хэрэлдэж байсан чинь нэг мэдсэн нэг хутга авчихсан над руу “ална барина” гээд орилж байгаад ширээн дээр тавьсан. Тэгээд хоолны шүүгээний хажууд өлгөөтэй байсан ногоон иштэй том заазуурыг бариад над руу “их зантай гичий дуугарахгүй байна”, мөн миний дагавар хүүхэд ***болон бид бүгдийг нохой шиг ална гээд дайрсан чинь намайг хамгаалаад **дундуур орж салгасан юм. Тэгтэл ээжийгээ “өмөөрлөө муусайн гичийнүүд” гээд ***рүү дайрч байсан. Тэгээд салтал ***зүүн гарын мөрний доохон талд зүсэгдсэн цус гарч байхаар нь би яасан юм бэ гэж асуухад “сая аав зүсчихлээ” гэж хэлсэн. Тэгээд **********д байдаг ***гэдэг эгч рүүгээ утасдаад “ээжийг ирж авахгүй бол алах юм шиг байна” гээд ярьсан чинь **эгч нь “цагдаа дуудлаа” гэсэн. Тэгтэл **“гичийнүүд намайг цагдаад өгөх гэж байна” гээд зугтаагаад яваад өгсөн юм. Тэгээд орой цагдаа нар айлд байхад нь олж авсан гэсэн. **гарсны дараа манай бэр **ирээд тэдний гэрт очоод би тэндээ үлдсэн. Тэднийд байж байхад цагдаа нар ирсэн. Тэгээд Л** **, **нарыг дагуулаад цагдаа нартай төв рүү явсан. Эмнэлэгт үзүүлээд 1 оёдол тавиад боолт хийлгэсэн байсан. Тэгээд тэр шөндөө ***халуурч хоносон юм. Тэгээд маргааш өглөө нь хамгаалах байранд хүргэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/, Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс дахин авсан мэдүүлэг:”... 2000 оноос эхлэн гэр бүл болж амьдарч байгаа. Бид хоёрын дундаас 3 охин гарсан. Эхний хүүхэд 2004 онд, дунд охин 2006 онд, бага охин 2009 онд төрсөн. **бид хоёр гэрлэлтийн баталгаатай. Манай нөхөр тухайн хэрэг гарахын өмнө 7 хоног тасралтгүй архи уусан. Хаанаас архи олж уугаад байдаг юм гээд асуухаар “чамд ямар хамаатай юм гичий минь” гээд байсан. Ер нь 7 хоногт 2-3 удаа архи согтууруулах ундаа хэрэглэдэг юм. Ер архи ууж ирэх болгондоо агсам тавьж хүүхдүүдээ зоддог. Зарим тохиолдолд өглөө болтол ч агсам тавьж амраахгүй үе байдаг юм. Манай нөхөр агсам тавихдаа хутга бариад “өөрийнхөө хоолойг хэрчинэ намайг үхвэл та нар бүгд шоронд орно” гэдэг. Мөн бид нар луу хутга бариад ална гээд дайрдаг. 2006 онд өөрийнхөө гарыг зүсч байсан. 2020 оны 10 дугаар сарын 01, 02-ны үед модоор миний нүүрэнд цохиж байсан юм. Тэрнээс болоод миний нүүр сорвитой болсон. 2020 оны 08 дугаар сард санагдаж байна, манай бага охин **гичий минь гээд чулуу авч шидэн толгойг нь хагалж байсан юм. Хоёр хүүхэдээ байнга зоддог бага охиноо 6 дугаар ангид ортол нь зодож байсан. Мөн хүүхдүүддээ гэмтэл учруулсан асуудалд гомдолтой байна. Хэрэг шалгах ажиллагаатай холбоотой наашаа цаашаа явсан, хойшид явахад гарах зардал мөнгө төгрөгийг Жамбаар гаргуулмаар байна. Надад тухайн зардлыг гаргах ямар ч боломж байхгүй. Надад ямар нэгэн орлого байхгүй миний бие өвчтэй...” гэх мэдүүлэг /хх-139-141-р хуудас/, 3.Насанд хүрээгүй гэрч Ж.**өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 04-ний өглөө босоход манай аав **согтуу байсан. Тэгээд гэртээ том шилтэй архи ууж байсныг нь **эгч гаргаад асгачихсан юм. Тэгээд аав уурлаад гараад явсан. Би **гэх айл руу явсан юм. Орой 19 цагийн орчим гэрт ээж, **эгч, бид гурав байж байтал аав гаднаас нилээд халамцуу орж ирсэн юм. Тэгээд зүгээр байж байснаа манай ах Баянжаргалыг ална гээд ээжтэй хэрүүл хийгээд байсан юм. Тэгээд аав хутга бариад **эгч рүү “чи намайг архи уучихсан байхад дээрэлхэдэг” гээд байсан. Тэгэж байгаад хутгаа ширээн дээр тавьчихаар нь би аваад нуучихсан. Тэгсэн чинь хоолын шкафны хажууд өлгөөтэй 4 байсан том ногоон иштэй заазуур аваад ээж рүү **ална гээд дайраад байсан. **эгч аавыг салгах гээд дундуур нь орсон чинь аав заазуураа бариад далайгаад байж байхад нь Уранцэцэг эгч ороод зүүн гарынхаа булчин мөрийн доод хэсэгт жижигхэн зүсүүлчихсэн юм. Тэгээд би айл руу цагдаагийн дугаар асуухаар яваад ирсэн чинь аав байхгүй байсан. Манай аав 7 хоногийн 2 өдөрт нь архи уудаг. Архи уусан байхдаа ч эрүүл байхдаа ч ээжтэй хэрүүл маргаан байнга хийж байдаг. Аав эрүүл, согтуу ч бид нарыг болон ээжийг зоддог. Ихэвчлэн **эгчийг зодоод байдаг юм. Ээжийг хаяа зоддог. **эгчийг 4 дүгээр ангид байхаас нь эхлээд зоддог болсон. Манай ээж 2019 оны 06 дугаар сард харвалт өгсөн. Тэгээд түүнээс 2 сарын дараанаас эхлээд зоддог болсон. Ер нь хутга заазуур бариад агсам тавьдаг. Уранцэцэг эгчийг зодохдоо голдуу дамран сандал авч шидээд зоддог. Уранцэцэг эгчийн зүүн гарын мөрний доор булчингийн гадна хэсэгт зүсэгдсэн шарх үүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/, 4.Гэрч Г.**өгсөн “...Жамба гэж хүн бол миний хойд эцэг байгаа юм. Ж.**гэдэг хүн бол миний дүү байгаа юм. Бид нэг эхтэй эцэг өөр хүмүүс байгаа юм. **нь манай ээжтэй гэр бүл болоод 20 жил болж байна. 2000 оноос гэж бодож байна. Манай ээж **гэдэг хүнтэй гэр бүл болоод 3 хүүхэд гаргасан. Хамгийн том нь **, Тэгээд **, бага нь **гэж хүүхэд байгаа. **бид нар нэг гэрт амьдардаггүй. Манай дүү ***намайг **аймаг ***суманд ажил дээрээ байж байхад утсаар минь холбогдоод “...аав согтуу агсан тавиад, зодож нүдээд байна, ээжийг зодох гээд дайраад байна..." гэж хэлэхээр нь би "...цагдаа дуудахгүй яасан бэ..." гэхэд манай дүү **“яаж дуудах юм бэ, аавын дүү **өмөөрөх байх, аавыг цагдаад өглөө гэж загнах байх" гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******* сум дахь Цагдаагийн хэлтсийн жижүүрийн ***гэсэн дугаар руу өөрөө залгаж дуудлага өгсөн. Б.Ж-а нь байнга уудаг хүн. Архи олдвол л уудаг. Архи уухаараа догшин ширүүн муухай ааштай болдог. Агсан талдаа хүн. Ер нь байнга л гэртээ агсан тавьлаа гээд дарамттай байдаг хүн. Манай ээж өнгөрсөн жил цус харавсан, эрүүл саруул байх үед нь зоддог байсан. **цохиж зодлоо, агсам согтуу тавьлаа л гэж байсан. Би өөрөө анх удаа Цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгч байна. Манай дүү надад тухайн өдөр хэлэхдээ аавыг агсан тавиад байна гэвэл цагдаа нь ч тоохгүй. Тэгээд ч дүү **нь ирээд авчих байлгүй гэж хэлж байсан юм... “ гэх мэдүүлэг /хх-49 ар тал/ 5.Гэрч Б.**“ Ер нь **нь архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг. Бараг өдөр олгон шахуу л уудаг юм. Архи уухаараа гудамжинд ч гэртээ орилж хашхираад явж байдаг.Манай хашаанд ороод ирэхээр нь би архи уулаа барилаа гээд гаргадаг юм...Архи уух болгондоо хэрүүл маргаан хийж орилж хашхирч байгаа харагддаг. Хашаандаа тойроод муудалцаад байдаг юм. Тэгж байгаад **яваад өгдөг юм. Заримдаа цагдаа ирж аваад л явж байаг. Дараа нь ирсэн явж байдаг...” /хх-46-р хуудас/, 6. Гэрч ** “...Би 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн орой 21 цагийн үед манай бага охины ангийн багш ***утсаар яриад “манай ах **гэртээ агсам тавиад байгаа юм шиг байна та ороод үзээдэхээч болохгүй бол би очье” гэхээр нь би **ахын гэрт ортол гэрийнхээ зүүн талын орон дээр эхнэр **, охин **, **нар бөөгнөрөөд сууж байсан. Би юу болсон талаар асуухад **согтуу агсам тавиад **гарыг зүсчихээд зугтаачихлаа одоо цагдаа ирэх байх дууддлага өгсөн гэж хэлсэн. Намайг ороход **уйлчихсан, **зүүн гарын булчин хэсгээ даавуугаар ороочихсон нүүр ам нь улайчихсан, айсан байдалтай байж байхаар нь би очоод **толгойг барьж үзсэн чинь халуурсан байсан юм. Тэгээд **охин нь “одоо аав ирээд ахиад агсам тавина” гэхээр би “та нар айгаад байгаа юм бол манай гэрт ороод байж бай надаас **ах айдаг юм чинь би 5 гэртээ оруулахгүй” гээд тэр гурвыг гэртээ оруулаад **халууны эм уулгаад хэвтүүлээд байж байтал цагдаа нар ирсэн. Тэгээд би **, **хоёрыг дагуулаад цагдаатай хамт эмнэлэгт очиод үзүүлэхэд ***зүсүүлсэн шархнаас бага зэрэг шүүс, цус гарч байсан тэр шархан дээр 1 оёдол тавьсан юм. ***биед ямар гэмтэл байгаагүй. Тэгээд цагдаа дээр очсон юм. ***нь харвалт өгөөд биеийн байдал нь тааруу хэл яриа муутай учраас намайг яваад өгөөч гэхээр нь би явж өгсөн юм. Тэд нар манайд орж ирэхдээ гэрийнхээ хуга заазууруудыг манайд оруулж нуусан юм. Тэгээд би сүүлд нь цагдаад 2 ширхэг заазуурыг гаргаж өсөн юм. Намайг тэдний гэрт ороход гэр орон цэвэр цэмцгэр ямар нэгэн эвдэрсэн хөглөрсөн зүйл байгаагүй. **ахын эхнэр **манай нөхөр ***төрсөн эгч юм. Манай 2 одоо байгаа газраа 10 гаран жил цуг байгаа. **нь **эгчтэй гэр бүл болоод 20 орчим жил болж байгаа. ***эгч 2 дагавар хүүхэдтэй анх сууж байсан бөгөөд ***ахтай суугаад 3 охин төрүүлсэн юм. Одоо гэртээ **ах, **эгч, **, ** /*******д МСҮТ сурдаг/, **, **гээд 6 ам бүлээр амьдардаг юм. Б.Ж-а нь хаяа архи уудаг 10 хоногт ч юм уу нэг уусан байж харагддаг юм. Тэр үедээ гудамжинд болон гэр орондоо орилж хашгираад явж байдаг юм. “Ааваа ээжээ ална шулна” гээд орилж хашгираад яваад байдаг. Уг нь хүнд их тусархуу байдаг. Тэднийх олон нохойтой учраас тэр болгон гэр оронд нь ороод байдаггүй юм. Ер нь бол хогийн цэг дээр төмөр цуглуулдаг юм . Тэгээд хог дээрээс архи дарс олоод уучихдаг юм шиг байна лээ. 2020 оны 04 дүгээр сарын үед манайд **эгч юм мөргөөд уначихлаа гээд хацар нь 2 удаа шалбарсан цус гарсан байдалтай уйлаад манайд орж ирсэн юм Тэгтэл манай нөхөр **ах зодчихлоо доо гээд байсан юм. Тэгээд **гэдэг бага охин нь манайд дараахан нь орж ирэхээр нь “ээжийн чинь нүүр яасан юм бэ” гэж асуусан чинь аав ээжийг зодоод юмаар цохьсон гэж байсан. Ер нь архи уухаараа гэртээ болон гудамжинд орилж, хашигчаад байдаг юм... “ гэх мэдүүлэг /хх-51-р хуудас/, 7.Гэрч О.**“...Би 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* сумын ** багийн нийгмийн ажилтанаар томилогдож 6 cap гаран ажиллаж байна. Багийн нийгмийн ажилтан нь удирдах албан тушаалтан, багийн засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг, сумын хөдөлмөр халамжийн ажилтан болон Дэлхийн зөнгийн байгууллагатай хамран өөрийн хариуцсан багийн өрх толгойлсон эцэг, эхчүүд, эрсдэлт бүлгийн хүүхдүүдийн судалгааг тогтмол, шинэчлэн гаргаж холбогдох байгууллагуудад явуулах ажлыг хийдэг. Намайг тухайн ажлыг авахад ямар нэгэн хуучин бүртгэл судалгаа байгаагүй юм. Б.Ж-а гэж айлын 3 охин нь эрсдэлт бүлгийн судалгаанд бүртгэгдсэн байдаг. Би тухайн айлын талаар ямар нэгэн мэдээлэлгүй байсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл гарч кейс бүртгэгдсэн үеэс тухайн айлыг мэддэг болсон. Тухайн айл нь амжиргаажих төвшингөөс доогуур орлоготой айл байсан. Хүнсний талонд хамрагдаагүй байсан бөгөөд Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн Саранцэцэг хүнсний талонд хамруулахаар материалыг ******* аймгийн Хөдөлмөр халамжийн хэлтэс рүү явуулсан. Б.**гэр бүлийн бүртгэлд **, **, **, ** нар амьдардаг ба **гэгч нь **хүүхэд биш одоогоор цуг амьдардаггүй, Монгол Улсын иргэншлийн бүртгэлгүй явдаг юм. Намайг ажил авсанаас хойш Б.Ж-а нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дуудагдаж байгаагүй. Урьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан эсэхийг мэдэхгүй байна... “ гэх мэдүүлэг /хх-43-р хуудас/, 8.** аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 808 дугаартай шинжээчийн дүгнэлтийн : 1.** биед зүүг бугалган дах шархны гэмтэл тогтоогдлоо. 6 2.Дээрх шарх нь хурц ир үзүүртэй багажийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Ж.**биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Ж.**учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх хэсэг /хх-13-14-р хуудас/, 9. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 808 дугаартай шинжээчийн дүгнэлтийн : 1. Ж.**биед гэмтэл тогтоогдсонгүй гэх хэсэг /хх-20-р хуудас /, 10.2020 оны 10 сарын 19- өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадалгааны дүгнэлтийн 1. Яллагдагч Б.Ж-а нь сэтгэцийн оюуны хөнгөн хомсдол өвчинтэй болно.Тухайн өвчин нь төрлөхийн, өөрийн хийсэн үйлдлийг мэдэх чадвартай. 2.Яллагдагч Б.Ж-а нь сэтгэцийн оюуны хөнгөн хомсдол өвчинтэй боловч түүнд эмнэлгийн чанартай албадан эмчилгээ шаардлагагүй болно. 3.Яллагдагч Б.**сэтгэцийн оюуны хөнгөн хомсдол өвчин нь сэдрээгүй, бүрэн төгс эмчлэгдэхгүй болно. 4.Яллагдагч Б.Ж-а нь сэтгэцийн оюуны хөнгөн хомсдол өвчинтэй боловч болж өнгөрсөн хэргийн талаар ухамсарлаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. 5. Яллагдагч Б.Ж-а нь сэтгэцийн оюуны хомсдол өвчинтэй боловч хэрэг хариуцах чадвартай болно.” гэх хэсэг /хх-25-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-03-05/, хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэн /хх-5-7/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9/, “Алкотест6820” маркийн багажаар 2020 оны 10 сарын 04-ны өдрийн 23 цаг 20 минут үлээлгэхэд 0,87 хувийн согтолтой гэсэн “согтуурал хэмжсэн тодорхойлолт/хх-96/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-101-106/,гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ маягт /хх-115/,нас тоолсон тухай тэмдэглэл /хх-136/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Ж-а нь гэртээ ам бүл 5-лаа эхнэр 2 охин дагавар хүүгийн хамт амьдардаг бөгөөд архийг байнгын шинжтэй хэрэглэж, хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлддэг байсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох П.**нь нөхөр Б.**үйлдлийн талаар 2016 оноос хойш цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй 2020 оны 10 сарын 1.2-ны үед нүүрэн тус газар нь модоор цохиж байсан боловч хохирогч гомдол гаргаагүй байна. Шүүгдэгч нь П.**болон төрсөн болон дагавар хүүхдээ хэл амаар гутаан доромжлох, эхнэр болон охидуудаа зодох зэргээр үйлддэг хүчирхийлэл нь даамжран охин Ж.**зүүн бугалгад заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ. Шүүгдэгч Б.**үйлдсэн гэмт хэрэг нь гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Иймд шүүгдэгч Б.**Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж гэж дүгнэлээ. Иргэний нэхэмжлэлийн талаар: Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлгүй болно. 7 Эрүүгийн хариуцлагын талаар : Улсын яллагч :”...Шүүгдэгч Б.**үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.**720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг оруулж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.**биед хөнгөн хохирол уирсан, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй байна. энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26 сантиметрийн урттай, 16 сантиметр ажлын хэсэгтэй, 10 сантиметр ногоон өнгийн бариултай БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц устгах саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.**урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн зүйл байхгүй болно гэв...“ гэв. Бага насны хохирогч түүний хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч:”... Ял шийтгэлийн хувьд тусгайлсан саналгүй байна. **хувьд зан үйлээ засах талаас нь албадан сургалтад суулгах, мөн хамтарсан багийн сайн ажиллуулах талаар шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна. Эхнэр хүүхдэд нь гэртээ эргээд ирэхэд амар тайван байлгах талаар онцгой анхаарч заавал сургалтад суулгах хэрэгтэй гэж үзэж байна... “ гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч:”...Прокурорын саналыг сонслоо. Жамбаагийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5.11-д зааснаар тохиолдлын шинж чанартай анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгаа. Өөрөө группт байдаг, оюуны хөнгөн хомсдолтой хүн байгаа. Гэм буруугаа ойлгож байгаа бөгөөд цаашид архи дарс уухгүй, гэр бүлээ дарамтлахгүй гэдгээ хэлж байгаа. Энэ байдлыг харгалзаж үзнэ үү. 720 цагийн нийтэд тустай ажил гэдэг бол 6,7 сарын ажил болдог. Шүүгдэгчийн хувийн байдал болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...“ гэв. Шүүгдэгч Б.**эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, болон энэ хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлсэн тул улсын яллагчийн санал болгож байгаа 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү гэж байгааг хүлээн авах боломжгүй байна. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл бол тохиолдлын шинжтэй үйлдэгддэггүй байнгын шинжтэй үйлдэгддэг хор уршиг ихтэй гэмт хэрэг. Шүүгдэгч Б.**байнгын үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллийн улмаас насанд хүрээгүй охин эрүүл мэндээрээ хохирсон байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт “ дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй. Шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй учир энэ ял шийтгэлээс шүүгдэгч Б.**620 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг сонгон оногдууллаа. Шүүгдэгч нь бичиг үсэг үл мэдэх ба байнгын шинжтэй архи хэргэлдэг байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.3 8 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, 3 дах хэсгийн 3.3 зааснаар согтууруулах ундааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээн авах зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн 5.4 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус шүүгдэгч Б.**мэдэгдэх нь зүйтэй байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26 см урттай, 16 см ажлын хэсэгтэй,10 см ногоон өнгийн бариултай БНХАУ-д үйлдвэрлэсэн заазуур 1 ширхгийг устгахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.Ж-а нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нараас нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримтууд шүүхэд ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.**авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Шүүгдэгч **овогт Б-н Ж-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-г 620 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2.-т зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, энэ хуулийн 3 дах хэсгийн 2.2.-т зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ зэргийг тус тус авсугай.
4.Эрүүгийн хуулийн 5.4 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус шүүгдэгч Б.Ж-д мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Б.Ж-а нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нар нэхэмжилсэн зүйлгүй,энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримтууд шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26 см урттай, 16 см ажлын хэсэгтэй,10 см ногоон өнгийн бариултай БНХАУд үйлдвэрлэсэн заазуур 1 ширхгийг устгасугай.
8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 10.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА