Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2017/00203

 

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2017/00203

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг, 41-р байр, 2-16 тоотод оршин суух Манзушир овогт Аюушийн Алтанцэцэг /НЮ62031561/,

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 02 сарын 08-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 онд бага дунд сургууль төгсөөд Төв аймаг, Зуунмод сумын Соёлын ордонд 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр, Хөгжимт драмын театрт 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хувцасны эрхлэгчээр, тус газартаа 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жижүүрээр тус тус ажиллаж байсан. Тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул шүүхэд хандаж байна. Иймд миний театрт ажиллаж байсан 15 жилийн хугацааг сэргээн өгнө үү гэв.

 

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Алтанцэцэг нь тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаагийн улмаас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

А.Алтанцэцэг нь Төв аймаг, Зуунмод сумын Соёлын ордонд 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр, Хөгжимт драмын театрт 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хувцасны эрхлэгчээр, тус газартаа 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

1. Төв аймгийн Соёлын ордны даргын 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаартай ажилд туршлагын хугацаагаар авч ажиллуулах ба ээлжийн амралт олгох тухай тушаалд ....үйлчлэгч Алтанцэцэгийн 1981 оны ээлжийн амралтыг 08 сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын 18 хоногоор бодож... гэх бичилт,

2. Төв аймаг Үйлдвэрчний эвлэлийн дарга н.Баярбатын 1987 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Аюушийн Алтанцэцэгт олгосон №706744 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн батлах,

3. Төв аймаг, Хөгжимт драмын театрын даргын 1984 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101 дугаартай ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай тушаалд .... А.Алтанцэцэгийг 10 сарын 12-ны өдрөөс эхлэн цэвэрлэгч Сэр-Одын оронд цэвэрэлгчээр ажилуулсугай.. гэх бичилт,

4. Төв аймаг, Хөгжимт драмын театрын даргын 1985 оны 02 сарын 05-ны өдрийн 09 дугаартай ажлаас чөлөөлөх, шилжүүлэх тухай тушаалд ....Алтанцэцэгийг 1985 оны 01 сарын 31-ний өдөр ажлаас чөлөөл.... гэх бичилт,

5. Төв аймаг, Хөгжимт драмын театрын даргын 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай ажилд түр авах тухай тушаалд ......н.Алтанцэцэгийг 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн .... гэх бичилт,

6. Төв аймаг, Хөгжимт драмын театрын даргын 1985 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 97 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалд ....Театрын цэвэрлэгч А.Алтанцэцэгийн 1989 оны ээлжийн амралтыг 09-р сарын 16-ны өдрөөс эхлэн ажлын 18 өдрөөр бодож..... гэх бичилт,

7. Төв аймаг, Хөгжимт драмын театрын даргын 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал ...хавсралт А.Алтанцэцэг, цэвэрлэгч .... гэх бичилт,

8. Төв аймаг, Хөгжимт драмын театрын даргын 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 69 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалд ...А.ариунсайханг ажлаас чөлөөлөх болсон тул аж ахуйн хэрэглээний тооцоо хийхийг хувцасны эрхлэгч Алтанцэцэгт даалгасугай.... гэх бичилт,

9. Төв аймаг, Хөгжимт драмын театрын даргын 1987 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 67 дугаартай нийт ажилчид, багш нар, уран бүтээлчдэд ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтад ..... А.Алтанцэцэг хувцасны эрхлэгч... гэх бичилт,

10. Төв аймаг, Хөгжимт драмын театрын даргын 1988 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 73 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтад .....А.Алтанцэцэг, х/эрхлэгч ... гэх бичилт,

11. Төв аймаг, Хөгжимт драмын театрын даргын 1989 оны 09 сарын 11-ний өдрийн 120 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалд ....хувцасны эрхлэгч А.Алтанцэцэг .. гэх бичилт,

12. Төв аймаг, Хөгжимт драмын театрын даргын 1990 оны 07 дугаар сарын 03-ны 71 дугаартай ажилд авч ажлаас чөлөөлөх тухай тушаалд ...хувцасны эрхлэгч А.Алтанцэцэг нь жирэмсний амралтаа авсан... гэх бичилт,

13. Төв аймаг, Хөгжимт драмын театрын даргын 1991 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 66 дугаартай ажлаас халах ба ажилд авах тухай тушаалд ....А.Алтанцэцэгийг 6-р сарын15-наас эхлэн хувцасны эрхлэгчээр ажиллуулсугай... гэнх бичилт,

14. Төв аймаг, Хөгжимт драмын театрын даргын 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 84 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралт ....Алтанцэцэг 1981 оны 06 сарын 15-ны өдөр 10 жил, 3 хоног .... гэх бичилт,

15. Төв аймаг, Хөгжимт драмын театрын даргын 1992 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 88 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалд ...А.Алтанцэцэгийн ээлжийн амралтыг 1992 оны 07 дугаар сарын16-наас эхлэн ажлын 26 хоногоор ... гэх бичилт,

16. Төв аймаг, Хөгжимт драмын театрын даргын 1992 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ажилд авах тухай тушаалд ....Алтанцэцэгийг 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хувцасны өлгүүр, ажилчдын цайны газарт хавсарган ... гэх бичилт,

17. Төв аймаг, Хөгжимт драмын театрын даргын 1993 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 59 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтад ....Алтанцэцэг хувцас өлгөгч, 26 хоногоор.... гэх бичилт,

18. Төв аймаг, Хөгжимт драмын театрын даргын 1992 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаартай комисс шинэчлэн томилох тухай тушаалд ... хувцасны эрхлэгч Алтанцэцэгийн ажлыг хувцасны эрхлэгчээр ажиллахыг хүссэн Эрдэнэчимэгт..... гэх бичилт,

19. Төв аймаг, Хөгжимт драмын театрын даргын 1994 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалд .....А.Алтанцэцэг, үйлчлэгч /өлгүүр/ гэх бичилт,

20. Гэрч Ж.Сандаг: А.Алтанцэцэг 1979 оны үед Төв аймгийн Зуунмод сумын Соёлын ордонд үйлчлэгчээр ажилд орж байсан. 1996 он хүртэл тасралтгүй ажилласан. Ажиллаж байх хугацаандаа үйлчлэгч, жижүүр, хувцасны эрхлэгч, цайны газарт давхар үйлчлэгч зэрэг ажлуудыг хийж байсан. 1982 онд Соёлын ордон Хөгжимт драмын театр болсон. Сүүлд 2008 онд Монгол туурагтан театр болсон. 1979 оноос 1994 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан нь үнэн, би тухайн үед Хөгжимт драмын театрын дарга байсангэх  мэдүүлэг,

-гэрч Ц.Өлзийбаяр: А.Алтанцэцэг нь 1979 онд Төв аймгийн Зуунмод сумын Соёлын ордонд үйлчлэгчээр ажилд орж, дараа нь хувцасны эрхлэгч, оёдолчин, цайны газарт, жижүүрээр тус тус ажиллаж байсан. 1979 оноос 1996 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан нь үнэн. 1982 онд Соёлын ордон Хөгжимт драмын театр болсон. Сүүлд 2008 онд Монгол туурагтан театр болсон. Би тухайн үед тайзны ажилтан, жүжигчин, нярав зэрэг ажил эрхэлдэг байсан гэх мэдүүлэг, түүний тушаал зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

 

А.Алтанцэцэгийн хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүний тушаалууд, гэрч нарт хууль сануулж асуусан мэдүүлэг, тэдний тушаал дээрх бичилт нь хамт нэг дор ажиллаж байсан болохыг нотолсон байх тул ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэв.

 

Иймд дээрх нотлох баримтыг хуульд зааснаар өөрийн дотоод итгэлээр үнэлж хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Манзушир овогт Аюушийн Алтанцэцэг нь Төв аймаг, Зуунмод сумын Соёлын ордонд 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр, Хөгжимт драмын театрт 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хувцасны эрхлэгчээр, тус газартаа 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жижүүрээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Манзушир овогт Аюушийн Алтанцэцэг /НЮ62031561/ нь Төв аймаг, Зуунмод сумын Соёлын ордонд 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр,

Хөгжимт драмын театрт 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хувцасны эрхлэгчээр,

Хөгжимт драмын театрт 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жижүүрээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Алтанцэцэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Л.ОЮУНЦЭЦЭГ