Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, Нарийн бичгийн дарга **, Улсын яллагч Г.**, Шүүгдэгч Р.З-о нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Оорцог овогт Р-н З-д холбогдох ***тоот эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1. Монгол улсын иргэн, 1954 оны 02 сарын 10-ны өдөр *** аймгийн ***суманд төрсөн, 66 настай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, *** аймгийн ***сум, ***дугаар баг, ** дугаар хороолол, ** тоотод оршин суух хаягтай, ***овогт Р-н З-о /РД:ТИ00000000/ Үйлдсэн хэргийн талаар Шүүгдэгч Р.З-о нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр ******* аймгаас ******* аймаг чиглэлийн хатуу хучилттай замын 25-26 дахь тэмдэгт бүхий газарт Б.Эрдэнэчимэгийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Ц.***эрүүл мэндэд бүсэлхийн 5 дугаар нугалмын их бие болон бүсэлхийн 1,5 дугаар нугалмын хөндлөн сэртэнгийн битүү хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Р.З-о нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* сумын ** дугаар багийн нутаг дэвсгэр ******* аймгаас ******* аймаг чиглэлийн хатуу хучилттай замын 25-26 дахь тэмдэгт бүхий газарт Б.***эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Ц.***эрүүл мэндэд бүсэлхийн 5 дугаар нугалмын их бие болон бүсэлхийн 1,5 дугаар нугалмын хөндлөн сэртэнгийн битүү хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь: 1.Хохирогч Ц.***мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр амралтын өдөр байсан бөгөөд ******* аймгийн ******* сумын ***тосгон орж салхилах гээд манай эгч Р.***, манай нөхөр Р.***, манай охин О.***, дүүгийн хүү Б.***нарын хамт Тоёота приус маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Уг тээврийн хэрэгслийг манай ээж Р.З-о жолоодож явж байсан. Тэгтэл машин дайвалзаад замын хажуу тал руу онхолдсон. Зам тээврийн осол гарах үед зам дээр ямар нэгэн саад байгаагүй гэж бодож байна. Шороон замаас засмал зам руу ороход 40 километр цагийн хурдтай явж байсан. Яг осол болох үед хэд болсныг мэдэхгүй байна. Архи уугаагүй байсан. Манай эгч архи уудаггүй. Миний нурууны сэртэн яс гэмтсэн байна гэсэн. Манай охин ***гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 65-66 хуудас/ 2.Иргэний нэхэмжлэгч Б.***мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн үед буюу 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай хадам ээж болох ***нь өөрийн төрсөн дүү ***ах, эхнэр ***, тэд нарын охин нөхрийн төрсөн эгч ******нарын хамт айл руу очиж явах замдаа машин гүйцэж түрүүлэх үед зам тээврийн осол болсон. Тухайн үед тэр машин миний нэр дээр байсан бөгөөд ээжид өгч унуулж байсан. Ер нь бол ээжид бэлэглэчихсэн байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69 хуудас/ 3.Гэрч Р.***мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн үед Дархан-Уул аймгаас төрсөн эгч Р.З-о Тоёота приус-11 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон тээврийн хэрэгслийн урд суудал дээр манай эхнэр Ц.***, хойд суудал дээр миний бие Р.***суугаад манай охин Оюунтөгс, манай дүүгийн хүү ***нар суугаад ******* аймгийн ******* сумын ***тосгон орох гэж явсан. Би болон манай охин, манай дүүгийн хүү бид гурав арын суудал дээр унтаж явсан. Нэг мэдсэн чинь тээврийн хэрэгсэл замаас гарахад л сэрсэн. Зам тээврийн осол яаж гарсныг сайн мэдэхгүй байна. Манай эгч Р.З-о архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай охин бид хоёр зам тээврийн ослын улмаас гэмтэл аваагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/ 4.Гэрч Я.***мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн үед Дархан-Уул аймгаас төрсөн ээж Р.З-о тоёота приус-11 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон манай эгч Ц.***, манай ах Р.***, манай ахын охин ***, манай хүү ***нар суугаад ******* аймгийн ******* сумын ***тосгон орох гэж яваад зам тээврийн осолд орсон байсан. Манай хүү ******* ослын улмаас гэмтэл аваагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Надад болон миний хүүд санал гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/ 5.Гэрч М.***мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Энэ өдөр 19 цаг 25 минутанд сумын цагдаа над руу дуудлага өгсөн. Яаралтай хүн хүргэгдэж ирлээ та хурдан ирээрэй гэсэн. Намайг очиход 40 орчим насны эрэгтэй хүн цус их алдсан байдалтай, шоконд орсон, зүүн гарын тохойны дотор талын хэсэгт зүсэгдсэн шархтай байсан ба их хэмжээний согтолттой байсан. Ингээд би тухайн хүнд цус тогтоож оёдол тавьж цэвэр боолт хийж өвдөлт намдаах амьсгал, зүрх, судас дэмжих эмчилгээ хийсэн. Ингээд ойролцоогоор тухайн хүнд 2-3 цагийн тасралтгүй эмчилгээ хийсэн. Үүний дараагаар 22 цаг 30 минутад ***гэх хүнийг их эмч Нямцэцэг болон жолооч ***нарын хамтаар яаралтай Дархан-Уул аймаг руу хүргүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/, 6. 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зам тээврийн ослын акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8 хуудас/ 7. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн №922 дугаартай “...Дүгнэлт: 1.Ц.***биед бүсэлхийн 5 дугаар нугаламын их бие болон бүсэлхийн 1,5 дугаар нугаламын хөндлөн сэртэнгийн битүү хугарал, тархи доргилт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Ц ***биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 4.Ц ***учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 48-49 хуудас/ 8. Зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоосон 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаартай “...Тоёота Приус-11 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ***овогтой **нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 2. Тоёота Приус-11 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч **овогтой **нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24 хуудас/ 9. Шүүгдэгч Р.***шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : Миний толгой хааяа эргээд байдаг. Гэнэт машин бариад явж байхад толгой эргээд осол гаргасан. Төрсөн дүүгээ гэмтээсэндээ маш их харамсаж байна. Надтай хамт бас хүүхдүүд явж байсан. Бүр айхтар зүйл болоогүйд талархаж байгаа. Хөгшин настай хүн байж ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Хохирогчийг эмчилгээгээ хийлгэ гээд жаахан мөнгө төгрөг цуглуулж өгсөн байгаа. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв. Дээрх үйл баримтад эрхзүйн дүгнэлт хийхэд: Шүүгдэгч Р.З-о нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* сумын** дугаар багийн нутаг дэвсгэр ******* аймгаас ******* аймаг чиглэлийн хатуу хучилттай замын 25-26 дахь тэмдэгт бүхий газарт Б.***эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Ц.***эрүүл мэндэд бүсэлхийн 5 дугаар нугалмын их бие болон бүсэлхийн 1,5 дугаар нугалмын хөндлөн сэртэнгийн битүү хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна. Иймд Р.Зг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч иргэн Ц.**биед хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ. Шүүгдэгч Р.Загдхорлоогийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг байна. Шүүгдэгч Р.З-о гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Прокуророос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа яллагдагчид танилцуулан гарын үсэг зуруулан шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д зааснаар прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Загдхорлоог 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.**авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно. Хохирогч Ц.**, иргэний нэхэмжлэгч Б.***нар нь нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн ба шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч Р.З-о нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.***овогт Р- З-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Зг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА