| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00157/И |
| Дугаар | 00373 |
| Огноо | 2017-02-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 00373
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 4-р хороо, Голден парк хотхон, 101-р байрны 191 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧИ68022666, Халх овогт Шагдарсүрэнгийн Энхжаргалын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 22-р хороо, Зүүн наран 13-р гудамжны 271Б тоотод оршин суух, эмэгтэй, РД-НХ81061501, Боржигон овогт Пүрэвбатын Дэлгэрцогтод холбогдох,
15 488 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Энхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин, хариуцагч П.Дэлгэрцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 15 488 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би П.Дэлгэрцогттой 2015-07-27 өдөр зээлийн гэрээ байгуулж, 8 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн хугацаа дууссан боловч үндсэн зээл болон хүүг төлөхгүй, утсаа авахаа больсон.
Иймд хариуцагч П.Дэлгэрцогтоос үндсэн зээл 8 000 000 төгрөг, зээлийн хүү 4 800 000 төгрөг, алдангид 2 688 000 төгрөг, нийт 15 488 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Ш.Энхжаргалаас 8 000 000 төгрөгийг зээлсэн боловч төлөлт хийдэг байсан. Зээлийн үндсэн төлбөрт тооцож, ломбарданд түүний тавьсан байсан ээмэг, бөгжийг авахад 2 220 000 төгрөгийг төлсөн. 2015 оны 09 сард 1 600 000 төгрөг, 2016 оны 10 сарын 25 өдрөөс 2016 оны 06 сарын 24 өдрийн хооронд 600 000 төгрөг, нийт 4 420 000 төгрөгийг төлсөн. Анх нэхэмжлэлийг аваад зөвшөөрөхгүй тайлбар гаргасан боловч нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.
Шүүх хуралдааны явцад зохигч байгуулсан эвлэрлийн гэрээнд: 15 488 000 төгрөгийг нэхэмжилсэн үнийн дүнгээс 8 288 000 төгрөгийн хэсгээс нэхэмжлэгч Ш.Энхжаргал татгалзаж, хариуцагч П.Дэлгэрцогт 7 200 000 төгрөгийг 2017-02-20 өдөр 1 440 000 төгрөг, 2017-03-20 өдөр 1 440 000 төгрөг, 2017-04-20 өдөр 1 440 000 төгрөг, 2017-05-20 өдөр 1 440 000 төгрөг, 2017-06-20 өдөр 1 440 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн талаар зохигч шүүх хуралдааны явцад харилцан тохирч, нэхэмжлэгч Ш.Энхжаргал 15 488 000 төгрөгийг нэхэмжилсэн үнийн дүнгээс 8 288 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээс татгалзаж, хариуцагч П.Дэлгэрцогт 7 200 000 төгрөгийг 2017-02-20 өдөр 1 440 000 төгрөг, 2017-03-20 өдөр 1 440 000 төгрөг, 2017-04-20 өдөр 1 440 000 төгрөг, 2017-05-20 өдөр 1 440 000 төгрөг, 2017-06-20 өдөр 1 440 000 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болно.
Шүүх шийдвэр гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 106 дугаар зүйлийн 56.1, 60.1, 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 277 708 төгрөгийг улсын орлогод үлдээж, зохигчийн эвлэрсэн хэмжээнд ногдох хураамжийн 50 хувь болох 65 075 төгрөгийг хариуцагчаар нэхэмжлэгчид нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон