Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга  Н.**

Улсын яллагч Т.**

Хохирогч Н.**

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.**

Шүүгдэгч Н.Г-а нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г-д холбогдох **дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ******* аймгийн ******* сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ******* аймгийн ******* сум дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 79 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ** овогт Н-н Г-а /РД:ОМ000000/.

 

           Холбогдсон хэргийн талаар  

Шүүгдэгч  Н.Г-а нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* сумын ** дугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ*******,******* нартай маргалдаж улмаар Н.**биед халдаж тархи доргилт, хамар ясны хугарал, 7 сартай жирэмсэн хугацаанаасаа өмнө төрөхийг завдаж буй байдал, нүүрний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  Н.Г-а нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* сумын Бургалтай 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өгөөмөр” гэх газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.**, Н.**нартай маргалдаж улмаар Н.**биед халдаж тархи доргилт, хамар ясны хугарал, 7 сартай жирэмсэн хугацаанаасаа өмнө төрөхийг завдаж буй байдал, нүүрний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт үйлдэл нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.**өгсөн:“…Би дүүгийнхээ үсний найранд очоод байж байсан. Тэгэхдээ хүмүүсийг орж ирэхийг нь мэдээд хөөрөг бариад мэндэлж байснаа мэдэж байна. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Хүмүүсийн яриагаар эхнэр нь босож ирээд миний нүүр рүү цохисон гэсэн. Тэгэхээр нь та нар намайг бага дарамтлаарай гээд боссон гэсэн. Би өөр юу ч мэдэхгүй байгаа. Би буруугаа хүлээж байна. Хохирлыг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.**шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“...Тухайн өдөр манай нөхрийн төрсөн эгч болох хүргэн ахынх нь хүүхдийнх нь үсний найрт бид нар орсон. Тухайн үед хүн их байсан. Н.Г-а гэх хүн ч байсан. Тэгээд бид нар явах гээд тамхи нэрээд сууж байсан чинь Н.Г-а ах манай нөхөр **хоёрын дунд сууж байсан хүнтэй Н.Г-а гэх хүн маргалдсан. Ямар учраас маргалдсан талаар би хол сууж байсан учраас мэдэхгүй байна. Нөгөө хүн нь холдоод явсан чинь манай нөхрийг Н.Г-а заамдаад авсан. Тэгээд тэр хавийн хүмүүс нь салгах гэсэн боловч салаагүй. Би хүүхдээ гаргачхаад буцаж орж ирсэн. Тэгээд хөөе ахаа гээд нүүрэн дээр нь алгадсан. Гэхдээ би гэмтэл учруулахаар цохиогүй. Н.Г-а ах өөрийг нь алгадаж байгааг мэдэхгүй байсан. Тэгээд манай нөхөртэй зууралдсаар байхаар нь нэг ах ирээд хуруу хуруугаар нь гарыг нь салгасан. Тэгэхээр нь бид нар амиа аваад гарч зугтсан. Би хүүхэд ороод байна гээд машинаа цоожлоод түлхүүрээ халаасандаа хийсэн. Тэгээд машинаа онгойлгох гэсэн чинь яараад сандарчихсан болохоор түлхүүрээ хаана хийснээ санадаггүй. Тэгсэн Н.Г-а ах араас гарч ирээд манай нөхөртэй зууралдаад нүүр, ам руу нь цохисон. Тэгээд цус нөж болоод явчихсан. Н.Г-а ах өөрөө хувцсаа тайлж шидсэнээ буцаж ороод баруун гартаа жижгэвтэр дунд зэргийн бор иштэй хутга барьж гарч ирээд манай нөхөр рүү ална гээд дайрсан. Тэгэхээр нь бид нар машинаа гялс асаагаад арынх нь айлд очсон. Тэр айл нь манай нөхрийн хамаатан **гэдэг айл байсан. Тэр хүний хүүхдийнх нь үсний найр нь дээр орж ирээд сууж байсан. Тэгтэл гэнэт хаалгаар гүйж орж ирээд манай нөхрийг цохисон. Тухайн үед манай хоёр хүүхэд нөхрийн хажууд байсан. Нэг хүүхдээ урдаа аваад халуун цай бариад сууж байсан. Тэгсэн гэнэт орж ирээд манай нөхрийг арагшаа нь түлхээд нүдсэн. Тэгээд тэр айлд байсан хүмүүс салгаад гадаа гарсан. Гадаа гарчихаад буцаад орж ирсэн. Тэгсэн Н.Г-а ах манай нөхөр рүү дахиад дайраад болохгүй байсан. Тэгэхээр нь би ахаа та болиоч, олон нийтийн газар хүмүүс, хүүхдүүд байна гэж хэлсэн. Гэтэл хүмүүс намайг хамгаалчихсан байсан чинь тэр дундуур нэг том гар орж ирээд миний хамар нь тус газар цохисон. Тухайн үед би хойшоо саваад мэдрэлээ алдаад ирсэн. Гэтэл гадаа гараад ална гээд янз бүрээр хэлээд байсан. Тэгэхээр нь бид нар биеэ хамгаалуулахын тулд цагдаа дуудсан. Тэгэхгүй бол энэ хүн бид нараас салж явахгүй. Хүн ч дийлэхгүй юм байна лээ. Н.**288.410 төгрөг авсан. Манай нөхөр Ш.**дээлний мөнгө 200.000 төгрөг нэхэмжилнэ. Бид эмнэлэгт үзүүлсэн чинь миний тархи доргилттой байна гэж хэлсэн. Тэгээд хамрыг аяархан дээш нь өргөөд түлхээд байх юм бол ястайгаа салгагдаад эдгэрчихнэ гэж хэлсэн. Тэгсэн эдгэрээгүй. Зөрүүтэй эдгэрчихсэн юм шиг байгаа юм. Манай эмнэлэгт хэвтэж эмчлүүлнэ гэх юм бол манай эмнэлэг өдрийн 40.000 төгрөг байдаг. Бүх эмчилгээг нь хийдэг гэж хэлсэн. Тэгээд би дахиад очиж уулзаж чадаагүй...” гэх мэдүүлэг.

 

Эрүүгийн ***тоот хавтаст хэргээс

 

Гэрч Ш.**мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* сумын Б** дугаар багийн нутаг ***гэх газарт хүргэн ах болох **хүүхдийн үсний найранд очсон. Найранд сууж байгаад гарч бие засчаад орж ирээд **болон хажууд нь сууж байсан хүний хажуу талд суусан юм тэгэхэд **хажуу талд сууж байсан хүн надтай зөрөөд гараад явсан юм тэгсэн ******* над руу чи намайг хөгшөөн гэлээ чи намайг хүндэлсэнгүй доромжлолоо гээд байсан. Тэхэд нь би гарах гэхэд намайг заамдаж аваад тавихгүй байсан. Тэгэхэд гаднаас хүмүүс орж ирээд салгасан. Тэгэхээр нь би зөрөөд гарсан гадаа гараад машиндаа суугаад явах гэхэд машин цоожтой түлхүүрээ олохгүй хайж байсан чинь **араас гарч ирээд хувцсаа тайлаад хүрч ирээд гараараа зүүн шанаа руу 2 удаа цохисон. Тэгэхэд нь би доош дараад барьцан байсан чинь доороос цохиод өшиглөөд байсан. Тэгээд хүмүүс гарч ирээд салгасан. Тэгэхэд чамайг ална гээд гэр рүү гүйгээд орсон. Буцаад гарч ирэхдээ баруун гартаа бор модон иштэй хутга барьчихсан байсан. Тэгсэн хүмүүс замаас нь бариад авсан. Тэгээд бид нар машиндаа суугаад яваад хамаатан болох ах *******гийн хүүхдийн үсний найранд очсон. Цай уугаад хүүхдээ тэвэрчихсэн сууж байтал ******* араас ороод ирсэн хоёр тийшээ харж харж байснаа намайг харангуутаа шууд гараараа нүүрэн хэсэгт 5-6 удаа цохисон тэгэхэд би хүүхдээ болон ууж байсан цайгаа газар унагасан би орон дээр хойшоо унасан тэгэхэд хүмүүс босож ирээд *******ыг бариад авсан тэгэхэд дахиж зодох гээд дайраад байсан. Эхнэр нь араас орж ирээд учир зүггүй хэрүүл хийгээд эхэлсэн тэгсэн ******* айлд орж ирсэн юм чинь гээд цай уугаад сууж байснаа над руу дайраад байсан. Тэгээд сүүлдээ тэр гэрийн хүмүүс гадаа хөөж гаргаад явуулсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч Ш.**мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн үед ** дугаар багийн нутаг ***гэх газарт **хүүхдийн үсний найранд очсон ороод сайхан яриад сууж байхад гэнэт манай хүргэн **, **хоёр баруун талын орон дээр барилцаад сууж байсан. Тэд нарыг салгаад гадаа гарахад дахиад зодолдоод байсан. Би салгах гээд дундуур нь ороход дээл цус болоод салгаж чадаагүй тэгээд тэндээс зугтаад **очиход ******* араас ирээд **рүү дайраад байсан...”гэх мэдүүлэг/хх-ийн 21 дүгээр хуудас/,

Гэрч Ц.**мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр **хүүхдийн үсний найранд 16 цагийн үед очсон юм. Намайг очоод байж байхад 10 минут орчмын дараа Бүүвэй, эхнэр, хадам аавын хамт орж ирсэн. Орж ирээд ****юу байна хөгшөөн гэж хэлсэн. Тэгэхэд **урдаас нь ингэж хүнтэй ярьдаг юм уу, сайн байна уу гэж хүнтэй ярьдаг болохоос гэж хоорондоо маргалдаж эхэлсэн хоорондоо барилцаад заамдалцахад эхнэр нь тэгдгийштэй гээд **нүүр, толгой руу нь гараараа цохисон тэгээд салгаад аваад гараад явсан. Би араас нь гадаа гараагүй тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг/хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-ийн 06-07 дугаар хуудас/,

******* аймгийн ******* сум Улсын бүртгэлийн нэгжийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа/хх-ийн 66 дугаар хуудас/,

******* аймгийн ******* сумын эрүүл мэндийн төвийн жижүүр эмчийн анхны үзлэгийн “...хамраас их хэмжээний цус гарч хавдаж хөхөрсөн. Нүүр нүд хөхөрсөн, эмзэглэлтэй, толгой 2 талаар дүүрч чинэрч өвдөнө. Жирэмсэн гэдсээр базалж өвдөнө, хэвлий хатууралтай” гэх тодорхойлолт,  

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 887 дугаартай шинжээчийн дүгнэлтийн:

“1.Н.**биед тархи доргилт, хамар ясны хугарал, 7 сартай жирэмсэн хугацаанаасаа өмнө төрөхийг завдаж буй байдал, нүүрний цус хуралт тогтоогдлоо.     2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.     3.Н.**биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Н.**биед илэрсэн гэмтэл нь хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд буюу 2020.10.26-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

5. Н.**биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт хэсэг /хх-ийн 09-10 дугаар хуудас/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-ийн 47-48 дугаар хуудас/ гэх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч Н.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.**нь торгох ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгч Н.Г-а нь хохирол төлбөрт 288.410 төгрөг төлсөн ба хохирогч цаашид гарах эмчилгээний зардал, дээлний үнэ 200.000 төгрөг нэхэмжилнэ гэх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, хор уршиг арилаагүй байх тул шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.

 

   Энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч Н.**нь эмчилгээний зардал, дээлний мөнгө гаргуулна гэх боловч нотлох баримтаа бүрдүүлээгүй учир шийдвэрлэх боломжгүй байна. Цаашид эмчилгээний болон бусад зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

           1. Шүүгдэгч **овогтН-н Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.**400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.Г-а нь хохирогчид эмчилгэний зардалд 288.410 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Н.Г-а нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Н.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.АЛГИРМАА