Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2017/00204

 

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2017/00204

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баян-Өнжүүл сум, 2-р баг, Цээл, модот гудамж, 1 тоотод суух, Ганжууржав овогт Жамбалдоржийн Пүрэвдорж /РД:УЖ57053001/

Гурав дахь охин Ч.Янжинхандын нас барсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Пүрэвдорж, нарийн бичгийн дарга О.Нямдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Пүрэвдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гурав дахь охин Ч.Янжинханд нь 1992 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрөөд 1997 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гэнэт цахилгаан менэнгет өвчний улмаас нас барсан. Би мэс заслын хагалгаанд ороод хэвтэрт байсан болохоор нас барсны бүртгэл гэж хийлгээгүй. Улсын архивт шүүлгэсэн чинь амьд гэсэн бүртгэлтэй байсан. Одон авах гээд материал бүрдүүлж өгтөл 1 хүүхдийн мэдээлэл дутуу байна гээд хүлээж аваагүй. Амьд, үхсэн нь тодорхойгүй байгаа учраас охин Ч.Янжинхандыг 1997 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нас барсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Ж.Пүрэвдорж нь охин Ч.Янжинхандын 1992 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрөөд 1997 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нас барсан болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд эрх зүйн маргаангүй үйл явдлыг тогтоолгохыг хүссэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь харьцуулан үзэж хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Ж.Пүрэвдоржийн гурав дахь охин Ч.Янжинханд нь 1997 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нас барсан болох нь

1. Нас барсан тухай эмнэлэгийн гэрчилгээнд ...../нг92091009/ Чулуунхүүүгийн Янжинханд нь 1997 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өвчний учир нас барсан

2. 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 242/000211 дугаартай Чулуунхүүгийн Янжинхандын төрсний бүртгэлийн лавлагаа,

3. Гэрч Б.Дамбаа: Миний хадам аав Ц.Чулуунхүү, хадам ээж Ж.Пүрэвдорж нараас 1992 онд охин Ч.Янжинханд төрж, 1997 онд өвчний улмаас нас барсан нь үнэн болно гэх тодорхойлолт,

-гэрч П.Баясгалан: Миний дүү Ч.Янжинханд нь 1992 онд төрж, 1997 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өвчний учир нас барсан нь үнэн гэх тодорхойлолт,

-гэрч Ч.Уран-Охин: Ж.Пүрэвдорж одоо 3 хүүхэдтэй. Уг нь дөрвөн хүүхэдтэй байсан. Талийгаач охин Ч.Янжинханд 1992 онд төрсөн. 1997 оны 3 дугаар сарын үед цахилгаан минингет гэх халдвартай өвчнөөр нас барсан. Тухайн үед ээж Ж.Пүрэвдорж маш хүн өвчтэй хэвтэрт байсан болохоор нас баралтын тухай хасалт хийлгэж чадаагүй. Ч.Янжинханд нас барсан нь үнэн гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж, Иргэний бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн

135.2.13-д заасныг баримтлан Ганжууржав овогт Жамбалдоржийн Пүрэвдоржийн гурав дах охин Чулуунхүүгийн Янжинханд /нг92091009/ нь 1992 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрөөд 1997 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нас барсан болохыг тогтоож, түүнийг Төв аймаг дахь иргэний улсын бүртгэлд бүртгэхийг даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ