Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч Д.Хорлоо

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Я.БӨ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Я.БӨ-д холбогдох ................. дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл ..., эхнэр, .... хүүхдийн хамт  Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ..... дүгээр баг . ... тоотод оршин суух, улсаас гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай /рд:........../ Я.БӨ

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Я.БӨ нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Т” гэх уулын баруун урд талд хурдан дааганы давхилт хийж байсан Т.М нь мориноос унаж, “биед хавсарсан гэмтэл тархины суурийн хэсгийн аалзавчан хальсан доорх тархмал цус харвалт, бүсэлхийн 5 дугаар нугалмын хугарал, нугасны эдийн няцрал, цус хуралт, зүүн талын сүүжний дэлбэнгийн бяцарсан хугарал, баруун хацар цус хуралт, толгойн ар дагзны баруун хэсэг, баруун гарын бугалга, шууны дотор хэсэг, хэвлий, баруун гуяын дотор дээд хэсэгт олон тооны зулгаралт бүхий” хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Я.БӨ-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Я.БӨ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Ё.Т-н “...Талийгаач Т.М нь миний дунд хүү байсан юм. Би М.Б багийн найзууд манай эхнэр Г нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Харин Я.БӨ ахтай хуурай ах дүү юм. Би Я.БӨ ахтай 2020 оны 04 дүгээр сард аман гэрээ хийсэн. Бичгээр ямар нэгэн гэрээ хийгээгүй. Гэрээ хийхдээ 2020 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан байвал уралдан байхгүй бол уралдахгүй гээд амаар нийт 3.000.000 төгрөгийн гэрээ хийснээс 1.000.000 төгрөгийн урьдчилгаа гээд 2020 оны 06 дугаар сард дансаар өгсөн. Талийгаач Т.М нас бардаг өдрөөс Я.БӨ ахын уяан дээр байсан. Тухайн үед хурдан морины давхилт хийж байсан гэсэн. Би тухайн хэрэг явдал болох үед талийгаач Т.М-н хажууд байгаагүй болохоор хамгаалах малгай хувцас хэрэгсэл өмссөн байсныг мэдэхгүй Талийгаач маань ямар нэг архаг, хууч өвчингүй эрүүл саруул хүүхэд байсан.Талийгаачийн оршуулгын зардлыг төлсөн. Оршуулгын зардал 5.000.000-6.000.000 төгрөг гарсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

 

Гэрч Г.Г-н “...Би 2020 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 14 цаг 30 минутад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас өөрийн эзэмшлийн .... СҮЭ улсын дугаартай Ниссан Тиа маркийн тээврийн хэрэгсэлтэй Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Т энгэр гэх газар байх хурдан морь уядаг Я.БӨ гэх танил ахынд очсон юм. Тухайн өдөр Я.БӨ, М.Б, Д.Э, Ж.Г нар дааганы давхилт хийж байсан. Тэгэхэд би очсон. Тэгээд Я.БӨ ахын хөдөө гэрээс ертөнцийн зүгээр баруун хойш 3-4 километрт давхилт хийсэн. Би 5 дааганы давхилт хийж байхад мотоциклтой дагаад явж байсан. Тухайн давхилт хийж байсан Т гэх уулын баруун урд талаас ертөнцийн зүгээр зүүн зүгт шороон замаар дахиул хийж байхад морь гэсэн газраас ойролцоогоор 200 метрт явж байхад Г.Э мориноос унасан алхаж байсан. Тэгээд би юу болсон юм болоо гэж очиход Ж.Г, Д.Э, М.Б нар морьтой хүүхэд унасан газар ирсэн байсан. Тэгээд талийгаач Т.М нь газар хэвтэж байсан. Тэгээд би талийгаач Т.М-г өвөр дээрээ өргөж байхад Я.БӨ ирж үнэртэй ус үнэртүүлсэн. Тэгээд Я.БӨ ах талийгаач Т.М-г яаралтай сумын эмнэлэг рүү яв гэхээр нь би М.Б, Ө.А нарын хамт М.Б-ын эзэмшлийн машинтай Мөнххаан сумын эмнэлэг рүү явсан. Ө.А бид машины арын талын суудал дээр талийгаач Т.М-г өвөр дээрээ аваад Тэгээд Мөнххаан сумын эмнэлэг дээр ирэхэд Ө.А нь талийгаач Т.М-г тэврээд сумын эмнэлэг рүү орсон харин би эмч авч ирэхээр Э гэх эмчийн гэр лүү явж Э эмчийг авч ирэхэд Э эмч үзээд амьсгал байгаа юм уу найдваргүй болсон байна гэж хэлсэн. Тухайн 5 тооны хурдан даага унаж байсан хүүхдүүд болон талийгаач Т.М нь хамгаалах малгай, хувцас хэрэгсэл өмссөн байсан. Миний даага байхгүй байсан. Би харах гэж очсон. гэх мэдүүлэг /хх-ийн 15/ 

 

Гэрч М.Б-ын “....Би талийгаач Т.М-н аавтай багийн найзууд харин ээж Г нэг ангийн хүүхдүүд байсан. Садан төрлийн холбоо байхгүй. Миний их насны морь, даага нийт 2 тооны адууг танил ах Я.БӨ гөөр уяулдаг юм. Тэгээд Би 2020 оны 06 дугаар сарын 28-ний өдөр 14 цаг 20 минутын үед танил ах Я.БӨ-гийн хөдөө Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Т-н энгэр гэх газар байх гэрт нь өөрийн эзэмшлийн .... СҮЭ улсын дугаартай Приус-20 маркийн машинтай очсон. Би тухайн өдөр Я.БӨ ахаар уяулж байсан хурдан мордоо харахаар очсон юм. Тухайн өдрийн 15 цагийн орчим Г.Г, Ж.Г, Д.Э, Ө.А, Я.БӨ нарын хамт танил ах Я.БӨ-н хөдөө байх гэрээсээ ертөнцийн зүгээр баруун хойш 4 километрт 5 тооны дааганы давхилт хийхээр явсан. Тэгээд тухайн 5 даагыг 4 километрт очоод 5 даагаа давхиулсан юм. Би Ө.А-ын хамт өөрийн эзэмшлийн ...... СҮЭ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 5 тооны хурдан даага ирэх үед өөдөөс амдаад харж байсан. Тэгэхэд хонгор зүсмийн Г.Э-н унаж явсан Б.Д-н даага бүдэрч унаад босож амжаагүй байхад ар талд нь явж байсан халиун зүсмийн талийгаач Т.М-н унаж явсан миний даага дээрээс нь давхарлаж годройтож унасан. Тэгээд Г.Энь босоод гүйж байсан харин талийгаач Т.Мнь унасан газраа хэвтээд босохгүй болохоор Ө.А-н хамт очсон юм. Тэгэхэд Ж.Г нь өвдөг дээрээ талийгаач Т.М-г тэврээд сууж байсан. Мөн Я.БӨ ах үнэртэй ус үнэртүүлсэн. Тэгээд би сумын эмнэлэг рүү залгаад хугацаа алдаж байхаар гээд Ө.А, Г.Г нарын хамт өөрийн эзэмшлийн .... СҮЭ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй талийгаач Т.М-г аваад Мөнххаан сумын эмнэлэг рүү явсан. Тэгээд сумын эмнэлгийн сувилагч талийгаач Т.М-т хүчил төрөгч залгасан тэр хооронд Г.Г нь Э гэх эмчийг гэрээс нь авч ирсэн. Тэгээд Э эмч найдваргүй юм биш үү амьсгал байхгүй байна гэж хэлсэн. Талийгаач Т.М нь миний морийг 2019 онд унаж байсан болохоор сая давхилт хийхэд унасан юм. Би талийгаач Т.М-н аав, ээж гэрээ хийсэн зүйл байхгүй. Манай уяач ах Я.БӨ талийгаач Т.М-н аав Т, ээж Г нартай аман гэрээ хийсэн байсан. Талийгаач Т.М нь хамгаалах малгай, хувцас хэрэгсэл өмссөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 

Гэрч Ө.А-н “...Талийгаач Т.М нь Я.БӨ ахын хурдан морийг унадаг байсан болохоор танина. Би Я.БӨ гэх хүний туслах уяач хийдэг юм. 2020 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 15 цагийн орчим Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Т-н энгэр гэх газар байх хөдөө гэртээ морины ажил хийж байсан юм. Тэгээд гэрээс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 3-4 километрт байх Т уулын баруун урд талд 5 тооны дааганы давхилт хийсэн юм. Би М.Б ахын хамт М.Б-н эзэмшлийн .... СҮЭ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 5 тооны хурдан даага ирэх үед өөдөөс амдаад харж байсан. Тэгэхэд Г.Э мориноосоо унаад газраас босоод алхаад явж байхад харсан юм. Мөн газар нэг хүүхэд хэвтэж байсан тэгээд тухайн хүүхэд унасан гэх газар М.Б-н хамт очиход Ж.Г ах талийгаач Т.М-г өвөр дээрээ тэвэрсэн байсан. Тэгээд Г.Г ах талийгаач Т.М-г тэвэрч аваад М.Б ахын машинд суулгаад Мөнххаан сумын эмнэлэг рүү явсан. М.Б, Г.Г, Г.Э нарын хамт суманд ирсэн. Тэгээд Мөнххаан сумын эмнэлгийн гадаа ирчхэд би талийгаач Т.М-г тэврээд эмнэлэг рүү орсон. Би талийгаач Т.М-г хүлээн авах өрөөнд оруулаад орон дээр хэвтүүлсэн. Талийгаач Т.М-н хамарт сувилагч нь хүчил төрөгч залгасан.Тэгээд байж байхад эмч ирээд үзээд найдваргүй юм биш үү амьсгал байхгүй байна гэж хэлсэн. Талийгаач Т.М болон тэнд хурдан морь унаж байсан хүүхдүүд хамгаалах малгай, хувцас хэрэгсэл өмссөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18

 

Гэрч Ж.Г-н “...Я.БӨ-н морийг талийгаач унаж байсан юм. Би 2020 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 11 цагийн үед Мөнххаан сумын .... дугаар багийн нутаг дэвсгэр Д хөдөө нуур гэх хөдөө гэрээсээ өөрийн уяж байгаа саарал зүсмийн даагыг өөрийн эзэмшлийн ....ДГО улсын дугаартай Маят-1 маркийн тээврийн хэрэгсэл дээр ачаад Мөнххаан сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр Т-н энгэр гэх газар байх танил ах Я.БӨ ахын хөдөө гэрт очсон юм. Тэгэхэд Я.БӨ ахын хөдөө гэрт М.Б, Д.Э, Ө.А, Г.Г, Я.БӨ нар хурдан морьтойгоо байсан. Тэгээд 06 дугаар сарын 28-ний 15 цагийн орчим Я.БӨ ахын хөдөө гэрээс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 3-4 километрт байх Т уулын баруун урд талд 5 тооны дааганы давхилт хийсэн юм. Би тухайн үед Д.Э гэх хүний Ланд 200 маркийн машинд суугаад 5 тооны давхилт хийж байсан дааганы урд талд дагаж явахад урд талд явж байсан 2 тооны даага унаач хүүхэдгүй хоёр тийшээ салаад явж байсан. Тэгэхэд Г.Э мориноосоо унасан алхаад явж байхад харсан юм. Тэгээд газар нэг хүүхэд хэвтэж байхаар Д.Э-н хамт очсон юм. Т.М мориноос унасан газар хэвтэж байхаар нь би машинаас буугаад талийгаач Т.М-г өвдөг дээрээ тэврээд сууж байхад тэнд байсан хүмүүс бүгд ирсэн байсан. Тухайн үед талийгаач амьсгалж байсан болохоор Я.БӨ ах талийгаач Т.М-н хамарт үнэртүүлж байсан. Тэгээд Г.Г тэврээд М.Б-н машинд хойд талын суудал дээр А-н хамт аваад Мөнххаан сумын эмнэлэг рүү явсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Талийгаач Т.М болон тэнд хурдан морь унаж байсан хүүхдүүд хамгаалах малгай, хувцас хэрэгсэл өмссөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19/

 

Насанд хүрээгүй гэрч Г.Э-н “...Би Я.БӨ гэх хүний хурдан морийг 2017 оноос хойш унаж байгаа юм. 2020 оны 06 дугаар сарын 28-ний өдөр морины ажил хийж байгаад Я.БӨ ахын хөдөө гэрээс ертөнцийн зүгээр зүүн зүгт 3-4 километрт байх 5 дааганы давхилт хийсэн юм. Д гэх хүний хонгор зүсмийн даага унаж давхилт хийсэн юм.Тэгээд морьд эргэсэн газраас ойролцоогоор 150-200 метрт давхиж байхад миний унаж явсан хонгор зүсмийн даага шороон замын хажуу талд буюу урд талд байх нүхэнд бүдэрч унасан. Тэгээд би юу болсныг сайн санахгүй байна. Талийгаач Т.М болон хурдан морь унаж байсан хүүхдүүд хамгаалах малгай, хувцас хэрэгсэл өмссөн байсан. Би мориноос унахдаа ямар нэг гэмтэл аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

Гэрч О.Э-н “...Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвд их эмч ажилтай. Дуудлага ирээгүй. 2020 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 16 цаг 25 минутын орчим Мөнххаан сумын Эрүүл төвийн сувилагч Г.Н утсаар залгаад мориноос унасан ухаангүй хүүхэд ирлээ гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэгт дээр очиход хүлээн авах өрөөний орон дээр хэвтэж байсан талийгаач Т.М-н биеийн байдлыг үзэхэд хүүхэд амьсгалгүй, зүрхний цохилт байхгүй, хүүхэн хараа хоёр талд өргөсөн, гэрлийн урвалгүй байсан. Талийгаач Т.М нь эмнэлгийн анхны яаралтай тусламж авч чадаагүй. Ухаангүй нас барсан байдалтай ирсэн байсан. Талийгаач Т.М нь нас барсан ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21/

 

Яллагдагч Я.БӨ нь гэрчээр өгсөн “...Би 2020 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 15 цагийн орчим Г.Г, М.Б, Ж.Г, Д.Э, Ө.А нарын хамт хөдөө байх гэрээсээ ертөнцийн зүгээр баруун хойш 4 километрт 5 тооны дааганы давхилт хийж байсан юм. Тэгээд тухайн 5 даагыг 4 километрт очоод 5 даагаа давхиулсан юм. Тэгээд би 5 даага давхисны дараа 2-3 минутын дараа өөрийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоциклтой давхилт хийж байсан 5 дааганы араас хөдөлсөн юм. Тэгээд 5 даага эргэсэн гэх газраас 200 метр орчим явахад хоёр хүүхэд мориноос унасан харагдсан. Г.Э алхаж явсан. Тэгээд би юу болсон юм болоо гэж очиход Т.М газар хэвтэж байсан. Тэгээд Г.Г нь Т.М-гөвөр дээрээ тэврээд үнэртэй ус үнэртүүлээд болохгүй болохоор нь М.Б, Г.Г Ө.А гурав М.Б-н машинтай Т.М-г Мөнххаан сумын Эрүүл мэндийн төв рүү авч явсан. Тэгээд би Ц.Э гэх айлын утсаар Т.М-наав Т, ээж Г нарт болсон асуудлын талаар хэлээд. М.Б, Г.Г хоёрын араас Мөнххаан сум руу явж байхад М.Б нь миний гар утас руу залгаад найдваргүй болсон байна гэж хэлэхээр нь би Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвд очиход Т.М нь нас барсан байсан. Талийгаач Т.М нь 3 жил миний, М.Б-н болон өөрийн хурдан морьдыг унадаг байсан. Тухайн хэрэг явдал гарах үед М.Б-н даага нь насны халиун зүсмийн сар, нар галтай тамгатай морийг унаж байсан. Би талийгаач Т.М-н аав Ё.Т, ээж Г нартай аман гэрээ хийж бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. Талийгаач Т.М нь хамгаалах малгай, хувцас хэрэгсэл өмссөн байсан.

...Би 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэрчээр өгсөн эдүүлэгтэй Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Т” гэх уулын баруун талд болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн. Би тухайн мэдүүлэгтэй үнэн зөв мэдүүлсэн болохоор надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 21/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны  өдрийн 40 дугаартай: “1. Амь хохирогч Т.М-н биед хавсарсан гэмтэл тархины суурийн хэсгийн аалзавчан хальсан доорх тархмал цус харвалт, бүсэлхийн 5 дугаар нугалмын хугарал, нугасны эдийн няцрал, цус хуралт, зүүн талын сүүжний дэлбэнгийн бяцарсан хугарал, баруун хацар цус хуралт, толгойн ар дагзны баруун хэсэг,  баруун гарын бугалга, шууны дотор хэсэг, хэвлий, баруун гуяын дотор дээд хэсэгт олон тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнэ, 3. Амь хохирогч Т.М нь хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ, 4. Амь хохирогч Т.Мнь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ ” гэх дүгнэлт /хх-ийн 27-29/,

  

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-09/,

 

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03/

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 04-06/

 

-Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн засаг даргын шүүгдэгч Я.БӨ-н ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 46/

 

- Шүүгдэгч Я.БӨ-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 49/

 

- Шүүгдэгч Я.БӨ-гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 48/

 

-............ дугаартай Т.М-н төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 50/

 

-............ дугаартай  Т.М-ннас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 51/

 

-Шүүгдэгч Я.БӨ-гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт/хх-ийн 59/

 

- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 08 дугаар  сарын 03-ны өдрийн 5/66 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 61 /

 

- “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 84 дугаартай санал /хх-ийн 84/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Я.БӨ нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Т” гэх уулын баруун урд талд хурдан дааганы давхилт хийж байхад Т.М нь мориноос унаж, “биед хавсарсан гэмтэл тархины суурийн хэсгийн аалзавчан хальсан доорх тархмал цус харвалт, бүсэлхийн 5 дугаар нугалмын хугарал, нугасны эдийн няцрал, цус хуралт, зүүн талын сүүжний дэлбэнгийн бяцарсан хугарал, баруун хацар цус хуралт, толгойн ар дагзны баруун хэсэг, баруун гарын бугалга, шууны дотор хэсэг, хэвлий, баруун гуяын дотор дээд хэсэгт олон тооны зулгаралт бүхий” гэмтэл учирснаас түүний амь нас хохирсон бөгөөд Я.БӨ нь хэлцлээр хүлээсэн үүргээн биелүүгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироосон болох нь: 

түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “...Би 2020 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 15 цагийн орчим Г.Г, М.Б, Ж.Г, Д.Э, Ө.А нарын хамт хөдөө байх гэрээсээ ертөнцийн зүгээр баруун хойш 4 километрт 5 тооны дааганы давхилт хийж байсан юм. Тэгээд тухайн 5 даагыг 4 километрт очоод 5 даагаа давхиулсан юм. Тэгээд би 5 даага давхисны дараа 2-3 минутын дараа өөрийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоциклтой давхилт хийж байсан 5 дааганы араас хөдөлсөн юм. Тэгээд 5 даага эргэсэн гэх газраас 200 метр орчим явахад хоёр хүүхэд мориноос унасан харагдсан. Г.Э алхаж явсан. Тэгээд би юу болсон юм болоо гэж очиход Т.Мгазар хэвтэж байсан. Тэгээд Г.Г нь Т.М-г өвөр дээрээ тэврээд үнэртэй ус үнэртүүлээд болохгүй болохоор нь М.Б, Г.Г Ө.А гурав М.Б-н машинтай Т.М-г Мөнххаан сумын Эрүүл мэндийн төв рүү авч явсан. Тэгээд би Ц.Э гэх айлын утсаар Т.М-н аав Т, ээж Г нарт болсон асуудлын талаар хэлээд. М.Б, Г.Г хоёрын араас Мөнххаан сум руу явж байхад М.Б нь миний гар утас руу залгаад найдваргүй болсон байна гэж хэлэхээр нь би Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвд очиход Т.М нь нас барсан байсан....” гэх,

Хохирогч Ё.Т-н“...Талийгаач Т.М нь миний дунд хүү байсан юм. Би М.Б багийн найзууд манай эхнэр Г нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Харин Я.БӨ ахтай хуурай ах дүү юм. Би Я.БӨ ахтай 2020 оны 04 дүгээр сард аман гэрээ хийсэн. Бичгээр ямар нэгэн гэрээ хийгээгүй. Гэрээ хийхдээ 2020 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан байвал уралдан байхгүй бол уралдахгүй гээд амаар нийт 3.000.000 төгрөгийн гэрээ хийснээс 1.000.000 төгрөгийн урьдчилгаа гээд 2020 оны 06 дугаар сард дансаар өгсөн...гэх ,

Гэрч Г.Г-н“...Би 2020 оны 06 дугаар сарын 28-ний өдөр Я.БӨ, М.Б, Д.Э, Ж.Гнар Я.БӨ ахын хөдөө гэрээс ертөнцийн зүгээр баруун хойш 3-4 километрт даагны давхилт хийсэн. Би 5 дааганы давхилт хийж байхад мотоциклтой дагаад явж байсан.  Тгэх уулын баруун урд талаас ертөнцийн зүгээр зүүн зүгт шороон замаар давхил хийж байсан.  Морь эргэсэн газраас ойролцоогоор 200 метрт явж байхад унаач Г.Э мориноос уначихсан алхаж байсан. Тэгээд би юу болсон юм болоо гэж очиход Ж.Г, Д.Э, М.Б нар морьтой хүүхэд унасан газар ирчихсэн талийгаач Т.М нь газар хэвтэж байсан. Тэгээд би талийгаач Т.М-г өвөр дээрээ өргөж байхад Я.БӨ ирж үнэртэй ус үнэртүүлсэн. Тэгээд Я.БӨ ах талийгаач Т.М-г яаралтай сумын эмнэлэг рүү яв гэхээр нь би М.Б, Ө.А нарын хамт М.Б-н эзэмшлийн машинтай Мөнххаан сумын эмнэлэг рүү явсан.  Сумын Э эмч үзээд амьсгал байгаа юм уу найдваргүй болсон байна гэж хэлсэн. Тухайн 5 тооны хурдан даага унаж байсан хүүхдүүд болон талийгаач Т.М нь хамгаалах малгай, хувцас хэрэгсэл өмссөн байсан... гэх, 

Гэрч М.Б-н “...2020 оны 06 дугаар сарын 28-ний өдөр 15 цагийн орчим Г.Г, Ж.Г, Д.Э, Ө.А, Я.БӨ нарын хамт танил ах Я.БӨ-н хөдөө байх гэрээсээ ертөнцийн зүгээр баруун хойш 4 километрт 5 тооны дааганы давхилт хийхээр явсан. Тэгээд тухайн 5 даагыг 4 километрт очоод 5 даагаа давхиулсан юм. Би Ө.А-н хамт өөрийн эзэмшлийн .... СҮЭ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 5 тооны хурдан даага ирэх үед өөдөөс амдаад харж байсан. Тэгэхэд хонгор зүсмийн Г.Э-н унаж явсан Б.Д-н даага бүдэрч унаад босож амжаагүй байхад ар талд нь явж байсан халиун зүсмийн талийгаач Т.М-н унаж явсан миний даага дээрээс нь давхарлаж годройтож унасан. Тэгээд Г.Э нь босоод гүйж байсан харин талийгаач Т.М нь унасан газраа хэвтээд босохгүй болохоор Ө.А-н хамт очсон юм. Тэгэхэд Ж.Гнь өвдөг дээрээ талийгаач Т.М-г тэврээд сууж байсан. Мөн Я.БӨ ах үнэртэй ус үнэртүүлсэн. Тэгээд би сумын эмнэлэг рүү залгаад хугацаа алдаж байхаар гээд Ө.А, Г.Г нарын хамт өөрийн эзэмшлийн .... СҮЭ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй талийгаач Т.М-г аваад Мөнххаан сумын эмнэлэг рүү явсан. Э эмч найдваргүй юм биш үү амьсгал байхгүй байна гэж хэлсэн. Би талийгаач Т.М-н аав, ээж гэрээ хийсэн зүйл байхгүй. Манай уяач ах Я.БӨ талийгаач Т.М-н аав Т, ээж Г нартай аман гэрээ хийсэн байсан. Талийгаач Т.М нь хамгаалах малгай, хувцас хэрэгсэл өмссөн байсан” гэх

Гэрч Ө.А-н “...2020 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 15 цагийн орчим Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр Т-н энгэр гэх газар байх хөдөө гэртээ морины ажил хийж байсан юм. Тэгээд гэрээс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 3-4 километрт байх Т уулын баруун урд талд 5 тооны дааганы давхилт хийсэн юм. Би М.Б ахын хамт М.Б-н эзэмшлийн .... СҮЭ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 5 тооны хурдан даага ирэх үед өөдөөс амдаад харж байсан. Тэгэхэд Г.Э мориноосоо унаад газраас босоод алхаад явж байхад харсан юм. Мөн газар нэг хүүхэд хэвтэж байсан тэгээд тухайн хүүхэд унасан гэх газар М.Б-н хамт очиход Ж.Г ах талийгаач Т.М-г өвөр дээрээ тэвэрсэн байсан...Мөнххаан сумын эмнэлгийн гадаа ирчхэд би талийгаач Т.М-г тэврээд эмнэлэг рүү орсон эмч ирээд үзээд найдваргүй юм биш үү амьсгал байхгүй байна гэж хэлсэн. Талийгаач Т.М болон тэнд хурдан морь унаж байсан хүүхдүүд хамгаалах малгай, хувцас хэрэгсэл өмссөн байсан.” гэх,

Гэрч Ж.Г-н “... 2020 оны 06 дугаар сарын 28-ний 15 цагийн орчим Я.БӨ ахын хөдөө гэрээс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 3-4 километрт байх Т уулын баруун урд талд 5 тооны дааганы давхилт хийсэн юм. Би тухайн үед Д.Э гэх хүний Ланд 200 маркийн машинд суугаад 5 тооны давхилт хийж байсан дааганы урд талд дагаж явахад урд талд явж байсан 2 тооны даага унаач хүүхэдгүй хоёр тийшээ салаад явж байсан. Тэгэхэд Г.Э мориноосоо унасан алхаад явж байхад харсан юм. Тэгээд газар нэг хүүхэд хэвтэж байхаар Д.Э-н хамт очсон юм. Т.М мориноос унасан газар хэвтэж байхаар нь би талийгаач Т.М-г өвдөг дээрээ тэврээд сууж байхад тэнд байсан хүмүүс бүгд ирсэн байсан. Тухайн үед талийгаач амьсгалж байсан болохоор Я.БӨ ах талийгаач Т.М-н хамарт үнэртүүлж байсан. Тэгээд Мөнххаан сумын эмнэлэг рүү явсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Талийгаач Т.М болон тэнд хурдан морь унаж байсан хүүхдүүд хамгаалах малгай, хувцас хэрэгсэл өмссөн байсан.” гэх ,

Насанд хүрээгүй гэрч Г.Э-н“...2020 оны 06 дугаар сарын 28-ний өдөр морины ажил хийж байгаад Я.БӨ ахын хөдөө гэрээс ертөнцийн зүгээр зүүн зүгт 3-4 километрт байх 5 дааганы давхилт хийсэн юм. Тэгээд морьд эргэсэн газраас ойролцоогоор 150-200 метрт давхиж байхад миний унаж явсан хонгор зүсмийн даага шороон замын хажуу талд буюу урд талд байх нүхэнд бүдэрч унасан. Тэгээд би юу болсныг сайн санахгүй байна. Талийгаач Т.М болон хурдан морь унаж байсан хүүхдүүд хамгаалах малгай, хувцас хэрэгсэл өмссөн байсан. Би мориноос унахдаа ямар нэг гэмтэл аваагүй” гэх,

Гэрч О.Э-н “...Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвд их эмч ажилтай 2020 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 16 цаг 25 минутын орчим Мөнххаан сумын Эрүүл төвийн сувилагч Г.Н утсаар залгаад мориноос унасан ухаангүй хүүхэд ирлээ гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэгт дээр очиход хүлээн авах өрөөний орон дээр хэвтэж байсан талийгаач Т.М-н биеийн байдлыг үзэхэд хүүхэд амьсгалгүй, зүрхний цохилт байхгүй, хүүхэн хараа хоёр талд өргөсөн, гэрлийн урвалгүй байсан. Талийгаач Т.М нь эмнэлгийн анхны яаралтай тусламж авч чадаагүй. Ухаангүй нас барсан байдалтай ирсэн байсан...” гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны  өдрийн 40 дугаартай: “1. Амь хохирогч Т.М-н биед хавсарсан гэмтэл тархины суурийн хэсгийн аалзавчан хальсан доорх тархмал цус харвалт, бүсэлхийн 5 дугаар нугалмын хугарал, нугасны эдийн няцрал, цус хуралт, зүүн талын сүүжний дэлбэнгийн бяцарсан хугарал, баруун хацар цус хуралт, толгойн ар дагзны баруун хэсэг,  баруун гарын бугалга, шууны дотор хэсэг, хэвлий, баруун гуяын дотор дээд хэсэгт олон тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнэ, 3. Амь хохирогч Т.М нь хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ, 4. Амь хохирогч Т.М нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ ” гэх дүгнэлт,

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Я.БӨ нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Я.БӨ-н хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас бусдын амь насыг хохироосон эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

            Я.БӨ-н гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Тэрээр уяач бөгөөд морин уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилтын үед уралдаанч хүүхэд мориноос унахдаа гэмтэл авах, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсний улмаас Т.М нь мориноос  унахдаа тархины суурийн хэсгийн аалзавчан хальсан доорх тархмал цус харвалт, бүсэлхийн 5 дугаар нугалмын хугарал, нугасны эдийн няцрал, цус хуралт, зүүн талын сүүжний дэлбэнгийн бяцарсан хугарал, баруун хацар цус хуралт, толгойн ар дагзны баруун хэсэг,  баруун гарын бугалга, шууны дотор хэсэг, хэвлий, баруун гуяын дотор дээд хэсэгт олон тооны зулгаралт бүхий хавсарсан гэмтэл авч амь нас нь хохирчээ.

 

Шүүгдэгч Я.БӨ-н үйлдсэн гэмт хэргийн бусдын амь нас хохирсон, тэрээр амь хохирогчийн оршуулгын зардлыг нөхөн төлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Т-д учирсан эдийн хохирлыг нөхөн төлсөн бөгөөд Ё.Т нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй талаараа  Талийгаачийн оршуулгын зардалд 5 000 000-6 000 000 төгрөгийн хохирол төлсөн. Одоо гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлжээ. Мөн шүүгдэгч Я.БӨ нь гэм хорын хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 50 хургатай хонь, 10 ишигтэй ямаа, 5 адуу, 10 үхэр мөн 14.000.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт баримтаар авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар

 

Я.БӨ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн  буюу морьны давхил хийж байх үед унаач хүүхэд нь унаж амь нас хохирсон мөн амь хохирогчийн оршуулгын зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Я.БӨ-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч Ё.Т-д учирсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтов.

 

 Шүүгдэгч Я.БӨ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ё.Т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна

 

   Шүүгдэгч Я.БӨ-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Я.БӨ-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.БӨ-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Я.БӨ-г зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Я.БӨ-д мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Я.БӨ-д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Я.БӨ энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгч Я.БӨ энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Т  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР