| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00181/И |
| Дугаар | 151/ШШ2017/00206 |
| Огноо | 2017-02-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 151/ШШ2017/00206
| 2017 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 151/ШШ2017/00206 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Аргалант сум, 2-р баг, Хөшөөтөд оршин суух Жаран овогт Лхүндэвийн Бямбаа /НЬ52052467/-ын улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Бямбаа, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Бямбаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Миний бие 1952 онд Төв аймаг, Баянцогт сумын Оч нэгдэлд төрсөн. Төв аймаг, Баянцогт сум дахь Мал хянан өнгөрүүлэх, тэжээн бордох аж ахуйд 1974 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл үтрэмд ажилчнаар, 1977 оны 6 дугаар 22-ны өдрөөс 1979 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл мөнгөний няраваар ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр ажлаас чөлөөлсөн тушаал бичигдээгүй. Архиваас шүүлгэхэд ажилд орсон, гарсан тушаал байхгүй байгаа учраас ажиллаж байсан 4 жил 6 сарын хугацааг нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Бямбаа нь Төв аймгийн Баянцогт сумын Мал хянан өнгөрүүлэх, тэжээн бордох аж ахуйн үртэмд 1974 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нормчин, 1977 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1979 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр хүртэл мөнгөний нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:
1. Төв аймгийн Баянцогт сумын мал хянан өнгөрүүлэх, тэжээн бордох аж ахуйгаас 1983 онд олгосон Л.Бямбаагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
2. Гэрч Х.Цэвэгжав: Л.Бямбаа нь Тэтгэвэртээ 2000 онд гарчихсан. Тэтгэврийн шинэчлэл болоход Төв аймгийн Баянцогт сумын худалдаа бэлтгэлийн мал бордох аж ахуйд ажиллаж байсан 4 жил нь ороогүй байсан тул шүүхэд хандсан. Лхүндэвийн Бямбаа нь Төв аймгийн Баянцогт сумын худалдаа бэлтгэлийн мал бордох аж ахуйд 1974 оноос 1979 он хүртэл нярваар ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-гэрч Л.Гомбодалай: Лхүндэвийн Бямбаа нь Төв аймгийн Баянцогт сумын Худалдаа бэлтгэлийн мал хянан өнгөрүүлэх, тэжээн бордох аж ахуйн үртэмд 1974 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажилчнаар, 1977 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1979 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр хүртэл мөнгөний нярваар тус тус ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.
Л.Бямбаагийн ажилд орсон, гарсан тушаал өөрт нь болон архивт хадгалагдаагүй боловч ажиллажбайсан тухай үйл явдлыг түүний хөдөлмөрийн дэвтрийн 5 дахь талд аж ахуйн даргын 1974 оны 10 дугаар сарын 01-ний 11 тоот тушаалаар, мөн аж ахуйн даргын 1977 оны 06 дугаар сарын22-ны өдрийн 27 тоот тушаалаар тус тус ажилд авч байсан нь нотлогдож байх тул түүний зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчаас хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Жаран овогт Лхүндэвийн Бямбаа нь Төв аймгийн Баянцогт сумын Мал хянан өнгөрүүлэх, тэжээн бордох аж ахуйн үртэмд 1974 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл үтрэмийн ажилчнаар, 1977 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1979 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр хүртэл мөнгөний нярваар тус тус ажиллаж байсан байдлыг өөрийнх нь тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд гэрч нарын мэдүүлэг, тэдний болон өөрийнх нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жаран овогт Лхүндэвийн Бямбаа /НЬ52052467/-ын Төв аймгийн Баянцогт сумын Мал хянан өнгөрүүлэх, тэжээн бордох аж ахуйн үртэмд 1974 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл үтрэмийн ажилчнаар,
1977 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1979 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр хүртэл мөнгөний нярваар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ