| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00204/И |
| Дугаар | 00372 |
| Огноо | 2017-02-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 00372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 9-р хороо, СОТ 3-1-33 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХЛ62010303, Дэндэв овогт Ишээгийн Алтанзулын нэхэмжлэлтэй,
Ишийн Алтанзул нэрээр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.Алтанзул, гэрч Б.Цэрэнлхам, Д.Цэрэнсодном шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь И.Алтанзул гэсэн нэр бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүссэн байна.
Нэхэмжлэгч И.Алтанзул нэхэмжлэл, тайлбартаа: Миний төрсний гэрчилгээг эцэг, эх маань анх авахдаа эцгийн нэрийг Иш гэдэг нэрээр авсан байсан. Би 1979 онд дунд сургууль төгсөөд, худалдааны ТМС-д суралцаж, тогооч болсон. Улмаар Туул ресторанд 1997 оныг хүртэл ажилласан.
Ийм учраас Худалдааны ТМС-д суралцах үед 1980 онд надад хөдөлмөрийн дэвтрийг нээхдээ намайг Иш гэж овоглосон байдаг.
1995 онд нийгмийн даатгалын дэвтэр нээхэд эцгийн нэрийг Ишээ гэж бичсэн. Манай эцэг эхийн гэрлэлтийн гэрчилгээнд аавын нэрийг Ишээ, ээжид олгосон олон хүүхэдтэй эхийн дэвтэрт бүх хүүхдүүдийн овгийг Ишээ гэж бичсэн байсан тул би иргэний үнэмлэхээ Ишээ нэрээр овоглосон. Иймд учраас 1995 оноос хойшхи бичиг баримтуудад Ишээ гэж овоглох болсон юм.
Одоо би тэтгэвэрт гарах болсон чинь хөдөлмөрийн дэвтрийн овог, нийгмийн даатгалын дэвтрийн овог зөрүүтэй болсон байгаа тул Ишийн Алтанзул гэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь намайг мөн болохыг тогтоож өгнө үү? гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хөдөлмөрийн дэвтэр, төрсний бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн 8-р хорооны тодорхойлолт, нийгмийн даатгалын 401982 дугаартай дэвтэр, Үндэсний төв архив болон Нийслэлийн Засаг даргын дэргэдэх архивын лавлагаа, урилга, үнэмлэх, ажлын чанарын талон, гэрчилгээ, мэдэгдэх хуудас, томилолт, эрхийн хуудас, өргөдөл, хариуцлагатай ажилтны анкет, анкетууд, мэргэжлийн үнэмлэх, олон хүүхэдтэй эхийн дэвтэр, гэрлэлтийн гэрчилгээ, гэрч Б.Цэрэнлхам, Д.Цэрэнсодном нарын тодорхойлолт, мэдүүлэг, бичиг баримтууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ишээгийн Алтанзул 1962 оны 01 сарын 03 өдөр төрснийг 1962 оны 02 сарын 09 өдөр бүртгэхэд түүний эцгийн нэрийг Иш гэж бүртгэсэн байх боловч энэ өдөр түүний эцэг эхийн гэрлэлтийг бүртгэхдээ түүний эцгийн нэрийг Шавира овогтой Ишээ гэж бичсэн, нэхэмжлэгчийн ээж эх Ц.Отгонсүрэнд 1979 онд олгосон олон хүүхэдтэй эхийн дэвтэрт түүний хүүхдүүдийг Ишээ гэж овоглож бичсэн болох нь нэхэмжлэгчийн төрсний гэрчилгээ, түүний эцэг эхийн гэрлэлтийн гэрчилгээ, олон хүүхэдтэй эхийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч 1995 онд нийгмийн даатгалын дэвтэр нээлгэх хүртэл төрсний гэрчилгээнд бүртгэгдсэн эцгийн нэр болох Иш гэсэн нэршлээр овоглосон, 1995 оноос хойш Ишээ гэсэн нэршлээр овоглосон, мөн иргэний үнэмлэхээ Ишээ гэж нэршүүлж овоглосон болох нь нэхэмжлэгчийн тайлбар бичмэл баримтуудаар тогтоогдож байна.
1980 оны 07 сарын 01 өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт И.Алтанзулын ажилласан байдал тэмдэглэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч И.Алтанзул Худалдааны ТМС-ийг 1980 онд төгссөн үеэс 1997 оныг хүртэл Улаанбаатар хотод Туул ресторанд гэрч Д.Цэдэнсодном, Б.Цэрэндулам нартай хамт ажиллаж байсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Дээрх баримтуудаас дүгнэхэд 1980 оны 07 сарын 01 өдөр нээсэн Иш овогтой Алтанзул гэсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь нэхэмжлэгч Ишээ овогтой Алтанзул мөн байх үндэслэлтэй байх тул уг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нэхэмжлэгч И.Алтанзул болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгийг удирдлага болгон,