Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2017/00207

 

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2017/00207

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, шинэ цэргийн хотхон, 3 байр, 45 тоотод оршин суух ПБ82072312 регистрийн дугаартай Рааш овогт Гансүхийн Амартүвшингийн талийгаач эцэг Х.Гансүхийн улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.Амартүвшин, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.Амартүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 

Миний аав Раш овогт Хоокоогийн Гансүх гэдэг хүн нь 1976 оноос цэргийн жинхэнэ албыг өөрийн биеэр хаасан. 1979 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Үенч сум хилийн 0130-р ангийн талхан цехд талхчин, галч, түүхий эдийн нярав зэрэг ажил эрхэлж байсан. 2007 оны 11 дүгээр сард өвчний улмаас нас барсан. нийгмийн даатгалын сангаас оршуулгын зардал авах зорилготой байна. Тиймээс эцгийнхээ Ховд аймгийн Үенч сум хилийн 0130-р ангид 1979 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл шатахууны түгээгчээр, 1984 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ар тал хүнсний албанд түүхий эдийн эрхлэгчээр, 1991 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл галчаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.Амартүвшин нь төрсөг эцэг Х.Гансүхийнхээ улсад ажилласан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасанбайна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ... хууль есны ашиг сонирхолоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар ... хүсэлт гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэж зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.

Түүний эцэг Х.Гансүх агсан Ховд аймгийн Үенч сумын хилийн 0130-р ангид 1979 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл шатахууны түгээгчээр, 1984 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ар тал хүнсний албанд түүхий эдийн эрхлэгчээр, 1991 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл галчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

1. Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02/337 дугаартайархивын лавлагаа ..... Хоокоогийн Гансүх нь Х ба ДЦХЭГ-ын 5 дугаар отръядын даргын 1979 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 158 дугаар тушаалаар бензин шатахууны түгээгчээр томилогдсон гэх бичилт,

2. Хилийн 0130 дугаар ангийн захирагчийн 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдөр олгосон №192647 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нас барсны гэрчилгээ,

3. Гэрч Ж.Ачилдаа: Х.Гансүх нь 2017 оны 01 дүгээр сард нас барсан. Г.Амартүвшин нь Х.Гансүхийн 2 дахь хүү нь юм. Хүү Г.Амартүшингийн шүүхэд хандах болсон шалтгаан нь тэтгэмжийн даатгалын сангаас олгодог оршуулгын тэтгэмж авах гэтэл аавынхаа ажилласан жилийг шүүхээр тогтоолгож ирэх шаардлагатай гэсэн байх тул шүүхэд хандсан. Талийгаач Х.Гансүх нь 1979 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Булган суманд байсан Хилийн цэргийн 0130-р ангид шатахууны нярваар ажилд орсон. Тэндээ 2 жил ажиллаад түүхий эдийн эрхлэгч болсон. Хилийн цэргийн 0130-р анги Ховд аймгийн Булган сумаас Үенч суманд шилжин байралсны дараа тус ангийн Цэргийн талхан цехд талхчнаар 1994 он хүртэл ажилласан. Х.Гансүх Хилийн цэргийн 0130-р ангид 1979 оноос 1994 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан нь үнэн

үнэн гэх мэдүүлэг, түүний ажлын үнэмлэх,

 

-гэрч Д.Баасандорж: Х.Гансүх нь Ховд аймгийн Үенч сум хилийн 0130-р ангид 1979 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл шатахууны түгээгчээр, 1984 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ар тал хүнсний албанд түүхий эдийн эрхлэгчээр, 1991 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл галчаар тус тус ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

 

Талийгаач Х.Гансүхийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт ажиллаж байсан үйл явдлыг болон хөдөлмөрийн дэвтрийн улсын үзлэгт орсон байдлыг бичсэн байна. Мөн гэрчид хууль сануулж асуусан мэдүүлэг, түүний ажлын үнэмлэх нь нэг дор ажиллаж байсан болохыг нотолсон байх тул ач холбогдолтой нотлох баримт гэждүгнэв.

 

Иймд дээрх нотлох баримтыг хуульд зааснаар өөрийн дотоод итгэлээр үнэлж хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Рааш овогт Хоокооны Гансүх нь Ховд аймгийн Үенч сум хилийн 0130-р ангид 1979 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл шатахууны түгээгчээр, 1984 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ар тал хүнсний албанд түүхий эдийн эрхлэгчээр, 1991 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл галчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПБ58040878 регистрийн дугаартай Рааш овогт Хоокооны Гансүхийн Ховд аймгийн Үенч сум хилийн 0130-р ангид 1979 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл шатахууны түгээгчээр,

1984 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ар тал хүнсний албанд түүхий эдийн эрхлэгчээр,

  • оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл галчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймагдахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Л.ОЮУНЦЭЦЭГ