Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 134

 

                   

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч хяналтын прокурор Г.Лхагвасүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5  дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Э-т холбогдох эрүүгийн .................. дугаартай  хэргийг  2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Ø¿¿ãäýã÷ийн áèåèéí áàéöààëòûí òàëààð:

 

Монгол Улсын иргэн, 19..  îíû .. дугаар сарын ...-ны ºäºð Сүхбаатар аймгийн Уулбаян суманд òºðñºí, ... нàñтай, ýðýãòýé, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл .., эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дүгээр баг Г гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй /РД:.............../ Г.Э .

 

Õîëáîãäñîí ãýìò õýðãèéí òàëààð/яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Г.Э нь  2019 оны 10 дугаар сарын 12-ноос 18-ны хооронд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Х гэх газраас хохирогч Э.Х-н 4 100 000  төгрөгийн үнэ бүхий 70  хонийг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж түүнээс 44 хонийг завшиж бусдад 2.550.000 төгрөгийн  хохирол учруулсан,

 мөн 2019 оны 07 дугаар сарын 07-ноос 08-ны хооронд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр Г гэх газраас хохирогч Э.Г-н  37 хонийг хулгайлж бусдад 3952 100   төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргүүдэд  тус тус холбогджээ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ нь:

 

  Ш¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.Үүнд:

 

- Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 37 хониноос 21 хонийг авсан. Хорин нэг байсан. Гэхдээ би 37 хониор нь төлсөн. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай гэрийн хойно цөөхөн хонь байхаар нь хөөж ирээд өөрийнхөө хонинд нийлүүлсэн гэв.

 

Хохирогч  Э.Х-н: “... 2019 оны 10 дугаар сарын 12-ноос 18-ны хооронд хониноосоо тоогоор 20 эм хонь, 15 төлөг, 35 хурга нийт 70 тооны хонь алдсан. Тэгээд тэр хавиараа эрээд олохгүй байсан юм. Тэгсэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манайхаас зүүн хойш 7-8 км орчим “ГБ” гэдэг газар намаржиж байсан Г.Э гэж хүний хонинд манай 26 хонь байна гэж манай хүү ирсэн. Тэгэхээр нь би нөхөртэйгөө гэрт нь очиж уулзахад манай хонинд ирж нийлсэн хонь бүгд байгаа гээд байсан болохоор цагдаад хэлж шалгуулъя гэж бодоод гомдол гаргасан юм. Манайх эм хонио гуя хэсгээр нь сувай хонио сэрвээ хэсгээр нь ногоон өнгийн будгаар тэмдэглэсэн баруун чих ганзага, зүүн чих тайрмал имтэй юм, ...Манай хониноос Г.Э гэх хүний хонинд 26 тооны хонь байсан. Манай хониноос 15 тооны хурга, 11 тооны эм хонь байсан. Г.Э 44 тооны хонийг хониор нь төлсөн. Манай 70 тооны хониноос байхгүй байсан 44 тооны хонь нь 20 тооны хурга, 9 тооны эм хонь, 15 тооны төлөг байхгүй байсан. Алга болсон эдгээр хонь бүгд адил зүүн чих үзүүрээс ухам, баруун чих урдаасаа ганзага имтэй байсан ...Э-с 70 хонио бүрэн бүтэн авч хохирлоо бүрэн барагдуулж гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон болохоор шүүх хуралд суух шаардлагагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/ ,

 

Гэрч М.А-н “...Манайх Мөнххаан сумын ..... дүгээр багийн нутаг “Х” гэх газар байдаг юм. 2019 оны 10 дугаар сарын 12-ноос 18-ны хооронд манай хониноос тоогоор хурга 35, төлөг 15, эм хонь 20 ширхэг нийт 70 тооны хонь дутаад эрээд байсан олохгүй байсан. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай хүү эрэлд яваад ирэхдээ манай баруун чих ганзага, зүүн чих тайрмал имтэй, ногоон будган тэмдэгтэй хонинууд Э-н хонинд байна гэхээр нь эхнэр Х-н хамт очиж Э-т 70 тооны хонь алдаад 20 гаран хонож байгаа талаараа хэлэхэд манай хонинд 26 хонь л анх ирж нийлсэн гэж өөрөө хэлсэн тэгээд манай үлдсэн хонийг үзээгүй гэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Энэ хүн манайхаар уг нь орж гардаг манай хонийг ямар тэмдэг, имтэй гэдгийг мэдэж байх учиртай, хэлчих хугацаа болсон байхад манайд хэлээгүй болохоор миний алдсан хонийг авсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/

 

Гэрч Ж.Б-н “...Би 2020 оны 10 дугаар сард хөдөө гэртээ бараг байгаагүй аймагт эмнэлгээр үзүүлж харуулах ажилтай байсан. Тэр хойгуур манай хонинд айлын хонь ирж нийлээд түүнээс манай нөхөр Э яг хэдийг гэдгийг нь мэдэхгүй хүнд зарсан гэж хэлсэн юм. Намайг намар үзүүлж байхад адуу борлуулсан гээд 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн юм. Тэгсэн тэр адуу борлуулаагүй тэр айлын хониноос зарчхаад надад худал хэлсэн байсан. Би тэрийг яаж мэдсэн гэхээр А ахын хүү Н манайхаас 20 гаран хонь ирж авахдаа 70 хонь алдсан гэж ярьж байхад нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

 

Хохирогч Э.Г-н “...Манайх Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх ГБ гэх газар зуншиж байсан юм. Би тухайн хэрэг гарах үед буюу 2019 оны 07 дугаар сарын 07-ноос 08-ны хооронд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын баяр наадамд явсан байсан юм. Тэр үед манай хонийг манай төрсөн дүүгийн эхнэр Д харж байсан юм ...манай хулгайд алдсан 37 тооны хонь им нь баруун чих цуулбар, зүүн чих араасаа хөндлөн үзүүр нь тайрмал имтэй байсан.  Надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Г.Э хохирлоо бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,

 

Гэрч Б.П-н  “...2019 оны 07 дугаар сарын 07-ноос 08-ны уед шиг санаж байна би гэрээсээ хойшоо гарч Ж-н өндөр гарч хонио харж байтал хойноосоо урагшаа чигт морьтой /хонгор морь байсан шиг санагдаж байна/ уурга барьсан хүн 30 гаран тооны хонь хөөгөөд ирж байснаа намайг харчихаад хөөж явсан хонио хаяад  над руу  ирсэн. Тэр хүн нь манайхаас зүүн  зүгт  1 км зайтай байдаг  Г-н Э  гэж хүн байхаар "юун хонь хөөж яваа юм бэ?” асуухад "манай хонь тасарчхаад хөөж явна" гэж хариулсан. Тэгтэл хөөж явсан хонины цаахна талд 300 метр гаруй зайтай Ж.Э гэдэг хүний хонь ус уучхаад цаашаа явж байсан. Г.Э-н хөөж явсан 30 гаран тооны хонь бүгд ноостой хонь байсан. Гэтэл Э-нх 07 дугаар сарын эхээр хонио ноосолчихсон болохоор энэ юун ноостой хонь хөөж яваа билээ гэж их гайхаж байсан. Ж.Э  гэх айлын хонь тухайн үед ноослоогүй ноостойгоо байсан ...Г.Э-н хонь манай хонь яг адилхан имтэй, баруун чих араас ганзага, зүүн чих цуулбар имтэй. Тэгтэл тэр 30 гаран тооны хонь өөр имтэй байсан. Би яг ямар имтэй байсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан Ж.Э гэдэг хүний хонь юм шиг байна гэж бодсон ...Манайхаар хонь сурч хүн ирээгүй. Би Ж.Э гэх хүнд хэл дуулгах гэсэн боловч тэр айл нүүдэл хийгээд явчихсан байсан болохоор мэдэгдэж чадаагүй. Тэгээд ч сайн танихгүй болохоор утас нь ч байгаагүй ...Нэг ч ямаа байгаагүй, дандаа том сувай, эр голцуу хонинууд байсан. Содон зүстэй гэхээр хонь анзаараагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/,

 

Гэрч М.Э-н  “...2019 оны 10 дугаар сард өөрийн гэсэн малтай болох гээд Түмэнцагаан хоршоо бойны гадаа зогсож малчдаас мал худалдаж авч байхад  Түмэнцагаан   хоршооны  бойны  хашаан  дотор  байсан ногоон  өнгийн Пронтер маркийн машинтай дунд зэргийн нуруутай шөвгөрдүү бор царайтай залуугаас  энэ хэний мал вэ гэж асуухад миний мал гэж хэлсэн. Тэгээд тэр залууд чи үнээ хэл би худалдаж авъя гэж хэлээд бид 2 тохиролцож том жижиг нийлсэн нийт 18 тооны хонийг 1 400 000 төгрөгөөр худалдаж авсан...  ” гэх мэдүүлэг /хх-ийн 54/,

 

Линзийн Өгөөж ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-21, 56-63, 74-82/

 

Шүүгдэгч Г.Э-н  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн засаг даргын  оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 38 /

 

2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 5/41 дугаартай “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 42/

 

2020 оны 04  дүгээр сарын 24-ний өдрийн 5/35 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 84/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Г.Э 2019 оны 10 дугаар сарын 12-ноос 18-ны хооронд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Х гэх газраас хохирогч Э.Х-н 4 100 000  төгрөгийн үнэ бүхий 70 тооны  хонийг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж түүнээс 44 тооны хонийг завшиж бусдад 2.550.000 төгрөгийн  хохирол учруулсан, 

мөн 2019 оны 07 дугаар сарын 07-ноос 08-ны хооронд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Г гэх газраас хохирогч Э.Г-н 37 тооны хонийг хулгайлж бусдад 3952100 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

 Шүүгдэгч Г.Э-н  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 37 хониноос 21 хонийг авсан. Хорин нэг байсан. Гэхдээ би 37 хониор нь төлсөн. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай гэрийн хойно цөөхөн хонь байхаар нь хөөж ирээд өөрийнхөө хонинд нийлүүлсэн ” гэх мэдүүлэг

 

Хохирогч  Э.Х-н: “...2019 оны 10 дугаар сарын 12-ноос 18-ны хооронд хониноосоо тоогоор 20 эм хонь, 15 төлөг, 35 хурга нийт 70 тооны хонь алдсан. Тэгээд тэр хавиараа эрээд олохгүй байсан юм. Тэгсэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манайхаас зүүн хойш 7-8 км орчим “ГБ” гэдэг газар намаржиж байсан Г.Э гэж хүний хонинд манай 26 хонь байна гэж манай хүү ирсэн. Тэгэхээр нь би нөхөртэйгөө гэрт нь очиж уулзахад манай хонинд ирж нийлсэн хонь бүгд байгаа гээд байсан болохоор цагдаад хэлж шалгуулъя гэж бодоод гомдол гаргасан. Г.Э  манай 44 тооны хонийг хониор нь төлсөн. Манай 70 тооны хониноос байхгүй байсан 44 тооны хонь нь 20 тооны хурга, 9 тооны эм хонь, 15 тооны төлөг байхгүй байсан. Алга болсон эдгээр хонь бүгд адил зүүн чих үзүүрээс ухам, баруун чих урдаасаа ганзага имтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/ ,

 

Гэрч М.А-н 2019 оны 10 дугаар сарын 12-ноос 18-ны хооронд манай хониноос тоогоор хурга 35, төлөг 15, эм хонь 20 ширхэг нийт 70 тооны хонь дутаад эрээд байсан олохгүй байсан. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай хүү эрэлд яваад ирэхдээ манай баруун чих ганзага, зүүн чих тайрмал имтэй, ногоон будган тэмдэгтэй хонинууд Э-н хонинд байна гэхээр нь эхнэр Х-н хамт очиж Э-т 70 тооны хонь алдаад 20 гаран хонож байгаа талаараа хэлэхэд манай хонинд 26 хонь л анх ирж нийлсэн гэж өөрөө хэлсэн тэгээд манай үлдсэн хонийг үзээгүй гэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 10/

 

Гэрч Ж.Б-н “...Би 2020 оны 10 дугаар сард хөдөө гэртээ бараг байгаагүй аймагт эмнэлгээр үзүүлж харуулах ажилтай байсан. Тэр хойгуур манай хонинд айлын хонь ирж нийлээд түүнээс манай нөхөр Э яг хэдийг гэдгийг нь мэдэхгүй хүнд зарсан гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

 

Хохирогч Э.Г-н “.... Би тухайн хэрэг гарах үед буюу 2019 оны 07 дугаар сарын 07-ноос 08-ны хооронд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын баяр наадамд явсан байсан юм. Тэр үед манай хонийг манай төрсөн дүүгийн эхнэр Д харж байсан юм ...манай хулгайд алдсан 37 тооны хонь им нь баруун чих цуулбар, зүүн чих араасаа хөндлөн үзүүр нь тайрмал имтэй байсан.  Надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,

 

Гэрч Б.П-н  “...2019 оны 07 дугаар сарын 07-ноос 08-ны уед шиг санаж байна би гэрээсээ хойшоо гарч Ж-н өндөр гарч хонио харж байтал хойноосоо урагшаа чигт морьтой /хонгор морь байсан шиг санагдаж байна/ уурга барьсан хүн 30 гаран тооны хонь хөөгөөд ирж байснаа намайг харчихаад хөөж явсан хонио хаяад над руу ирсэн. Тэр хүн нь манайхаас зүүн зүгт 1 км зайтай байдаг Г-н Э гэж хүн байхаар "юун хонь хөөж яваа юм бэ?” асуухад "манай хонь тасарчхаад хөөж явна" гэж хариулсан. Тэгтэл хөөж явсан хонины цаахна талд 300 метр гаруй зайтай Ж.Э гэдэг хүний хонь ус уучхаад цаашаа явж байсан. Г.Э-н хөөж явсан 30 гаран тооны хонь бүгд ноостой хонь байсан. Гэтэл Э-нх 07 дугаар сарын эхээр хонио ноосолчихсон болохоор энэ юун ноостой хонь хөөж яваа билээ гэж их гайхаж байсан. Ж.Э гэх айлын хонь тухайн үед ноослоогүй ноостойгоо байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/,

 

Гэрч М.Э-н  “...Түмэнцагаан хоршооны бойны хашаан дотор байсан ногоон өнгийн Пронтер маркийн машинтай дунд зэргийн нуруутай шөвгөрдүү бор царайтай залуугаас  энэ хэний мал вэ гэж асуухад миний мал гэж хэлсэн. Тэгээд тэр залууд чи үнээ хэл би худалдаж авъя гэж хэлээд бид 2 тохиролцож том жижиг нийлсэн нийт 18 тооны хонийг 1 400 000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54/,

 

Линзийн Өгөөж ХХК-ний эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-21, 56-63, 74-82/

 

2020 оны 04  дүгээр сарын 24-ний өдрийн 5/35 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 84/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн буюу хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ хавтаст хэргийн 50-52 дугаар талд авагдсан гэрч Б.П-н мэдүүлэгт Э гэж дөрвөн удаа бичигдсэн байгаа. Үүн дээр Г.Э гэсэн нэр нэг ч байхгүй. Тиймээс энэ гэрчийн мэдүүлэг нь өөрөө нотлох баримт мөн эсэх нь эргэлзээтэй. Хэрвээ нэг удаа Г.Э гэдэг нэрийг Э гэж бичсэн бол бичиглэлийн алдаа байна гэж үзэж болно. Гэвч Г.Э-н талаар нэг ч удаа дурдаагүй, Э, Ж.Э гэдэг хүний талаар мэдүүлсэн учраас өмгөөлөгчийн зүгээс завших гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэлийг өөрчлүүлэх саналыг гаргаж байгаа.

 

Иймд Г.Э-г бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй, мөрдөгч, прокурор зохих ажиллагааг хийж нотолж чадаагүй тул зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэж улсын яллагчтай мэтгэлцэх бөгөөд улсын яллагчийн зүгээс гэрч Б.П-н мэдүүлэгт “Э” гэсэн үг ганцхан удаа л бичигдсэн байдаг. Түүний мэдүүлгийн бусад хэсэгт Г-н Э нь гуч гаруй тооны хонь хөөгөөд явж байсан гэж шууд зааж хэлдэг. Шүүгдэгчийн зүгээс 37 хонь байгаагүй 21 хонь байсан гэж байна. Хохирогч 37 хонь алдсан гэж мэдүүлдэг. Мөн шүүгдэгч Г.Э нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ 37 хонь байсан гээд 37 хонины хохирлыг төлсөн байдаг. Б.П-н мэдүүлэгт техникийн шинжтэй алдаа гарсан бөгөөд Г.Э-н  нэрийг Г.Э  гэж андуурч бичсэн гэж тайлбарласныг шүүх хүлээн авч нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Э-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5  дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, үйлдсэн хэрэг нотлогдсон тул Г.Э-г алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Э нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. 

Шүүгдэгч Г.Э нь хохирогч Э.Х 2550000 төгрөг,  Э.Г-т 3952000 төгрөгийн хохирол тус тус төлж барагдуулсан, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ. Иймд шүүгдэгч Г.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

         

            Шүүгдэгч Г.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүх шүүгдэгч Г.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Г.Э-т  эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар  2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Г.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  иргэний бичиг баримт, эд  мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 5/35 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, гэмт  хэрэг үйлдэхдээ ашигласан Э.Н-н эзэмшлийн  хээр зүсмийн хавчиг насны 1 морины үнэ болох 1000000 төгрөгийг шүүгдэгч Г.Э-с гаргуулж улсын орлого болгохоор тус тус шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

            Ìîíãîë Уëñûí Эð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëèéí  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã тус тус óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ нь       

 1. Шүүгдэгч Г.Э-г алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Э-т 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дах хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих хүнд ял дээр мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх хөнгөн ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хугацааг нэмж нэгтгэн  нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай.

           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Э-т  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-н эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 5/35 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, гэмт  хэрэг үйлдэхдээ ашигласан Э.Н-н эзэмшлийн хээр зүсмийн хавчиг насны 1 морины үнэд 1 000 000 төгрөгийг шүүгдэгч Г.Э-с гаргуулж улсын орлогод оруулах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

      

            7. Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хохирогч Э.Х, Э.Г нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирол нэхэмжлээгүй,  гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

      

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАЯРБААТАР