| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00306/И |
| Дугаар | 00319 |
| Огноо | 2017-01-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 00319
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Холбоочдын гудамж-4, Төрийн банкны 2-р давхарт байрлах, Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн,
хариуцагч- Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 12А байрны 58 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЦЕ81112801, Боржигин овогт Батчулууны Ганчимэг,
хариуцагч- Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 12А байрны 58 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЦЕ60090908, Цэрэндорж овогт Цэрэндоржийн Хорлоо нарт холбогдох
зээлийн төлбөрт 2 065 662,61 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 13 өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 20 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч нараас зээлийн төлбөрт 2 065 662, 61 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Ганчимэг, Ц.Хорлоо нар нь Хадгаламж банкны Барс тооцооны төвтэй Барс импекс ХХК-ийн ажлын байрны тодорхойлолтоор 2013 оны 01 сарын 21 өдөр №102 тоот зээлийн гэрээ болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, 2 200 000 төгрөгийг сарын 2,2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлсэн.
Зээлдэгч Б.Ганчимэг, Ц.Хорлоо нар нь хамгийн сүүлд 2015 оны 02 сарын 22 өдөр 400 000 төгрөгийн төлөлт хийснээс хойш дахин зээлээ төлөөгүй байна.
Хадгаламж банкны эрх хүлээн авагчид чанаргүй зээл бүртгэлтэйгээр шилжин ирснээс хойш зээлийн өр төлбөрийг төлөхийг зээлдэгч нараас удаа дараа шаардаж байсан боловч төлөөгүй байна.
Иймд хариуцагч нараас үндсэн зээл 916 818,32 төгрөг, хуримтлагдсан хүү 961 704,37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 187 139,92 төгрөг, нийт 2 065 662,61 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ганчимэг, Ц.Хорлоо нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн 2 065 662,61 төгрөгийг 2017-04-01 өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн 2 065 662,61 төгрөгийг хариуцагч Б.Ганчимэг, Ц.Хорлоо нар 2017-04-01 өдрийн дотор бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.
Иймд хариуцагч нарын зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 24 001 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,