Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 169

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,

Хохирогч Г.А,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А-д холбогдох .................  дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ...-ний өдөр Сүхбаатар  аймгийн Баруун-Урт суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежмент мэргэжилтэй, ам бүл .., Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг, ............байрны ...  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгний торгох ялаар  шийтгүүлсэн, регистрийн дугаар ........... Б.А.

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутагт   баригдаж байгаа “Ц а” орон сууцны барилгыг барьж байгаа “Гт” ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус барилга дээр ажиллаж байсан иргэн Г.А-н ажил үүргийн онцлогт тохирсон зааварчилгаа өгөөгүй, барилгын гадна хашаа, шат унах аюулаас хамгаалах тор, хаалт, татлага зэргийг тогтоон байршуулаагүйн улмаас 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн орчим   2 дугаар блокны 2 дугаар орцны 5 давхарын шатнаас Г.А нь унаж, хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сариулж, хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүй алдагдуулсан гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогч Г.А-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би Г-т ХХК-нд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр армурторчноор  ажилд орсон.  2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр уг компанийн барьж байгаа Ц а-н орон сууцны .. дугаар байрны ... дугаар орцны...-н давхарын дээвэр дээр гарч цэвэрлэгээ хийсэн. Тухайн үед надтай Б, Н, Г, А, Х, Б нар байсан бөгөөд 12 цаг 40 минутын үед бид нар үдийн цайгаа уухаар дээвэр дээрээс буусан. Намайг буухаас өмнө Б, Н, Г, А, Х нар буусан бөгөөд Б ах буух гэхээр нь “та байж бай, миний дараа буу,  би эхлээд бууя” гээд дээвэр рүү гардаг нүхээр доошоо зүүгдээд буух гэж байгаад ойчиж гэмтсэн. Бид нар таван давхараас буудаг нүхний доод талд 200 литрийн поошиг дээр пун гэдэг зүйл тавиад тэр поошигоор дамжиж дээшээ доошоо гардаг байсан. Тэгтэл би дээврээс зүүгдээд бууж байгаад пун дээр гишгээд поошигон дээр дамжиж гишгэх гэж байгаад хөл алдаад дөрвөн давхарын шат руу унасан. Ямар нэгэн шат байгаагүй, шатны хамгаалалт байгаагүй, модон шат ч байгаагүй.  Би тухайн үед аймгийн эмнэлэгт мэс заслын тасагт хоёр хоног хэвтэж эмчлүүлж Улаанбаатар хот эмнэлгийн машинаар явж гэмтэл судлалын эмнэлэгт 8 хоног хэвтээд аймагт ирээд байна. Миний биед учирсан гэмтэл гэвэл баруун талын сүүжин яс цуурсан, зүүн талын сүүжний яс үйрсэн. Аарцаг яс тэлсэн гэсэн оноштой гарсан. Одоо би босож өндийж сууж чадахгүй хэвтэрт байгаа бөгөөд босч явж , цээжээ өндийлгөж чадахгүй хэвтрийн байдалтай  байна. Мөн гуурсаар хоол цай идэж ууж байна. Тэр өдөр надад аюулгүй ажиллагааны заавар өгөөгүй ажилд гаргасан.  Өмнө нь надад заавар зөвлөгөө өгч гарын үсэг зуруулдаг байсан. Надад заавар зөвлөгөө тухайн компани хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан А гэдэг хүн өгдөг байсан. Би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардал болон ажил хөдөлмөр хийж чадахгүй хэвтэрт байгаа үеийн цалин хөлсийг нэхэмжилнэ. Би 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цаг 40 минутад ойчсон. Дөрвөн сар эмнэлэгт хэвтэж байгаа. Шүүх хуралдаан хойшлоод байгаа учраас би өөрийн биеэр оролцохоор ирсэн. Эмчилгээний зардалд 11.717.363 төгрөг нэхэмжилсэн. Би одоо эмчилгээнд явах гэж байгаа. Тиймээс эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/,

 

Шүүгдэгч Б.А-н: “...Би “Г-т ХХК”-ийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байгаа юм. Тус компани нь 2019 оноос эхэлж Баруун-Урт сумын 7 дугаар багт  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүүн талд Ца ... айлын орон сууцны барилга барьж байгаа. 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ням гариг байсан бөгөөд өдрийн 12 цаг 40 минутын орчим манай ажлын хүн над руу залгаж Г.А шатнаас доошоо уначихсан гэж надад хэлсэн. Тэгээд би яваад очтол Г.А нь 2 дугаар блокны 2 дугаар орцны 5 давхараас 4 давхар руу унаж биедээ гэмтэл авсан байсан бөгөөд би өөрийн биеэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. 4 давхарын шатны эргэлт хэсэг дээр хөөсөнцөр дээр дээшээ харсан байдалтай хөдөлж чадахгүй байна гээд хэвтэж байсан. Г.А нь хэн хэнтэй явж байсан талаар хэлж мэдэхгүй байна. Г.А нь манай компанид цэвэрлэгээний туслах ажилтнаар 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхэлж ажиллаж байгаа. Хэрэг болох үед ямар нэгэн бэхэлгээгүй байсан бөгөөд хэрэг явдал болсноос хойш шатны бэхэлгээний төмөр хаалтуудыг хийсэн. Г.А-д ажилд гарахад нь “ажлын хувцас өмсөж ажилд гарах, цахилгаан багаж хэрэгсэлтэй зааврын дагуу ажиллах, цонхоор хог новш шидэхгүй байх, болгоомжтой ажиллах” гэсэн зааварчилгаа бичгээр болон амаар өгч гарын үсэг зуруулсан байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/,

 

Гэрч Д.Б-н: “...Би 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт баригдаж байгаа Ц -ын орон сууцны 2 дугаар блокны барилга дээр ажиллахаар ирээд байгаа юм. 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 12 цагийн орчим би 2 дугаар блокны 2 дугаар орцны 5 дугаар давхараас доошоо 3 дугаар давхарын шатан дээр явж байхад нэг эмэгтэй хүн бахирах шиг болсон. Тэгээд би буцаад дээшээгээ гартал 4 давхарын шатан дээр Г.А гэдэг охин хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухад дээрээс унасан гэж байсан. Яг хаанаас унасан талаараа сайн хэлээгүй. Тухайн үед Г.А-н бие нэлээн зовууртай байсан болохоор би шууд хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Б.А рүү залгаж мэдэгдсэн. 4 давхарын шатан дээр бага зэрэг хажуу талаараа дээшээ хараад хэвтэж байсан. Би Г.А-г барилгын дулаалганы хөөсөнцөр дээр хэвтүүлсэн. Г.А дээвэр дээр ажиллаж байсан юм шиг байсан. Тэгээд дээврээс доошоогоо буюу 5 давхар руу буухдаа чардак /хонгил/-ын нүхнээс доошоогоо 4 давхар хүртэл унасан юм байсан. Яг хажууд нь хэн хэн гэж хүн байсан талаар хэлж мэдэхгүй байна. Хэрэг болох үед ямар нэгэн хаалт бэхэлгээ байгаагүй. Зориулалтын шат байгаагүй. Харин 200-гийн поошикин дээр тавцан тавиад дээш, доош гардаг байсан. Хэрэг болсноос хойш 7 гишгүүртэй босоо модон шат байрлуулж тавьсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

 

Гэрч М.Г-н: “...Би Г-т ХХК-ийн захирал Б.Ц надтай ярьж Баруун-Урт сумын 7 дугаар багт баригдаж байгаа Ц аын орон сууцны барилгын дотор заслын ажил хийж байгаа, та тэрэнд хяналт тавиад байж бай гэсэн юм. 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад би 2 дугаар блокны 2 давхарт ажил хийж байгаад 4 давхар руу гараад очтол Г.А гэх охин  шатан дээр хагас суучихсан хажууд нь Б гэдэг ахын зогсож байсан. Би юу болсон талаар асуухад чардак буюу дээвэр хэсэг рүү гардаг хонгилоос бууж байхдаа унасан гэж хэлж ярьж байсан. Дээвэр хэсэг рүү гарахад модон шат байдаг. Тэрнээс унасан гэж би ойлгосон. Намайг очих үед шатан дээр сууж байсан. Надад өвдөж байгаа зүйлээ хэлээгүй. Хамгаалах малгай, ажлын хувцастай байсан. Б.А гэдэг хүн ажилладаг гэж байсан. Яг цаанаа тушаал заавар гараад ажилладаг эсэх талаар нь би мэдэхгүй байна. Шатны бэхэлгээний төмөр хэрэг болох үед байгаагүй. Хэрэг болсноос хойш бэхэлгээний төмрийг хийсэн байсан”  гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 194 дугаартай: “1.Г.А-н биед зүүн талын сүүжний дэлбэнгийн бяцарсан хугарал, баруун талын сүүжинд цууралт, нуруунд няцарсан шарх бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. 4.цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт  нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 36-37/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 194 дугаартай нэмэлт:  “1. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 194 дугаартай дүгнэлтээс өөр гэмтэл Г.Ат учраагүй байна. 2. Г.А-н хэвлийн өмнөд хананы зөөлөн эдийн няцралт, зүүн талын сүүжний дэлбээ яс, ууц, сүүжний үе дайрсан бяцарсан зөрөөтэй хугарал бүхий гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. 5. Урьд гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 194 дугаартай дүгнэлтэнд гаргасан гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 41-42/,

 

Аймгийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Гэрэлцацралын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар №17-06-022/02 дугаартай: “1. Иргэн Г.А нь ажил үүрэг гүйцэтгэх үедээ эрүүл мэндэдээ хүндэвтэр хохирол авсан нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөн байна. 2. Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлтөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.3 дахь заалтыг зөрчсөн байна. 3.Хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан ажилтнаар Б-н А-г захирлын 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А19-02 тоот тушаалаар томилогдсон байна. 4. 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч гарын үсэг зуруулсан боловч тухайн осолдогчийн ажил үүргийн онцлогт тохироогүй байна. 5. Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 195 тоот тушаалаар “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам”-ын 2.7 Захиалагч гүйцэтгэгчтэй хамтран барилгын ажил эхлэхийн өмнө тухайн барилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан шаардлагатай санхүүжилтийн зардлыг тооцон гаргаж барилгын ажлын талбайн зохион байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зардлаас гадна дараах тоног төхөөрөмж, техник хэрэгслийн зардлыг заавал тусгана гэсний дагуу 2.8.1 барилгын гадна хашаа, шат унах аюулаас хамгаалах тор, хаалт, татлага, ажилчдын ахуйн байр, аюултай бүсийг тогтоох хашлагын хамгаалалт...гэх дүгнэлт, /хх-ийн 56-57/

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг  /хх-ийн 06-08/

 

-Хохирогч Г.А-н эмчилгээний болон бусад зардлын жагсаалт /хх-ийн 13-19/

 

-Хохирогч Г.А-н Өвчний түүх /хх-ийн 44-52/

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Засаг даргын Б.А-н ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 70/

 

  “Гт”  ХХК-ийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/19-02 дугаартай “Б.А-г барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер албан тушаалд 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс томилон ажиллуулах тухай тушаалын хуулбар /хх-ийн 85/

 

 “Гт” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн хуулбар  /хх-ийн 86/

 

Б.А-н “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтаны мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан тухай ............ дугаартай сертификатын хуулбар /хх-ийн 90/,

 

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтрийн хуулбар /хх-ийн 103-107/

Б.А-н иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 71/

 

Б.А-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/

 

“Гт” ХХК-нийг иргэний хариуцагчаар татсан Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын   -ны өдрийн захирамж /хх-ийн 143-144  /

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Засаг даргын Г.А-н ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 119/

 

Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр /хх-ийн 122/

 

Хохирогч Г.А-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх-ийн 124-142/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар

 

Б.А нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багийн нутагт   баригдаж байгаа “Ц а” орон сууцны барилгыг барьж байгаа “Гт” ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус барилга дээр ажиллаж байсан иргэн Г.А-н ажил үүргийн онцлогт тохирсон зааварчилгаа өгөөгүй, барилгын гадна хашаа, шат унах аюулаас хамгаалах тор, хаалт, татлага зэргийг тогтоон байршуулаагүй улмаас 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн орчим   2 дугаар блокны 2 дугаар орцны 5 давхарын шатнаас Г.А нь унаж, хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж, хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүй алдагдуулсан гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Б.А-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “Би “Гт ХХК”-ийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байгаа юм. Тус компани нь 2019 оноос эхэлж Баруун-Урт сумын 7 дугаар багт  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүүн талд Ца 40 айлын орон сууцны барилга барьж байгаа. 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ням гариг байсан бөгөөд өдрийн 12 цаг 40 минутын орчим манай ажлын хүн над руу залгаж Г.А шатнаас доошоо уначихсан гэж надад хэлсэн. Тэгээд би яваад очтол Г.А нь 2 дугаар блокны 2 дугаар орцны 5 давхараас 4 давхар руу унаж биедээ гэмтэл авсан байсан бөгөөд би өөрийн биеэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. 4 давхарын шатны эргэлт хэсэг дээр хөөсөнцөр дээр дээшээ харсан байдалтай хөдөлж чадахгүй байна гээд хэвтэж байсан. Г.А нь хэн хэнтэй явж байсан талаар хэлж мэдэхгүй байна. Г.А нь манай компанид цэвэрлэгээний туслах ажилтнаар 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхэлж ажиллаж байгаа. Хэрэг болох үед ямар нэгэн бэхэлгээгүй байсан бөгөөд хэрэг явдал болсноос хойш шатны бэхэлгээний төмөр хаалтуудыг хийсэн. Г.А-д ажилд гарахад нь “Ажлын хувцас өмсөж ажилд гарах, цахилгаан багаж хэрэгсэлтэй зааврын дагуу ажиллах, цонхоор хог новш шидэхгүй байх, болгоомжтой ажиллах” гэсэн зааварчилгаа бичгээр болон амаар өгч гарын үсэг зуруулсан байгаа...” гэх мэдүүлгүүд,

Хохирогч Г.А-н:  2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр уг компанийн   барьж байгаа Ц а-ын орон сууцны 2 дугаар байрны 2 дугаар орцны 5-н давхарын дээвэр дээр гарч цэвэрлэгээ хийсэн юм. Тухайн үед надтай Б, Н, Г, А, Х, Б нар байсан бөгөөд 12 цаг 40 минутын үед бид нар үдийн цайгаа уухаар дээвэр дээрээс буусан юм. Намайг буухаас өмнө Б, Н, Г, А, Х нар буусан бөгөөд Б ах буух гэхээр нь “та байж бай, миний дараа буу,  би эхлээд бууя” гээд дээвэр рүү гардаг нүхээр доошоо зүүгдээд буух гэж байгаад ойчиж гэмтсэн. Бид нар таван давхараас  буудаг нүхний доод талд 200 литрийн поошиг дээр пун гэдэг зүйл тавиад тэр поошигоор дамжиж дээшээ доошоо гардаг байсан юм. Тэгтэл би дээврээс зүүгдээд бууж байгаад пун дээр гишгээд поошигон дээр дамжиж гишгэх гэж байгаад хөл алдаад дөрвөн давхарын шат руу унасан юм. Ямар нэгэн шат байгаагүй, шатны хамгаалалт байгаагүй, модон шат ч байгаагүй.  Би тухайн үед аймгийн эмнэлэгт мэс заслын тасагт хоёр хоног хэвтэж эмчлүүлж Улаанбаатар хот эмнэлгийн машинаар явж гэмтэл судлалын эмнэлэгт 8 хоног хэвтээд аймагт ирээд байна. Миний биед учирсан гэмтэл гэвэл баруун талын сүүжин яс цуурсан, зүүн талын сүүжний яс үйрсэн. Аарцаг яс тэлсэн гэсэн оноштой гарсан. Одоо би босож өндийж сууж чадахгүй хэвтэрт байгаа бөгөөд босч явж , цээжээ өндийлгөж чадахгүй хэвтрийн байдалтай  байна. Мөн гуурсаар хоол цай идэж ууж байна. Тэр өдөр надад аюулгүй ажиллагааны заавар өгөөгүй ажилд гаргасан.  Өмнө нь надад заавар зөвлөгөө өгч гарын үсэг зуруулдаг байсан. Надад заавар зөвлөгөө тухайн компани хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан А гэдэг хүн өгдөг байсан...гэх    

Гэрч Д.Б-н: “.... 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 12 цагийн орчим би 2 дугаар блокны 2 дугаар орцны 5 дугаар давхраас доошоо 3 дугаар давхрын шатан дээр явж байхад нэг эмэгтэй хүн бархирах шиг болсон. Тэгээд би буцаад дээшээгээ гартал 4 давхрын шатан дээр Г.А гэдэг охин хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухад дээрээс унасан гэж байсан. Яг хаанаас унасан талаараа сайн хэлээгүй. Тухайн үед Г.А-н бие нэлээн зовууртай байсан болохоор би шууд хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Б.А рүү залгаж мэдэгдсэн. Г.А дээвэр дээр ажиллаж байсан юм шиг байсан. Тэгээд дээврээс доошоогоо буюу 5 давхар руу буухдаа чардак /хонгил/-ын нүхнээс доошоогоо 4 давхар хүртэл унасан байсан. Хэрэг болох үед ямар нэгэн хаалт бэхэлгээ байгаагүй. Зориулалтын шат байгаагүй. Харин 200-гийн поошикин дээр тавцан тавиад дээш, доош гардаг байсан. Хэрэг болсноос хойш 7 гишгүүртэй босоо модон шат байрлуулж тавьсан байсан” гэх

Гэрч М.Г-н: “.... 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад би 2 дугаар блокны 2 давхарт ажил хийж байгаад 4 давхар руу гараад очтол Г.А гэх охин шатан дээр хагас суучихсан хажууд нь Б гэдэг ахын зогсож байсан. Би юу болсон талаар асуухад чардак буюу дээвэр хэсэг рүү гардаг хонгилоос бууж байхдаа унасан гэж хэлж ярьж байсан. Дээвэр хэсэг рүү гарахад модон шат байдаг. Тэрнээс унасан гэж би ойлгосон. Хамгаалах малгай, ажлын хувцастай байсан. Шатны бэхэлгээний төмөр хэрэг болох үед байгаагүй. Хэрэг болсноос хойш бэхэлгээний төмрийг хийсэн байсан”  гэх,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 194 дугаартай: “1.Г.А-н биед зүүн талын сүүжний дэлбэнгийн бяцарсан хугарал, баруун талын сүүжинд цууралт, нуруунд няцарсан шарх бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. 4. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт  нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 194 дугаартай нэмэлт:  “1.2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 194 дугаартай дүгнэлтээс өөр гэмтэл Г.Ат учраагүй байна. 2. Г.А-н хэвлийн өмнөд хананы зөөлөн эдийн няцралт,  зүүн талын сүүжний дэлбээ яс,ууц, сүүжний үе дайрсан бяцарсан зөрөөтэй  хугаралбүхий гэмтэл мохоо зүйлийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. 5.Урьд гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 194 дугаартай дүгнэлтэнд гаргасан гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй болно” гэх дүгнэлт

Аймгийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Гэрэлцацралын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар №17-06-022/02 дугаартай: “1. Иргэн Г.А нь ажил үүрэг гүйцэтгэх үедээ эрүүл мэндэдээ хүндэвтэр хохирол авсан нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөн байна. 2. Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлтөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.3 дахь заалтыг зөрчсөн байна. 3.Хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан ажилтнаар Б-н А-г захирлын 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А19-02 тоот тушаалаар томилогдсон байна. 4. 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч гарын үсэг зуруулсан боловч тухайн осолдогчийн ажил үүргийн онцлогт тохироогүй байна. 5. Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 195 тоот тушаалаар “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам”-ын 2.7 Захиалагч гүйцэтгэгчтэй хамтран барилгын ажил эхлэхийн өмнө тухайн барилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан шаардлагатай санхүүжилтийн зардлыг тооцон гаргаж барилгын ажлын талбайн зохион байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зардлаас гадна дараах тоног төхөөрөмж, техник хэрэгслийн зардлыг заавал тусгана гэсний дагуу 2.8.1-т барилгын гадна хашаа, шат унах аюулаас хамгаалах тор, хаалт, татлага, ажилчдын ахуйн байр, аюултай бүсийг тогтоох хашлагын хамгаалалт...гэх дүгнэлт

Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр зэрэг нотлох баримтаар  хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.А-н гэм буруутай эс үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.А-н хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдлийн улмаас хохирогч Г.А-н бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж, хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл  болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Сүхбаатар аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.А-г хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдлийн улмаас хохирогч Г.А-н бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж, хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

           

Хохирол төлбөрийн хувьд: Хохирогч Г.А нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол баримтаар 11.717.363 төгрөг нэхэмжилж байгаагаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан  арилгах  үүрэгтэй”  гэж,  498  дугаар  зүйлийн  498.1  дэх  хэсэгт  “ажиллагсад хөдөлмөрийн  гэрээ  буюу  албан  тушаалын  дагуу  хүлээсэн  үүргээ  гүйцэтгэх  явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу  авсан  цалин  хөлс,  түүнтэй  адилтгах  орлого,  ийнхүү  эрүүл  мэндэд  гэм  хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилсныг үндэслэн 10.717.363 төгрөгийг иргэний хариуцагч Гт ХХК-наас /Б.Ц/ гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Г.А нь хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар тогтоосон Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын  хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр гарсан хийгээд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт “ Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтанд болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно”, 97.1.1 дэх хэсэгт “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэж заасны дагуу түүний авч байсан цалингийн дундажаар тооцож 6.750.000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “ өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар үнэлэхгүй” гэж заасны дагуу өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрллээ.

 

Хохирогч Г.А гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан цаашид гарах эмчилгээтэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, “Гт” ХХК нь хохирогч Г.А-т  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлсөн төлбөрөө шүүгдэгч Б.А-с нэхэмжлэх эрхтэй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч Б.А-д  ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5-д заасан  хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга / нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох  ялыг шүүгдэгч Б.А нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн болон  бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.А-г хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдлийн улмаас хохирогч Г.А-н бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж, хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүйгээр учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Гт” ХХК /Б.Ц/-аас эмчилгээний зардал 2.467.363 төгрөгийг, ажилгүй байсан хугацааны цалин буюу 2020 оны 6, 7 дугаар сарын цалин 1.500.000 төгрөгийг, 1 удаагийн нөхөн төлбөр буюу 9 сарын дундаж цалин 6.750.000 төгрөгийг, нийт 10.717.363 төгрөгийг  гаргуулж  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг, ...........тоотод оршин суух хохирогч Г.А-т олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Г.А гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан цаашид гарах эмчилгээтэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу “Гт” ХХК нь хохирогч Г.А-т  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлсөн төлбөрөө шүүгдэгч Б-н А-с нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүгдэгч Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАЯРБААТАР