Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч Г.Лхагвасүрэн

Шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Сд холбогдох ............... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ...-ны өдөр Говь-Алтай аймгийн ..... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс  халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “СИ” ХХК-нд өрмийн мастер  ажилтай, ам бүл .., эхнэр хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, .. дугаар хороо, ... дүгээр байр ... тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар /............../, Т.С.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Т.С нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Э сумын нутаг дэвсгэрт иргэн М.Г-г лоомоор цохиж биед нь хуухагны нэвтэрсэн гэмтэл, халдварлагдсан шарх, зүүн гуяны 1/3 хэсгийн буглаа бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Т.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

- Яллагдагч Т.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би “СИ” ХХК-ийн өрмийн мастераар ажилладаг ба Сүхбаатар аймгийн Э сумын ... дугаар баг ХХ гэх газарт М.Г, О.У, А гэх хүмүүсийг ахлаж худаг гаргаж байсан. 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр М.Г гэх хүнтэй ажлын цаг нь дээр болж маргалдсан. У Г-г орон дээр дараад сууж байхаар нь воганчиг дотор байсан төмөр лоомыг аваад Г-н гарт барьж байгаа хутгыг цохих гэж байгаад гуя руу нь 2 удаа цохих шиг болсон. Тухайн үед бид хоёр хоорондоо тохирсон. Би эмчилгээний зардал хэд болохыг мэдэхгүй гэхдээ эмчилгээний зардлаас гадна 5.000.000 төгрөг өгье гэж тохирсон юм. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байхад нь хамгийн эхэлж 1.000.000 төгрөг дараа нь 1.375.000 төгрөг, мөн 600.000 төгрөг, 50.000 төгрөг, хамгийн сүүлд 2.500.000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын мөнгийг /хэдэн төгрөг болсныг санахгүй байна/ нь тус тус шилжүүлсэн. Би үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба хохирогч М.Г-той сайн дураараа эвлэрсэн хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй, гомдол саналгүй болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 х/,

 

- Хохирогч М.Г-н: “...2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Э суманд зам ангийн худаг ухаж байсан юм. Тухайн өдөр өрмийн мастер С гэх хүнтэй ажил хийх цагаас болж маргалдсан юм. Тухайн үед С бид хоёр хоорондоо маргалдаад өнгөрсөн. Тэр өдөртөө орой 22 цагийн орчим байрлаж байгаа газраа байхад С гаднаас орж ирээд дахин хэрүүл хийгээд намайг зайлаарай гээд хөөгөөд байсан. Тэгэхээр нь би чи мэддэг юм уу гэж хэлэхэд намайг үстэж дараад нүүр рүү өшиглөсөн. Тэгж байтал хамт ажилладаг У гэх залуу бид хоёрыг салгаад намайг орон дээр түлхэж суулгасан. Тэр үед гаднаас С лоом барьж орж ирээд гараад ир чамайг ална гээд орилоод байсан. Тэгэхээр нь би гарах гэтэл У намайг дарчхаад гаргахгүй байсан. Тэр үед С гаднаас орж ирээд лоомоороо миний гуя болон бэлэг эрхтэн рүү цохичихсон. Маргааш өглөө нь миний бие өвдөөд байхаар нь өглөө сумын төвийн эмнэлэг орж үзүүлэхэд аймгийн төв орж үзүүл гэж хэлсэн. Тэгээд би шууд Улаанбаатар хотод ирсэн. С нь бид нарыг шөнө 12 цаг хүртэл ажиллуулчихаад өглөө эрт 4 цагт босгож ажил хий гээд байхаар нь би энэ компани шүү цагтаа ажиллана. Илүү цагийн мөнгө өгөх биш гэж хэлэхэд над руу уурлаж дайрсан. Уг асуудлаас болж бид хоёр маргалдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 х/,

 

Гэрч О.У-н: “...Б.С ах, Г ах хоёр маргалдаад байсан. Түүнээс хойш 20 цагийн үед байх би воганчигны гадаа сууж байхад воганчиг дотроос Б.С ах намайг дуудаад байхаар нь орсон юм. Тэгтэл Г ах С ах намайг дуудаад байхаар нь орсон юм. Тэгтэл Г ах С ахын дээр нь суусан хоорондоо муудаад байж байхсан. Би ороод Г ахыг болиулах гэтэл чи байж бай гэсэн. Тэгэхээр нь би гадаа гараад сууж байхад гэнэт С ах нь гарч ирээд воганчигны хаалга дараад чи ороод Г ахын хутгыг ав намайг ална гээд байна гэсэн. Тэгэхээр нь би хаалгыг нь онгойлгоод ороход үүдэнд нь Г ах гартаа хүрэн өнгийн модон иштэй жижиг хутга бариад зогсож байхаар нь би та боль хутгаа тавь гэтэл өөдөөс юм ярихгүй байхаар нь цамцных нь захнаас татаад орон дээр ойчуулсан. Тэгээд би дээр нь гараад сууж байхад гаднаас С ах орж ирээд удаагүй байхад Г ах надад хандаж У ахын дүү дээрээс бос наад С чинь намайг лоомоор цохиод байна гэхээр нь би дээрээс нь бостол С ах гараад явсан. С ахыг гараад явсны дараа Г ах өмдөө тайлаад надад бэлэг эрхтнээ харуулсан. Намайг Г ахын бэлэг эрхтнийг харахад түүний зүүн талын төмсөг язарсан байсан. Мөн нэг гуя нь хөхөрсөн байсан. Тэгээд түүнээс хойш тэр хоёр маргалдаагүй бөгөөд С ах гадаа машиндаа амраад Г ах воганчиг дотроо амарсан. Өглөө босоод С ах Г ахыг аваад сум руу явсан би тухайн үед хөдөө үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 х/,

 

Шинжээч эмчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 374 дугаартай: “М.Г-н биед хуухагны нэвтэрсэн гэмтэл, халдварлагдсан шарх, зүүн гуяны 1/3 хэсгийн буглаа бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринулах тул хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 28-30 х/,

 

Шинжээч эмчийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрий 436 дугаартай “Т.С-н биед нуруунд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг саринулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 47-51 х/

 

- Шүүгдэгч Т.С-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63х/

 

- Шүүгдэгч Т.С-н оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 64х/

 

- Шүүгдэгч Т.С-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 65х/

 

- Шүүгдэгч Т.С-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 73х/

 

Хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгийн хохирогч М.Г-той утсаар холбогдсон тэмдэглэл /хх-ийн 74х /

 

- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020  оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 5/71 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 75х /

 

- “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 89 дугаартай санал /хх-ийн 76х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.С нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Э сумын нутаг дэвсгэрт иргэн М.Г-г лоомоор цохиж биед нь хуухагны нэвтэрсэн гэмтэл, халдварлагдсан шарх, зүүн гуяны 1/3 хэсгийн буглаа бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь: 

түүний мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “...Би “СИ” ХХК-ийн өрмийн мастераар ажилладаг ба Сүхбаатар аймгийн Э сумын 6 дугаар баг ХХ гэх газарт М.Г, О.У, А гэх хүмүүсийг ахлаж худаг гаргаж байсан. 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр М.Г гэх хүнтэй ажлын цаг нь дээр болж маргалдсан. У Г-г орон дээр дараад сууж байхаар нь воганчиг дотор байсан төмөр лоомыг аваад Г-н гарт барьж байгаа хутгыг цохих гэж байгаад гуя руу нь 2 удаа цохих шиг болсон. Тухайн үед бид хоёр хоорондоо тохирсон. Би эмчилгээний зардал хэд болохыг мэдэхгүй гэхдээ эмчилгээний зардлаас гадна 5.000.000 төгрөг өгье гэж тохирсон юм. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байхад нь хамгийн эхэлж 1.000.000 төгрөг дараа нь 1.375.000 төгрөг, мөн 600.000 төгрөг, 50.000 төгрөг, хамгийн сүүлд 2.500.000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын мөнгийг /хэдэн төгрөг болсныг санахгүй байна/ нь тус тус шилжүүлсэн. Би үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба хохирогч М.Гтой сайн дураараа эвлэрсэн хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй, гомдол саналгүй болсон...” гэх,

хохирогч М.Г-н: “...2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Э суманд зам ангийн худаг ухаж байсан юм. Тухайн өдөр өрмийн мастер С гэх хүнтэй ажил хийх цагаас болж маргалдсан юм. Тухайн үед С бид хоёр хоорондоо маргалдаад өнгөрсөн. Тэр өдөртөө орой 22 цагийн орчим байрлаж байгаа газраа байхад С гаднаас орж ирээд дахин хэрүүл хийгээд намайг зайлаарай гээд хөөгөөд байсан. Тэгэхээр нь би чи мэддэг юм уу гэж хэлэхэд намайг үстэж дараад нүүр рүү өшиглөсөн. Тэгж байтал хамт ажилладаг У гэх залуу бид хоёрыг салгаад намайг орон дээр түлхэж суулгасан. Тэр үед гаднаас С лоом барьж орж ирээд гараад ир чамайг ална гээд орилоод байсан. Тэгэхээр нь би гарах гэтэл У намайг дарчхаад гаргахгүй байсан. Тэр үед С гаднаас орж ирээд лоомоороо миний гуя болон бэлэг эрхтэн рүү цохичихсон. Маргааш өглөө нь миний бие өвдөөд байхаар нь өглөө сумын төвийн эмнэлэг орж үзүүлэхэд аймгийн төв орж үзүүл гэж хэлсэн. Тэгээд би шууд Улаанбаатар хотод ирсэн. С нь бид нарыг шөнө 12 цаг хүртэл ажиллуулчихаад өглөө эрт 4 цагт босгож ажил хий гээд байхаар нь би энэ компани шүү цагтаа ажиллана. Илүү цагийн мөнгө өгөх биш гэж хэлэхэд над руу уурлаж дайрсан. Уг асуудлаас болж бид хоёр маргалдсан.” гэх,

гэрч О.У-н: “...Б.С ах, Г ах хоёр маргалдаад байсан. Түүнээс хойш 20 цагийн үед байх би воганчигны гадаа сууж байхад воганчиг дотроос Б.С ах намайг дуудаад байхаар нь орсон юм. Тэгтэл Г ах С ах намайг дуудаад байхаар нь орсон юм. Тэгтэл Г ах С ахын дээр нь суусан хоорондоо муудаад байж байхсан. Би ороод Г ахыг болиулах гэтэл чи байж бай гэсэн. Тэгэхээр нь би гадаа гараад сууж байхад гэнэт С ах нь гарч ирээд воганчигны хаалга дараад чи ороод Г ахын хутгыг ав намайг ална гээд байна гэсэн. Тэгэхээр нь би хаалгыг нь онгойлгоод ороход үүдэнд нь Г ах гартаа хүрэн өнгийн модон иштэй жижиг хутга бариад зогсож байхаар нь би та боль хутгаа тавь гэтэл өөдөөс юм ярихгүй байхаар нь цамцных нь захнаас татаад орон дээр ойчуулсан. Тэгээд би дээр нь гараад сууж байхад гаднаас С ах орж ирээд удаагүй байхад Г ах надад хандаж У ахын дүү дээрээс бос наад С чинь намайг лоомоор цохиод байна гэхээр нь би дээрээс нь бостол С ах гараад явсан. С ахыг гараад явсны дараа Г ах өмдөө тайлаад надад бэлэг эрхтнээ харуулсан. Намайг Г ахын бэлэг эрхтнийг харахад түүний зүүн талын төмсөг язарсан байсан. Мөн нэг гуя нь хөхөрсөн байсан. Тэгээд түүнээс хойш тэр хоёр маргалдаагүй бөгөөд С ах гадаа машиндаа амраад Г ах воганчиг дотроо амарсан. Өглөө босоод С ах Г ахыг аваад сум руу явсан би тухайн үед хөдөө үлдсэн” гэх мэдүүлгүүд

Шинжээч эмчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 374 дугаартай: “М.Г-н биед хуухагны нэвтэрсэн гэмтэл, халдварлагдсан шарх, зүүн гуяны 1/3 хэсгийн буглаа бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринулах тул хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт,

Шинжээч эмчийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрий 436 дугаартай “Т.С-н биед нуруунд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг саринулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар  хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Т.С нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Т.С-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Т.С-н үйлдлийн улмаас хохирогч М.Г-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч “М.Г нь надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэж хэрэгт мэдүүлжээ.

  Иймд шүүгдэгч Т.С-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч Т.С-д ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүх шүүгдэгч Т.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан  хохирол,  хор  уршгийн  шинж  чанар,  хувийн  байдал,  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл  байдлыг  харгалзан  үзэж  шүүгдэгч  Т.С-д Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох  ялыг шүүгдэгч Т.С нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

 

Шүүгдэгч Т.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2, 36.3,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.С-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.С-д оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Т.С-д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Т.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Т.С энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч М.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР