| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2020/0173/э/ |
| Дугаар | 172 |
| Огноо | 2020-08-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч Г.Лхагвасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Т-д холбогдох ............... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл .., Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ... дугаар хороонд оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, /РД:....../ Г.Т.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Г.Т нь согтуугаар 2020 оны 07 дугаар сарын 02-ны шөнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын .. дүгээр баг, Б-н .... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ш.Э-г зодож түүний эрүүл мэндэд “тархи няцралт, нүүрний болон биеийн гадаргуугийн олон тооны няцралт, цус хуралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
- Яллагдагч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн үед Улаанбаатар хотоос Түмэнцогт сум руу гарч орой 22 цагийн үед суманд ирсэн. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өглөө манай найз Б Улаанбаатар хот руу явсан. Надад гэрийнхээ түлхүүрийг ойрхож явсан. Тэгээд би орой манай найз Э “Б” нэртэй 0.75 литрийн архийг намайг хотоос ирсэн гээд бид хоёр хамт уусан. Бид хоёр хоорондоо маргалдсан. Э нь босож ирээд намайг заамдаж аваад миний баруун нүд рүү цохисон. Тэгээд манай эхнэр бид хоёрыг салгасан. Э нь манайхаас гараад гэр рүүгээ явсан, араас нь манай эхнэр гарсан. Эхнэр орж ирэхгүй болохоор гадагшаа гарсан. Удалгүй эхнэр орж ирэхээр би алгадсан. Манай найзтай гараад явахаар нь орж ирэхгүй удаад байхаар би хардаад эхнэрийгээ зодсон. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуудас/,
- Хохирогч Ш.Э-н “...Би 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн үед Улаанбаатар хотоос Түмэнцогт сум руу гарч орой 22 цагийн үед суманд ирсэн. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр манай ах Ш.А нь эмнэлэгт хэвтэж байгаа болохоор би өглөө өдөр дүүтэйгээ хамт сахидаг. Орой эмнэлгээс гараад шууд гэр рүүгээ очиход манай нөхөр хоёр найзтайгаа хамт Б нэртэй 0.75 литрийн архийг ууж байсан. Тэгтэл тун удалгүй Э босож ирээд манай нөхрийг заамдаад дээшээ харуулж байгаад баруун нүд рүү нь цохисон. Тэгээд би салгасан. Э нь манай гэрээс гараад гэр рүүгээ явсан. Би гэр рүүгээ буцаж ороогүй тэгээд би нөхрөө унтахын хүлээгээд л гадаа сууж байсан. Тун удалгүй манай нөхөр гэрээс гарч ирээд намайг хайгаад бахираад байсан. Тэгээд над руу утсаар залгаад хаана байна гэж асуухад би гэрийн баруун талд байна гэж хэлсэн чинь намайг хүрээд ир, миний зүрх дэслээд байна гэж дуудсан. Би яваад очтол намайг Э-тай хамт явсан юм уу гэж хардаад намайг алгадсан. Гар хөлөөр зодож цохисон. Баруун нүд хавантай, хөхөрсөн, баруун гадны доод хэсгээр хөхөрсөн, зүүн нүд хөхөрсөн, зүүн гадны доод хэсгээр хөхөрсөн. Надад гаргах ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 хуудас/,
- Гэрч Ч.Э-н “...2020 оны 07 дугаар сарын 02-ны өглөө гэртээ байхад манай найз Т над руу залгаж хаана байгаа юм, найз нь хотоос Түмэнцогт суманд ирсэн байна, манайд хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоогүй. Өдөржингөө над руу залгаад бас орой залгахаар нь очиж уулзсан. Тэгээд гэрт нь очсон чинь надад “Б” нэртэй 0.75 литрийн архийг задалж өгсөн. Тэрнээс нь би уухгүй байгаа гээд 3 хундага татсан. Гаднаас манай найзын эхнэр Э орж ирээд нөхөр Т-тай хоорондоо маргалдаад тэгсэн чинь манай найз Т гарна гээд байхад нь би өөрөө гаргахгүй гээд л бид хоёр хоорондоо маргалдаад Т нь намайг цохисон. Би зөрүүлээд нэг цохисон. Тэгсэн чинь эхнэр нь намайг яв гэж хэлэхэд би гараад гэр рүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 349 дугаартай: “1.Ш.Э-н биед тархи няцралт, нүүрний болон биеийн гадаргуугийн олон тооны няцралт, цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/,
- Шүүгдэгч Г.Т-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/
- Шүүгдэгч Г.Т-н оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43/
- Шүүгдэгч Г.Т-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 39/
- Шүүгдэгч Г.Т-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 51/
- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 5/69 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 52 /
- “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 87 дугаартай санал /хх-ийн 53/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь согтуугаар 2020 оны 07 дугаар сарын 02-ны шөнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр баг, Б .... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ш.Э-г зодож түүний эрүүл мэндэд “тархи няцралт, нүүрний болон биеийн гадаргуугийн олон тооны няцралт, цус хуралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
түүний мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “...Би 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн үед Улаанбаатар хотоос Түмэнцогт сум руу гарч орой 22 цагийн үед суманд ирсэн. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өглөө манай найз Б Улаанбаатар хот руу явсан. Надад гэрийнхээ түлхүүрийг ойрхож явсан. Тэгээд би орой манай найз Э “Б” нэртэй 0.75 литрийн архийг намайг хотоос ирсэн гээд бид хоёр хамт уусан. Бид хоёр хоорондоо маргалдсан. Э нь босож ирээд намайг заамдаж аваад миний баруун нүд рүү цохисон. Тэгээд манай эхнэр бид хоёрыг салгасан. Э нь манайхаас гараад гэр рүүгээ явсан, араас нь манай эхнэр гарсан. Эхнэр орж ирэхгүй болохоор гадагшаа гарсан. Удалгүй эхнэр орж ирэхээр би алгадсан. Манай найзтай гараад явахаар нь орж ирэхгүй удаад байхаар би хардаад эхнэрийгээ зодсон. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх,
хохирогч Ш.Эг-н “...Би 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн үед Улаанбаатар хотоос Түмэнцогт сум руу гарч орой 22 цагийн үед суманд ирсэн. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр манай ах Ш.А нь эмнэлэгт хэвтэж байгаа болохоор би өглөө өдөр дүүтэйгээ хамт сахидаг. Орой эмнэлгээс гараад шууд гэр рүүгээ очиход манай нөхөр хоёр найзтайгаа хамт Б нэртэй 0.75 литрийн архийг ууж байсан. Тэгтэл тун удалгүй Э босож ирээд манай нөхрийг заамдаад дээшээ харуулж байгаад баруун нүд рүү нь цохисон. Тэгээд би салгасан. Э нь манай гэрээс гараад гэр рүүгээ явсан. Би гэр рүүгээ буцаж ороогүй тэгээд би нөхрөө унтахын хүлээгээд л гадаа сууж байсан. Тун удалгүй манай нөхөр гэрээс гарч ирээд намайг хайгаад бахираад байсан. Тэгээд над руу утсаар залгаад хаана байна гэж асуухад би гэрийн баруун талд байна гэж хэлсэн чинь намайг хүрээд ир, миний зүрх дэслээд байна гэж дуудсан. Би яваад очтол намайг Э-тай хамт явсан юм уу гэж хардаад намайг алгадсан. Гар хөлөөр зодож цохисон. Баруун нүд хавантай, хөхөрсөн, баруун гадны доод хэсгээр хөхөрсөн, зүүн нүд хөхөрсөн, зүүн гадны доод хэсгээр хөхөрсөн. Надад гаргах ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх,
гэрч Ч.Э-н “...2020 оны 07 дугаар сарын 02-ны өглөө гэртээ байхад манай найз Т над руу залгаж хаана байгаа юм, найз нь хотоос Түмэнцогт суманд ирсэн байна, манайд хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоогүй. Өдөржингөө над руу залгаад бас орой залгахаар нь очиж уулзсан. Тэгээд гэрт нь очсон чинь надад “Б” нэртэй 0.75 литрийн архийг задалж өгсөн. Тэрнээс нь би уухгүй байгаа гээд 3 хундага татсан. Гаднаас манай найзын эхнэр Э орж ирээд нөхөр Т-тай хоорондоо маргалдаад тэгсэн чинь манай найз Т гарна гээд байхад нь би өөрөө гаргахгүй гээд л бид хоёр хоорондоо маргалдаад Т нь намайг цохисон. Би зөрүүлээд нэг цохисон. Тэгсэн чинь эхнэр нь намайг яв гэж хэлэхэд би гараад гэр рүүгээ явсан.” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 349 дугаартай: “1.Ш.Э-н биед тархи няцралт, нүүрний болон биеийн гадаргуугийн олон тооны няцралт, цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Т-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Г.Т-н үйлдлийн улмаас хохирогч Ш.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч “Ш.Э нь надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэж хэрэгт мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч Г.Т-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Т-д ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Г.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг шүүгдэгч Г.Т нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.
Шүүгдэгч Г.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Т-д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Г.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Г.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Г.Т энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ш.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР