Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00309

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч –Баянгол дүүрэг, 4-р хороо, Тээвэрчдийн гудамж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

хариуцагч -Баянгол дүүрэг, 12-р хороо, 27-р байрны 37 тоотод байрлах, РД-5582032, Стийл айрон ХХК-д холбогдох

62 692 497 төгрөгийг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн мэргэжилтэн Д.Отгонцэцэг, орлогын тасгийн улсын байцаагч С.Батчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал  нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас нэмэгдсэн өртгийн албан татварт 62 692 497 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна. 

Нэхэмжлэгч   нэхэмжлэл, тайлбартаа: Стийл айрон  ХХК 2012-04-02 өдөр аж ахуйн нэгжийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж ирсэн.

Хариуцагч 2015 оны 03 сараас 2016 оны 10 сар хүртлэх нэмэгдсэн өртгийн албан татварын цахимаар тайлагнасан тайлангаар 62 692 497 төгрөгийг  төлөхөөр тайлагнасан тул төлбөрийг барагдуулахаар удаа дараа хариуцагчид мэдэгдэл өгч, дансыг нь хаасан боловч төлбөрийг барагдуулаагүй. Дансаар орлого орж ирээгүй. Хөрөнгө барьцаалах болон битүүмжлэх арга хэмжээ авсан боловч уг компанийн нэр дээр үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө байхгүй. Эдгээр ажиллагаа амжилтгүй болсон тул Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зомпанийг төлөөлөх эрхтэй этгээд нь Т.Бүрэнбадрах бөгөөд түүнтнй төлбөрийн талаар ярилцахад нябогийн учруулсан хохирол гэж тайлбарлаж байсан. Гэвч цахимаар тайлан шивэх, дараа бичмэлээр баталгаажуулж өгөхөд тус компанийн тамга, цахим гарын үсэг, код ашиглагддаг тул түүний тайлбар үндэслэлгүй юм.

Иймд  одоо хариуцагчаас нэмэгдсэн өртгийн албан татварт 62 692 497 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Стийл айрон ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Т.Бүрэнбадрах миний бие Стийл айрон ХХК-ийг 2012-04-02 онд нэг гишүүнтэйгээр байгуулсан. Манай компани геологийн судалгаа, өрөмдлөг хайгуулын ажил явуулах үндсэн чиглэлтэй бөгөөд Опенпит ХХК-тай гэрээ байгуулан, ажил гүйцэтгэж байгаад 2014-07-09 өдөр дууссан. Гэрээ дууссан цагаас эхлэн Стийл Айрон ХХК нь сул зогссон.

Компанийн сул зогсолтын үед санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг нябо П.Хулан хариуцан Баянгол дүүргийн татварын хэлтэст тайлагнасан.

Миний бие 2014 оны 05 сард Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс тус үйлдвэрийн геологийн хайгуул судалгааг хариуцсан ерөнхий геологчийн ажлын санал ирсэн тул ажилд орж, ажлын 5 хоногт Дархан-Уул аймагт ажиллаж амьдарч байсан.

Стийл айрон ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй байхад өөр чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад нягтлан бодогч П.Хулан нь нэмэгдсэн өртгийн албан татварын баримт бичиж өгснөө хүлээн зөвшөөрч, өр төлбөрийг барагдуулах хуваарийг гараар бичиж өгч байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нягтлан бодогч П.Хулан болон нэмэгдсэн өртгийн баримт бичүүлж авсан компаниудын нягтлан бодогч нараар уг өр төлбөрийг барагдуулж, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл тайлбар, хэрэгт авагдсан татвар төлөгчийн карт, мэдэгдэл, татварын тооцоолол, ярилцлагын тэмдэглэл, нэмэгдсэн өртгийн албан татварын 2015 оны 03 сар, 2016 оны 10 саруудын тайлан, лавлагаанууд, тодорхойлолт, итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг 2017-01-20 өдөр шүүх мэдэгдсэн байх боловч хариуцагч хуралдаанд ирээгүй бөгөөд ирээгүйд хүндэтгэн үзэх үндэслэл  тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргасныг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хүлээн авах үндэслэлтэй тул хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтыг  хэлэлцэж,  хэргийг  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч хариуцагчаас нэмэгдсэн өртгийн албан татварт 2015-2016 онд төлөхөөр тайлагнасан нэмэгдсэн өртгийн албан татвар 62 692 497 төгрөгийг  гаргуулахаар  нэхэмжилсэн байна.

Хариуцагч Стийл айрон ХХК нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тайлбарыг 2017-01-20 өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн боловч татгалзлаа нотлох баримтаа ирүүлээгүй, шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, нэхэмжлэгчтэй мэтгэлцэх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох боломжийг шүүх бүрдүүлсэн  боловч  хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийг хүлээн зөвшөөрсөнд тооцож,  нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийг  хангаж шийдвэрлэв.                                                        

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн  56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 471 407 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгохоор тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,