Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч Д.Хорлоо,

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Э-т холбогдох ............... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, .. настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .., эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын ... дугаар баг ЭА гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй /РД:................./ Э.Э.  

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Э.Э нь согтуугаар 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “ЭА” гэх газарт хохирогч Д.О-г зодож, түүний эрүүл мэндэд “ахар сүүлний хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “ЭА” гэх газар Б гэдэг айлд очоод Д.О-д агсам тавьсан. Тэгээд ахар сүүлний хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл учруулсан гэв.

 

- Яллагдагч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг ЭА гэх газар 2020 оны 07 дугаар сарын 13-нд Т гэдэг айлд хүн хүргэж өгөөд Б, Т нарын хамт 3 литрийн монгол архи уусан тэгээд Б гэдэг айл руу очсон чинь О охин А, О нар байсан. Өмнө нь 2020 оны 06 дугаар сард намайг гичий, нохой гээд хэл амаар доромжлоод байсан тэрнээс хойш очоогүй байсан тэр өдөр хүн буулгаад гэр лүүгээ явах замдаа согтуу очоод өмнө нь доромжилж байсныг нь бодоод О-г гэрээсээ гараад зугтаахад нь араас ширээ шидсэн тэгээд мотоциклтойгоо хөдөлж яваад өгсөн чинь миний хүргэж өгсөн Б очсон айл ойрхон байсан болохоор Б гүйж ирээд намайг аймгийн төв рүү хүргэж өгсөн. Намайг зодож цохисон зүйл байхгүй мотоциклтой явж байгаад унасан. Энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/,

 

- Хохирогч Д.О-н “...Э.Э нь 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багт ЭА гэх газарт байх манай гэр лүү орж ирэхээр нь цай авч өгсөн чинь яагаад байгаа гөлөгнүүд вэ гээд данх, аяга, шанага шидээд эхэлсэн тэгэхээр нь яаж байгаа юм бэ гээд охин хүүхдээ аваад гар гэж хэлээд өөрөө араас нь гарах гэж байх үед Э ширээ аваад араас шидээд миний нуруун дээр оносон, тэгээд гараад нуугдаж байсан чинь Э араас гарч ирээд лоом бариад цохих гэж байх үед нь үнээгээ сааж байсан манай дүү О хараад ирж салгаж тэр үед нь манай охин А цагдаа дуудсан. Шалтгааныг нь мэдэхгүй ойрын хугацаанд муудаж байгаагүй, мотоцикл согтуу барилаа гэж хэлсэн тэрнээс болсон байх. Миний нуруу хөхөрч ахар сүүл гэмтэж хөхөрсөн энэ нь ширээ шидсэнээс болсон өөрөөр миний биед халдаж зодоогүй. Ямар нэгэн зовуур байхгүй байна. Урьд өмнө нь 2015 онд хашаанаас болж маргалдаж байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 х/,

 

- Гэрч Д.О-н “...2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед ЭА гэх газар гэрийнхээ гадна үнээ сааж байсан чинь хүмүүс бархиралдаад байхаар нь харсан чинь Э манай эгч О-г лоомоор цохих гэж байхад нь би гүйж ирээд салгасан чинь Э эргэж алх бариад Оийг цохих гэхэд нь манай дүү А ээжийгээ салгаж авсан. Ширээ шидэж байхыг нь хараагүй үнээгээ сааж байсан намайг ирэхэд жижиг ширээ гадаа байсан О-н нуруу нь хөхөрсөн өөрөө хөдөлж чадахгүй байсан. Э архи уусан их согтуу байсан. Э намайг очиж хорих үед найз нь агсан тавихгүй гээд хөнтөрч унагасан өөр болсон асуудал байхгүй. Өмнө нь О Э хоёр маргалдаж муудаж байсныг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 х/,

 

- Гэрч Б.А-н “...2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед манай эмээгийн хамаатны хүн болох Э нь согтуу манай гэрт орж ирээд сууж байснаа данхтай цай, аяга шанага авч шидээд байсан тэгээд манай ээж О рүү агсраад хэл амаар доромжилж хараагаад жижиг аяга тавьдаг ширээ аваад ээж рүү шидсэн тэгээд бид нар гадаа гарсан чинь араас гарч ирээд төмөр авч шидээд байсан тэгээд би цагдаа дуудсан. Гэрт агсам тавиад байхаар нь ээж гадагш гарах үед нь араас нь жижиг ширээ шидээд нуруунд нь оносон, гадна гараад ээжийг зогсож байхад нь үстэж унагаад төмрөөр цохих гэж байхад нь О гэдэг эгч салгасан. 4-5 жилийн өмнө манайхтай айл байхдаа манай ээжийг шургаа модоор цохиж байсан гэсэн хашаа хорооноос болж муудсан. 2 удаа агсам тавьсан болохоор санаатай гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 368 дугаартай: “1. Д.О-н биед ахар сүүлийн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо, 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна, 3. Учирсан гэмтэл нь шүүхийн эмчийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй,” гэх дүгнэлт /хх-ийн 17-18х/,

 

- Шүүгдэгч Э.Э-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 28х/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .. дугаар багийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 8/543 дугаартай тодорхойлолт /хх-ийн 29х/

 

- Шүүгдэгч Э.Э-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 32х/

 

- Шүүгдэгч Э.Э-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 38 х/

 

- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020  оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 5/70 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 39 х /

 

- “ Ялын төрөл хэмжээний талаарх” Прокурорын 88 дугаартай санал /ххийн 40 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э нь согтуугаар 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “ЭА” гэх газарт хохирогч Д.О-г зодож, түүний эрүүл мэндэд “ахар сүүлний хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

түүний мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “...Би 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “ЭА” гэх газар Б гэдэг айлд очоод Д.О-д агсам тавьсан. Тэгээд ахар сүүлний хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл учруулсан... ” гэх,

хохирогч Д.О-н “...Э.Э нь 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багт ЭА гэх газарт байх манай гэр лүү орж ирэхээр нь цай авч өгсөн чинь яагаад байгаа гөлөгнүүд вэ гээд данх, аяга, шанага шидээд эхэлсэн тэгэхээр нь яаж байгаа юм бэ гээд охин хүүхдээ аваад гар гэж хэлээд өөрөө араас нь гарах гэж байх үед Э ширээ аваад араас шидээд миний нуруун дээр оносон, тэгээд гараад нуугдаж байсан чинь Э араас гарч ирээд лоом бариад цохих гэж байх үед нь үнээгээ сааж байсан манай дүү О хараад ирж салгаж тэр үед нь манай охин А цагдаа дуудсан. Шалтгааныг нь мэдэхгүй ойрын хугацаанд муудаж байгаагүй, мотоцикл согтуу барилаа гэж хэлсэн тэрнээс болсон байх. Миний нуруу хөхөрч ахар сүүл гэмтэж хөхөрсөн энэ нь ширээ шидсэнээс болсон өөрөөр миний биед халдаж зодоогүй. Ямар нэгэн зовуур байхгүй байна. Урьд өмнө нь 2015 онд хашаанаас болж маргалдаж байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.Гомдол санал байхгүй.гэх

гэрч Д.О-н “...2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед ЭА гэх газар гэрийнхээ гадна үнээ сааж байсан чинь хүмүүс бархиралдаад байхаар нь харсан чинь Э манай эгч О-г лоомоор цохих гэж байхад нь би гүйж ирээд салгасан чинь Э эргэж алх бариад Оийг цохих гэхэд нь манай дүү А ээжийгээ салгаж авсан. Ширээ шидэж байхыг нь хараагүй үнээгээ сааж байсан намайг ирэхэд жижиг ширээ гадаа байсан О-н нуруу нь хөхөрсөн өөрөө хөдөлж чадахгүй байсан. Э архи уусан их согтуу байсан. Э намайг очиж хорих үед найз нь агсан тавихгүй гээд хөнтөрч унагасан өөр болсон асуудал байхгүй. Өмнө нь О Э хоёр маргалдаж муудаж байсныг нь мэдэхгүй байна.” гэх

гэрч Б.А-н “...2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед манай эмээгийн хамаатны хүн болох Э нь согтуу манай гэрт орж ирээд сууж байснаа данхтай цай, аяга шанага авч шидээд байсан тэгээд манай ээж О рүү агсраад хэл амаар доромжилж хараагаад жижиг аяга тавьдаг ширээ аваад ээж рүү шидсэн тэгээд бид нар гадаа гарсан чинь араас гарч ирээд төмөр авч шидээд байсан тэгээд би цагдаа дуудсан. Гэрт агсам тавиад байхаар нь ээж гадагш гарах үед нь араас нь жижиг ширээ шидээд нуруунд нь оносон, гадна гараад ээжийг зогсож байхад нь үстэж унагаад төмрөөр цохих гэж байхад нь О гэдэг эгч салгасан. 4-5 жилийн өмнө манайхтай айл байхдаа манай ээжийг шургаа модоор цохиж байсан гэсэн хашаа хорооноос болж муудсан. 2 удаа агсам тавьсан болохоор санаатай гэж бодож байна.” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 368 дугаартай: “1. Д.О-н биед ахар сүүлийн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо, 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна, 3. Учирсан гэмтэл нь шүүхийн эмчийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй,” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар  хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Э-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Э.Э-н үйлдлийн улмаас хохирогч Д.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч “Д.О нь Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гаргах гомдол санал байхгүй” гэж хэрэгт мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч Э.Э-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч Э.Э-т ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

      

Шүүх шүүгдэгч Э.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан  хохирол, хор уршгийн  шинж  чанар, хувийн  байдал, эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл  байдлыг  харгалзан  үзэж  шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох  ялыг шүүгдэгч Э.Э нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.          

 

Шүүгдэгч Э.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

 

Шүүгдэгч Э.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Э.Э-т авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Э.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Э.Э энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Д.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР