Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2017/00217

 

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2017/00217

Төв аймаг

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би,

?/-ийн нэхэмжлэлтэй,

? ? /НИ80122518/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2006 онд Б.?тай гэр бүл болж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Энэ хугацаанд хүү Д.?н 2007 оны 09 сарын 28-ны өдөр, охин Д.Хүслэн 2012 оны 03 сарын 19-ний өдөр тус тус төрсөн. Эхний жилүүдэд сайхан амьдарч байсан боловч сүүлийн жилүүдэд Б.? архи ууж, агсам согтуу тавих болсон. Энэ байдал нь хэрээс хэтэрч тайван амьдрах нөхцөлгүй болж шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж байсан боловч миний бие Б.?тай эвлэрэн нийлж амьдарч байгаа тул уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

А.?нь Б.?д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх хуралдаанаар зохигчдыг эвлэрүүлэх тал бүрийн арга хэмжээг авч, хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д Гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг хэлнэ гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биенээ халамжлах, ... хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх ... гэж гэрлэгчдийн эрх үүргийг тус тус хуульчлан заасан хуулийн шаардлагатайнийцэж байна.

Нэхэмжлэгч А.?хуульд заасны дагуу эцэг, эх байх эрх, үүргээ ухамсарлаж хамтын амьдралыг хэвийн үргэлжлүүлэхээр шүүхэд тайлбараа бичгээр ирүүлсэн байна.

Иймд зохигчдын эвлэрэл, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигчдын хэн аль нэг нь ахуй амьдралын шаардлага, зүй бус харилцааны улмаас нэхэмжлэгч болон хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаах А.?н нэхэмжлэлтэй Б.?д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч А.? буцаан олгосугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ