Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 00014

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болох тухай

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А-ийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын хяналтын байцаагч М.Б-д холбогдох “Мэргэжлийн хяналтын Байгаль орчны  улсын хяналтын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0143019 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлт бүхий гомдлыг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Мэргэжлийн хяналтын Байгаль орчны улсын байцаагч М.Б нь “2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийэн МСөрөн сумын иргэн Л.Б нь 17-58 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 3.8 метр куб модыг гарал үүслийн гэрчилгээний хугацаа дууссан байхад тээвэрлэсэн” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 0143019 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 50 нэгж буюу /тавин мянга/ төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.

Дээрх үйлдэл нь зөрчлийн шинжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжтэй, эрх бүхий албан  тушаалтны шийтгэлийг хүчингүй болгуулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Мэргэжлийн хяналтын Байгаль орчны улсын байцаагч М.Б-гийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0143019 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорынм дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Аймгийн цагдаагийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 50/3-215 дугаартай албан бичгээр Мөрөн сумын иргэн Л.Б-ны гаргасан үйлдэл нь гамт хэрргийн шинжгүй, Зөрчлийн шинжтэй байх тул Зөрчлийн тухай ахуульд заасны дагуу арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү гэсний дагуу Мэргэжлийн хяналтын газрын Байгальт орчны хяналтын улсын байцаагч М.Б би 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Л.Б нь 17-58 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 3.8 метр куб түлээний модыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээний хугацаа дууссан байхад тээвэрлэсэн” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 0143019 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу 50 нэгж буюу /тавин мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн материал бүрдүүлж ажилласан. Дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжтэй байгаа талаар прокурорын дүгнэлт ирүүлсэн байгаа тул 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0143019 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах саналтай байна” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Л-ийн Б-нд хугацаа дууссан эрхийн бичгээр мод /түлээний/ тээвэрлэсэнд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дэхь хэсэгт заасныг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0143019 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.9.10 дахь заалтыг зөрчсөн хэмээн Л.Б-ыг 50 нэгж буюу 50 000 төгрөгөөр торгожээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх М.А тус шүүхэд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б-ийн үйлдсэн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд оногдуулах тухай 0143019 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргаж дүгнэлт ирүүлсэн байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0143019 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Л.Б-ыг 50 000 /тавин мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсаныг хүчингүй болгуулах тухай Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А-ийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-дл “Хриуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасантай нийцэж байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн

112.4.3-т заасныг тус тус удирдлаг болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А-ийн “Мэргэжлин хяналтын Байгаль орчны улсын хяналтын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0143019 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлт бүхий гомдлыг хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

                          ШҮҮГЧ                             Ж.ГАНЧИМЭГ