| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00181/И |
| Дугаар | 00307 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 00307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Баянзүрх дүүрэг, 2-р хороо, 1Б хэсэг, 26/5-р байрны 09 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧТ78031507, Сартуул овогт Хасагнямын Мөнхжаргалын нэхэмжлэлтэй,
хариуцагч-Баянгол дүүрэг, 23-р хороо, Зүүн наран 7-р гудамжны 177 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УЗ79022011, Алаг адуут овогт Чимэдийн Пүрэвдоржид холбогдох
400 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагч Ч.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас 400 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би Ч.Пүрэвдоржтой 2016 оны 10 сард танилцаж, хамтран амьдарч байсан. Хамт амьдарч байх хугацаанд 2016 оны 10 сарын 20 өдөр Ч.Пүрэвдорж нь намайг дагаж, ОХУ-ын Улаан-Үдэ рүү наймаа хийх зорилгоор явсан. Тухайн үед 400 000 төгрөгөөр бараа авч, олсон мөнгөө өөрийн хэрэглээнд зарцуулсан. Хамтран амьдарч байхдаа миний өмчлөлийн машиныг унаж байгаад бага зэргийн сэв гаргаж, би өөрийн мөнгөөр засварлаж байсан.
2016 оны 11 сарын 20 өдөр Ч.Пүрэвдорж нь хэтэрхий их мөнгө шаардснаас болж бидний дунд маргаан үүссэн. Тэр өдөр надтай маргалдаж, машины түлхүүр өгөлгүй явж, утсаар намайг 400 000 төгрөг өгөхийг шаардсан. 3 хоногийн дараа би өөрийн машинаа авахын тулд нэхсэн 400 000 төгрөгийг өгсөн.
Иймд хариуцагч Ч.Пүрэвдоржоос 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Би Х.Мөнхжаргалтай Улаан-Үдэ явахаас өмнө танилцсан. ОХУ-ын Улаан-Үдэ рүү хамт явахдаа 400 000 төгрөгийн бараа авчирсан. Авчирсан барааг маань Х.Мөнхжаргал би зараад өгье гээд авсан. 600 000 -800 000 төгрөг болно гэж хэлсэн.
Өмнө надад уулздаг байсан хүнийхээ тухай ярьж байсан бөгөөд тэр хүн нь самарт явахдаа Х.Мөнхжаргалын машиныг авч яваад эвдэлж, Сансрын ШТС-ын хойд талд Тэргэл төв гэсэн хашаанд орхисон байсан.
Х.Мөнхжаргал намайг машиныг янзалж өгөөч гэсний дагуу уг машинд ремень хийж, жанамын хугарсан боолтыг нь авхуулж, засаж, асдаг болгосон.
Машин нь ассан боловч бас эвдрэлтэй байсан тул тулк 16 ш, 4 амаржин, өндгөн тулгуур зэргийг сольсон.
Эдгээрийг засах ажлын хөлс гэхэд л 930 000 төгрөг болохоор байхад би түүнээс нэхээгүй. 2016-11-20 өдөр бараа авсан 400 000 төгрөгийг дурсахад хэрүүл болж, мөнгөө өгөөд машинаа аваарай гэж хэлээд би машины түлхүүрийг авч гарсан.
Тэгээд Х.Мөнхжаргал 400 000 төгрөгийг надад өгч, машинаа надаас авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, би мөнгө өгөх биш авах учиртай гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ, нэхэмжлэх, зарлагын баримтууд, зохигчийн иргэний үнэмлэхийн хуулбарууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг шүүх 2017-01-19 өдөр мэдэгдсэн байх боловч нэхэмжлэгч хуралдаанд ирээгүй, ирээгүй явдалд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй байна.
Хариуцагч нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч, хэргийг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нь Сайн ломбардтай 2016-11-23 өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээгээ үндэслэн хариуцагчаас 400 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч бүхэлд нь татгалзсан тайлбар, тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлснийг шүүх нэхэмжлэгчид 2017-01-19 өдөр танилцуулсан байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг хариуцагчтай мэтгэлцэх, биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох боломжийг шүүх бүрдүүлсэн боловч нэхэмжлэгч хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч талын гаргасан тайлбарыг эсэргүүцээгүй гэж үзэж, хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нотлогдоогүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч төлсөн 12650 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийг удирдлага болгон,