Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2017/00219

 

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2017/00219

Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би,

нэхэмжлэгч: Төв аймаг, Баян сумын Эрүүл мэндийн төв, түүнийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэдхүүгийн Дэмиддаваа /НВ86100826/-ны нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Сэргэлэн сум, 4-р баг, Эрдэнэ уулд оршин суух, Боржигон овогт Гэндэнжавын Оргодол /НГ54042568/-д холбогдох,

1 548 000 /нэг сая таван зуун дөчин найман мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймгийн Баян сумын эмнэлэгт 1996 оноос 2006 онд ажиллаж байсан Г.Оргодол нь манай эмнэлэгийн үндсэн хөрөнгийн дансанд байгаа 540 000 төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн УАЗ-469 дугаартай машины чиргүүл, 1 800 900 төгрөгийн үнэ бүхий цахилгаан нөөц үүсгүүр-хонда мотор зэрэг нийт 1 548 900 төгрөгийн эд хөрөнгө дутагдуулсан тул Г.Оргодолоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Оргодол шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төв аймгийн Баян сумын нэхэмжилсэн үндсэн хөрөнгө чиргүүд 540 000 төгрөг, хондо моторын 1 800 900 төгрөг, нийт 1 548 900 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 06 дугаар сарын дотор төлж барагдуулъя гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан болон хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төв аймаг, Баян сумын Эрүүл мэндийн төв нь Г.Оргодолд холбогдуулан 1 548 000 /нэг сая таван зуун дөчин найман мянган/ төгрөгийг гаргуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Оргодол нь нэхэмжлэлийн шаардлага 1 548 000 /нэг сая таван зуун дөчин найман мянган/ төгрөгийг 2017 оны 06 сарын 30-ны өдрийн дотор төлжбарагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Г.Оргодолоос улсын тэмдэгтийнхураамжинд төлбөл зохих хураамжийг тал хувиар бууруулж 19 866,2 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд оруулах нь зүйтэй байна. Харин нэхэмжлэгч ньхуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Төв аймаг, Баян сумын Эрүүл мэндийн төвийн нэхэмжилсэн 1 548 000 /нэг сая таван зуун дөчин найман мянган/ төгрөгийг хариуцагч Г.Оргодол нь 2017 оны 06 сарын 30-ны өдрийн дотор төлжбарагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймаг, Баян сумын Эрүүл мэндийн төв нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Г.Оргодолоос 19 866,2 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ  Л.ОЮУНЦЭЦЭГ