Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 193

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.ЭнхС,

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Лхагвасүрэн, 

Хохирогч Х.О, Б.У, Д.МЭ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч М.ӨУ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар М.ӨУ-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын  18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ...-ны  өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын .. дүгээр баг..... тоотод оршин суух хаягтай,

Дорнод аймгийн хэрлэн сумын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 154 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тус тус зааснаар 10.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө хураах, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан,

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

регистрийн дугаар ..............., М.ӨУ.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

1. Шүүгдэгч М.ӨУ нь 2020 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “ИМ” нэртэй барааны дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг эвдлэн, цонхны шилийг хагалж хууль бусаар нэвтрэн гар утас 9 ширхэг, чихэвч 1 ширхэг, сахлын машин 3 ширхэг, спорт цүнх 1 ширхэг, саравчтай малгай 6 ширхэг, фудволк 3 ширхэг, углааш 1 ширхэг, биеийн тамирын өмд 6 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Д.МЭ-д 3.831.000 төгрөгийн, иргэн Х.О-д 71.000 төгрөгийн, иргэн Б.У-д 271.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

2. 2020 оны 06 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байх “Ж” худалдааны төвийн цонхны шилийг хагалж хууль бусаар нэвтэрч биет 100.000 төгрөг, усны сав зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Г.Б-д 536.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 06 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “ ИМ “ худалдааны төвийн цонхны төмөр хаалтыг эвдлэн, цонхны шилийг хагалж хууль бусаар нэвтэрч 12 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Д.МЭ-д 4.905.000 төгрөгийн хохирол учруулсан

4. 2020 оны 06 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг дахь “Ж” дэлгүүрийн цонхны шилийг хагалж хууль бусаар нэвтэрч бугуйн цаг 5 ширхэг, цамц 1 ширхэг, өмд 1 ширхэг, цүнх 1 ширхэг, тамирын хослол 1 ширхэг, хос пүүз 2 ширхэг зэрэг эд зүйл хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Ж.Э-т 1.644.200 төгрөгийн хохирол учруулсан,

5. Үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 06 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх ЗБХТ-н цонхны шилийг хагалж хууль бусаар нэвтэрч 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Э.А-т 363.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2020 оны 06 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хэнтий аймаг Хэрлэн сум 4 дүгээр баг Э зочид буудлын урд талд байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох гар утасны дэлгүүрт хууль бусаар нэвтэрч иргэн П.Ж-н эзэмшлийн 28 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж нийт 8.318.200  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч М.ӨУ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ИМ худалдааны төвөөс 9 ширхэг гар утас хулгайлж тухайн өдрөө шууданд суугаад Хэнтий аймагт очиж хоолны газрын тогооч нарт зарсан. 2020 оны  06 дугаар сарын 14 өдөр ИМ худалдааны төвөөс 12 ширхэг хулгайлж, Хэнтий аймагт очиж зарсан. Бугуйн цаг 4 ширхэг, улаан, хар өнгөтэй хоёр ширхэг саравчтай малгай,  цүнх 1 ширхэг, улавч хар өнгөтэй 1 ширхэг, өмд 4 ширхэг, 2 ширхэг цамц авсан. Батлан даалтад байх хугацаанд ээж маань хагалгаанд орсон,  мөн цагдан хоригдсон байсан учраас хохирогч нартай холбоо барьж чадахгүйгээс хохирлыг төлж чадаагүй. Иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт хохирлыг төлнө. Удахгүй төлнө. Төлөх мөнгө нь байгаа. Тэрийгээ авчирч чадаагүй. 6 удаагийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй...гэв.

 

- Хохирогч МЭ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хоёр удаа хулгайд эд зүйлээ алдсан. Нийт 3826000 төгрөгийн хохирол учирсан. Хулгайд алдсан утаснуудаа авсан. Хэдэн утас дутуу байгаа. Зах зээлийн үнэлгээ гаргуулсан байгаа. Хүлээлгэж өгсөн утаснууд нь ихэнх нь муухай болсон байсан. 2-3 утас хагарсан байсан. Үлдсэн хохирлоо шүүгдэгчээс гаргуулж авна... гэв.

 

- Хохирогч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нийт 270000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо нэхэмжилж байна... гэв.

 

- Хохирогч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нийт 71.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо нэхэмжилж байгаа. Буцааж авсан эд зүйл байхгүй...гэв.

 

.....................дугаартай хавтаст хэргээс:

 

1. Хохирогч Д.МЭ-н: Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг авто зогсоолын урд гудамжинд байх ИМ дэлгүүрт гар утас засвар, худалдаа ажиллуулдаг юм. 2020 оны 06 дугаар сарын 09-ний орой 18 цаг өнгөрөөгөөд лангуун доторх гар утаснуудаа сейфэн дотроо цаасан хайрцагт хийж түгжээд дэлгүүрээ хаагаад гарсан юм. Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 10-ны өглөө 9 цаг өнгөрөөгөөд манай дэлгүүрийн худалдагч Ү над руу утсаар холбогдож дэлгүүрийн арын цонхоор хулгай орсон юм шиг байна хагарсан байна гэхээр нь яваад очиход өмнө хулгай орж байсан цонхны хамгаалалтын буланг нь салгаж доторх цонхыг нь хагалан хулгай орж цагаан өнгийн iPhone-x маркийн гар утас 1 ширхэг, Самсунг A-7 маркийн ягаан өнгийн гар утас 1 ширхэг, Самсунг A-7 маркийн цагаан өнгийн гар утас 1 ширхэг, Самсунг галакси S-8 маркийн хар өнгийн гар утас 2 ширхэг, LG q7 маркийн гар утас 1 ширхэг, Note 5 маркийн саарал өнгийн гар утас 1 ширхгийг тус тус хүлээн авсан бөгөөд одоо хар өнгийн Note 8 маркийн гар утас 1 ширхэг, S6 Aс маркийн цагаан цагаан өнгийн гар утас 1 ширхэг, 500 юань тус тус дутуу байна...гэх мэдүүлэг /1-р хх-29-30, 33 дугаар хуудас/,

 

Хохирогч Х.О-н: Би Сүхбаатар аймгийн төвд байх ИМ барааны дэлгүүрт лангуу түрээсэлж худалдаа эрхэлдэг. 2020 оны 06 дугаар сарын 03-ны өглөө дэлгүүр дээрээ 10 цаг 30 минутын үед ирэхэд манай дэлгүүрийн ганцхан байдаг цонхыг эвдэж хулгайч ороод худалдаж байсан бараанаас БНХАУ-д үйлдвэрлэсэн 3 ширхэг сахлын машин, улаан өнгийн нүүртэй Пила брэндийг дуурайлгаж бичсэн нүүрнээс бусад хэсэг нь хар өнгөтэй спорт цүнх 1 ширхэг зэрэг хулгайд алдагдсан байсан юм...гэх мэдүүлэг /1-р хх-31, 35-36 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.У-н: худалдаж байсан бараанаас саравчтай малгай 6 ширхэг, пудволк 3 ширхэг, биеийн тамирын өмд 6 ширхэг, углааш 1 ширхэг зэрэг хулгайд алдагдсан байсан юм...гэх мэдүүлэг /1-р хх-32, 37 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б-н: Би Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутагт “ИМ” нэртэй барааны 5 лангуутай дэлгүүр ажиллуулдаг юм. Тэрэнд миний өөрийн нэг лангуу, бусад 4 лангууг түрээслүүлдэг юм. 2020 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө дэлгүүрийн цонхны сараалжин хаалт, буудаг хаалт, цоожийг эвдэж, цонх хагалан хулгай орсон байна. Тэрэнд манай дэлгүүр лангуу түрээсэлдэг МЭ гэж хүний 9 гар утас, У-н бараанаас малгай, өмд, цамц, О-н лангуунаас цүнх, сахлын машин алга болсон байсан. Цонхны хаалт сараалжин төмрийг гагнуурт 20.000 төгрөг, буудаг хаалтыг засварт 20.000, цоож 6.500, 40х60 см хэмжээтэй вакум цонх 80.000 төгрөг зэрэг эд зүйл эвдэрсэн...гэх мэдүүлэг /1-р хх-34-дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч М.Б-н: 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр би Х зочид буудалд ээлжийн ажилтай байсан юм. Өдөр 14 цагийн орчимд манай ажлын гадаа хямдхан гар утас зарж байна гэхээр нь үнэхээр хямдхан утас байвал авах санаатай гарахад манай ажлын 5-6 хүн утас сонирхоод байж байсан. Би тэр хүнээс Самсунг галакси А-7 маркийн цагаан өнгөтэй 1 ширхэг гар утас 40.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр хүн хоёр удаа манай ажил дээр ирж гар утас зарсан. Би сүүлд ирэхэд нь байгаагүй. Нэг машинтай манай ажлын гадаа зогсож байсан бөгөөд урд талд жолоочийн эсрэг талын суудалд сууж байсан. Машинаасаа буугаагүй намхан хүн шиг л харагдсан. Би хамгийн сүүлд үлдсэн утсыг нь авсан. Би яагаад ийм хямдхан байгаа юм бэ гэхэд урдаас хятадаас олон тоогоор утас оруулж ирдэг учраас хямдхан зарж байгаа юм гэж байсан. Тэгээд ах нь чамд л гэж 40.000 төгрөгөөр өглөө шүү гээд байсан. Би гар утас худалдаж авсан 40.000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1-р хх-38-39 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Э.Б-н: Манай буудлын үйлчлэгч Ч эгчийн нөхөр таксинд явж байгаад шуудангаас бууж такси барьсан Ө.Ө-тай анх танилцсан юм билээ. Тэгээд Ч эгчийн нөхөр хямдхан гар утас зардаг хүн байна гээд манай ажил дээр дагуулж ирсэн юм. Ө нь урдаас их хэмжээгээр гар утас оруулж ирдэг учир гар утсаа их хямдхан зарж байгаа юм гэж байсан. Би яагаад ийм хямдхан зарж байгаа юм бол гэж гайхаж асуухад тэгж хариулсан. Би Ө гэх хүнээс 2 ширхэг гар утас 100.000 төгрөгөөр худалдаж авсан. Ямар загварын гар утас гэдгийг нь сайн мэдэхгүй. Ямар ч байсан Samsung брэндийн нэг хар саарал өнгийн, нөгөөх нь ягаан өнгийн 2 ширхэг гар утас байсан. Ө нь тэр өдрөөс хойш ойролцоогоор 5-6 хоногийн дараа дахин ирж манай ажил дээр гар утас зарсан. Тэгэхэд би өөрөө гар утас худалдаж аваагүй. Миний таньдаг БЭ гэдэг ах Ө-с 3 ширхэг гар утас авахаар болж би банк руу ажилтай явах гэж байсан тул БЭ ах миний Хаан банкны .......... дугаарын данс руу 150.000 төгрөг хийж тэр мөнгийг нь би Ө-д бэлэн мөнгөний машинаас бэлнээр нь гаргаж өгсөн. Манай ажил дээр 2 удаа ирэхдээ миний мэдэж байгаагаар 10 гаран гар утас манай ажилчдад зарсан. Э, М, Ч, Б, С, Б, С бид нар гар утас худалдаж авсан ...гэхдээ Ө-г хулгайн гар утас зарж байна гэж бодоогүй Хятадаас их хэмжээгээр хямдхан орж ирдэг гэхээр нь итгэсэн юм. Ө нь долоо хоногийн дараа их хэмжээгээр гар утас урдаас орж ирнэ гэж өөрөө ярьсан учир би Ө-д “Манай ажлын зарим нэг хүмүүс дахиж гар утас авна шүү” гэж ярьсан байсан. Тэрнээс биш захиалсан асуудал байхгүй. Би 2 ширхэг гар утас худалдаж авсан 100.000 төгрөгөө Ө-с нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /1-р хх-40-42 дугаар хуудас/, 

Иргэний нэхэмжлэгч З.М-н: 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай ажил дээр манай ажлын Ч эгчийн нөхөр хямдхан утас зардаг хүн байна гээд гар утас эхнэртээ үзүүлэх гэж ажил дээр Ө гэх хүнийг авчирсан. Тэр хүн гар утас их хэмжээгээр урдаас оруулж ирдэг учраас хямдхан зардаг гэж ярьж байсан. Миний санаж байгаагаар 6-7 ширхэг гар утас тэр хүнд байсан. Би Ө-с код нь нээгдэхгүй IPone маркийн гар утас бэлэн 40.000 төгрөгөөр худалдаж авсан ...би гар утас худалдаж авсан 40.000 төгрөгөө нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /1-р хх-43-45 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.С-н: Би Өаас 1 ширхэг LG Q7 маркийн гар утас 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Би утас худалдаж авсан 50.000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1-р хх-46-47 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Э-н: Би тэр хүнээс 1 ширхэг LG Q7 маркийн гар утас 50.000 төгрөгөөр худалдаж авсан ...би утас худалдаж авсан 50.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хх-48-49 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Х.Ч-н: 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр би Х зочид буудалд ээлжийн ажилтай байсан юм. Тэр өдөр манай нөхөр Ч таксинд явж байгаад үдээр 13 цагийн үед “Хямдхан гар утас зарж байгаа хүн явж байна чи утас үзэх үү гэхээр нь би хаширлаад “Хулгайн гар утас юм биш биз дээ” гэхэд “хулгайн утас биш гэнээ” гэхээр нь ажил дээрээ хүрээд ир гэж дуудсан юм. Гэтэл тэр утас зарж байгаа гэх хүн 5 гар утастай ирсэн. Тэр утаснаас нь би Самсунг Эс-8 маркийн хөр өнгийн гар утсыг 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн утасны нүүр, ар хэсэг нь бага зэрэг зурагдалттай хуучин утас байсан ...би утас худалдаж авсан 50.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хх-50-51 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Г-н: манай ажлын гадаа хямдхан гар утас нэг хүн зарж байна гэхээр нь ээжтэйгээ гарч үзэхэд 2 ширхэг утас үлдсэн байхаар нь би ээждээ тэр 2 утсыг 70.000 төгрөгөөр авч өгсөн. Яг ямар загварын гар утас байсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан нэг утас нь LG-ийн утас, нөгөөх нь Samsung  брэндийн утас байсан ...би утас худалдаж авсан 70.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хх-52-53 дугаар хуудас/,

 

Яллагдагч М.ӨУ-н: Би 2017 онд Багануурын хорих ангид ял эдэлж байсан. Тэнд цуг хоригдож байсан Ө-н нэрийг бариад худал мэдүүлэг өгчихсөн юм. Намайг М-н ӨУ гэдэг. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Дахин ийм асуудал гаргахгүй. Би Улаанбаатар хотоос 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед Тэнгэр плаза дээрээс саарал өнгийн замын машинд суугаад Баруун-Урт сумын төвд шөнийн 02 цагийн үед ирсэн. Тэр шөнөдөө гадуур явж байгаад үүр цайлгаад өнгөрсөн. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “ИМ” гэдэг гар утасны дэлгүүр байхаар нь орж үзэхэд лангуун дээгүүр нь зөндөө их утас байхаар нь орой уг дэлгүүрийг ухах санаа төрөөд тэр шөнө яг хэдэн цаг гэдгийг нь хэлж мэдэхгүй байна “ИМ” дэлгүүрийн баруун хойд талын цонхны хамгаалалтыг нь эвдэж аваад, цонхыг нь хагалж орсон. Тэгээд өдөр нь харсан байсан болохоор гар утас байсан лангуунаас Iphone X маркийн гар утас нэг ширхэг, LG q7 маркийн гар утас нэг ширхэг, самсунг нөт 8 маркийн гар утас нэг ширхэг, самсунг S-8 хоёр ширхэг, самсунг нөт 5 нэг ширхэг, самсунг А-7 хоёр ширхэг, самсунг S6 актив нэг ширхэг, Утасгүй чихэвч 1 ширхэг, Юань 500, сахлын машин 3 ширхэг, саравчтай малгай 2 ширхэг, подволк 3 ширхэг, өмд 3 ширхэг, углааш 1 ширхэг, цүнх 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж аваад аваад урагшаа орон сууцны хажуу талын сааданд сууж байгаад 08 цаг хүргээд Улаанбаатар хотын шууданд 12.000 төгрөг төлөөд Хэнтий аймагт ирсэн. Тэгээд Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Х” рестораны ажилчин хүмүүст нэгийг нь 40.000-50.000 төгрөгийн хооронд зараад дуусгасан. Би уг гэмт хэргийг өөрөө ганцаараа үйлдсэн” гэх мэдүүлэг /1-р хх-54, 79-81, 88-90 хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-3-9 хуудас/,

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл/Г.С, Г.Э,З.М, Э.Б,М.Б/.  /1-р хх-10-15 хуудас/,

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл/Г.С, Г.Э,З.М, Э.Б,М.Б/.  /1-р хх-10-15 хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-230-233 хуудас/,

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл / С.Э.1-р хх-234,  С.БЭ.1-р хх-237хуудас/,

 

Д.МЭ-д Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-238 хуудас/,

 

Л.Т-с  гаргаж өгсөн гэрэл зураг./1-р хх-20-22 хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ны 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮС- 20/036 тоот дүгнэлт /1-р хх-55-62 дугаар хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ны 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮС- 20/03/342 тоот дүгнэлт /2-р хх-226-235 хуудас/

 

 

2. Хохирогч Г.Б-н: Манай Ж улз гэр ахуйн барааны дэлгүүр нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд ИМ нэртэй худалдааны төвийн өөдөөс харсан байрлалтай үйл ажиллагаа явуулдаг юм. 2020 оны 06 дугаар сарын 10-ны өглөө манай дэлгүүрийн худалдагч гэр ахуйн дэлгүүрт хулгай орсон байна гэж надад мэдэгдсэн юм. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Манай гэр ахуйн барааны дэлгүүрийн гадна төмөр хаалгыг нээх гэж эвдсэн. Мөн хаалганы урд талын нэг ширхэг цонхны хамгаалалт төмөр сараалжин торыг эвдэж шилийг нь хагалж орсон байгаа юм. Дэлгүүр дотроос кассанд байсан задгай 100.000 төгрөг нэг ширхэг 0,8 литрийн усны сав алдагдсан юм...гэх мэдүүлэг /1-р хх-149 дүгээр хуудас/,

 

Гэрч Х.М-н: Би “ЖУ” гэр ахуйн дэлгүүрт худалдагчаар ажилладаг юм. 2020 оны 06 дугаар сарын 09-ний орой 19 цаг өнгөрөөгөөд дэлгүүрээ хаагаад явахдаа кассны доорх шургуулга дотор задгай 100.000 төгрөг бэлнээр орхиод явсан юм. Гэтэл маргааш өглөө нь 09 цагт ажил дээрээ ирэхэд манай ажлын хаалганы цоожны хэсгийг эвдээд мөн дэргэдэх цонхны хамгаалалтыг эвдэж аваад цонхыг нь хагалсан байсан болохоор хулгай орсон байх гэж бодоод цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдсэн юм. Манай дэлгүүрийн усны савны лангуун дээрээс нэг ширхэг 6000 төгрөгөөр зарж борлуулдаг цэвэр ус хийдэг 0.8 литрийн шилэн усны сав хулгайд алдагдсан байсан. Манай “ЖУ” гэр ахуйн барааны дэлгүүр нь дотор талдаа 5 хяналтын камертай, бичлэг нь Ж худалдааны төв дотроо байдаг юм. Дүрс бичлэг дээр шөнө 23 цаг 30 минутын үед нэг эрэгтэй хүн цонхоор орж ирээд лангууны буланд байх камерыг шүүрээр дээш нь болгоод усны лангуун дээрх усны савнаас 1 ширхгийг аваад буцаад цонхоор гарч байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан. Ямар царай зүстэй хүн болох нь мэдэгдэхгүй байсан...гэх мэдүүлэг /1-р хх-150 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Т-н: Би Хэнтий аймгийн төвд хувийн машинтайгаа таксинд явдаг юм. 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн карина маркийн .... убп улсын дугаартай автомашинтайгаа 13 цаг өнгөрөөгөөд Хэнтий аймгийн цагдаагийн газрын үүдэнд М.ӨУ нь гараа өргөөд зогсож байхаар нь би зогсоод машиндаа суулгаад хаашаа явах талаар нь асуусан чинь мөнгөн гинж зардаг дэлгүүр байна уу ?  хүн захисан юм гэж хэлэхээр нь би Мөнгөн гоёл гэж дэлгүүр байгаа тэр дэлгүүрээс үз гээд хүргэж өгсөн чинь намайг хүлээж бай гэж хэлчхээд ороод мөнгөн гинж худалдаж авчихлаа гээд эргээд гарч ирээд надад 25.000 төгрөг өгнө та өнөөдөр надтай хамт машинаараа үйлчлээд яваад өг гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд ӨУ-тай танилцаад надад хандаж ӨУ нь – би залуу хүн байна даа охинтой танилцмаар байна-  гэж хэлэхээр нь би сайн мэдэхгүй байна харин пиво зардаг газар гэх юм бол Муурын байшин гээд үйлчилгээний газар байгаа гэж хэлээд тэндээс би өөрийн танил болох М гэх эмэгтэй ӨУ-тай уулзуулах гээд аваад ӨУ, М 2-ыг гол дээр буулгаж өгчхөөд эргээд таксиндаа явахаар Хэнтий аймгийн төв рүү орсон юм. ӨУ намайг утсаар холбогдож дуудна утасны дугаарыг минь аваад үлдсэн юм. Би аймгийн төвд орж ирээд таксинд явж байгаад өөрийн эхнэр Г-с .... ХЭҮ улсын дугаартай Приус маркийн машинаа сольж авч унаад эргэж 18 цагийн үед намайг ӨУ утсаар залгаж дуудахаар нь очоод ӨУ, М 2-ыг аваад Хэнтий аймгийн төвд ирээд М нь гэртээ буулгуулаад ӨУ нь надтай цуг таксинд явж байгаад орой БЭ гэж буудалд хүргүүлээд тэндээ хононо гээд үлдсэн юм. Би ӨУ гэх хүнтэй ингэж танилцсан юм.  Би Сүхбаатар аймагт 2020 оны 06 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд ирээгүй. ӨУ нь намайг өөрийнхөө хийсэн хэрэгт татан оруулж намайг гүтгэсэн мэдүүлэг өгсөн байна. Би энэ өдрүүдэд өөрийн гэр болох Хэнтий аймаг Хэрлэн сум ... дугаар баг ...... тоот байрандаа өөрийн эхнэр хүүхэд, ээжийн хамт байсан юм. ӨУ нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр миний машинд суугаад таксинд цуг явж байгаад надад хэлэхдээ – Сүхбаатар аймаг руу хөдөө явж Дорнод аймаг руу мал ачуулна эгч маань мал, мах авдаг юм гэж ярьж байсан. Тэгээд надтай цуг явж байгаад орой надаас салаад яваад өгсөн яг хэдэн цагийн үед явсан талаар нь би санахгүй байгаа юм...гэх мэдүүлэг /1-р хх-151-152 дугаар хуудас/,

 

Яллагдагч М.ӨУ-н: Өмнө нь мэдүүлэгтээ Т гэх хүнтэй 2020 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-ныг шилжих шөнө “ЖУ” худалдааны төвийн цонхны төмөр хаалтыг эвдлэн, цонхны шилийг хагалж 80.000 төгрөг хулгайлсан мөн нэг ширхэг усны савыг авсан бөгөөд гарахдаа дотор нь үлдээчихсэн юм. Энэ үйлдэлд Л.Т гэх хүн ямар ч оролцоо хамааралгүй юм...гэх мэдүүлэг /1-р хх-153-154, 169 дүгээр хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-143-146 хуудас/,

 

 “Ашид билгүүн” ХХК-ны ТХҮС-20/042 дугаартай дүгнэлт /1-р хх-157-163 хуудас/,

 

3. Хохирогч Д.МЭ-н: Би 2020 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ИМ худалдааны төвөөс нийт 12 ширхэг гар утас хулгайд алдсанаас Самсунг галакси S8 плас маркийн гар утас 3 ширхэг, Самсунг галакси  S9 плас маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, LG Q7 маркийн гар утас 1 ширхэг зэргийг тус тус хүлээн авсан. Одоо Самсунг Note 8 хар өнгийн гар утас 1 ширхэг, Самсунг А7 маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, Самсунг Note 5 маркийн шар өнгийн гар утас 1 ширхэг, Самсунг S8 плас маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, Самсунг S7 маркийн шар өнгөтэй гар утас 1 ширхэг тус тус дутуу байгаа тул буруутай хүнээс дээрх 7 ширхэг гар утсаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1-р хх-240-245 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Т-н: Би 2020 оны 06 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд ирээгүй. ӨУ нь намайг өөрийнхөө хийсэн хэрэгт татан оруулж намайг гүтгэсэн мэдүүлэг өгсөн байна. Би энэ өдрүүдэд өөрийн гэр болон Хэнтий аймагт Хэрлэн сум 5 дугаар баг Т-170-1-3 тоот байрандаа өөрийн эхнэр хүүхэд ээжийн хамт байсан юм ...ӨУ надад энэ олон утаснуудаа Улаанбаатар хотоос хүн явуулсан гэж ярьж байсан юм. Би хулгайн утас гэж мэдээгүй байж байгаад Хэнтий аймгийн цагдаа нар ирээд хурааж авахаар нь хулгайн утас юм байна гэж ойлгосон юм...гэх мэдүүлэг /1-р хх-247-250 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Ү-н: Би 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр найз болох Уранцэцэгийнд төрсөн өдөр тэмдэглэж байгаад орой 22 цаг өнгөрөөгөөд санаж байна. Л.Т-н .... дугаарын утсаар залгаж дуудсан бөгөөд өөрийн гэр болох Хийдийн ...... тоот руу хүргүүлсэн юм...гэх мэдүүлэг /2-р хх-1 дүгээр хуудас/,

Гэрч С.Э-н: Би 1978 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн бөгөөд сая 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 42 нас хүрсэн. Л.Т нь орой 20 цагийн үед манай гэрт ирсэн ба ирэхдээ торттой ирсэн санаж байна. Тэгээд байж байгаад орой 24 цагийн орчим явсан санаж байна...гэх мэдүүлэг /2-р хх- 2 дугаар хуудас/,

 

Гэрч С.БЭ-н: 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үдийн цайны цаг буюу 13 цагийн үед Х зоогийн газарт хоол идчихээд гарч байтал хаалганы үүдэнд 3-4 хүн бөөгнөрчихсөн байхаар нь очтол тухайн газар ажилладаг Б байхаар нь “Наана чинь юу болж байгаа юм бэ гэж асуухад хямд үнэтэй гар утас зарж байна гэхээр нь тухайн утаснуудыг сонирхсон. Тухайн хүнд 5-6 ширхэг утас үлдсэн бусад нь дуусчихлаа гээд утаснуудаа халааснаасаа гаргаж ирээд байсан. Би тэр утаснаас 3 ширхэг гар утас 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Би Ө гэх хүнээс “Чи яагаад ийм хямдхан гар утас зарж байгаа юм бэ гэж асуухад “Би энд 2 дахь удаагаа ирж гар утас зарж байна. Урдаас буюу Хятадаас олон тоогоор форматалж оруулж ирдэг учраас хямдхан зардаг юм. Удахгүй хэд хоногоос олон тоогоор утас орж ирнэ” гээд байхаар нь үнэхээр тийм юм байх гэж итгээд авсан юм. Миний авсан утаснууд нь дандаа барьж байсан хуучин утаснууд юм шиг байна лээ. Нэг утас нь асаад анивчаад байсан. Утаснуудын загвар нь Самсунг S8, Самсунг S9 плас, Самсунг S8 плас зэрэг утаснууд байсан ...би 3 ширхэг гар утас худалдаж авсан 150.000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /2-р хх-3-5 дугаар хуудас/,

 

Яллагдагч М.ӨУ-н: Би 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн төвөөс 23 цаг 30 минутанд өөрийн танил ах болох Т-тай Сүхбаатар аймаг руу явах автобусанд суугаад Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын төвд шөнө 03 цагийн үед бид ирээд Т ах надаас салаад баруун зүгт хаашаа явахаа надад хэлэхгүйгээр яваад өгсөн юм. Тэгээд би ганцаараа гадуур явж байгаад өглөө 05 цагийн үед авто вокзал дотор байх Х нэртэй зочид буудалд орж унтаад 06 дугаар сарын 09-ний өглөө 11 цаг 30 минутын үед буудлаасаа гараад гадуур хэсэж байгаад дутуу баригдсан бөхийн өргөө гэх барилгын дотроос цоож онгойлгоход болохоор 80 см орчим урттай тахир төмрийг сонгож аваад орой ирж авахаар буцааж тэр барилга дотор нь нууж орхиод тэр барилгаас гараад ихэвчлэн аймгийн төвөөр хэсэж явж байгаад орой 09-нөөс 10-нд шилжих шөнийн 01 цагийн үед байх нөгөө нуусан төмрөө дутуу баригдсан барилга дотроосоо гаргаж аваад аймгийн төв талбай дээр очиж цуг Сүхбаатар аймагт ирсэн Т гэх ахтайгаа гар утсаар холбогдож уулзаад орой ажлаа хийчхээд өглөө эрт эндээсээ явах талаар ярилцаад би Т ахыг Сүхбаатарын талбай дээр нь үлдээчхээд би ганцаараа мангасын ам гэх гудамжинд байх урагшаа харсан хаалгатай гэр ахуйн бараатай дэлгүүрт орж ганцаараа хулгай хийчхээд дараа нь Т ахтай 01 цагийн дараа уулзаж цугтаа тэр шөнө ИМ гэх нэртэй дэлгүүрт орж хулгай хийхээр Т ахыг Е гэх үсчин гийн газартай худалдааны төвийн үүдэнд –та эндээ байж би явъя хүн ирвэл утсаар хэлээрээ гэж хэлчхээд “ЭМ” гэх нэртэй худалдааны төвийн зүүн талаар хойшоогоо явсан нарийн гудмаар яваад ИМ  гэх дэлгүүрийн хойд талын цонхыг биедээ авч явж байсан төмрөөр хөшиж 2 ширхэг цоожоор цоожилсон байсныг эвдээд дотор байх цонхны шилийг хагалж ороод гар утасны лангуу байхаар нь лангуунд утас үзсэн боловч гар утас байхгүй болохоор нь хажуу талд байсан жижиг сейфний хаалгыг таттал онгорхой байхаар нь дотор нь байсан гар утаснаас 9 ширхэг гар утасыг маркийг нь харж байгаад шилж аваад буцаад гараад Т ахыг байж бай гээд орхиод явсан газраа очтол сууж байхаар нь дагуулаад дутуу баригдсан бөхийн өргөөний барилга гэх барилга руу цуг очиж хулгайлсан гар утаснуудаа үзчихээд тэндээ жоохон цуг хэвтэж амарчхаад өөрийнхөө дэвсэж хэвтсэн шинэ хар куртик болон өөрийнхөө барьж байсан хэтэвчээ дотор нь хийсэн байсан сим карт гарахгүй болохоор нь урж гаргаж аваад тэнд нь хаячхаад өглөө 07 цаг өнгөртөл тэндээ унтчихаад Т ах бид 2 босоод Гандангийн хойд талаар автобус явдаг вокзал руу очиж Хэнтий аймаг руу нэг хүний зардал 12.000 төгрөгөөр тооцож явахаар болоод билет бичүүлээгүй зардлаа өгөөд Хэнтий аймаг руу явцгаасан юм. Дээрх хулгайлсан гар утаснуудаа Хэнтий аймагт барьцаалан зээлдүүлэх газар болон бусад газарт зарж үрээд бүгдийг дуусгасан. 2 ширхэг Самсунг Эс-8 маркийн гар утсыг нь Т ах өөрөө барьж хэрэглэсэн. 2 ширхэг гар утсыг нь Т ахаар Хэнтий аймгийн төвд Б-н ломбард гэх газарт тавиулаад Т ах 80.000 төгрөгийг нь аваад би 150.000 төгрөгийг нь авсан юм. Бас Т ах надад байсан хулгайн утаснуудаас 1 ширхэг гар утсыг аваад өөрийнхөө хуурай дүү гэх хүнд 250.000 төгрөгт бодоод зарчихлаа гэж байсан. Дээрх утаснуудаас бусад утсыг нь би өөрөө дангаараа зарж борлуулсан юм” гэх мэдүүлэг /2-р хх-6-8, 26 дугаар хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 20/041 тоот дүгнэлт /2-р хх-12-16 хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-230-233 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-238-239 дүгээр хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-18 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

4. Хохирогч Ж.Э-н: Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ....дугаар багт “Ж” нэртэй бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулдаг юм. 2020 оны 06 дугаар сарын 15-ны өглөө манай дэлгүүрт хулгай орж G Shohk-ийн цаг 5 ширхэг, нимгэн даавуун цамц 5 ширхэг, 2 ширхэг пүүз, саравчтай малгай 2 ширхэг, хромон гутал 1 ширхэг, цүнх 1 ширхэг, тамирын хослол 1 ширхэг, жинсэн өмд 1 ширхэг, ширэн улавч 1 ширхэг, баг 1 ширхэг,  8500 төгрөг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан юм. Мөн дэлгүүр дотор байсан мөнгө хадгалдаг төмөр сейфийг эвдэлж/онгойлгож чадаагүй/, сейфэн дээр байсан ACER маркийн компьютерын дэлгэцийг хулгай хийх явцдаа унагааж эвдэлсэн, цонхыг хамгаалалтыг төмрийг эвдэлж, шилийг нь хагалсан байсан. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм ...Гомдолтой байна. Алдагдсан эд зүйлсээ зах зээлийн ханшаар нь үнэлж, хохирлоо барагдуулна ...Би 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хулгайд алдагдсан эд зүйлээс буцааж авсан юм. Одоо G-Shohk нэртэй бугуйн цаг 1 ширхэг, Натурал гэсэн бичигтэй цагаан өнгийн нимгэн  цамц 1 ширхэг, Nike гэсэн бичигтэй шар өнгийн нимгэн цамц 1 ширхэг, улаан хүрэн өнгийн Jordan пүүз 1 ширхэг, Тамирын хослол 1 ширхэг, жинсэн өмд 1 ширхэг, ширэн улавч 1 ширхэг, баг 1 ширхэг, бэлэн 8.500 төгрөг гэх мэт зүйлүүд дутуу байна. Дээрээс нь төмөр сейфний удирдлагыг эвдэж гэмтээн дахиж ашиглах боломжгүй болгосон /400-500 мянган төгрөг/, асер маркийн компьютерын 21 инчийн дэлгэцийг хагалж гэмтээсэн /2015 онд 200.000 төгрөгөөр авч байсан/, цонхны төмөр хаалт болон цонх шиллүүлэхэд 80.000 төгрөг зардал гарсан ба эдгээр эд зүйлсийн хохирлыг гаргуулж буруутай хүнээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1-р хх 184-187 дугаар хуудас/,

 

Гэрч Б.С-н: Би Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ж” нэртэй бэлэн хувцасны дэлгүүрт худалдагч ажилтай юм. 2020 оны 06 дугаар сарын 15-ны өглөө ажилдаа ирэхэд манай дэлгүүрийн цонхийг хагалж, хулгай орж G Shohk-ийн цаг 5 ширхэг, нимгэн даавуун цамц 5 ширхэг, 2 ширхэг пүүз, саравчтай малгай 2 ширхэг, хромон гутал 1 ширхэг, цүнх 1 ширхэг, тамирын хослол 1 ширхэг, жинсэн өмд 1 ширхэг, ширэн улавч 1 ширхэг, баг 1 ширхэг,  8500 төгрөг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан юм ...Хулгай орохдоо цонхны төмөр хамгаалалтыг эвдэлж, цонх хагалсан, сейф эвдэлсэн, сейфэн дээр байсан компьютерын дэлгэцийг унагааж эвдэлсэн байсан. Эдгээр зүйл нь хохирлын үнэлгээндээ орох байх...гэх мэдүүлэг /1-р хх-188-189 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.С-н: Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Ж бэлэн хувцасны дэлгүүрийг эхнэр Ж.Э-н хамт ажиллуулдаг. 2020 оны 06 дугаар сарын 15-ны өглөө ЖСХТ-н кассчин Г гэгч эмэгтэй ажил руу явах замдаа манай бэлэн хувцасны дэлгүүрийн хажуугаар явж байгаад хулгай орсныг хараад бидэнд  мэдэгдсэн. Би өглөө 08 цаг өнгөрөөгөөд дэлгүүр дээрээ очиход манай дэлгүүрийн рёшотк төмрийн нэг талыг нь хуу татаж цонх хагалж хулгай орсон байсан. Манайх хяналтын камертай. Камерыг салгасан байсан юм... гэх мэдүүлэг /1-р хх-190 дүгээр хуудас/,

 

Яллагдагч М.ӨУ-н: Би Хэнтий аймгаас 2020 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Сүхбаатар аймагт хулгай хийх зорилгоор замын унаагаар ирсэн юм. 2020 оны 06 дугаар сарын 14-ний орой 23 цагийн орчим “мангасын ам”-ны зүүн талд байх Ж нэртэй хувцасны дэлгүүрийн решоток төмрийг нь төмрөөр хөшиж эвдлээд цонхийг нь хагалж орсон юм. Уг дэлгүүр рүү ороход бэлэн хувцас зардаг дэлгүүр байсан. Ороод дэлгүүрийн хяналтын камерны утсыг салгаад кассанд байсан 8.000 төгрөгийг авч, бугуйн цаг 4 ширхэг, хромон гутал 1 ширхэг, хар өнгийн пүүз 1 ширхэг, нимгэн даавуун цамц 3 ширхэг, Фила нэртэй хөх алаг өнгөтэй тамирын хослол 1 ширхэг, 2 саравчтай хар малгай, хүрэн түрийвч 1 ширхэг, 1 эрээн баг зэрэг эд зүйлийг хулгайлаад хар саарал өнгийн дэлгүүрт байсан цүнхэнд хийгээд, цонх хагалж орсон газраараа буцаж гарсан юм ...2020 оны 06 дугаар сарын 15-ий өглөө 08 цагийн  автобусаар хулгайлсан эд зүйлсээ аваад Хэнтий аймаг руу явсан. Уг эд зүйлээ борлуулж амжилгүй цагдаагийн байгууллагад баригдсан юм. Миний хулгайлсан эд зүйлсийг цагдаагийн байгууллага баримтаар хураан авсан ...Би Ж нэртэй бэлэн хувцасны дэлгүүрт хулгай хийхдээ ганцаараа байсан...гэх мэдүүлэг /1-р хх-191-192, 226 дугаар хуудас/,

 

Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ны 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн  20/03/266 тоот дүгнэлт/1-р хх-195-203 хуудас/,

 

“Линзийн өгөөж” ХХК-ны 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн  20/03/284 тоот дүгнэлт/1-р хх--209 -218 хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-173-177 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-178-182 дугаар хуудас/,

 

5. Хохирогч Э.А-н: Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ЗБХТийн В-50 тоот лангуунд гар утас, дагалдах хэрэгсэл худалдан борлуулдаг юм. 2020 оны 06 дугаар сарын 15-ны өглөө 09 цагт манай дүү А ......... дугаарын утаснаасаа миний ......... дугаарын утас руу залгаад таны лангууны цонх хагарсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ЗБХТ рүү очоод гаднаас нь харахад миний лангууны урд талын 2 цонхны баруун талын цонхны баруун доод тал нь хагарсан байсан юм. Би ЗБХТ-н хамгаалагчийг дуудаад, хагарсан цонхоо гаднаас нь харуулаад, дотогшоо хамгаалагчтай цуг хаалгаа цоожоор нь нээж орсон. Ороод эд  зүйлсээ бүртгэж үзэхэд Эс 6 маркийн шар өнгөтэй, Эс 7 маркийн алтан шаргал өнгөтэй 2 ширхэг гар утас, ширээний шургуулгад байсан 50.000 төгрөг хулгайд алдагдсан байсан. Сейф болон бусад гар утас, нөтебүүк, гар утасны дагалдах хэрэгслүүд бүрэн байсан ...би дээр х 3 утсаа буцааж авсан тул одоо надад гомдол санал гэхээр зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2-р хх-40-43 дугаар хуудас/,

 

Гэрч О.Н-н: 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр би ажил дээрээ байж байтал огт танихгүй 2 залуу орж ирээд Самсунг Ээс 7 маркийн гоолд өнгөтэй гар утсыг барьцаанд тавихаар орж ирсэн юм. Тэгэхдээ миний таньдаг Л.Т ахын цахим үнэмлэхийг барьж ирээд 80.000 төгрөгөнд тавиад явсан. Төд удалгүй 10 гаран минутын дараа нөгөө 2 залуу дахин орж ирээд Самсунг Ээс 7 маркийн хар өнгийн утсыг мөн 80.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би тэр 2 залууг одоо харвал сайн танихгүй. Тухайн үед олон хүн орж гараад бужигнаж байсан болохоор царай зүсийг нь сайн санахгүй байна. Тэр 2 залуугаас “Та 2 яагаад өөр хүний паспортаар юм барьцаанд тавьж байгаа юм бэ?” Т ах өөрөө яасан юм бэ? гэж асуухад нэг залуу нь Т ах өөрөө таксинд явж байгаа. Наад хүнд чинь мөнгө хэрэг болчхоод өөрөө ирж чадахгүй паспортаа өгч явууллаа” гэхээр нь Т ахыг зүс таних болохоор дараа нь буцах эзэнтэй юм байна гэж бодоод өгчихсөн юм. Би Т ахаас тухайн үед лавлаж асуугаагүй. Харин маргааш нь Т ах өөрөө над руу ирж өөрийн барьж байсан хуучин Самсунг Жи-5 маркийн шаргал өнгийн гар утсыг барьцаанд тавих гэж орж ирэхэд нь, өчигдөр таны бичиг баримтаар 2 залуу 2 ширхэг гар утас тавьсан. Та явуулсан юм уу? гэж асуухад, тиймээ би явуулсан гэж байсан болохоор нь би элдвийн зүйл бодоогүй. Би 2 гар утасны барьцаанд өгсөн 160.000 төгрөгөөр мөнгө авсан хүнээс нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /2-р хх-44-45 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Т-н: Би Ө гэх хүнтэй 2020 оны 06 сарын 05-06-ны үед таксинд явж байгаад танилцсан. Ө нь Дорнод аймагт амьдардаг, хурдан морь малын наймаа хийдэг, өөрөө морь уядаг хүн гэж өөрийгөө танилцуулсан. Садан төрлийн холбоо байхгүй. Ө нь надтай анх танилцахдаа “Манай ах хотоос утас явуулсан. Энэ утаснуудыг зараад өгөөч” гээд байсан юм. Тухайн өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ө нь “Би бичиг баримтгүй явж байна та надад паспортаа өгчих, дүү нь энэ 2 утсыг барьцаанд тавих гэсэн юм” гээд байхаар нь би хүнд тус болох санаатай зөвшөөрч паспортаа Өад өгсөн. Тухайн үед надтай хамт явж явсан Ууганаа гэх залуутай цуг орж “Э” худалдааны төв дотор байдаг ломбарданд 2 гар утсаа тавьсан байна лээ. Би Өаас нэг ч төгрөг аваагүй. Манай гэрт ирэн очин 5-6 удаа хоносон. Заримдаа гадуур буудлаар хонож байсан. Харин Ө нь огт архи уудаггүй юм байна лээ. Би харин архи уудаггүй энд огт таних айл байхгүй гээд байхаар нь Ө-г гэртээ хэд хонуулсан. Хөдөөний залуу их л ажилсаг, адуу мал уядаг залуу байна л гэж бодсон. Гэтэл одоогоос 4-5 хоногийн өмнө Хэнтий аймгийн цагдаа нар өглөө үүрээр манай гэрт ирж намайг ямар гар утас барьж байгаа вэ бусад гар утаснууд нь хаана байна гээд асуугаад байхаар нь Ө-г хулгай хийдэг нөхөр байна гэж бодсон. Ө нь надаар 11 гар утас заруулмаар байна гээд байхаар нь “Э” худалдааны төвд байдаг өөрийнхөө найзын лангуун дээр заруулахаар тавьсан байсан нь Хэнтий аймгийн төвөөс хулгайд алдагдсан хулгайн утаснууд байсан юм байна лээ. Би тэр утаснаас нь утас 100.000 төгрөгөөр худалдаж авсан байсан юм...гэх мэдүүлэг /2-р хх-46-47 дугаар хуудас/,

 

Яллагдагч М.ӨУ-н: Би 2020 оны 06 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө “Мангасын ам”-д байх Ж нэртэй бэлэн хувцасны дэлгүүрээс эд зүйл хулгайлчхаад, тэндээсээ гараад Петровисын шатахуун түгээх станцын хойд талд байх ЗБХТ-н гар утас зардаг лангууны цонхыг хагалж ороод андройд 3 ширхэг гар утас, 50-60 орчим мянган төгрөг хулгайлсан...2020 оны 06 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн автобусаар хулгайлсан эд зүйлсээ аваад Хэнтий аймаг руу явсан. Хулгайлсан 3 гар утсаа Хэнтий аймагт зарж борлуулсан. Шаргал өнгийн Самсунг Эс 7 маркийн гар утас 1 ширхэг, шар өнгийн Самсунг Эс 6 маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн Самсунг Эс 5 маркийн гар утас байсан. Би уг хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ ганцаараа байсан... гэх мэдүүлэг /2-р хх-48-49, 83 дугаар хуудас/,

 

Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ны 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 20/03/267 дугаартай, мөн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 20/03/282 дугаартай дүгнэлтүүд /2-р хх-50-75 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-32-34 дүгээр хуудас/,

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл. Э.С, О.Н. /2-р хх-35-36 дугаар хуудас/,

 

Э.А-т Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /2-р хх-35-38 дугаар хуудас/,

 

6.Хохирогч П.Ж-н: би 2011 оноос хойш Хэрлэн сумын ... дүгээр багт байрлах БЭ зочид буудлын урд талын өргөтгөлийн хэсэгт хувиараа гар утасны сэлбэг хэрэгсэл, засвар, худалдаа үйлчилгээний нэг цэгийн газрыг ажиллуулдаг юм. 2020 оны 06 дугаар сард манай хамаатны дүү Ж.Ж нь манай гар утасны үйлчилгээний цэг дээр ажиллаж байсан. Тухайн үед би Улаанбаатар хотод байсан. Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө үйлчилгээний газарт маань хулгай орж Самсунг маркийн 28 ширхэг гар утас алдагдсан байна гэж би дүү Ж.Ж-с сонссон ...одоо бол алдагдсан 28 ширхэг гар утаснаас 20 ширхгийг олж аваад байна. Үлдсэн гар утас болох Самсунг эс 8 плас 4 ширхэг, А6 эс 1 ширхэг, Ж4 плас 1 ширхэг, эс 6 1 ширхэг, эс6 эджэ 1 ширхэг гар утаснууд тус тус олдоогүй байна. Тус найман утасны хохирлын мөнгө болох 2.600.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /2-р хх-170-173 дугаар хуудас/, 

 

Гэрч Ж.Ж-н:Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын .. дүгээр баг Б.Э зочид буудлын урд өргөтгөлд байрлах утасны дэлгүүрт худалдагч хийдэг. Манай дэлгүүрийн баруун талд утас засвар ажилладаг юм. Утас засварыг миний төрсөн дүү Ж.Л ажиллуулдаг юм. Өчигдөр орой 19 цаг 10 минутын үед ажлаа дуусгаад дэлгүүрээ хаагаад Ж.Л-н хамт гарсан. Орой гарахад дэлгүүрийн бүх зүйлс бүрэн бүтэн баруун талын цонх хаалт төмөртэй байсан. Тэгээд өглөө 10 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирэх үед баруун талын цонх хагарсан, зүүн талын лангуун дээр өрөөд орхисон байсан утаснууд алга болсон байсан. Алга болсон байсан утаснуудаа нэг бүрчлэн үзэхэд “А6S маркийн гар утаснаас 4 ширхэг, S8 plus маркийн гар утаснаас 7 ширхэг, S6 маркийн гар утаснаас 2 ширхэг, LX-16 маркийн гар утаснаас 5 ширхэг, J4 plus маркийн гар утаснаас 3 ширхэг, LX-16 маркийн гар утаснаас 1 ширхэг, S6 edge маркийн гар утаснаас 2 ширхэг, A5 маркийн гар утаснаас 2 ширхэг тус тус алга болсон байсан ...дэлгүүрийн лангуунуудын хамгийн зүүн талын лангуунд байрлуулсан байсан. Өөр лангуунаас алга болсон зүйл байхгүй ...Би урьд нь LX-16 маркийн гэсэн боловч тэр утас маань ягаан өнгөтэй LEX-626 маркийн гар утас байсан байна лээ. Би алдсан гэх гар утаснуудынхаа марк, тоо ширхгийг нарийвчлан гаргасан бөгөөд надад хүлээлгэж өгсөн утаснуудаас гадна Самсунг эс 8 плас маркийн утас 5 ширхэг, самсунг А6 эс маркийн утас 2 ширхэг, самсунг Жи-4 плас 1 ширхэг, самсунг эс6 маркийн утас 2 ширхэг, самсунг эс 6 эджэ 2 ширхэг нийт 12 ширхэг утас дутуу байна” гэх мэдүүлэг /2-р хх-128-131 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Т.Б-н: Л.Т нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Самсунг нөт 5 маркийн шаргал өнгийн гар утсыг 80.000 төгрөгөөр барьцаанд үлдээгээд явсан. Мөн 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дахин ирж самсунг эс 8 маркийн хар хөх өнгийн гар утсыг намайг худалдаад авчих, эсвэл цааш нь худалдан борлуулаад өгчих гээд гуйгаад байхаар нь би тэр утсыг аваад үзэхэд гайгүй цэвэрхэн хэрэглэсэн байсан учир 150.000 төгрөг болох уу гэж хэлсэн чинь болно гэхээр нь би өөрөөсөө бэлнээр 150.000 төгрөг өгөөд авсан. Би хулгайн утас гэдгийг мэдээгүй ээ. Надад хэлэхдээ бол эхний утсыг миний өөрийн утас, дараагийн авчирдаг утсаа манай найзын утас гэж хэлж байсан. Нөгөө гар утсыг нь өчигдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн оройхон 18 цагийн орчим барилга дээр ажилладаг гэмээр 2 залуу ирээд утас сонирхож байгаад тэр утсыг 200.000 төгрөгөөр худалдаж аваад явсан. Би тэр хоёр залуугийн нэр, утсыг нь мэдэхгүй байна их л яаруу ирээд аваа явсан. Би одоо хураагдсан гар утасны барьцаа мөнгө болох 80.000 төгрөгийг нэхэмжилмээр байна... гэх мэдүүлэг /2-р хх-154-155 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч О.М-н: Би эхнэрийн хамт Хэрлэн сумын ... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Э худалдааны төвийн 2 давхарт “ИДА” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр манай ломбарданд Л.Э гэх эмэгтэй мөнгөлөг өнгийн Самсунг эс 8 плас маркийн гар утас барьцаалж 200.000 төгрөг авсан байгаа. Тухайн гар утсыг авахдаа өөрөөс нь асуухад өөрийнх нь гар утас гэж байсан. Өөр зүйл яриагүй. Миний хувьд тухайн гар утсыг нь хулгайн гар утас гэж мэдээгүй. Би одоо хураалгасан гар утасны барьцаа мөнгө болох 200.000 төгрөгийг нэхэмжилж буруутай этгээдээс гаргуулан авах санал хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /2-р хх-157-158 дугаар хуудас/,

 

            Гэрч Т.Ө-н: Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт оршин суудаг одоогоор тус багт үйл ажиллагаа явуулдаг Э худалдааны төвийн 1 давхрын 5 дугаарын лангууг түрээсэлж гар утасны сэлбэг хэрэгсэл, дагалдах эд зүйл худалдан борлуулдаг. 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн орчим намайг лангуун дээрээ байж байхад манай Э худалдааны төвийн гадна талд таксинд явдаг Л.Т ирээд манай найз утас зарж байгаа юмаа. Тэгээд танай лангуун дээр хэдэн утас үлдээчихье гэхээр нь би юм ч санасангүй за тэг гэж хэлсэн. Тэгсэн Л.Т надад Самсунг нөт 5 маркийн гар утас 3 ширхэг, самсунг А6 эс маркийн гар утас 1 ширхэг, Самсунг жи3 плас маркийн гар утас 2 ширхэг, Самсунг А5 маркийн гар утас 2 ширхэг нийт 8 ширхэг гар утас харуулаад гайгүй хямдхан зарчхаарай гээд үлдээгээд явсан. Үлдээсэн 8 ширхэг гар утсыг нь лангуун дээрээ тавьсан чинь хүн огт аваагүй байтал 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн орчим ганцаараа ирээд Самсунг А6 эс 1 ширхэг, Самсунг Ж3 плас маркийн гар утас 2 ширхгийг үлдээгээд үлдсэн 5 утсыг нь өөрөө аваад явсан. Мөн надад тэр 8 ширхэг гар утас үлдээхээс өмнө манай лангууны хажуу талд зогсож байгаад бас хоёр эмэгтэй хүнд 2 ширхэг утас зарж байсан би тэр хоёр эмэгтэйд ямар маркийн гар утас зарсныг нь мэдээгүй ямар ч байсан хямдхан өгсөн байх гэж бодож байна ...8 ширхэг гар утсыг өөрийг нь байхад асааж үзээд мэдрэгчийг нь шалгаж үзсэн мөн гадна өнгө үзэмж үүдийг нь харахад лангуун дээр зарагддаг утаснууд л байх шиг байсан...гэх мэдүүлэг /2-р хх-159-160 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Т-н: Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг ..... дугаар байранд оршин суудаг одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй хувиараа дотуур такси үйлчилгээнд явдаг. 2020 оны 06 дугаар сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна би өөрийн ....... улсын дугаартай цагаан өнгийн тоёота карина маркийн автомашинтай гадуур таксинд явж байгаад биеэр жижиг шар царайтай залуутай танилцсан юм. Тэр залуу надад хэлэхдээ өөрийгөө Ө гэдэг хотоос ирсэн гэж байсан ба манайд хэд хоноглохыг хүссэн би зөвшөөрөөд манайд 8, 9 хоносон. Хоноглох хугацаандаа заримдаа ирдэггүй байсан. Хамгийн сүүлд 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр манай гэрээс гарч яваад 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрт ирсэн. Ирэхдээ Улаанбаатар хотоос манай ах хэдэн утас явууллаа намайг энэ хавиар борлуулчих гэсэн гээд ууттай утаснууд гаргаж ирээд манай гэрт байсан өөрийнхөө цүнхтэй хувцас руу хийсэн. Тэгээд ах та аймгийн хүн, гадуур таксинд явдаг юм чинь хүн танина биз дээ гээд намайг хэдэн утас борлуулаад өгчих гэж хэлээд надад самсунгийн 20 гаран гар утас өгсөн тэдгээр утаснууд нь лангуун дээр зарагддаг шинээр утаснууд байсан. Тэгээд би надад өгсөн утаснуудаас 8 ширхэг утсыг нь Э худалдааны төвийн 1 давхарт байдаг миний танил Ө гэх хүн гар утасны дагалдах хэрэгсэл зардаг болохоор би 10 ширхэг утсыг лангуун дээр нь тавиулах гээд авч очсон. Тэгээд Ө-тай уулзаад зогсож байгаад ямар ч байсан 2 ширхэг утсыг тэрүүгээр бараа үзээд явж байсан танихгүй хоёр хүнд зарсан. Би утасны марк сайн мэдэхгүй учир яг ямар утас байсныг нь мэдээгүй, тэгээд үлдсэн 8 ширхэг утсыг нь Ө-д үлдээгээд гайгүй хямдхан зараад өгөөрэй гэж хэлээд үлдээсэн. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн орчим Ө дээр очиход үлдсэн утаснууд маань зарагдаагүй байхаар нь 3 ширхэг утсыг нь үлдээгээд 5 ширхэг утсыг нь аваад гэртээ авчраад Ө-д өөрт нь эргүүлээд өгсөн байсан. Мөн дээрх утаснуудаас гадна би танил дүү Н гэх залууд шаргал өнгийн Самсунг эс 6 маркийн гар утас зарсан гэхдээ мөнгийг нь аваагүй, үлдэгдэл утас нь надад байгаа. Надаас утас худалдаж авсан хүмүүсийг бол өмнө харж байгаагүй хүмүүс байсан тэдгээр хоёр хүнд нэг утсыг нь 200.000 төгрөг, нөгөө утсыг нь 50.000 төгрөгөөр худалдан борлуулсан. Мөн Ө-д бас 200.000 төгрөгөөр зарсан байгаа. Нийт 450.000 төгрөгийг бэлнээр авсан мөнгийг нь Ө өөрөө авсан. Би тухайн утаснуудыг хулгайн утас байсан гэж мэдээгүй. Надад хэлэхдээ Улаанбаатар хотоос ах явуулсан гэж хэлсэн. Мөн шинээр утаснууд байсан болохоор би хулгайн эд зүйл гэж гадарлаагүй. Би өөрийнхөө цахим үнэмлэхээр барьцаалан зээлдүүлэх газар миний мэдэж байгаагаар Э дотор байрлах 2 давхрын ломбарданд 3 ширхэг утас, Хэрлэн сумын .. дүгээр багт байдаг Б  ХХК-ийн ломбарданд 1 гар утас барьцаанд тавьсан. Харин 1 Самсунг эс 8 плас маркийн гар утсыг Б ХХК-ийн ломбардны хүнд нь 150.000 төгрөгөөр бэлнээр зарсан. Мөнгийг нь мөн Ө өөрөө авсан. Өөр газар бол утас барьцаанд тавиагүй...гэх мэдүүлэг /2-р хх-163-165 дугаар хуудас/,

 

Яллагдагч М.ӨУ-ын: Би 2020 оны 06 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 21 цагийн үед Хэнтий аймгийн Гэрэлт гудамжаар ганцаараа явж байгаад Цагдаагийн хойно байх барилга дээрээс арматурын төмөр аваад Хэнтий аймгийн Хэрлэн сумын .. дүгээр баг “Э зочид” буудлын урд талд байрлах гар утасны дэлгүүрийн урд талын цонхыг арматурын төмрөөр эвдэж дотогш ороод маркийн мэдэхгүй байна, ямар ч байсан 20 гаруй тооны утсыг авч тэнд байсан 50 уутанд хийж авч гарсан юм. Би дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Би маргааш нь дээрх утаснуудаас 3-4 ширхгийг ломбарданд тавьсан ба үлдсэн утсыг нь Т-нд байлгаж байгаад баригдсан. Дээрх утаснуудыг бүгдийг нь цагдаагийн байгууллагын ажилчдад хураалгасан бөгөөд үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /2-р хх-190-192, 205-206 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-123-127 хуудас/,

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-132-138 хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /2-р хх-139-147, 150-152 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-148-149, 153 дугаар хуудас/

 

            Хөрөнгийн үнэлгээний “Фв” ХХК-нийн 275 тоот дүгнэлт /2-р хх-183-188 хуудас/,

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 091 тоот дүгнэлт /2-р хх-174-182 дугаар хуудас/,

 

- М.ӨУ-н ............... дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа  /1-р хх-91/

 

- М.ӨУын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-94 /

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004.04.27-ны 30 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбар  /1-р хх-96-98/

 

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004.12.15-ны А/65 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбар  /1-р хх-99-103/

 

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007.03.16-ны 217 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбар  /1-р хх-104-106/

 

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009.11.05-ны 71 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбар  /1-р хх-107-113/

 

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014.02.17-ны 14 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбар  /1-р хх-114-119/

 

- Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.03.21-ны 27 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-120-127/

 

-Сүхбаатар аймаг Улсын бүртгэлийн хэлтэс  2020.07.22-ны 291 дугаартай тоот  /1-р хх-129/

 

-“Б” ХХК Барьцаалан зээлдүүлэх газрын баримт бичгийн хуулбар  /2-р хх-144/

-“ИДА”ХХК Барьцаалан зээлдүүлэх газрын баримт бичгийн хуулбар  /2-р хх-146/ зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.ӨУ нь 2020 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “ИМ” нэртэй барааны дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг эвдлэн, цонхны шилийг хагалж хууль бусаар нэвтэрч цагаан өнгийн утасгүй чихэвч 1 ширхэг, Айфоне- Х, Самсунг галакси Эс 8 гар утас 2 ширхэг, Самсунг Эс 6 гар утас 1 ширхэг, Ноте 5 гар утас 1 ширхэг, Ноте 8 гар утас 1 ширхэг, ЛЖ кю 7 гар утас 1 ширхэг,  500 юань/191.000 төгрөг/ хулгайлж иргэн Д.МЭ-д 3.831.000 төгрөгийн, сахлын машин 3 ширхэг, спорт цүнх 1 ширхэгийг хулгайлж иргэн Х.О-д 71.000 төгрөгийн, саравчтай малгай 6 ширхэг, фудболк 3 ширхэг, углааш 1 ширхэг, биеийн тамирын өмд 6 ширхэгийг хулгайлж иргэн Б.У-д  271.000 төгрөгийн,

 2020 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багт байх “Ж” худалдааны төвийн цонхны шилийг хагалж хууль бусаар нэвтэрч биет 100.000 төгрөг, усны сав зэргийг хулгайлж иргэн Г.Б-д 536.000 төгрөгийн,

2020 оны 06 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг дахь ИМ худалдааны төвийн цонхны төмөр хаалтыг эвдлэн, цонхны шилийг хагалж хууль бусаар нэвтэрч Самсунг галакси Эс 8 гар утас 3 ширхэг, Самсунг галакси Эс 9, ЛЖ кю 7 гар утас 1, Самсунг Эс 7,  Самсунг Эс 10, Самсунг Эс 8 плас, Самсунг ноте 8 гар утасыг хулгайлж иргэн Д.МЭ-д 4.905.000 төгрөгийн,

2020 оны 06 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Ж” дэлгүүрийн цонхны шилийг хагалж хууль бусаар нэвтэрч ЖШ нэртэй бугуйн цаг 5 ширхэг, Супрем гэсэн бичигтэй цамц, өмд 1 ширхэг, цүнх 1 ширхэг, тамирын хослол 1 ширхэг, хос пүүз 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж иргэн Ж.Э-т  1.644.200 төгрөгийн,

2020 оны 06 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багт байх ЗБХТ-н цонхны шилийг хагалж хууль бусаар нэвтэрч Самсунг галакси Эс7, Эс 6 гар утсыг хулгайлж иргэн Э.А-т  363.000 төгрөгийн,

2020 оны 06 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хэнтий аймаг Хэрлэн сум ... дүгээр багийн Э зочид буудлын урд талд байрлах гар утасны дэлгүүрт хууль бусаар нэвтэрч А6 с гар утас 3 ширхэг, Эс 8 плас гар утас 3 ширхэг, Эс 6 гар утас 2 ширхэг, Жи 3 плас гар утас 2 ширхэг, Самсунг ноте 5 гар утас 5 ширхэг, Эс 6 эйж гар утас 1 ширхэг, А5 гар утас 2 ширхэг, Л Икс 16 гар утас 1 ширхэг, нийт 28 ширхэг гар утсыг хулгайлж иргэн П.Ж-д 8.318.200 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Шүүгдэгч М.ӨУ-н шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ИМ худалдааны төвөөс 9 ширхэг гар утас хулгайлж тухайн өдрөө шууданд суугаад Хэнтий аймагт очиж хоолны газрын тогооч нарт зарсан. 2020 оны  06 дугаар сарын 14 өдөр ИМ худалдааны төвөөс 12 ширхэг хулгайлж, Хэнтий аймагт очиж зарсан. Бугуйн цаг 4 ширхэг, улаан, хар өнгөтэй хоёр ширхэг саравчтай малгай,  цүнх 1 ширхэг, улавч хар өнгөтэй 1 ширхэг, өмд 4 ширхэг, 2 ширхэг цамц авсан. 6 удаагийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй “ гэх,

хохирогч Д.МЭ-н “ Хоёр удаа хулгайд эд зүйлээ алдсан. Нийт 3826000 төгрөгийн хохирол учирсан. Хулгайд алдсан утаснуудаа авсан. Хэдэн утас дутуу байгаа. Хүлээлгэж өгсөн утаснууд нь ихэнх нь муухай болсон байсан. 2-3 утас хагарсан байсан. Үлдсэн хохирлоо шүүгдэгчээс гаргуулна “ гэх,

хохирогч Б.У-н “270.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо нэхэмжилж байна...гэх,

хохирогч Х.О-н “ Нийт 71.000 төгрөгийн хохирол учирсан. Буцааж авсан эд зүйл байхгүй, хохирлоо нэхэмжилж байгаа “ гэх,

иргэний нэхэмжлэгч Б.Б-н “ 2020 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө “ИМ” барааны дэлгүүрийн цонхны сараалжин хаалт, буудаг хаалт, цоожийг эвдэж, цонх хагалан хулгай орсон. Манай дэлгүүр лангуу түрээсэлдэг МЭ гэж хүний 9 гар утас, У-н бараанаас малгай, өмд, цамц, О-н лангуунаас цүнх, сахлын машин алга болсон байсан ” гэх,

иргэний нэхэмжлэгч М.Б-н “...2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр би Х зочид буудалд ээлжийн ажилтай байхад 14 цагийн орчимд манай ажлын гадаа хямдхан гар утас зарж байна гэхээр нь тэр хүнээс Самсунг галакси А-7 маркийн цагаан өнгөтэй 1 ширхэг гар утас 40.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр хүн хоёр удаа манай ажил дээр ирж гар утас зарсан ” гэх,

иргэний нэхэмжлэгч Э.Б-н “ Ө нь урдаас их хэмжээгээр гар утас оруулж ирдэг учир гар утсаа их хямдхан зарж байгаа гэж байсан. Би Самсунгийн нэг хар саарал өнгийн, нөгөөх нь ягаан өнгийн 2 ширхэг гар утас 100.000 төгрөгөөр худалдаж авсан ” гэх, 

иргэний нэхэмжлэгч З.М-н “...2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай ажлын Ч эгчийн нөхөр хямдхан утас зардаг хүн байна гээд гар утас эхнэртээ үзүүлэх гэж ажил дээр Ө гэх хүнийг авчирсан. Би Ө-с код нь нээгдэхгүй IPone маркийн гар утас бэлэн 40.000 төгрөгөөр худалдаж авсан...гэх,

иргэний нэхэмжлэгч Г.С-н “...Би Ө-с 1 ширхэг LG Q7 маркийн гар утас 50.000 төгрөгөөр худалдаж авсан ” гэх,

иргэний нэхэмжлэгч Г.Э-н “ Би тэр хүнээс 1 ширхэг LG Q7 маркийн гар утас 50.000 төгрөгөөр худалдаж авсан ” гэх,,

иргэний нэхэмжлэгч Х.Ч-н “ би Самсунг Эс-8 маркийн хөр өнгийн гар утсыг 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн утасны нүүр, ар хэсэг нь бага зэрэг зурагдалттай хуучин утас байсан ” гэх,

иргэний нэхэмжлэгч С.Г-н “...би ээждээ LG-ийн, нөгөөх нь Samsung-ий 2 утсыг 70.000 төгрөгөөр авч өгсөн ” гэх,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-9  хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “Ашид билгүүн” ХХК-ны  2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт,  

 

хохирогч Г.Б-н “...Манай ЖУ гэр ахуйн барааны дэлгүүрт 2020 оны 06 дугаар сарын 9-ний шөнө хулгай орсон. Кассанд байсан задгай 100.000 төгрөг, нэг ширхэг 0,8 литрийн усны сав алдагдсан юм” гэх,

гэрч Х.М-н “ Би ЖУ дэлгүүрт худалдагчаар ажилладаг. 2020 оны 06 дугаар сарын 09-ний орой 19 цагт хаагаад явахдаа кассны шургуулга дотор задгай 100.000 төгрөг бэлнээр орхиод явсан юм. Маргааш өглөө нь 09 цагт ажил дээрээ ирэхэд манай ажлын хаалганы цоожны хэсгийг эвдээд мөн дэргэдэх цонхны хамгаалалтыг эвдэж аваад цонхыг нь хагалсан байсан.  Манай дэлгүүрээс нэг ширхэг 6000 төгрөгөөр зардаг цэвэр ус хийдэг 0.8 литрийн шилэн усны сав хулгайд алдагдсан байсан...” гэх,

 “Ашид билгүүн” ХХК-ны  ТХҮС-20/042 дугаартай дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,

гэрч Л.Т-н “...Би 2020 оны 06 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт ирээгүй. ӨУ нь намайг өөрийнхөө хийсэн хэрэгт татан оруулж намайг гүтгэсэн мэдүүлэг өгсөн байна. ӨУ надад энэ олон утаснуудаа Улаанбаатар хотоос хүн явуулсан гэж ярьж байсан юм. Би хулгайн утас гэж мэдээгүй байж байгаад Хэнтий аймгийн цагдаа нар ирээд хурааж авахаар нь хулгайн утас юм байна гэж ойлгосон юм” гэх мэдүүлэг /1-р хх-247-250 дугаар хуудас/,

гэрч С.БЭ-н “... 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үдийн цайны цаг буюу 13 цагийн үед Х зоогийн газрын гадна тэр Ө гэх хүнээс хүнээ Самсунг S8, Самсунг S9 плас, Самсунг S8 плас зэрэг 3 ширхэг гар утас 150.000 төгрөгөөр худалдаж авсан “ гэх,

 “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт /2-р хх-9-18/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-230-233/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 

хохирогч Ж.Э-н “ миний ажиллуулдаг Баруун-Урт сумын 7 дугаар багийн “Ж” нэртэй дэлгүүрт 2020 оны 06 дугаар сарын 15-ны шөнө хулгай орж G Shohk-ийн цаг 5 ширхэг, нимгэн даавуун цамц 5 ширхэг, 2 ширхэг пүүз, саравчтай малгай 2 ширхэг, хромон гутал 1 ширхэг, цүнх 1 ширхэг, тамирын хослол 1 ширхэг, жинсэн өмд 1 ширхэг, ширэн улавч 1 ширхэг, баг 1 ширхэг,  8500 төгрөг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан юм. Мөн сейфэн дээр байсан ACER маркийн компьютерын дэлгэцийг хулгай хийх явцдаа унагааж эвдэлсэн, цонхыг хамгаалалтыг төмрийг эвдэлж, шилийг нь хагалсан байсан” гэх мэдүүлэг,

 “Линзийн өгөөж” ХХК-ны 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн, 07 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтүүд /1-р хх-193-220/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-173-177 дугаар хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-178-182/,

 

хохирогч Э.А-н “...Би Баруун-Урт сумын .. дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ЗБХТ-ийн ..... тоот лангуунд гар утас, дагалдах хэрэгсэл худалдан борлуулдаг юм. 2020 оны 06 дугаар сарын 15-ны өглөө таны лангууны цонх хагарсан байна гэж хэлсэн. Миний лангууны урд талын 2 цонхны баруун талын цонхны баруун доод тал нь хагарсан байсан.  Эс 6 маркийн шар өнгөтэй, Эс 7 маркийн алтан шаргал өнгөтэй 2 ширхэг гар утас, ширээний шургуулгад байсан 50.000 төгрөг хулгайд алдагдсан байсан ” гэх,

гэрч О.Н-н “...2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр танихгүй 2 залуу орж ирээд Самсунг Ээс 7 маркийн гоолд өнгөтэй гар утсыг барьцаанд тавихаар орж ирсэн. Миний таньдаг Л.Т ахын цахим үнэмлэхийг барьж ирээд 80.000 төгрөгөнд тавиад явсан. 10 гаран минутын дараа нөгөө 2 залуу дахин орж ирээд Самсунг Ээс 7 маркийн хар өнгийн утсыг мөн 80.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Маргааш нь Т ах өөрөө надруу ирж өөрийн барьж байсан хуучин Самсунг Жи-5 маркийн шаргал өнгийн гар утсыг барьцаанд тавих гэж орж ирэхэд нь, өчигдөр таны бичиг баримтаар 2 залуу 2 ширхэг гар утас тавьсан. Та явуулсан юм уу? гэж асуухад, тиймээ би явуулсан гэж байсан “,

гэрч Л.Т-н “...Би Ө гэх хүнтэй 2020 оны 06 сарын 05-06-ны үед таксинд явж байгаад танилцсан. Манай ах хотоос утас явуулсан. Энэ утаснуудыг зараад өгөөч гээд байсан юм. Тухайн өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ө нь “Би бичиг баримтгүй явж байна та надад паспортаа өгчих, дүү нь энэ 2 утсыг барьцаанд тавих гэсэн юм” гээд байхаар нь би хүнд тус болох санаатай зөвшөөрч паспортаа Ө-д өгсөн. Ө нь надаар 11 гар утас заруулмаар байна гээд байхаар нь “Э” худалдааны төвд байдаг өөрийнхөө найзын лангуун дээр заруулахаар тавьсан байсан нь Хэнтий аймгийн төвөөс хулгайд алдагдсан хулгайн утаснууд байсан юм байна лээ. Би тэр утаснаас нь утас 100.000 төгрөгөөр худалдаж авсан байсан” гэх мэдүүлэг,

“Линзийн өгөөж” ХХК-ны 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 20/03/267, 07 дугаар сарын 20-ны өдрийн 20/03/282 дугаартай дүгнэлтүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-32-34/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-37-38/,

 

хохирогч П.Ж-н “...би Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах БЭ зочид буудлын урд талын өргөтгөлийн хэсэгт хувиараа гар утасны сэлбэг хэрэгсэл, засвар, худалдаа үйлчилгээний нэг цэгийн газрыг ажиллуулдаг юм. 2020 оны 06 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө үйлчилгээний газарт маань хулгай орж Самсунг маркийн 28 ширхэг гар утас алдагдсан байна” гэх,

гэрч Ж.Ж-О-н “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын .. дүгээр баг БЭ зочид буудлын урд өргөтгөлд байрлах утасны дэлгүүрт худалдагч хийдэг. Өглөө 10 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирэх үед баруун талын цонх хагарсан, зүүн талын лангуун дээр өрөөд орхисон байсан утаснууд алга болсон байсан. 28 ширхэг утас алдагдсан” гэх,

иргэний нэхэмжлэгч Т.Б-н “...Л.Т нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Самсунг нөүт 5 маркийн шаргал өнгийн гар утсыг 80.000 төгрөгөөр барьцаанд үлдээгээд явсан. 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дахин ирж самсунг эс 8 маркийн хар хөх өнгийн гар утсыг 150.000 төгрөгөөр авсан ” гэх,

иргэний нэхэмжлэгч О.М-н “...Би эхнэрийн хамт Хэрлэн сумын .. дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Э худалдааны төвийн 2 давхарт “ИДА” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг. 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр манай ломбарданд Л.Э гэх эмэгтэй мөнгөлөг өнгийн Самсунг эс 8 плас маркийн гар утас барьцаалж 200.000 төгрөг авсан байгаа. Би одоо хураалгасан гар утасны барьцаа мөнгө болох 200.000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулна “ гэх,

            гэрч Т.Ө-н “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын .. дугаар багт  үйл ажиллагаа явуулдаг Э худалдааны төвийн 1 давхрын 5 дугаарын лангууг түрээсэлж гар утасны сэлбэг хэрэгсэл, дагалдах эд зүйл худалдан борлуулдаг. 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн орчимд таксинд явдаг Л.Т ирээд “ манай найз утас зарж байгаа юм, танай лангуун дээр хэдэн утас үлдээчихье гээд 8 ширхэг гар утас үлдээгээд явсан ” гэх мэдүүлгүүд,

             “Фв” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ хийсэн дүгнэлт, Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт /2-р хх-174-182/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-123-127/, Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-132-138/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /2-р хх-139-147, 150-152/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-148-149, 153/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Хэргийн баримтаар шүүгдэгч М.ӨУ нь амар хялбар аргаар мөнгө олох, өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор үйл ажиллагаа явуулах зориулалттай Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын ЗБХТ, “ИМ “ худалдааны төв, “ Ж” дэлгүүр, “ ЖУ” дэлгүүр Хэнтий аймгийн Хэрлэн сумын БЭ зочид буудлын өргөтгөлийн үйлчилгээний төвийн байруудад үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Тэрээр орон байранд хууль бусаар нэвтрэх, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор дээрх үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байруудад нэвтэрч эд хөрөнгийг хулгайлж өмчлөгчийн эрхэд зориуд хохирол учруулсан байна.

 

М.ӨУ-н зургаан удаагийн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байруудад нэвтэрч эд зүйлийг авсан дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн “ хулгайлах “ гэмт хэргийн нэг зүйл, хэсгийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулсан, халдлагын объект, зүйл нэгтэй, обьектив болон субьектив шинжүүдээрээ нийтлэг буюу нэг төрлийн хэрэг хийгээд эдгээр бие даасан эхлэл төгсгөлтэй, өөр өөр хохирогчтой, өөр өөр хугацаанд үйлдэгдсэн нэг төрлийн үйлдлүүд хийгээд уг үйлдлүүдийг нэгтгэн зүйлчлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно “ гэх зохицуулалт нийцэж байна.

 

Иймд шүүгдэгч М.ӨУын үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байруудад нэвтэрч эд зүйлийг авсан дээрх үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч тогтоол гарган хөрөнгийн үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл бүхий “Линзийн өгөөж” ХХК, “Фв” ХХК -ийн  шинжээчийн дүгнэлтээр тогтоолгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 “ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно “, 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ “ гэж заасан зохицуулалтад нийцэх бөгөөд хууль зөрчөөгүй ба шүүгдэгч болон хохирогч нарын зүгээс үнэлгээний талаар маргаагүй байна.

 

Дээрх компанийн гаргасан үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.ӨУ-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.МЭ-д 2 удаагийн үйлдлээр нийт 8.766.000 төгрөгийн хохирол учирснаас 4.970.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс буцаан олгогдож, 3.826.000 төгрөгийн хохирол,

хохирогч Ж.Э-т учирсан 1.652.700 төгрөгийн хохирлоос 642.000 төгрөгийн эд зүйлс буцаан олгогдож, 1.010.700 төгрөг хохирол,

Э.А-т учирсан 603.000 төгрөгийн хохирлоос 553.000 төгрөгийн эд зүйлс буцаан олгогдож, 50.000 төгрөгийн хохирол,

хохирогч Д.Ж-д учирсан 8.318.200 төгрөгийн хохирлоос 5.490.000 төгрөгийн эд зүйлс буцаан олгогдож, 2.828.200 төгрөгийн хохирол,

хохирогч Г.Б-н 530.000 төгрөг, Б.У-н 271.000 төгрөг,  Х.О-н 76.000 төгрөгийн хохирлууд,  

мөн иргэний нэхэмжлэгч Б.Б-н 163.500 төгрөг, М.Б-н 40.000 төгрөг, Э.Б-н 100.000 төгрөг, З.М-н 40.000 төгрөг,  Г.С-н 50.000 төгрөг,  Г.Э-н 50.000 төгрөг, С.Г-н 70.000 төгрөг, С.БЭ-н 150.000 төгрөг, Т.Б-н 80.000 төгрөг, О.М-н 200.000 төгрөгийн  хохирлууд тус тус нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж дээрх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор тогтоолоо.

 

Тухайлбал, Д.МЭ-н I phone X – 1.200.000 төгрөг, Samsung note 8 – 440.000 төгрөг, Samsung note 5 – 230.000 төгрөг, Samsung A7 – 230.000 төгрөг, Samsung S6 – 200.000 төгрөг, Samsung S8 – 440.000 төгрөг, LG Q7- 230.000 төгрөг, утасгүй чихэвч 30.000 төгрөг, БНХАУ-ын 500 юань – 191.000 төгрөг,

самсунг Эс 9 плас гар утас 1 ширхэг 540.000 төгрөг, самсунг нөте 8 гар утас 1 ширхэг 440.000 төгрөг, самсунг Эс8 гар утас 2 ширхэг тус бүрийг 380.000 төгрөг, нийт 760.000 төгрөг, самсунг А7 гар утас 1 ширхэг 230.000 төгрөг, ЛЖи кюү7 гар утас 1 ширхэг 230.000 төгрөг, самсунг Эс8 плас 3 ширхэг тус бүрийг 390.000 төгрөг, нийт 1.170.000 төгрөг, самсунг Эс7 гарт утас 1 ширхэг 210.000 төгрөг, цонхны шил /120х80см/ 90000 төгрөг, цонхны төмөр хаалт 665.000 төгрөг, самсунг Эс10е гар утас 1 ширхэг 320.000 төгрөг, цоож 2 ширхэг тус бүрийг 10.000 төгрөг, нийт 20000 төгрөг,

Х.О-н 3 ширхэг сахлын машиныг тус бүрийг 17.000 төгрөг, спорт гар цүнхийг 25.000 төгрөг, нийт 76.000 төгрөг,

Б.У-н саравчтай малгай 6 ширхэгийг тус бүрийг 6.000 төгрөг, фудболк 3 ширхэгийн тус бүрийг 6.000 төгрөг, биеийн тамирын өмд 6 ширхэгийн тус бүрийг 18.000 төгрөг, углааш 10.000 төгрөг, нийт 271.000 төгрөг,

хохирогч Г.Б-н усны сав /0.8 л/ – 6.000 төгрөг, хаалга- 350.000 төгрөг, цонхны шил 80.000 төгрөг, биет мөнгө 100.000 төгрөг, нийт 536.000 төгрөг,

хохирогч Ж.Э-н Жи-шок/G-shock/ бугуйн цаг-5 ширхэг тус бүрийг 26.000 төгрөгөөр/ 130.000 төгрөг/, цамц 1 ширхэг 28.000 төгрөг, өмд 1 ширхэг 42.000 төгрөг, цүнх 1 ширхэг 39.000 төгрөг, Жордан пүүз 1 ширхэг 182.000 төгрөг, жордан пүүз 1 ширхэг 152.000 төгрөг, тамирын хослол 1 ширхэг 39.000 төгрөг,

даавуун цамц 4 ширхэг тус бүрийг 28.000 төгрөг, нийт 112.000 төгрөг, саравчтай малгай 2 ширхэг тус бүрийг 18.500 төгрөг, нийт 37000 төгрөг, хромон гутал 1 ширхэг 210.000 төгрөг, Аcer загварын компьютерын дэлгэц 1 ширхэг 200.000 төгрөг, цонхны төмөр хаалт 1 ширхэг 40.000 төгрөг, цонхны шил 1 ширхэг 90.000 төгрөг, төмөр сэйф 1 ширхэг 320.000 төгрөг, ширэн улавч 1 ширхэг 3200 төгрөг, түрүүвч 1 ширхэг 16.000 төгрөг, нүүрний баг 1 ширхэг 4000 төгрөг,нийт 1.644.200 төгрөг,

хохирогч Э.А-н -60-Самсунг Эс7 гар утас 1 ширхэг 193.000 төгрөг, Самсунг Эс 6 гар утасг 170.000 төгрөг, Самсунг Эс7 гар утас 190.000 төгрөг, бэлэн мөнгө-50.000 төгрөг, нийт 603.000 төгрөг,

          хохирогч Д.Ж-н Самсунг А6 эс загварын гар утас 4 ширхэг тус бүрийг 420.000 төгрөг/нийт 1.680.000 төгрөг/, Самсунг Эс8 плас гар утас 7 ширхэгийн тус бүрийг 390.000 төгрөг /нийт 2.730.000 төгрөг/, Самсунг Эс 6 эс гар утас 3 ширхэгийн тус бүрийг 180.000 төгрөг / 540.000 төгрөг/, Самсунг Нөте 5 Эс гар утас 5 ширхэг тус бүрийг 230.000 төгрөг/ нийт 1.150.000 төгрөг/, Самсунг Жи 4 плас гар утас 2 ширхэг тус бүрийг 360.000 төгрөг/нийт 720.000/ төгрөг, LX-16 гар утас 1 ширхэг 230.000 төгрөг, Самсунг Эс 6 эдж гар утас 2 ширхэг тус бүрийг 200.000 төгрөг /нийт 400.000 төгрөг/, Самсунг А5 загварын гар утас 2 ширхэг тус бүрийг 250.000 төгрөг/ нийт 500.000 төгрөг/, Самсунг Жи 3 прайм гар утас 2 ширхэг тус бүрийг 130.000 төгрөг /260.000 төгрөг/, вакум цонх 1 ширхэг 68.200 төгрөг, төмөр хаалтын засвар 40.000 төгрөг, нийт хохирол 8.318.200 төгрөгөөр тус тус үнэлжээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч М.ӨУ-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

М.ӨУ-т холбогдох хэрэг хангалттай нотлогдсон, тэрээр гэм буруугийн талаар маргаагүй боловч хохирогч нарт учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй, удаа дараагийн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонх, хаалгыг эвдэн нэвтэрч эд зүйлийг авсан  буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хулгайлах гэмт хэрэг байнга үйлдэж буй түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг үндэслэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5/тав/  жил 3/гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор гаргаж буй шүүгдэгчийн өмгөөлөгчийнӨУ-н хувьд 6 удаагийн үйлдэлтэй гэмт хэрэгт холбогдсон. Нийт 20.039.400 төгрөгийн хохирол учруулсан. Хохирогч нарын хохирлын хувьд хулгайлсан эд зүйлээсээ нийт 4 сая төгрөгийн эд зүйлийг хохирогч нарт буцааж олгосон, бусдад төлбөрийг төлөөгүй. Шүүгдэгчийн хувьд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирлын асуудлыг төлнө гэж илэрхийлсэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул улсын яллагчийн гаргасан ялын саналыг багасгаж өгнө үү “ гэх, шүүгдэгч М.ӨУ-н “ хохирлыг төлнө, төлөх мөнгө байгаа. Ялыг маань багасгаж өгнө үү ” гэх хүсэлт, дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Учир нь М.ӨУ нь “ хохирлыг төлнө, төлөх мөнгө байгаа “ гэх боловч энэ талаар тодорхой нотлох баримтыг гаргаагүй буюу хохирлыг ямар эх үүсвэрээс ямар хугацаанд хэрхэн барагдуулахаа тодорхой хэлээгүй, төлбөрийн чадвартай болохоо нотлоогүй, шүүгдэгчийн дээрх уг илэрхийлэл бодит байдалд хэрэгжих боломжтой эсэх нь тодорхойгүй байгааг дурдья.

 

М.ӨУ нь 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр сэжигтнээр баривчлагдаж, яллагдагчаар цагдан хоригдсон хийгээд өнөөдрийг хүртэл нийт 82 хоног цагдан хоригдсон байх тул хуульд заасны дагуу дээрх цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцно.

 

Энэ хэргийн хохирлын үнэлгээг “ Линзийн өгөөж ” ХХК, “Фэйр валушн” ХХК -ийн шинжээчийн дүгнэлтүүдээр гаргасан бөгөөд эдгээр дүгнэлт гаргахад зарцуулсан төлбөр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 “ хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал ” гэж заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах юм.

 

Хохирогч П.Ж нь шинжээчийн дүгнэлт гаргахад “Фв” ХХК -нд 250.000 төгрөгийг төлсөн нь тус компанийн 2020 оны 10 сарын 14-ний өдрийн Бэлэн мөнгөний орлгын баримтаар нотлогдох ба уг зардлын баримтыг шүүхэд ирүүлж нэхэмжилсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ” Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна ” гэж заасны дагуу шүүгдэгч М.ӨУ-с  гаргуулж түүнд олгохоор тогтоолоо.

 

Хохирогч Д.МЭ нь тухайн хэрэгт хохирлын үнэлгээ тогтоолгоход  зарцуулсан үйлчилгээний хөлс буюу төлбөрийн баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд тэрээр хуульд заасны дагуу баримтаа бүрдүүлэн иргэний журмаар холбогдох этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдья.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй болохыг дурдъя.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.ӨУ-г үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.ӨУ-г таван жил гурван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.ӨУ-т оногдуулсан таван жил гурван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  заасныг баримтлан шүүгдэгч М.ӨУ-н баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 82 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.ӨУт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.ӨУ-с 1.010.700 төгрөг гаргуулж хохирогч, Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын ... дугаар багийн иргэн Ж.Э-т, 530.000 төгрөг гаргуулж хохирогч 7 дугаар багийн иргэн Г.Б-д, 271.000 төгрөг гаргуулж хохирогч 7 дугаар багийн иргэн Б.У-д,  3.826.000 төгрөг гаргуулж 7 дугаар багийн иргэн хохирогч Д.МЭ-д, 76.000 төгрөг гаргуулж хохирогч 7 дугаар багийн иргэн Х.О-д, 50.000 төгрөг гаргуулж 5 дугаар багийн иргэн хохирогч Э.А-т, 2.828.200 төгрөг гаргуулж Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... дугаар багийн иргэн Д.Ж-д,

иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 4 дүгээр багийн иргэн Б.Б-т 163.500 төгрөг, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн иргэн М.Б-д 40.000 төгрөг, 3 дугаар багийн иргэн Э.Б-д 100.000 төгрөг, 4 дүгээр багийн иргэн З.М-д 40.000 төгрөг, 1 дүгээр багийн иргэн Г.С-т 50.000 төгрөг,  3 дугаар багийн иргэн Г.Э-т 50.000 төгрөг, 3 дугаар багийн иргэн С.Г-д 70.000 төгрөг, 5 дугаар багийн иргэн С.БЭ-д 150.000 төгрөг, 1 дүгээр багийн иргэн Т.Б-д 80.000 төгрөг, 5 дугаар багийн иргэн О.М-т 200.000 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.5-д зааснаар шинжээчийн үнэлгээ гаргасан төлбөрт М.ӨУ-с 250.000 төгрөг гаргуулж хохирогч П.Ж-д олгосугай.

 

8. Хохирогч Д.МЭ нь тухайн хэрэгт мөрдөгчийн тогтоолоор дүгнэлт гаргахад зарцуулсан үйлчилгээний хөлс буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 60.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар холбогдох этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй ба иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хохирогч Э.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсвэл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН