Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн  шүүгдэгч Хүрдээхэн овогт Даваасүрэнгийн *******д холбогдох эрүүгийн 2036000000255 дугаартай, 178/2021/0011/Э/ индекстэй хэргийг 2020 оны 12 сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 сарын 05-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:

Шүүгдэгч Д.******* нь 2019  оны 08 сарын 16-ны орчимд Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Гашуун” гэх газраас иргэн Б.*******ын бэлчээрт байсан 1 тооны шүдлэн эм  үхрийг хулгайлж 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжпэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Баттөмөрийн *******ын  өгсөн...Би 2019 оны 08 сарын 18-ны өдөр Ховд аймгийн ******* сумын нутаг ******* гэх газраас 1 тооны үхэр хулгайд алдаад тухайн үедээ цагдаад хандаагүй. Яагаад гэхээр үхрээ  байгаа байх гэж бодоод өнгөрсөн. Тэгээд сураг гарахгүй байхаар нь хайгаад явсаар байгаад Д.*******г авсан гэдгийг уулзаад мэдсэн. Тухайн үед надад мөнгийг нь өгсөн учраас би цагдаад хандаагүй. Би үхрээ хайгаад явж байгаад манай сумын М.Дашзэвэг гэх залуугаас Д.*******г үхэр зарсан талаар нь мэдээд очоод уулзтал Д.******* авсан  гэдгээ шууд хүлээгээд миний үхрийн мөнгийг өгсөн. Би өөрийн үхрийг 800000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээ нь 700000 төгрөг гэж гарсан. Надад ямар нэг нэхэмжлэх зүйл гомдол санал алга. Миний үхрийн үнэ болох 700000 төгрөгийг бүрэн өгсөн... гэх мэдүүлэг/хх-ийн 31-32-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Дашзэвэгийн өгсөн...Би 2019 оны 10 сарын үед гэртээ байж  байтал манай нутгийн Машбат гэх ах согтуу манайд ирээд 3 үхэр мал авч байгаа хүмүүст зарлаа. Д.******* 1 тооны шүдлэн  үхэр өглөө гэж хэлсэн. Тухайн үед би ямар нэгэн зүйл мэдээгүй. Тэгээд өнгөрсөн. Гэтэл сүүлд буюу 2019 оны 11 сарын үед би сумын төв орж ирээд явж байтал Б.******* ах таараад “миний нэг үхэр алга болчихсон, харсан үзсэн зүйл байна уу”  гэхээр нь би ямар нэг мэдэж байгаа зүйл алга. Д.******* нэг үхэр аймгаас ирсэн хүмүүст зарсан гэж надад Машбат ах хэлсэн. Та тэр  үхэр ямар  байсаныг сураг тавьж үз гэтэл Б.******* ах Д.*******тэй очиж уулзаад шүдлэн үхрийг зарсан гэдгийг хүлээн зөвшөөрч цагдаад битгий өг, төлж өгнө гэж хэлсэн гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-рт/

Хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн мал үнэлсэн тухай тайлан...3 настай монгол үхэр 700000 төгрөг / 1-р хх-ийн 18-24-р хуудас/      

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д..*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн...Би 2019 оны 07 сарын дундуур сар өдрийг сайн санахгүй байна. Ховд аймгийн ******* сумын Цагаан булан багийн Гашуун нэртэй газраас  адуу хайж яваад 1 тооны хүрэн зүсмийн эм шүдлэн үхрийг   туугаад уул руу гаргах гэж яваад үхэр авч байсан хүмүүстэй таараад 450000 төгрөгөөр зарсан.  Мөнгөө бэлнээр нь авсан. Тухайн үхрийг хулгайлаад зарж байх үедээ хэний үхэр гэдгийг нь мэдээгүй. Сүүлд Б.*******той уулзахад” үхэр хулгайлж зарсан байна” гэхэд нь мэдсэн. Тэгээд цагдаад битгий хэлээрэй гэж хэлсэн . Би тухайн үхэр хулгайлая гэсэн бодолгүй  адуугаа хайж явж байгаад  үхэр хулгайлсан.  Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэрэг үйлдсэндээ гэмшиж хохирогчид хохирлыг төлж өгсөн. Манай ээж өндөр настай бөгөөд сэтгэцийн өвчтэй. Би айлын ганц хүүхэд учраас очиж эхийгээ  асрах хэрэгтэй байгаа учраас хурдан шийдэж өгвөл  сайн байна. Би үхрийн 800000 төгрөгийг бүрэн төлсөн. Үхэр авсан хүн аймгаас ирсэн бөгөөд би танихгүй. Намайг үхэр зарсан талаар мэдсэн хүн байхгүй гэж бодож байна. Би хэргээ хүлээж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Д.******* нь 2019 оны  08 сарын 16-ны орчимд Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Гашуун” гэх газраас иргэн Б.*******ын бэлчээрт байсан  нэг тооны шүдлэн эм  үхрийг бэлчээрт байхад нь  нууцаар авч, аймгийн төвөөс үхэр авч байсан хүнд 450000 төгрөгөөр  зарсан, 2019 оны  11 дүгээр сард  Д.******* нь хохирогч  Б.Ган- Очирыг үхрээ асууж ирэхэд түүний үхрийг  нууцаар авч бусдад зарсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохиролд 700000 төгрөг төлсөн  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.*******гийн  2019 оны  08 сарын 16-ны орчимд Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Гашуун” гэх газраас иргэн Б.*******ын бэлчээрт байсан 1 тооны  шүдлэн үхрийг  нууцаар авч  хохирогчид  700000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Д.******* нь  бусдын бэлчээрт байсан үхрийг өөрийнх биш гэдгийг мэдсээр байж нууцаар авч, бусдад 450000 төгрөгөөр зарж , тухайн мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулсан нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийг төгссөн үйлдсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь  өөрийн үйлдэлээ хууль бус болохыг мэдсээр байж бусдын нэг тооны үхрийг бэлчээрээс нь  зориуд авч, аймгийн төвөөс үхэр худалдаж авч байсан хүмүүст 450000 төгрөгөөр зарсан ба хохирогчид 700000 төгрөгний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т заасан ...гэм буруугийн санаатай ... хэлбэрээр  буюу  бусдын малыг хулгайлах гэмт хэргийг  хүсч үйлдсэн гэж   шүүх дүгнэв.

            Иймд  шүүгдэгч Д.*******г  бусдын малыг  хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1- д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.*******  нь...хохирол төлбөрөө авсан ямар нэг гомдол санал байхгүй. Сайн дураар эвлэрсэн. Шүүх хуралд оролцох шаардлагагүй...гэх хүсэлтийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан  байх тул  шүүгдэгч Д.*******г  хохирогчид учирсан хохирол 700000 төгрөгийг төлсөн гэж үзлээ.  

Харин шүүгдэгч Д.******* нь  гэмт хэрэг үйлдэж олсон үхрийг бусдад худалдаж 450000 төгрөгний орлого олсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3-т зааснаар түүний хувьд ногдох хөрөнгөнөөс  гэмт үйлдэж олсон орлого 450000 төгрөгийг хурааж улсын орлогод шилжүүлэх  нь зүйтэй. 

            Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 50 дугаар хуудас дахь  “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна

Шүүгдэгч Д.*******гийн хувийн байдлын талаар гэрч Б.Нямпүрэвийн өгсөн...Миний найзын хувьд хүнтэй дотно харьцдаг нээлттэй хүн. Хүнд тусархуу, мөрөөрөө энэ тэнд ажил хийгээд явж байдаг юм.  Айлын ганц хүүхэд бөгөөд ээж нь сэтгэцийн өвчтэй гэртээ байдаг. Малыг нь ээжийнх нь дүү нагац ах нь маллаж хамт байдаг. Гэмт хэрэг зөрчил холбогдож байгаагүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13--рт/, гэрч Б.Одгэрэлийн  өгсөн... Миний найзын даруу, төлөв зантай сайн залуу байгаа юм. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй ...гэх мэдүүлэг / хэргийн 14-15-рт/ дүгээр  хуудас/  авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Д.******* нь  анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол 700000 төгрөгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад сайн дураараа төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

  Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Д.******* нь бусдын малыг  хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Д.*******д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг , 2 жилийн хугацаагаар  тэнсэж, тэнссэн хугацаанд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан...оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, шүүгдэгч Д.*******гийн гэмт үйлдэж олсон орлого 450000 төгрөгийг Эрүүгийн хуулийн   ерөнхий ангийн 7.5 дугаар зүлйинй 2.3-т зааснаар  хурааж улсын орлогод шилжүүлэх,  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 700000 төгрөгний хохирол төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  зэргийг тус тус дурдаж, дүгнэлт, тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Д.*******  нь  хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн.  Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байгаа. Эх болон нагац ахын хамт амьдардаг, эх нь эрүүл мэндийн хувьд асаргаанд байдаг, хохирогчид учирсан хохирол 700000 төгрөгийг сайн дураар төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон  хорих ял оногдуулж, мөн хугацаагаар  тэнсэх болон хөрөнгө хураах , үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ зэргийг хүлээн зөвшөөрч байгаа  ...гэх дүгнэлт, тайлбар гаргав.

Шүүгдэгч  Д.*******гийн бусдын нэг түүны үхэр хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан ... бусдын малыг хулгайлсан... гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн  2-т зааснаар хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байх тул шүүгдэгч Д.******* нь  анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол 700000 төгрөгийг төлсөн  зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын малыг  хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Д.*******г 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан...оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх байх ...үүрэг хүлээлгэж,  мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч Д.*******гийн  гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого 450000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж, улсын орлогод шилжүүлэх  албадлагын арга хэмжээнүүдийг авах  нь зүйтэй байна.

Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******д  тэнссэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгав.

 Эрүүгийн 2036000000255 дугаартай хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 700000 төгрөгийн хохирол төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдав.

Шүүгдэгч Д.*******д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хүрдээнхэн овогт Даваасүрэнгийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан...бусдын малыг  хулгайлсан...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Д.*******д  2 / хоёр /  жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Д.*******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнссүгэй.

4.Эрүүгийн 2036000000255 дугаартай хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 700000 төгрөгийн хохирол төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар  зүйлийн 2, 3-т  зааснаар шүүгдэгч Д.*******гийн  гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 450000 төгрөгийг түүний  хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар  шүүгдэгч Д.*******д...оршин суух газар , ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх...үүрэг хүлээлгэж, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******д  тэнссэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА