Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2017/00223

 

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2017/00223

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, Хас банкны байранд байрлах Хас банк, Зуунмод салбарын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 3-р баг, Баянхошуу, нисэх 7 гудамж, 7 тоотод оршин суух, Боржигон овогт Дашцэрэнгийн Оюундэлгэр /НЭ66020206, утас:99305965, Өнжүүлсэн овогт Сүрэнжавын Хүрэлбаатар /РХ63090314, утас:99823905/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 14 322 044,47 /арван дөрвөн сая гурван зуун хорин хоёр мянга дөчин дөрвөн төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч К.Бямбахүү, хариуцагч Д.Оюундэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Оюундэлгэр, С.Хүрэлбаатар нар нь тус банкнаас 2016 оны 05 сарын 19-ний өдөр зээлийн 1300015220 дугаар гэрээгээр 15 000 000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 24 сарын хугацаатай авч, зээлийн барьцаанд С.Хүрэлбаатарын өмчийн Ү-1427002834 улсын бүртгэлийн дугаартай 81 мкв үйлдвэрийн барилга, Г-1427001237 улсын бүртгэлийн дугаартай 1140 мкв газар, Д.Оюундэлгэрийн өмчийн үйлдвэрийн тоног төхөөрөмж-ноос хатаагч барбаан 380вт, ноос сэмлэгч машин 380вт зэргийг тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 118 хоног хэтрээд байна. Ийд үндсэн зээлийн үлдэгдэл 13 113 323,47 төгрөг, үндсэн хүү 1 183 346 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25 375 төгрөг, нийт 14 322 044,47 төгрөг болсон. Дээрх барьцаагаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Оюундэлгэр шүүхэд хуралдаанд гарсан тайлбартаа: С.Хүрэлбаатар бид хоёр Хас банкнаас 2016 оны 05 сарын 19-ний өдөр зээлийн 1300015220 дугаар гэрээгээр 15 000 000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 24 сарын хугацаатай авсан нь үнэн. Нэхэмжилсэн 14 322 044 төгрөг 47 мөнгийг 2 хувааж 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дотор 7 150 000 төгрөгийг, үлдэх 7 172 044,47 төгрөгийг 2017 оны 05 сарын 09-ний дотор тус тус төлж барагдуулахийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк нь Д.Оюундэлгэр, С.Хүрэлбаатар нараас Зээлийн гэрээний үүрэгт 14 322 044,47 /арван дөрвөн сая гурван зуун хорин хоёр мянга дөчин дөрвөн төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасан дагуу 2016 оны 05 сарын 19-нд Барьцаат зээлийн гэрээ хийж, зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 сарын 19-нд дуусах байсан боловч зээлдэгч нар гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар болон холбогдох баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг тус тус шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь зээлдэгч нарт 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын өөрсдийн тайлбараар болон бичгээр хийсэн гэрээгээр тогтоогдож байна. Хариуцагч шүүх хуралдааны явцад зээлийн үлдэгдэл 14 322 044 төгрөг 47 мөнгийг 2 хувааж 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дотор 7 150 000 төгрөгийг, үлдэх 7 172 044,47 төгрөгийг 2017 оны 05 сарын 09-ний дотор тус тус барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтланхариуцагчийн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаарнэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229 560,22 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 114 780.11 төгрөгийг, хариуцагч Д.Оюундэлгэр, С.Хүрэлбаатар нараас 114 780.11 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банк-нд олгохоор шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа дэмжээгүй зөвхөн зээлийн төлбөрийг нэхэмжилсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хас банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 14 322 044,47 /арван дөрвөн сая гурван зуун хорин хоёр мянга дөчин дөрвөн төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөгийг хариуцагч Д.Оюундэлгэр, С.Хүрэлбаатар нар нь 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дотор 7 150 000 төгрөгийг, үлдэх 7 172 044,47 төгрөгийг 2017 оны 05 сарын 09-ний дотор тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрэл, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 106 дугаар зүйлийн 106.6-д нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229 560,22 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 114 780.11 төгрөгийг, хариуцагч Д.Оюундэлгэр, С.Хүрэлбаатар нараас 114 780.11 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банк-нд олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                         Л.ОЮУНЦЭЦЭГ