Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 1018

 

 

 

 

 

 

 

 

 

  2020            12          11                                     2020/ШЦТ/1018

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч Ц.Ө- түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, О.Болормаа /цахимаар/

хохирогч Т.Ж- түүний өмгөөлөгч Б.Хүрэлтулга, М.Билгүтэй нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянгол прокурорын газраас Б овогт Ц-ын Ө-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905048540490 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт ... дүүрэг ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .... дүүргийн .. дугаар хороо ... дугаар байр ... тоот оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 152 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Б овогт Ц-ын Ө-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Ө- нь 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд хохирогч Т.Ж-ийг өөртэйгөө байнга уулзаж дотно харилцаатай байлгах болон ногоон паспорт гаргаж өгөхийг шаардаж өөрт нь болон ойр дотны хүнд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууль ёсны эрх ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл буюу нүцгэн зураг, бичлэг, нэр төр гутаасан мэдээлэл зэргийг олон нийтийн сүлжээнд тавихаар сүрдүүлсэн, тараасан,

2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд ... дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .. дугаар байрны ... тоотод иргэн Т.Ж-ийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэн үйлдэл хийж хүчиндсэн,

2020 оны 05 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рояал хаус нэртэй рестораны дотор иргэн Д.Ц-ыг утас шидсэн гэх шалтгаанаар зодож, түүнд хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ө- мэдүүлэхдээ: Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирогч бид хоёр 2012 онд Солонгос улсад танилцсан. Тэгээд нэг хэсэг харьцахаа больсон байсан. 2018 оны 4 дүгээр сард Монголд дахин уулзсан. Монгол улсад ирж уулзсанаас хойш ойр дотно харьцаатай болсон. Ж- бид хоёр Солонгос улсад байх манай дүүгийн гэрт хамт амьдарч байсан. Тэр үед хохирогч миний визийг сольж өгье, чи гурван хүүхдээ Солонгос улсад аваад ир гээд надтай хуурамч гэрлэлтийн баталгаа хийсэн. Би өөрөө Солонгос улс руу явдаг визтэй байсан учраас тоодоггүй байсан. 2018 оны 11 дүгээр сард визийг чинь солиод өгье, чи ажлаасаа гарчих, Монгол улсад би найдвартай хүн олсон, би виз солих мөнгийг чинь өгье, чи Монголд визээ цуцалчих манай ах дүү нарын визийг гаргаж өгсөн Д- гэж хүн байгаа гэсэн. Би 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Монгол улсад ирсэн. Ж- надад өнөө маргаашгүй виз чинь гарна гэж хэлдэг байсан. 2019 оны 8 дугаар сар хүртэл би виз гарна гэж бодоод ажил хийгээгүй учраас өөрийн болон хүүхдүүдийнхээ нэр дээрх бүх хадгаламжийн мөнгийг зарцуулж дууссан. Би Ж-ийг Солонгос улс явах виз гаргаж өгнө гэхээр нь түүнийг гомдоохгүйн тулд өөрийн үнэ цэнэтэй бүх зүйлээ зарж байсан. 2018 оны 8 сарын сүүлээр миний виз хуурамч баримт бүрдүүлсэн байна гээд татгалзсан хариу гарсан. Ж- уйлаад визийг чинь гаргаж чадахгүй болчихлоо гээд уйлаад байсан. Заналхийлэх гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь виз гаргаагүйгээс болж бид хоёр маргалддаг байсан. Би Жамънмядагийг муу хүн гэж бодоогүй. Бид хоёрын харьцаа сайнтай, муутай байсан. 2018 оны 4 сараас эхлэн 2019 оны 12 сар хүртэл бид хоёр дотно харьцаатай байсан. Ж- Монгол улсад байхдаа манай гэрт өдөр бүр ирдэг байсан. Визийг чинь хөөцөлдөж байгаа, удахгүй гарна гэдэг байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Ж- мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Солонгос улсад байхад намайг айлган сүрдүүлсэн. Би өөрийгөө удирдах чадваргүй болтлоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед намайг нүцгэлж бичлэг хийж, хүч хэрэглэж, ёс бусаар надтай бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед түүний ёс бус үйлдлийг мэдэрч байсан ч өөрийгөө удирдах чадваргүй байсан тул түүнийг эсэргүүцэж чадахгүй байсан. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ө- Монгол улсад ирсэн. Тэгээд 2020 оны 02 дугаар сараас эхлэн намайг үе үе дарамталж надтай хүчээр бэлгийн харьцаанд ордог байсан. Ө-тай холбоо барихгүй тохиолдолд “хэрэв чи надтай уулзахгүй бол хүүхдийг чинь ална, нүцгэн бичлэгийг чинь хадмууд болон таньж мэдэх хүмүүс рүү чинь явуулна” гэж хэлдэг байсан. Ө- намайг “залилан хийдэг, Хятад нөхөртэй, биеэ үнэлэгч” гэж үргэлж хэлдэг байсан. Энэ тухай би хавтаст хэрэгт он, сараар нь нотлох баримтаар хавсаргаж өгсөн гэв.

1. Шүүгдэгч Ц.Ө- нь 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд хохирогч Т.Ж-ийг өөртэйгөө байнга уулзаж дотно харилцаатай байлгах болон албан паспорт гаргаж өгөхийг шаардаж өөрт нь болон ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, хууль ёсны эрх ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл буюу нүцгэн зураг, бичлэг, нэр төр гутаасан мэдээлэл зэргийг олон нийтийн сүлжээнд тавихаар сүрдүүлсэн, тараасан,

2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд .... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...ны ... тоотод иргэн Т.Ж-ийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Т.Ж-ийн “... Ц.Ө-т ногоон паспорт гаргаж өгөхөөр өөрийн танил Д-д материалыг нь өгч би өөрөөсөө Ө-ын өмнөөс 2018 оны 11 дүгээр сарын дундуур 5.000.000 төгрөгийг Д-д Н- гэх найзаараа дамжуулан өгсөн байгаа. Тэгээд 2019 оны 8 дугаар сард Д-өөс буцаан 15.000.000 төгрөгийг буцаан авч дээр нь 6.700.000 төгрөгийг нэмээд нийт 21.700.000 төгрөгийг Ө-ын байрны зээлэнд нь өгсөн. Энэ мөнгийг дансаар шууд зээлтэй гэх Мөнхжаргалын данс руу шилжүүлсэн. Энэ дансны хуулга нь байгаа. Миний хувьд Ө-т ямар нэгэн өглөг байхгүй. Гэхдээ БНСУ-руу явах ногоон паспорт нь гарахгүй удаад байсан. Энэ асуудлаас болж байнгын намайг дарамтанд байлгаад байсан болохоор нь “чи Солонгост ажил хийж байгаа гэж бодоод байрны зээлээ төлөөрэй” гэж тайвшруулах зорилгоор намайг тайван байлгах болов уу гэж өгсөн юм. 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр БНСУ-д байхад Ө- өөр хүний данснаас минйи данс руу 3.240.000 төгрөгийг шилжүүлсэн байхаар нь Ө-ын дүү рүү нь залгаад “над руу Ө- мөнгө шилжүүлсэн байх юм, надад дансыг нь өгөөч” гэж аваад буцаагаад 3 хоногийн дараа Ө-ын данс руу шилжүүлсэн. Тэгсэн чинь над руу шилжүүлсэн дансны хуулгаа Бусан дахь Монголчуудын группэд миний фэйсбүүкийн зургийг тавиад “энэ хүүхэн залилан хийсэн” гээд пост оруулчихсан байхаар нь “чи яаж байгаа юм гэсэн чинь, чи надад жаахан ч гэсэн харьцах цонх нээчихээ” гэхээр нь би фэйсбүүк чатаа блоклочихсон байсан үүнийгээ буцаан нээсэн юм. Тэгсэн чинь “хоёулаа уулзъя, ядаж сард 1 удаа надтай уулзчих тэгэх үү, би чамтай огт холбоогүй байж чадахгүй байна. Бага багаар уулзаж байгаад надаас холдчих тэгэх үү гээд байсан юм. Тэгээд дараа нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөн нөгөө дансны хуулга тавиад “энэ хүүхэн залилан хийдэг” гэж тавьсан байсан. Тэгээд намайг хүчээр чирч гэр лүүгээ оруулаад миний гар утсыг үзээд “энэ юун хүн юм гээд одоо залга” гээд хутга бариад айлгаад байхаар нь айсандаа хоёр шил Сөжү авсан байсных нь нэгийг нь аваад уусан. Энэ үед би нилээн согтсон. Биеэ хянах чадваргүй болсон байхад надтай бэлгийн харьцаанд орж, миний анус руу бэлэг эрхтэнээ оруулж ёс бусаар надтай бэлгийн харьцаанд орсон. Мөн миний нүцгэн зургийг авч, бичлэг хийсэн байсан. Би тухайн үед өөрөө мэдээгүй. Үүнээс хойш хэд хоногийн дараа над руу миний нүцгэн зураг, бичлэгийг явуулаад “энэ зураг бичлэгийг чинь олон хүнд тараана шүү, эсвэл надтай уулз” гээд байхаар нь би аргагүй эрхэнд уулздаг байсан. Үүнээс хойш Монголд 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Ө- ирсэн юм. Монголд ирсэн хойноо буюу 2019 оны 02 дугаар сараас 09-сар хүртэл “надтай уулз, уулзахгүй бол хүүхэд чинь хөөрхий болох байхдаа мөн энэ нүцгэн зураг, бичлэгийг чинь хүүхэд, хадам, дүү, нар луу чинь явууллаа шүү, өдөр болгон уулз” гээд байхаар нь хааяа Хороолол, Модны хоёрын буудлын тэнд байрлах одоо нэрийг нь сайн санахгүй байна, зочид буудалд орж 1 цаг болно. Уулзах болгондоо 2-3 удаа бэлгийн харьцаанд ордог байсан. Нэг удаа бэлгийн харьцаанд ороод сална гэж байхгүй заавал 2-3 удаа бэлгийн харьцаанд орно. Хамгийн аймар нь 2019 оны 9 дүгээр сард хичээл орсон байхад 2 хүүхэд нь хичээлдээ явчихсан бага нь болох 3 настай охин нь байх үед над руу заазуур барьж айлгаж, миний анус руу бэлэг эрхтэнээ хийх гээд байхаар нь үүдний өрөө рүү нь зугтах гэсэн чинь мөн нүд рүү түлхүүр бариад “зоочихно шүү” гэж айлгаж бэлэг эрхтэнээ анус руу хийж дур тавьсан.

... Монголд 206 групп байгаа. Энэ олон хүмүүст тараачихаж болно шүү дээ гэж хэлэхээр нь хүчээр гэрт нь очиж бэлгийн харьцаанд ордог байсан. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 8-11 дүгээр хуудас/

“... 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Бүгд найрамдах Солонгос улсад байхдаа Ө- нь намайг өөрийнхөө гэр лүү хүчээр, татаж, чирж оруулаад намайг айлган сүрдүүлэхээр нь би ингэж зодуулж, тамлуулж байхаар нь нөгөө Сөжүг нь уугаад унтаад өгье гэж бодоод нөгөө архийг уугаад тасарчихсан байх үед намайг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан надтай бэлгийн харьцаанд орж дараа нь бичлэг хийж, зураг авсан байсан. Энэ үйл явдлыг би дараа нь Ө-аас өөрөөс нь мэдсэн. Ө- нь над руу явуулсан. Энэ үйл явдал нь хэрэгт авагдсан байгаа. Тухайн бичлэгийг хийх болсон шалтгаан нь мэдээж Ө- нь дараа нь намайг дарамтлах гэж л хийсэн. Би Солонгос улсад байсан учраас цагдаагийн байгууллагад хандаагүй. Монгол улсдаа ирээд энэ асуудлаараа цагдаагийн байгууллагад хандсан. Ө- нь энэ үйлдлийг гаргахаас өмнө нь надад хүч хэрэглэсэн үйлдэл гаргаж байгаагүй. Тэр үедээ би мэдэж байсан боловч эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсан. Мөн маргааш өдөр нь миний бэлэг эрхтэн, анус өвдөж байсан. Мөн тухайн үед бид хоёрын доор дэвссэн байсан гудас, хөнжил, даавуу зэрэг нь үрийн шингэн болон цусаар бохирлогдсон байсан. Би мэдээж маш гомдолтой байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 148-150 дугаар хуудас/

 

Гэрч Ж.Н-гийн “... Ж- руу нэг залуу зогсоо зайгүй залгаад байсан ба “юун хүн юм” гэсэн чинь “энэ залуу ёстой аймар залуу байна, би уулзах болгондоо айдастай уулздаг” гэхээр нь “юундаа айдаг юм ирье гээд байгаа бол дуудчих” гэсэн чинь Ж- дуудсан бөгөөд нээх удалгүй хүрээд ирсэн. Нилээн халамцуу хүрээд ирсэн ба өөрийгөө танилцуулахдаа намайг баян Б- гэдэг гэж танилцуулж байсан. Нэг цаг бид нартай хамт сууж байх хугацаанд Ж-т хэрүүлийн чанартай үг хэлээд “хамгийн үнэтэй архинаас аваад ир гээд мөнгө нүүр лүү” нь шидээд байсан. Энэ үед Ж- бид нараас ичсэн байдалтай “за за Б-г дээд талын буудал оруулаад унтуулчихъя” гээд аваад явсан. 00 цаг өнгөрч байхад Ж- углааштай зүүн талын гараа даахгүй болчихсон, уйлчихсан орж ирсэн ба яасан бэ гэсэн чинь Б- намайг зодчихлоо гар хугарчихсан юм шиг байнаа гэхээр нь байгаа өрөө рүү нь орж үзсэн чинь нүцгэн байдалтай унтаж байсан. Тэгээд согтуу унтаж байгаа хүнтэй юу ярихав дээ гээд гарсан.

... 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр Бусан дахь Монголчууд гэсэн группэд ямар хаягтай байсан гэдгийг санахгүй байна. “Ж-ийн зураг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга” тавиад “залилан хийж мөнгө луйварддаг” гээд пост оруулчихсан байхаар нь “юу болоод байгаа юм бэ” гээд Ж-аас асуусан чинь “Б- ийм зүйл хийгээд байна, эргээд залгая” гэсэн. Тэгээд л Ө-ын нээнтэгэнд орж уулзсан юм байна лээ. Сүүлдээ зодож, доромжилж болсон юм байна лээ. 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байх Ж-ийг БНСУ-аас ирэх үед онгоцны буудал дээр тоссон юм. Тэгээд шууд Ө-ын гэр лүү очиж цагдаа дээр хамт очих гээд дуудсан чинь орцноосоо гарч ирэнгүүтээ Ө- нь нүүрний ком хайрцаг нүүр лүү нь шидсэн чинь Ж- шууд чичрээд айгаад байсан. ... миний машинд байж байх хугацаандаа Ж-ийг “гичий, ал, 2 нүдийг чинь сохолчихсон байхад би зүгээр 8 жилийн ял аваад гарч ирнэ” гэх зэргээр доромжлоод байсан. Тэгээд яагаад “энэ хүн чамайг ингээд байгаа юм” гэсэн чинь “надтай уулз уулзахгүй бол ална, нүцгэн зураг бичлэг зэргийг фэйсбүүкэд тавина гээд байгаа юмаа” гэж байсан. Миний бодлоо Ө- Ж-аас мөнгө авах сонирхолтой байгаа юм шиг санагдсан. 2019 оны өвөл байхаа ямарч байсан 01 дүгээр сард Ж- надад Ө- “намайг БНСУ-д гэр лүүгээ хүчээр оруулаад айлгаад байхаар нь гэрт байсан 2 шил Сөжү уусан юм. Тэгсэн чинь миний анус руу хүчээр бэлэг эрхтэнээ хийж харьцаанд орсон. Би боль гэж хэлээд эрэгтэй хүнийг дийлэхгүй байсан. Тэгээд намайг унтсан хойгуур миний нүцгэн зураг, бичлэгийг гар утсан дээрээ авсан байсан. Тэгээд тэр зураг бичлэгийг олон нийтэд тавина гээд сүрдүүлээд байна” гэж байсан. Би өөрөө хоёр сарын өмнө Солонгосчуудын группэд “ “ гэсэн хаягнаас Ж-ийн нүцгэн зургийг тавиад 200.000 гээд биччихсэн байсныг харсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 17-18 дугаар хуудас/

 

“ “” гэсэн нэртэй хаяганд дээр байгаа “Ж-ийн нүцгэн зураг дээр 200” гэсэн бичигтэй зураг, “Ж-ийн нүцгэн зураг дээр “---” гэсэн бичигтэй зураг, Ж-ийн нүцгэн зургийг тавиад “--” гэсэн зураг /хэргийн 1 дүгээр хавтас, 185 дугаар хуудас/

 

--” гэсэн нэртэй хаяган дээрх” Ж-ийн хувцасгүй нүцгэн, бэлэг эрхтэнийг нь харуулсан байдалтай зураг”. /хэргийн 2 дугаар хавтас, 235 дугаар хуудас/

 

--” нэртэй хаяган дээрх “Ж-ийн нүцгэн хэвтэж байгаа, түүний бэлэг эрхтэн дээр хуруугаа тавьсан” байдалтай зураг. /хэргийн 2 дугаар хавтас, 94 дүгээр хуудас/

 

“ “”, “--”, “--” гэсэн нэртэй хаягнууд нь миний ашиглаж байсан болон ашиглаж байгаа фейсбүүкийн хаяг” гэсэн шүүгдэгч Ц.Ө-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг.

 

Гэрч Д.О-ын “... Он сарыг нь санахгүй байна фейсбүүк дээр Мядагаагийн нүцгэн зураг, бичлэг зэргийг тавьсан байсан. Мөн миний 2019 оны 9 дүгээр сард “Бусан дах Монголчууд” гурпп дээр тавьсан байсан. Тэгэхээр нь би Ө- луу залгаад “чи яахаараа хүний зураг фейсбүүк дээр тавьдаг юм, хүний нэр төрд халдаад, чамайг цагдаад өгнө” гэсэн чинь тухайн үедээ устгасан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 22 дугаар хуудас/

 

Гэрч Т.Х-гийн “ ... Дараа нь 2018 оны 7 дугаар сард надтай уулзаад гэр лүүгээ хүчээр дагуулж ороод чамайг ална шүү хүн алахад 8 жил гэх мэтээр айлгахаар нь гэрт нь байсан 2 шил Сөжү архи уугаад унтсан гэсэн. Энэ хойгуур нь бүх хувцсыг нь тайлаад нүцгэн зургийг нь авч бичлэг хийсэн байсан гэсэн. Тэгээд дараа нь тэр “нүцгэн зураг, бичлэгийг фэйсбүүкэд байрлуулна, хүүхэд рүү чинь явуулна, эсвэл надтай уулз” гэж дарамталсан гэсэн. Ингээд ерөнхийдөө энэ бичлэг, зургаар нь байнга дарамталж 30.000.000-д төгрөг авсан байна. Манай эгчийг Монголд ирсэн хойгуур нь мөн уулзахгүй бол зургийг чинь дэлгэнэ гэж бүр фэйсбүүкэд пост оруулсан байсан. Би өөрөө ч үүнийг харсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 19-20 дугаар хуудас/

 

Гэрч Д.О-ын “... Тэгээд БНСУ-д согтуу унтаж байхад нь нүцгэн зураг, бичлэгийг нь өөрт нь мэдэгдэхгүйгээр аваад тэр зураг бичлэгээ хүүхэд рүү чинь, найзууд руу чинь явуулна, фэйсбүүкэд тавина гэх мэтээр сүрдүүлж надтай байнга уулз гэдэг. Уулзахаараа бас анус руу нь бэлэг эрхтэнээ хийсэн гэж байгаа юм. Тэгээд л өглөө болгон залгаад “гялс хүрээд ир, хүүхдүүд сэрэхээс өмнө секс хийе” гэж дууддаг гэсэн. Тэгээд “би яах уу” гэж надаас асуухаар нь “битгий оч” гэхээр “нөгөө зураг фэйсбүүкэд тавина” гээд байна гээд л сүрдүүлгэд ороод гэрт нь очдог байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 21-22 дугаар хуудас/

 

Гэрч Б.Н-гийн “... 2018 оны 12 дугаар сард байх өдрийг нь санахгүй байна. Ж- Ө-т БНСУ-руу мульти визийг Д-өөр гаргуулахаар миний данс руу 15.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг нь би Д-ий данс руу шилжүүлсэн. Д- нь БНСУ-руу виз гаргадаг хүн гэсэн юм. Би өмнө нь виз мэдүүлэхээр материалаа өгч байсан ба виз гарч байсан. Ингээд Ө-ын виз нь одоог хүртэл гараагүй байгаа болохоор Ө- нь Ж-т уурлаад, дарамтлаад байдаг. Мөн БНСУ-д байхад нь унтсан хойгуур нь нүцгэн зураг, бичлэгийг нь Ө- аваад энэ зураг, бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд тавина гэж айлган өөрийнхөө эрхшээлд байлгаж байсан байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 23-24 дүгээр хуудас/

 

Мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /хэргийн 1 дүгээр хавтас 34 дүгээр хуудас/

 

Компакт дискэнд үзлэг хийсэн тухай “... 1. Т. Ж-аас хураан авсан сидинд үзлэг хийхэд дараах бичлэг байна. Уг бичлэгт 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нийт 3 минут 27 секунд үргэлжилсэн байна. ... Ц.Ө-: Чамд ингэх юм бол пизда минь, хүний үнэргүй загнах юм бол би бүх бичлэг, нүцгэн зургийг чинь тавина шүү пизда минь. Ж-: Чи угаасаа тавьдаг юм чинь. ... Ц.Ө-: Д- чинь гаргаж чадахгүй гэж байна пизда минь. Өчигдөр өөрөө. Ярь пизда минь лалар минь.

... 4.Уг бичлэг нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нийт 5 минут 32 секунд үргэлжилж байна. ... Т. Ж- нь би чиний хүслийг хангахын тулд өдөр болгон танайд очих ёстой юу.

... 8. Уг бичлэг нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нийт 5 минут 48 секунд үргэлжилсэн байна. ... Надад танихгүй эмэгтэй хүний нүцгэн шалдан зураг явуулаад энийг явуул гээд байгаа байхгүй юу. Би чинь бас хүн ш дээ. Хэцүү ш дэ тийм биз дээ. Би болохгүй ээ гэхээр хамаагүй чи зүгээр ахдаа итгэ гээд байгаа байхгүй юу.

... 12. Уг бичлэг нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нийт 3 минут 38 секунд үргэлжилж байна. Duudlaga hiigdj bna 90763366_190902_142722 /8/ гэсэн бичиглэлтэй яриа байх ба 43 секундэд чи муу муу далчигнаад байвал далчигнаад байж чадна ш дээ, 50 секундэд 20,30 минут уулзвал уулзаадах. 1 минут 10 секундэд 20,30 минут уулзаад аятайхан яваадах л даа, хорьхон минут ш дээ.

13. В-0616 дугаартай сидинд үзлэг хийхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. ... 13.1 received_308201813448441.mp 4 бичлэгийг нээж үзэхэд 17 секундын бичлэг байх бөгөөд тухайн бичлэгэн дээр дээгүүрээ хар цамцтай, доогуураа хар өнгийн өмдийг өвдөг нь хүртэл шувталсан байдалтай эмэгтэй хүн зүүн талаараа хажуу тийш харж хэвтсэн байх ба нүдээ анисан хурхирч байгаа юм шиг чимээ гарган хэвтэж байна. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас, 36-41 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1889 дугаартай шинжээчийн “... 3. Шинжилгээнд ирүүлсэн Call recording 9494 1156_200103_161704.m4a гэсэн нэртэй дуу авианы бичлэгт ярьж буй эрэгтэй хүний /“О--org1.wav”/ дуу авиа нь харьцуулах загвараар авсан ЧЗ .... регистрийн дугаартай Ц.Ө-ын /“О--org1.wav”/ дуу авиатай тохирч байна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 2 дугаар хавтас, 56-64 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. 2020 оны 05 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рояал хаус нэртэй рестораны дотор иргэн Д.Ц-ыг утас шидсэн гэх шалтгаанаар зодож, түүнд хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Ц-ын “Би 2020 оны 5 дугаар сарын 08-ны орой 18 цагийн орчим өөрийн найзууд болох Энхмаа, Ө- нартай Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рояал хаус нэртэй ресторанд орсон юм. Тэгээд бид гурав 0,75 литрийн хэмжээтэй задгай пиво хоёрыг захиалаад ууцгаасан юм. Тэгээд 21 цагийн орчим уух юм дуусаад дахиад 0,75 литрийн шилтэй Эдэн нэртэй архинаас захиалаад ууж сууж байгаад Ө- миний гар утасны цэнэгийг дуустал ярихаар нь би уурлаад утас цэнэглэж өг гээд утсаа Ө-ын сууж байсан зүг рүү шидсэн. Тэгтэл Ө- босож ирээд миний нүүр лүү /хамар хэсэгт/ гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Тэгэхэд миний хамраас цус гараад түргэн тусламж цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би Ө-тай найз нөхдийн холбоотой болохоор хоорондоо учраа олчихно гэж бодоод цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаагүй юм. Ө- надад эмчилгээний бүх зардлыг төлнө гэсэн боловч 800.000 төгрөг ЭМЖЖ эмнэлэгт төлснөөс өөр төлбөр төлөөгүй. Би 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ЭМЖЖ эмнэлэгт хамрын цөмөрсөн ясыг бэхлэх хагалгаа, ухархай ясны хугарлын мэс засалд ороод нийт 2.950.000 төгрөгний зардал гаргасан. Би Ө-аас үлдэгдэл 2.150.000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Надад өөр гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 2 дугаар хавтас, 180-182 дугаар хуудас/

 

Гэрч Э.Э-ын “... Тэр хоёр эрэгтэй нь гэнэт хоорондоо маргалдаад эхэлсэн ба нэг ах нь эхлээд нөгөө ахын нүүр лүү гар утсаа шидсэн ба шидүүлсэн ах босож ирээд нөгөө ахыг /гар утсаа шидсэн/ нэг удаа нүүр лүү нь гараа зангидаж нэг удаа цохиход нь хамар орчинд нь оноод хамар нь чихэгдчихсэн. Тэгээд бид нар тэр хүмүүсийг гаргасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас, 185-186 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7949 дугаартай:

“1. Д.Ц-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 2 дугаар хавтас, 193-194 дүгээр хуудас/

 

Ц.Ө-ын яллагдагчаар өгсөн “... Ц- тухайн үед миний нүүр лүү цохиж, гар утсаа шидсэнээс болж миний баруун талын нүд хөхөрч хавдсан байсан. Бас үүдэн дээд нэг шүд хөдөлсөн. Одоо болтол хөД-тэй байгаа. Би уг нь Ц-тай найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юм. Би эмчилгээний зардлуудыг нь төлнө гэж тохиролцсон байсан боловч хуучин гэмтэлдээ хийлгэсэн эмчилгээний зардлыг нэхэмжлээд байгаа юм. Би Ц-ын эмчилгээний зардалд 800.000 төгрөгийг ЭМЖЖ эмнэлэг дээр төлбөр төлж өгсөн. Уг 800.000 төгрөг нь миний учруулсан хамрын таславчийн мурийлт, хамрын ясны хугарал гэмтлийн зардал байгаа юм. ... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 200-201 дүгээр хуудас/

 

ЭМЖЖ эмнэлгийн өвчний түүх /хэргийн 2 дугаар хавтас, 221- 3 дугаар хавтас 1-3 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь дээрхи баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн тэрээр өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргүүдийг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Т.Ж- нь “Заналхийлэх”, “Хүчиндэх” гэмт хэргүүдийн улмаас мөнгөн дүнгээр илэрхийлэх хохирол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Ц.Ө-аас дээрх гэмт хэргүүдийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Харин хохирогч Д.Ц-т учирсан эрүүл мэндийн хохиролд шүүгдэгч нь 800,000 төгрөг төлсөн ба үлдэх эмчилгээний хийлгэсэн 2.150.800 төгрөг нь “ЭМЖЖ” ХХК-ний нэхэмжлэх, /хэргийн 2 дугаар хавтас, 220 дугаар хуудас/ “Өвчний түүх” /хэргийн 2 дугаар хавтас, 222-225 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдсон тул уг 2.150.800 төгрөгийг шүүгдэгч Ц.Ө-аас гаргуулж хохирогч Д.Ц-т олгуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дүгнэлт:

Шүүх, шүүгдэгч Ц.Ө-ын “Хүчиндэх” гэмт хэргийн гэм буруугийн талаар маргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсаны дараа Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч нараас “шүүгдэгч Ц.Ө- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнийг тэнсэж өгнө үү” гэсэн саналыг гаргажээ.

Аливаа гэмт хэрэгт холбогдсон хүн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтад байх үедээ болон шүүхийн хэлэлцүүлгээр гэм буруутай эсэхийг хэлэлцэх явцад илэрхийлснийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, нэгэнт гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээж, илэрхийлсэн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж шүүх дүгнэх боломжгүй юм.

Нөгөө талаар  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлддэг тул шүүгдэгч Ц.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ц.Ө-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 30 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн ... гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Бүгд найрамдах Солонгос улсад үйлдэгдсэн тул дээрх хуулийн дагуу шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх, шүүгдэгч Ц.Ө-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон мөн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол  хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тодорхой хэсгийг төлж барагдуулсан, түүний хувийн байдлыг харгалзан хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц-ын Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэн үйлдэл хийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь болон ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, хууль ёсны эрх ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Ц.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ц.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 40 хоногийн хугацаагаар хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 75 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 9 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ц.Ө-т оногдуулсан 1 жил 9 сар 25 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ө-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 30 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ө-аас 2.150.000 төгрөг гаргуулж Д.Ц-т олгож, хохирогч Т.Ж-т гэмт хэргийн улмаас учруулсан, хохирол хор уршигт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Ц.Ө-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ө-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ