Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/05

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга А.Золзаяа,

 улсын яллагч З.Алтансолонго,

 шүүгдэгч Д.Д*******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч Л.М******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч *******  овогт Дуйнхарлоогийн Д*******, Боржгон овогт Лхагвын М******* нарт холбогдох эрүүгийн 2036000000254 дугаартай, 178/2021/0003/Э/  индекстэй хэргийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны  өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар  хянан  хэлэлцэв.

                          Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1951 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн,  69 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг,ам бүл-2, охины хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 2-7 тоотод оршин суух, ПЮ51101311 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн Д*******

2.Монгол улсын иргэн 1992 оны 01 дүгээр сарын 13- ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль хамгаалагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт оршин суух,урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан гэх,  ПВ92011319 регистрийн дугаартай Боржгон овогт Лхагвын М*******     

        Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:

Шүүгдэгч Л.М******* нь Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэр Эхвайн тохой гэх газарт байх хамгаалалтын бүсийн ойгоос 2020 оны 10 дугаар сарын 10-наас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар 1160 ширхэг мод бэлтгэсэн, уг модыг Д.Д*******гаас гэрийн мод бэлтгэх зориулалтаар 1.750.000 төгрөгөөр худалдан авч хууль бусаар мод бэлтгэсэн, худалдан авсан,

Шүүгдэгч Д.Д******* нь Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэр Эхвайн тохой гэх газарт байх хамгаалалтын бүсийн ойгоос Л.М*******т гэрийн мод бэлтгэх зориулалтаар 1750000 төгрөгийн мод худалдаалж, уг мөнгийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн ХААН банкин дахь 5845009278 дугаартай дансаар дамжуулан авч хууль бусаар мод худалдсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт байв.Д.Д*******гийн эзэмшлийн 20 га торон дотор өвсний хашаа байх ба уг хашааны хажууд гэрийн модны бэлдэц зориулалтаар тайрсан бургас байв.Уг бургасыг тоолоход 1160 ширхэг байв. ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 12-24-р хуудас/

Хохирогч Турпан овогт Намедийн Бактерийн / 1973.04.06 нд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Ховд аймгийн Буянт сумын байгаль орчны байцаагч ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт Эхвайн тохой гэх газар байгаль хамгаалагч Т.Б*******тэй хамт эргүүл хийж яваад гэрийн модны зориулалтаар их хэмжээний нойтон бургасыг Мянгад сумын иргэн Л.М*******, Д.Д*******гийн эзэмшлийн 20 га торны дотор болон гадна талаас бэлдсэн байсан. Тэгээд Буянт сумын төлөөлөгчийг дуудсан.Л.М******* уг бургас модыг Д.Д*******гаас худалдаж авахаар болоод данс руу нь 1750000 төгрөг шилжүүлсэн баримтаа надад үзүүлсэн.Уг бургасыг гэрийн модны бэлдэц байдлаар бэлтгэсэн байсан. Л.М******* ямар нэгэн зөвшөөрөл аваагүй... гэх мэдүүлэг / хэргийн 29-30-р хуудас/

Гэрч Т.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Буянт сумын Норжинхайрхан багийн Эхвайн тохой гэх газар байгаль орчны байцаагч Н.Бактертай хамт очиж шалгахад Д.Д*******гийн торон дотор болон гадна 3 хэсэг газар нойтон бургас их хэмжээгээр гэрийн мод бэлдсэн зориулалтаар тайрч хураасан байсан. Бургасыг гэрийн модны бэлдэц 1300 орчим бургас тайрсан байсан. Эргүүлээр очиж шалгахад торны гадна Л.М******* гэх залуу байсан.Л.М*******т ямар нэгэн зөвшөөрөл байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 37-38-р хуудас/

Шинжээч Д.Бөхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Д.Д*******гийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ  дууссан тохиолдолд  гэрийн модны бэлдэц бэлдэж болохгүй хамгаалалтын бүсийн ой тул ашиглахыг хориглодог. Үүнийг Ойн тухай хуулиар зохицуулдаг.Тусгай зөвшөөрлийг БОАЖЯамнаас олгодог.Бургас бол бутлаг ургамал бөгөөд тайрах тусам илүү их ургадаг ургамал тул байгаль орчинд хохирол багатай, тиймээс 1м куб нь 140000 гаруй төгрөгөөр үнэлэгддэг... гэх мэдүүлэг / хэргийн 39-40-р хуудас/

Шинжээч Э.Оюунтунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Эхвайн тохой гэх газар нь усны сан бүхий газрын онцгой бүсэд хамаардаг. Д.Д*******гийн бэлдсэн мод нь нойтон бургас мод байсан. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 1164323 төгрөг болсон... гэх мэдүүлэг / хэргийн 42-43-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 53-60-р хуудас/

2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай, шинжээчдийн ... 1160 ш бургас нийт эзэлхүүн 8.263 м3 болно. 8.263 м3х141370=1.164.323.32 төгрөг... гэх дүгнэлт / хэргийн 64-р хуудас/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл / хэргийн 69-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн...хураан авсан модонд үзлэг хийхэд хар саарал өнгийн хальстай, 6.40 см урттай, 6 см өргөнтэй , нойтон бургас мод байв.Уг модыг хурц иртэй зүйлээр цохиж тасалсан, гэрийн модны зориулалтаар бэлтгэсэн байлаа... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 70-73-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 77-79-р хуудас/

Шүүгдэгч Д.Д*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 08 дугаар сарын сүүлээр Мянгад сумын харьяат Л.М******* гэх залуу манай торноос 2 машин өвс хадаж авсан. Тэгэхдээ “ таны тор ямар гоё гэрийн модтой юм бэ, та энэ модноосоо гэрийн мод бэлтгүүлэхгүй юм уу” гэхэар нь би “ мод бэлтгэвэл болно, гэхдээ мөнгөөр бэлдүүлэх сонирхол алга, надад 100 мянган ширхэг мөчир бэлтгэж өг” гэж хэлсэн.Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Эхвайн тохой гэх газарт өөрийн эзэмшлийн 8 га, мод үржүүлгийн 20 га газар байдаг. Л.М******* миний дансанд 1750000 төгрөг байршуулсан.Тухайн үед би сувилалд эмчилгээ хийлгэж байсан. Л.М******* миний торон дотроос миний зааж өгсөн газраас мод бэлдсэн байсан... гэх мэдүүлэг / хэргийн 91-р хуудас/

Шүүгдэгч Л.М*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...анх Д.Д*******гаас мод худалдаж авах талаар асуухад “энэ мод үржүүлэг, ойн мэргэжлийн байгууллагын албан ёсны эзэн нь би байгаа юм. Тиймээс энэ эзэмшлийн талбай дотор байгаа модыг зарж борлуулах нь миний мэдлийн асуудал байгаа юм. Чи надад мөнгө өгч байршуулаад 100.000 ширхэг харандаа суулгах, мөн гэрийн модны бэлдэц бэлдээд өг тэгвэл би чамаас ямар нэгэн төлбөр мөнгө авалгүйгээр  чиний мөнгийг буцааж өгөөд албан ёсны гарал үүслийн бичигтэй мод хүлээлгэж өгнө гэж бид хоёр тохиролцсон.Би Д.Д*******гийн зааж өгсөн газраас мод бэлтгэсэн.Би өөрийнхөө модон иштэй сүхийг ашигласан... гэх мэдүүлэг / хэргийн 99-100-р хуудас/ зэрэг баримт  болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: 

Шүүгдэгч Л.М******* нь Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэр Эхвайн тохой гэх газарт байх хамгаалалтын бүсийн ойгоос Д.Д*******тай ярьж тохиролцсоны үндсэн дээр 2020 оны 10 дугаар сарын 10-наас 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 1160 ширхэг нойтон бургасыг гэрийн мод бэлтгэх зориулалтаар бэлтгэж уг модны үнэ 1750000 төгрөгийг Д.Д*******гийн данс руу шилжүүлж, хууль бусаар мод бэлтгэж, худалдаж авсан, Д.Д******* нь тухайн ойн бүсийн өөрийн эзэмшлийн талбайгаас гэрийн модны бэлдэц бургас бэлтгэхийг Л.М*******т зөвшөөрч, модны  мөнгийг дансандаа авч хууль бусаар бэлтгэсэн модыг худалдсан гэмт  хэргийн үйл баримт  тогтоогдож байна.  

Шүүгдэгч Д.Д*******, Л.М******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. 

Иймд Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Д******* хамгаалалтын бүсийн ойгоос Л.М*******т гэрийн мод бэлтгэх зориулалтаар 1750000 төгрөгийн мод худалдаалж хууль бусаар мод худалдсан, шүүгдэгч Л.М*******ийг хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, худалдан авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

                              Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг :

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Д*******, Л.М******* нар нь хохиролд нийт 1164324 төгрөг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг  бусдад төлөх хохиролгүй гэж үзнэ.

 

                               Хоёр.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүгдэгч Д.Д******* нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь  “Ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 108-р хуудас/, шүүгдэгч Л.М******* нь урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан нь хэргийн 109-р хуудсан дахь “Ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас”-аар тус тус тогтоогдож байна.

 Шүүгдэгч Д.Д*******гийн хувийн байдлын талаар гэрч  М.Даваадайгийн өгсөн... Д.Д******* нь даруу төлөв зантай, хүнд тусархуу,нийтэч, ажилсаг,шударга хүн байгаа юм.Буянт сумын Норжинхайрхан багийн нутагт Эквайн тохой гэх газарт 8 га мод үржүүлэх, өсгөх, хамгаалах талбайтай. Хавар болохоор тэр талбай дээрээ очиж мод тарьж талбайгаа янзалдаг ... гэх мэдүүлэг /хэргийн 44-45-р хуудас/

Шүүгдэгч Л.М*******ийн хувийн байдлын талаар гэрч Л.Энхтүвшингийн өгсөн... Л.М******* нь төлөв даруу зантай, хүнд тусархуу нийтэч хүн. Мянгад суманд эцэг эхийн хамт амьдардаг,одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. ... гэх мэдүүлэг / хэргийн 49-50-р хуудас/, шүүгдэгч Д.Д*******, Л.М******* нарын оршин суугаа хаягийн лавлагаа,Сартагтайн гуу  ЗГБХ нөхөрлөлийн Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээ, 1621002093 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримт хэрэг авагдсан болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Д.Д*******, Л.М******* нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугийн талаар маргаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Д*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.М*******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1750000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, хохирол нөхөн төлөхөд 1164323 төгрөгийг зарцуулж, хохирлоос илүү гарсан 585677 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.М*******ийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан модон иштэй сүх 1 ширхэгийг устгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1160 ширхэг модыг худалдан борлуулж, улсын орлого болгох, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Ховд аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/96 дугаартай Эд хөрөнгө битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүгдэгч Д.Д*******гийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт,тайлбартаа: Шүүгдэгч Д.Д******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа.Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Л.М******* шүүх хуралдаандөөрийгөө өмгөөлж : хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэх тайлбар дүгнэлтийг тус тус гаргав.

 Шүүгдэгч Д.Д*******, Л.Гантөмөр нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн зэргийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүхээс: Шүүгдэгч Д.Д*******г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, хууль бусаар худалдсан, шүүгдэгч  Л.М*******ийг  зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, худалдан авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Д*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.М*******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1160 ширхэг бургас модыг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1750000 төгрөгнөөс 1164323 төгрөгний хохирол нөхөн төлж, хохирлоос илүү гарсан 585677 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тайлбарлаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/96 дугаартай “Эд хөрөнгө битүүмжилсэн” Прокурорын тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,34.2,36.6-36.8, 36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод худалдсан, шүүгдэгч Боржгон овогт Лхагвын М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн Д*******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр, шүүгдэгч Боржгон овогт Лхагвын М*******ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Д*******, Л.М******* нарт оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар  зүйлийн 5–д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Д*******, Л.М******* нарт тайлбарласугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1160 ширхэг бургас модыг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1750000 төгрөгнөөс 1164323 төгрөгний хохирол нөхөн төлж, хохирлоос илүү гарсан 585677 төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар 2036000000254 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг, модон иштэй сүхийг устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад шилжүүлсүгэй.

7.Шүүгдэгч Д.Д*******, Л.М******* нарт  оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

8.Шүүгдэгч Д.Д*******гийн эзэмшлийн Тоёото Аксио маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/96 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалсугай.

9.Шүүгдэгч Д.Д*******, Л.М******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхийг тус тус дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

         

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС