Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/06

 

                       

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

         Улсын яллагч Э.Ууганзаяа,

         Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар,

          Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 20*******6000000265 дугаартай, 178/2021/0004/Э индекстэй  хэргийг 2020 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ******** регистрийн дугаартай, овогт *******гийн *******

 

         Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

          Шүүгдэгч С.******* нь 2020 оны ******* дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Э.тэй маргалдаж, түүнийг зодсоноос  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн *******–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

           Хохирогч овогт ийн ийн / оны 06 дугаар сарын 0*******-ны өдөр төрсөн, *******5 настай, , бүрэн дунд боловсролтой, хувиараа ажилладаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны ******* дүгээр сарын *******-ний орой 21 цагийн үед манай найз Э. залгаад хүрээд ир гэхээр тэднийд очиход нөхөр *******тай хамт нэлээд согтуу байсан. Би тэднийд очоод юм ярьж сууж байгаад “ одоо найз нь харилаа маргааш өглөө шинжилгээ өгнө” гээд гартал С.******* араас гарч ирээд “ та нар нийлээд суухаараа шөнөжин, өдөржин суудаг биз дээ” гэж хэлээд миний куртканы малгайнаас хойш татаж унагаагаад үснээс татаж чирсэн. Тэгэхээр нь би “ нөхрөө аваачээ хүн аллаа ш дээ” гээд орилоход эхнэр нь гарч ирээд нэг юм хэлсэн чинь намайг тавиад цаашаа эргэхээр нь би зугтаад хашаанд байсан том машины чиргүүлийн араар орж нуугдахад С.******* нөгөө талаас нь ирээд намайг багалзуурдаж дээш харуулж унагаад баруун гараараа нүүр лүү *******-4 удаа цохисон.Тэгтэл миний нүүрнээс цус гараад би чадлаар орилсон чинь намайг тавиад цаашаа эргээд явсан.... гэх мэдүүлэг / хэргийн *******-12-р хуудас/

          Гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны ******* дүгээр сарын *******-ний орой манай нөхөр, найз Э. бид гурав архи ууж байгаад би гэрээс гарч бие засчихаад гэрт ороод байж байтал Э. чанга чанга яриад байхаар гэрээс гартал манай нөхөр С.******* манай найз Э.ийн хоолойг боож байхаар нь салгасан чинь уурлаад “ та хоёрыг ална “  гээд орилохоор нь би айгаад нуугдсан... гэх мэдүүлэг / хэргийн 17-18-р хуудас/

          Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны ******* дүгээр сарын 20-ны өдрийн 882 дугаартай ... Э.ийн биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, духны арьсан доорхи зөөлөн эдэд хаван, зүүн хөмсөг хамрын нуруунд шарх, дух болон хоёр нүдний дээд доод зовхийг хамарсан цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал,баруун хөлийн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Э.ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэжээ. / хэргийн 26-27-р хуудас/

          Шүүгдэгч С.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны ******* дүгээр сарын *******-ний өдөр манай эхнэрийн найз Банзрагч 2 жил архи 2 пиво авчраад гурвуулаа уугаад байж байтал манай эхнэр Э. найз Э.ийг дуудсан.Тэгээд Банзрагч яваад Э. манай эхнэр бид гурав үлдсэн архийг ууж байгаад би тасарсан байсан.Шөнө эрүүлжүүлэхэд хоноод маргааш нь манай эхнэр “ чи өчигдөр Э.ийг зодоод одоо эмнэлэг дээр байна” гэж хэлсэн. Би эрүүлжүүлэхээс гараад эмнэлэг дээр очиход Э.ийн хоёр нүд нь хавдаж хөхөрсөн, зүүн хөмсөг орчимдоо оёдол тавиулж боолгосон байсан...” гэх мэдүүлэг / хэргийн *******4-*******5-р хуудас/ зэрэг баримт болно.

Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч С.******* нь хохирогч Э.ийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч С.******* нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.ийг хамт сууж архи уусангүй гэж уурлан түүнийг зодож  биед нь тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, духны арьсан доорхи зөөлөн эдэд хаван, зүүн хөмсөг хамрын нуруунд шарх, дух болон хоёр нүдний дээд доод зовхийг хамарсан цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал,баруун хөлийн шилбэнд цус хуралт гэх хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгч С.******* согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө хянах чадваргүй үедээ хохирогч Э.ийг заамдаж, боож унаган толгой нүүр хэсэг рүү нь цохисноос бие махбодид нь гэмтэл учирна гэдгийг мэдэх боломжтой, хууль бус үйлдэл гэдгийг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  байдал нь тухайн хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Э.ийн “...намайг эмчлүүлэхэд гарсан зардлыг С.******* тухай бүр гаргаж, намайг өвчтэй байхад байнга эргэж тойрч байсан. Одоо С.*******гаас нэхэмэжлэх зүйл байхгүй, бид нар гэр бүлийн найзууд учраас уулзаж эв зүйгээ олж эвлэрсэн...” гэх мэдүүлгээр /хх-*******-12/ шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзнэ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.******* Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан нь  “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-*******0/, 27 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар  тогтоогдож байна.

Шүүгдэгч С.*******гийн хувийн байдлын талаар гэрч ы өгсөн... найз С.*******тай хамт 2012 оноос хойш Хөшөөтийн уурхайд машин барьсан.Хамт олонч, олон таван зангүй, хүнд тусархаг, хөдөлмөрч, цайлган сэтгэлтэй залуу байгаа юм.гэх мэдүүлэг /хэргийн 19-20-р хуудас/

Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... С.******* нь даруу төлөв зантай,цайлган сэтгэлтэй, хүнд тусархуу хүн. Эцэг эхээс 8-уулаа,айлын том хүүхэд. Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн ангид цэргийн алба хаасан ... гэх мэдүүлэг / хэргийн 21-22-р хуудас/,  С.*******гийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт хэрэгт авагджээ.

Шүүгдэгч С.*******д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдөд төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч С.*******г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д зааснаар найман зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 880.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримт үгүй болохыг тус тус дурдаж байна гэх тайлбар дүгнэлт,

Шүүгдэгч С.******* шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа. Хохирогчид хохирол төлбөр төлсөн, бид эвлэрч учир зүйгээ олсон. Улсын яллагчийн санал болгосон  880 нэгжтэй тэнцэх хэмжээний 880000 төгрөгөөр торгох ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс: Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д зааснаар найман зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 880000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 880000 төгрөгийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******д тайлбарлаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй , хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, *******4.1, *******6.2, *******6.6-*******6.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт *******гийн *******г найман зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 880000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан найман зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 880000  төгрөгийн торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******д  тайлбарласугай.

5.Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч С.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч С.******* хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1, *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ГАНТӨГС