Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00305

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                      

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

хариуцагч-Баянгол дүүрэг, 10-р хороо, Зүүн Наран 4 дүгээр гудамж, 27 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЕА91041904, Хоёр өлзийт овогт Дэлгэрцогтын Сугарсүрэнд холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 10,606,838 төгрөгийг  гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч тус сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн  Т.Мөнхгэрэл, хариуцагч Д.Сугарсүрэн,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов. 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас зээлд 2 361 128 төгрөг,  хүүд 53 126 төгрөг, алдангид 8 184 321 төгрөг, нийт 10 606 838 төгрөгийг  гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч   нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:Д.Сугарсүрэн 2013 оны 06 сард сумын Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулан, 3 жилийн хугацаатай, 3 жилд 0,3 хувийн хүүтэйгээр, Сум хөгжүүлэх сангаас 5 000 000 төгрөгийг  зээлсэн. Зээлдэгч зээлээ төлсөөр ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2015-05-08 өдөр 300 000 төгрөг тушаасан. Түүнээс хойш үүргээ биелүүлээгүй тул түүнээс зээлд 2 361 128 төгрөг, зээлийн хүүд 53 126 төгрөг, 2015-05-07 өдрөөс 2016-12-16 өдрийг хүртэл хугацаанд Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зээлдэгч нартай 0,5 хувиар алданги тооцохоор тогтоосны дагуу алдангид 8 184 321 төгрөг, нийт 10 606 838 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.              

Хариуцагч тайлбартаа: Сум  хөгжүүлэх  сангаас 2013-05-27 өдөр цайны газар ажиллуулахаар 5 000 000 төгрөгийг, сард 0,25 хувь, жилд 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлсэн. Түрээсийн байранд цайны газар ажиллуулж байгаад, байргүй болсны улмаас ажил зогссон. Цайны газар ажиллуулж байх хугацаандаа 2013-06-26 өдрөөс 2014-11-26 өдрийг хүртэл  зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлсэн. Үүнээс хойш 2015-05-08 өдөр 300 000 төгрөг төлсөн. Одоо зээлийн үлдэгдэл 2 200 016 төгрөг, зээлийн хүү 53 126 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Алдангийг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч хариуцагчтай  2013-05-27 өдөр зээлийн гэрээ байгуулан, Сум хөгжүүлэх сангаас 5 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, сард 0,25 хувийн  буюу жилд 3 хувийн хүүтэйгээр, цайны газар ажиллуулах зориулалтаар хариуцагчид зээлдүүлж, зохигч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг  бичгээр байгуулсан байна.

            Хариуцагч зээлийн гэрээний хавсралтаар тохирсон үүргээ 2013-06-26 өдрөөс 2014-11-26 өдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлсэн, үүнээс хойш 2015-05-08 өдөр 300 000 төгрөгийг  төлсөн талаар зохигч маргахгүй байна.

            Зээлийн гэрээний хугацаа 2016-05-27 өдөр дууссан байх бөгөөд нэхэмжлэгч зээлд 2 361 128 төгрөг, зээлийн хүүд 53 126 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.

 Зээл хүү төлөх төлбөрийн хуваариар 2014-11-26 өдрийн байдлаар хариуцагчид  төлбөл зохих зээл, хүү нийт 2 500 016 төгрөгийг  төлөх үүрэг  үлдсэн байх бөгөөд үүнээс 2015-05-08 өдөр төлсөн 300 000 төгрөгийг  2014 оны 12, 2015 оны 01 сард гүйцэтгэх үүрэгт тооцоход хариуцагч  2015-01-27 өдрийн байдлаар  зээл, хүүд 2200 016 төгрөг төлөх  үүрэгтэй  болно.

Энэ үүргийг биелүүлээгүй, 2015-02-25 өдрөөс хугацаа хэтрүүлсэн байна.

            Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зээлдэгч нартай 0,5 хувиар алданги тооцохоор тогтоосон  үндэслэлээр нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний үүргийг биелүүлээгүй хэтрүүлсэн хугацааны  алдангид 8 184 321 төгрөгийг  гаргуулахаар шаардсныг хариуцагч төлөхөөс татгалзсан тайлбар гаргасан болно.

Гэрээнд талууд иргэний эрх, үүрэг үүсгэхээр хүсэл зоригоо харилцан илэрхийлэн зөвшөөрөлцөж, гэрээний  гол нөхцлийг тохиролцож гэрээг байгуулах эрх үүрэгтэй.

Үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн зээлдэгч хариуцлага хүлээхээр гэрээний талууд гэрээнд тохирсон байх боловч Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зээлдэгч нартай 0,5 хувиар алданги тооцохоор тогтоосон тухай тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй, алданги төлөхөөр зохигч  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар  бичгээр тохиролцсон нь тогтоогдохгүй байна.

Харин  зээлийн  гэрээний 2.5-д “...зээлдэгч зээл, хүүг  зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлөөгүй тохиолдолд үлдэгдэл үндсэн хүүгээс гадна сарын 0,5 хувиар торгууль төлөх”-өөр  заасан байна.

Зохигчийн энэ тохиролцоо нь   Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан “үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь   гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй  үүргийн үнийн дүнгийн тодорхой  хувиар  тогтоосон  анз”  байх тул нэхэмжлэгч хариуцагчаас торгуулийг  шаардах эрхтэй  байна.

Торгуулийг сар тутам төлөхөөр зохигч тохирсоны дагуу  2015-02-27 өдрөөс 2016-12-16 өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн 21 сарын хугацаанд гүйцэтгээгүй үүрэг болох 2 200 016 төгрөгөөс сар тутам 11 000 төгрөгөөр  тооцож торгууль гаргуулахаар шаардах эрхтэй  байна.

Гэрээний 2.5-д заасан  ”үндсэн хүү” нь   гэрээний  хугацаанд төлөх зээлийн хүү  тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэгт багтсан  болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд  хариуцагчаас 53172 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгохоор тогтоов.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн   115.2.2 , 116, 118, 132 дугаар зүйлийг удирдлага болгон,