Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/07

 

                            

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч .Гантөгс даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож,

 улсын яллагч З.Алтансолонго,

 шүүгдэгч Л.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулсан  шүүх хуралдаанаар  

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д  зааснаар   яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн дугаартай, 178/2021/0006/Э/ индекстэй хэргийг 2020 оны ******* дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан  хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн,  ******* оны дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, изнесийн ухааны менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, овогт *******гийн *******

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/     

Шүүгдэгч Л.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа эзэмшигч .ийн худалдаалахаар хариуцуулан өгсөн барааны орлогын мөнгөнөөс 2020 оны 05 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын хооронд худалдагчийн тооцооны дэвтэрт бичигдсэн орлогын тоог засварлан өөрчлөх аргаар нийт 6.878.250 төгрөгийг авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  холбогджээ. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

ТООРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хэргийн 28-29-р хуудас/

.ийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга / хэргийн 31-67-р хуудас/

Гэрч .адамцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би зав гарангуут Л.******* бид хоёр Baby -н тооллого хийхэд 1.310.000 орчим төгрөгний зөрүү гарсан. Тэгтэл Л.******* “ . эгчид хэлэлгүй байж байгаарай, би тооцоогоо хараадахъя” гэсэн. Тэгэхээр нь би уг тооцоог компьютер дээрээ шивчихээд Л.*******д тооцооны дэвтрийг өгч явуулсан. Маргааш нь Л.******* над руу утасдаад “ та 3,4 юм буруу бодсон байна” гэхээр нь орой ажлаа тараад очоод харахад орлогын дэвтэр дээр тоо засагдсан байсан.Тэгээд би . эгчид хэлээд 2020 оны 05 сарын 17-ноос хойш орлого бичсэн дэвтэр, . эгчийн орлого бичдэг дэвтэр болон дансны хуулга зэргийг тулгаж үзэхэд 1.310.000 төгрөг оролгүйгээр 5.572.000 төгрөг дутсан. и орлогыг бодохдоо 2-3 удаа бодож байж хариуг нь тавьдаг болохоор надад алдаа гардаггүй... гэх мэдүүлэг / хэргийн 100-101-р хуудас/

Гэрч .ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Л.******* нь 2019 оны 10 дугаар сард манай дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. 2020 оны 05 дугаар сар хүртэл алдаа дутагдалгүй ажиллаж байгаад 2020 оны 10 дугаар сарын бараанаас 1030000 төгрөгний бараа дутаад орлогын дэвтэр болон орлого хүлээлцсэн дэвтрийг шалгахад Л.******* нь орой болгон хүлээлгэж өгдөг байсан орлогын дэвтэр дээр орлого хүлээлгэж тулгаж гарын үсэг зуруулсны дараа тоог нэмэх буюу хасах байдлаар засаж 5572000 төгрөгийг завшсан байдаг. Л.*******  нь манай дэлгүүрт нийт 6918850 төгрөгний хохирол учруулсан...гэх мэдүүлэг / хэргийн 24-25-р хуудас/

Л.*******гийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга / хэргийн 103-1-р хуудас/

Л.*******д хүлээлгэн өгсөн барааны жагсаалт, орлого бичдэг дэвтрийн хуулбар / хэргийн  110-134-р хуудас/

Хохирогч овогт ийн ийн / оны дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Л.******* нь 2019 оны 10 дугаар сард манай ” дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. Тухайн үед нягтлан бодогч .адамцэцэг, бид 4 байж ажлаа хүлээлцэж, тооллого хийж барааг Л.*******д хүлээлгэн өгсөн.Л.******* нь 2020 оны 05 дугаар сараас хойш орлого хүлээлцэх дэвтэр дээр гарын үсэг зуруулсны дараа орлого, зарлагын дүнг зассан байдаг. Анх Л.*******д 115290150 төгрөгний бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгснөөс Л.******* дундаас нь завшсан мөнгийг оруулаад 62132000 төгрөгний орлого тушаагаад нийт 114159850 төгрөгний бараа бүтээгдэхүүн зарсан байх ба тухайн мөнгөнөөс 1130000 төгрөгний бараа дутаасан. ас 2020 оны 10 дугаар сарын -ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 156050 төгрөгийг дутаасан. Л.*******гаас нийт 6.918.000 төгрөгнийг нэхэмжилснээс 2.900.000 төгрөгийг төлсөн үлдсэн  хохирлыг барагдуулж өгнө үү ...гэх мэдүүлэг / хэргийн 1-141-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хэргийн 142-143-р хуудас/

Шүүгдэгч Л.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2019 оны 10 дугаар сарын -ний өдөр “”  дэлгүүрт худалдагчаар ажилд ороод 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа гарсан. Энэ хугацаанд 3-4 удаа тооллого хийсэн. и ажиллаж байх үедээ тооцооны дэвтрийн тоог засаж 5572000 төгрөг дутаасан нь үнэн.Тухайн үед зээл төлөх зорилгоор нягтлан болон даргадаа хэлэлгүй мөнгө авч байсан. и орлого тушаасныхаа дараа орлогын дэвтэр дээр бодит орлогын тоог нэмж бичиж тоог засдаг байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг бүрэн барагдуулна... гэх мэдүүлэг / хэргийн 77-78-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүгдэгч Л.*******  нь 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 10 сарын хооронд Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг ”  дэлгүүрт худалдагчаар ажиллахдаа орлого зарлага бүртгэдэг бүртгэлийн дэвтрийн тоог засаж, 6.918.000  төгрөгийг завшсан хэргийн үйл баримт тогтоогдож байх бөгөөд гэмт хэргийн үйлдэл нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, банкны дансны хуулга, тооцооны дэвтрийн хуулбар, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, 2020 оны ******* дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.******* нь Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн хувцас, барааны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа тооцооны дэвтрийн бичилтийг засварлаж, барааг зарж борлуулсан орлогын мөнгөнөөс авсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1-д заасан... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан... гэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж  үзлээ.

Шүүгдэгч Л.*******гийн  үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 2.900.000 төгрөгний хохирол төлсөн, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.  

Шүүгдэгч Л.******* нь хохирогчийн эд хөрөнгийг хариуцан борлуулах үүрэг хүлээсэн бөгөөд бараа бүтээгдэхүүн зарсан баримтыг засварлаж өөрийн өмчийн нэгэн адил хууль бусаар ашиглаж завшсан үйлдэл нь шунхайн сэдэлттэй, санаатай гэмт хэрэгт тооцогдоно.

Иймд шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч .ийн... Л.******* нь 6.918.000 төгрөгний хохирлоос 2.900.000 төгрөгийг төлсөн, үлдсэн 18000 төгрөгийг 2021 оны 1-2-р сард төлөхөөр тохиролцсон... гэх, шүүгдэгч Л.*******гийн... 2900000 төгрөгний хохирлыг төлсөн үлдсэн хохирлыг удахгүй төлж барагдуулна.. гэх мэдүүлгүүдээр, шүүгдэгч үлдсэн хохирлоо төлж барагдуулахаа  илэрхийлсэн байх тул хэрэгт авагдсан тооцооны баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.*******гаас 3978250 төгрөг гаргуулж хохирогч .т олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй.               

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Л.*******  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 86 дугаар хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.*******гийн хувийн байдлын талаар П.Гантуяагийн гэрчээр өгсөн...Л.******* нь хөдөлмөрч хичээнгүй зантай, хүнд тусархуу,айлын 2 дахь хүүхэд, нөхөр охины хамт амьдардаг...гэх мэдүүлэг / хэргийн 93-94-р хуудас/

Гэрч .аваацэцэгийн мөрдөн шалгах  ажиллагаанд өгсөн... Л.******* нь даруу төлөв зантай, хүнд тусархуу хүн... гэх мэдүүлэг / хэргийн 95-96-р хуудас/, Л.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримт  хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Л.*******г анх удаа гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1.1-т зааснаар  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов. Эрүүгийн хариуцлагагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Л.*******г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Л.*******д сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар  тэнсэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж байна гэх дүгнэлт,тайлбар,

Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.******* өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид 2900000 төгрөгний хохирлыг төлсөн үлдсэн хохирлоо ойрын хугацаанд төлж барагдуулна, анх удаа гэмт хэрэг үйлдсэн.Улсын яллагчийн тэнсэх саналыг  зөвшөөрч байна гэх дүгнэлт, тайлбар гаргав.

 Шүүхээс: Шүүгдэгч Л.*******г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож, улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар,  шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ  хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг  төлсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Л.*******д сарын хугацаагаар хорих ял оногдуулж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан оногдуулсан хорих ялыг сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.  

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2.900.000 төгрөгний хохирол төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  хэвээр үлдээв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,34.2,36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч овогт *******гийн *******г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт *******гийн *******д /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан /найм/ сарын хорих ялыг /найм/ сарын хугацаагаар  тэнссүгэй.

4. Шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.*******гаас 3.978.250 төгрөг гаргуулж хохирогч .т олгосугай.

6.Эрүүгийн дугаартай хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохиролд 2.900.000 төгрөг төлснийг  тус тус дурдсугай.

7. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******0 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.*******г /найм/ сарын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

9. Шүүгдэгч Л.*******д  хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ  авсныг   шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.   

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

           АРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    .ГАНТӨГС