Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2017/00227

 

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2017/00227

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7-р хороо, хувьчгалчид г-11 гудамж, 71 тоотод оршин суух НН73060661 регистрийн дугаартай Цорж овогт Дашдоржийн Урантуяагийн талийгаач нөхөр Равдангийн Цогтгэрэлийн 1987 оны 09 сарын 25-ны өдөр олгосон №321113 тоот хөдөлмөрийн дэвтэр, 1989 оны 07 сарын 02-ны өдрийн №690475 тоот цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ш.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ш.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 

Равдангийн Цогтгэрэл нь 1971 оны 01 сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн. Тус сумандаа 8-р анги төгсөн. ТМС төгсөөд нэгдлийн барилгын бриагдад ажилд орсон. 1989 оноос 1991 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргээс ирээд барилгын бригададаа буцаж орж ажилласан. Р.Цогтгэрэл нь 2017 оны 02 сарын 08-ны өдөр нас барсан ба хүүхдэд нь тэжээгчээ алдсны тэтгэмж тогтоолгох гэтэл Равдангийн Цогтгэрэлийн 1987 оны 09 сарын 25-ны өдөр олгосон №321113 тоот хөдөлмөрийн дэвтэр, 1989 оны 07 сарын 02-ны өдрийн №690475 тоот цэргийн батлах зэрэг дээр Р.Цогтсайхан гэж буруу бичигдсэнээс болоод тогтоолгож чадахгүй байх тул цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч Р.Цогтсайхан биш Р.Цогтгэрэл мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Урантуяа нь өөрийн нөхөр Р.Цогтгэрэлийн 1987 оны 09 сарын 25-ны өдөр олгосон №321113 тоот хөдөлмөрийн дэвтэр, 1989 оны 07 сарын 02-ны өдрийн №690475 тоот цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тус тус тогтоолгохоор хүсэлт гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ... хууль есны ашиг сонирхолоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар ... хүсэлт гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэж зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.

Түүний нөхөр Р.Цогтгэрэл агсаны 1987 оны 09 сарын 25-ны өдөр олгосон №321113 тоот хөдөлмөрийн дэвтэр, 1989 оны 07 сарын 02-ны өдрийн №690475 тоот цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээртогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.  Үүнд:

  1. №0000160085 дугаартай Р.Цогтгэрэлийг 2017 оны 02 сарын 08-ны өдөр нас

барсан болохыг 2017 оны 02 сарын 09-ний өдөр бүртгэж, олгосон гэрчилгээ,

 

  1. 2016 оны 02 сарын 17-ны өдөр олгосон ирэний цахим үнэмлэхийн хуулбар,

 

  1. 1971 оны 02 сарын 08-ны өдөр олгосон №11 дугаартай Равданы Цогтгэрэл нь

1971 оны 01 сарын 28-ний өдөр Бат-Өлзийт гэх газар төрснийг бүртгэсэн төрсний гэрчилгээний хуулбар,

 

  1. Улсын бүртгэлийн төв архивын 2017 оны 02 сарын 13-ны өдрийн

№103/001480 дугаартай төрсөний бүртгэлийн лавлагааны хуулбар,

 

  1. Улсын бүртгэлийн төв архивын 2017 оны 02 сарын 13-ны өдрийн

№103/001481 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар,

 

  1. №34 дугаартай Р.Цогтгэрэл, Д.Урантуяа нарын гэрлэлтийн баталгааны

хуулбар,

 

  1. Батлан хамгаалахын Төв архивын 2017 оны 02 сарын 13-ны өдрийн

№000002175 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

 

  1. 1989 оны 07 сарын 02-ны өдөр Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх

захиргааны хэлтсээс олгосон №690475 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

 

  1. Төв аймгийн архивын тасгийн 2017 оны 03 сарын 09-ний өдрийн 238 дугаартай

1981 оны 12 сарын 15-ний өдрийн хүн амын тооллогын лавлагаа .....Равдангийн Цогтгэрэл 1971 оны 01 сарын 28-ны өдөр төрсөн 11 настай..... гэх бичилт,

 

  1. Гэрч Б.Галсантогтох: Р.Цогтгэрэл нь Төв аймгийн Заамар суманд төрж өссөн

тус нутгийн хүүхэд. Г.Уранчимэг нь түүний эхнэр, Равдангийн Цогтгэрэл 2017 оны 02 сард нас барсан. Эхнэр Г.Уранчимэг нь хүүхдийн тэжэээгчээ алдсны тэтгэмжид хамрагдахын тулд шүүхэд хандсан. Р.Цогтгэрэл нь 2 хүүхэдтэй том охин нь хүнтэй суусан. Бага нь одоо 7-р ангид сурдаг. Р.Цогтгэрэлийн хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах дээр зэрэг бичиг баримт дээр Р.Цогтсайхан гэж бичигдсэн уг бичиг баримтын жинхэнэ эзэмшигч Р.Цогтгэрэл мөн болохыг тогтоолгохын тулд намайг сайн мэдэх хүний хувьд гэрчээр асуулгаж байна. Цогтгэрэлийн аавыг нь Равдан гэх хүн байсан. Ээж нь Ичинхорлоо гэх хүн байдаг, Р.Цогтгэрэл нь эхээс 13 уулаа, одоо 12 нь байдаг. Хамгийн том нь эгч Р.Тунгалаг, ах Р.Даваасүрэн, ах Р.Даваадорж, эгч Р.Туяа, эгч Р.Сарангэрэл, ах Р.Дашдондог, ах Р.Даваажав, тэгээд талийгч Р.Цогтгэрэл, дүү Р.Оюундэлгэр, Р.Оюунжаргал, Р.Урантөгс, Р.Ундраа, Р.Урнаа гээд 13-уулаа Равдангаараа овоглоод л явдаг өнөр бүл эцэг Равдан нь худалдаа бэлтгэлийн ангид Агент байсан. Ер нь Равдангийн Цогтгэрэл л гэж явдаг нь үнэн гэх мэдүүлэг, түүний ажлын үнэмлэх,

 

-гэрч Г.Зоригтбаатар: Равдангийн Цогтгэрэл 2017 оны 02 сард нас барсан. Эхнэр Г.Уранчимэг нь хүүхдийн тэжээгчээ алдсны тэтгэмжид хамрагдахын тулд шүүхэд хандаж байгаа. Талийгаач нөхөр Р.Цогтгэрэлийн хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах дээр Р.Цогтсайхан гэж бичигдээд нэр зөрсөн. Равдангийн Цогтгэрэл гэж явдаг нь үнэн. Равдангийн Цогтгэрэл нь 2 хүүхэдтэй. Бага хүү нь одоо 7-р ангид сурдаг. Цогтгэрэлийн аавыг нь Равдан гэх хүн байсан. Ээж нь Ичинхорлоо гэх хүн байдаг, Р.Цогтгэрэл нь эхээс 13 уулаа, одоо 12 нь байдаг. Төв аймгийн Заамар суманд барилгын чиглэлээр ажиллаж байсан. Хүмүүс Цогтоо гэж дуудаг байсан. Хөдөлмөрийн дэвтэр дээрх зураг нь Р.Цогтгэрэлийн зураг мөн байна. Тэгэхээр Равдангийн Цогтсайхан биш Равдангийн Цогтгэрэл гэдэг нь үнэн гэх мэдүүлэг,

 

-гэрч О.Сосор /НЭ64061504/, Л.Ичинхорлоо /НН40091260/, Р.Сарангэрэл /ХД64031501/ нарын: 1987 оны 09 сарын 25-ны өдөр олгосон №321113 тоот хөдөлмөрийн дэвтэр, 1989 оны 07 сарын 02-ны өдрийн №690475 тоот цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Равдангийн Цогтгэрэл болох нь үнэн гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

 

Талийгаач Р.Цогтгэрэлийн төрсний бүртгэлийн лавлагаа, хүн амын тооллогын лавлагаа, мөн гэрчид хууль сануулж асуусан мэдүүлэг, зэрэг нь 1987 оны 09 сарын 25-ны өдөр олгосон №321113 тоот хөдөлмөрийн дэвтэр, 1989 оны 07 сарын 02-ны өдрийн №690475 тоот цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Равдангийн Цогтгэрэл болохыг нотолсон байх тул ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэв.

 

Иймд дээрх нотлох баримтыг хуульд зааснаар өөрийн дотоод итгэлээр үнэлж хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн 1987 оны 09 сарын 25-ны өдөр олгосон №321113 тоот хөдөлмөрийн дэвтэр, 1989 оны 07 сарын 02-ны өдрийн №690475 тоот цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч Равдангийн Цогтсайхан биш Харчин овогт Равдангийн Цогтгэрэл мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НН71012871 регистрийн дугаартай Харчин овогт Равдангийн Цогтгэрэл нь 1987 оны 09 сарын 25-ны өдөр олгосон №321113 тоот хөдөлмөрийн дэвтэр,

1989 оны 07 сарын 02-ны өдрийн №690475 тоот цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймагдахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Л.ОЮУНЦЭЦЭГ