| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00215/И |
| Дугаар | 00304 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 00304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол, 101 дүгээр байрны 162 тоотод оршин суух, эрэгтэй, РД-РЮ90072571, утас 99169512, Алаг адуу овогт Лхагвасүрэнгийн Идэрзаяа-н нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих Д.Отгонтуяаг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Идэрзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаар оролцвол зохих Д.Отгонтуяаг эрэн сурвалжлуулахаар хүссэн хүсэлтийг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа:Доосүрэнгийн Отгонтуяад би нэг жилийн өмнө 2 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэтэл мөнгөө бүрэн төлөөгүй, надтай холбоо барихгүй 6,7 сар болж байна.
Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Д.Отгонтуяаг Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монос 1-28 тоот хаягт оршин суухаа больсон байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон.Иймд түүнийг эрэн сурвалжилж өгнө үү? түүний утас 96695359 гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл тайлбар, хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-12-16 өдрийн 101/ШЗ2016/33624 захирамж, итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагчаар оролцвол зохих Д.Отгонтуяагаас зээлийн гэрээний үүргийг шаардахаар Баянзүрх дүүргийн шүүхэд хандаж, түүний оршин суух Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монос1 дүгээр гудамж, 28 тоот хаягийн харьяаллаар нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагч Д.Отгонтуяа дээрх хаягт оршин суугаагүй болохыг тогтоож, шүүгчийн 2016-12-16 өдрийн 101/ШЗ2016/33624 захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Нэхэмжлэгч хариуцагчаар оролцвол зохих Д.Отгонтуяагийн хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүйгээс түүнээс гэрээний үүргийг шаардах боломжгүй болсон байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Хиад Бошигт овогт Доосүрэнгийн Отгонтуяа/РД-ТВ74081067/-г эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,