| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0206/Э/ |
| Дугаар | 2021/ШЦТ/13 |
| Огноо | 2021-01-05 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүгч Ө.Бахытбек Б.Гантөгс нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч Ц.Довдонбазар шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч , , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******, түүний өмгөөлөгч , шинжээч эмч , гэрч /цахимаар/, Ц., , , М., нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлттэй, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ы *******т холбогдох эрүүгийн дугаартай, 178/2020/0206/Э/ индекстэй хэргийг 2020 оны 11 сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,Ховд аймгийн ******* суманд оны 05 сарын 11- ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, ард урианхай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, хувиараа мал малладаг, аминдаа 350 толгой мал, гэр-1 , мотоцикль нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлогоо тодорхойлох боломжгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* дугаарын регистртэй, ******* овогт ы *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэр гэх газарт 2019 оны 12 сарын 28-ны өдөр Ц.*******гийн гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаар маргалдаж улмаар түүнийг хутгалж алсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн газар үзлэг хийсэн... Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн “Хар *******” гэх нэртэй газар байх ба Ц.*******гийн бариа гэрт болсон байв. Уг гэрийг “Г” үсгээр тэмдэглэж, гэрт орж, Ц.*******гийн унасан гэх газрыг “В” үсгээр тэмдэглэж, амь хохирогч Ц.*******гийн хутгалуулсан гэх газрыг “А” үсгээр тэмдэглэв. Хутга байсан гэх газрыг 1-ийн тоогоор тэмдэглэж, үзлэгийг цагийн зүүний дагуу гэр дотор явуулахад үүдэн хэсэг буюу гэрийн баруун талд ногоон өнгийн Их хурд нэртэй ногоон өнгийн мотоцикль, хойд дугуйгүй, доод талд нь 40-ийн сав эвсэн байдалтай түүний дээд талд хувцас хийдэг цоохор өнгийн рузилка байх бөгөөд түүний урд талаар амь хохирогч Ц.*******г хэвтүүлсэн. Дээгүүр нь ягаан өнгийн цэцгэн хээтэй хөнжил нөмөрсөн байсныг авч үзэхэд доогуураа хоёр талаараа үстэй хар өнгийн гутал өмссөн, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон,өмдний цахилгаан нь буусан, цэнхэр цайвар өнгийн тэлээтэй, тэлээ нь мөн цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, дээгүүрээ ногоон өнгийн куртик өмссөн, дотор талдаа ноосон цамц өмссөн, уг цамц мөн цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, түүний дотор талд хар цоохор өнгийн пудволк өмссөн, уг подволк дээшээгээ сөхөгдсөн. Амь хохирогчийн гэдсэн хэсэгт ил гарсан хэсгээрээ цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон. Уг пудволк цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон. Уг подволкийг сөхөж үзэхэд зүүн талын мээмний суганы чиглэлтэй хутгалуулсан ором буюу зүсэгдсэн шарх байх бөгөөд хэмжиж үзэхэд 2,9х1см байв. Уг шархийг амь хохирогчийн зүүн мөөмний товч хэсгээс хэмжиж үзэхэд 3.5 см байх бөгөөд амь хохирогчийн ам нээлттэй, шүд цус болсон, цус мэт хүрэн өнгийн зүйл гарсан, бүх хэсэгтээ цус мэт хүрэн өнгийн зүйл болсон, зүүн баруун гар цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, толгой хэсэгт хар хөх өнгийн зүйл дэрлүүлсэн. Үзлэгийг цааш нь үргэлжлүүлэхэд амь хохирогчийн толгойн дээд хэсэгт хөнжил гудас өрж тавьсан, хоймор хэсэг аккумлятор зурагт тавьсан,түүний урд талаар Dllis нэртэй тамхи унасан, гэрийн зүүн талд байсан тавиур дээр байсан 1-ийн тоогоор тэмдэглэсэн 3 хадаастай модон бор иштэй, ажлын хэсгийн урт 15,3 см, / zeptel / нэртэй шар цоохор иштэй, 2 хадаастай ажлын хэсгийн урт 16,9 см урттай, хар саарал иштэй, хутганы бариул хэсгийг скочоор ороосон. Ажлын хэсгийн урт 15,3 см уг 3 ширхэг хутга, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг эд мөрийн баримтаар хураан авав .... гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх-ийн 02-08 дугаар тал /
Хувцсанд үзлэг хийсэн тухай...Гадуур өмсөж байсан цэнхэр өнгийн жинсэн өмд цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, саарал өнгийн арын хэсэгтэй арслангийн зурагтай тэлээ цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, хоёр талаараа цоохор хар өнгийн дотоож, ногоон өнгийн 52 размерийг куртик, урд хэсэгтээ цахилгаантай, 4 кармаатай, зүүн талын мөр суга хэсгээрээ урагдсан, зүүн талын цахилгаантай карманы доод хэсэгт 3,2 см урагдалт зүсэгдэлттэй, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, цамцны зүүн талын суганаас 9 см зайд зүсэгдсэн, 3 см урагдалттай цамц байв. Урд хэсгээрээ алхан хээтэй цахилгаантай, шаргал өнгийн оруулгатай, ноосон цамц зүүн баруун доод хэсгээрээ цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, зүүн талын алхан хээний доод хэсэгт 2,5 см зүсэгдсэн цамц байх бөгөөд цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Цоохор өнгийн подволк доод хэсгээрээ цус мэт зүйлээр бохирлогдсон, зүүн суганы доод хэсэгт 3.3 см зүсэгдсэн оромтой байв. Үзлэгээр ногоон өнгийн куртик, бор өнгийн цамц, шаргал оруулгатай алхан хээтэй цамц, цоохор өнгийн подволк зэргийг хураан авч үлдсэн хувцасыг ар гэрт нь хүлээлгэн өгөв...гэх тэмдэглэл , гэрэл зураг / 1-р хх-ийн 10-14 дүгээр хуудас/
Хүний биед үзлэг хийсэн тухай...Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн “” гэх нэртэй газар болсон хэрэгт иргэн Б.*******ын биед үзлэг хийв. Уг үзлэгт шинжээчээр Б.Мөнхбаатарыг оролцуулан үзлэг хийхэд Б.*******ын зүүн хацар , зүүн завьж нь хавдартай, баруун гарын 1 дүгээр хурууны 2, 3 дугаар үений гадаргууг хамарсан зулгаралтууд, зүүн завжны дотор хэсэгт цус хуралт үүссэн байв...гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх-ийн 15-16 дугаар хуудас/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай...Хэргийн газраас хураан авсан 3 ширхэг хутгыг 1,2,3 гэж дугаарлан гэрч М.аар хэрэг гарах үед Б.*******ын барьж байсан хутга аль бэ гэж заалгахад 2 дугаартай хутгыг зааж байв. Гэрч М.ыг өрөөнөөс гаргаж дахин хутгануудын байрлалыг сольж 1.2.3 гэж дугаарлан дахин Б.*******ын барьж байсан хутга аль нь бэ гэхэд 3 гэсэн дугаартай хутгыг зааж байв...гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх-ийн 17-18 дугаар хуудас/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай...Хэргийн газраас хураан авсан 3 ширхэг хутгыг 1,2,3 гэж дугаарлан гэрч ээс хэрэг гарах үед Б.*******ын барьж байсан хутга аль бэ гэж заалгахад 1 дугаартай хутгыг зааж байв. Гэрч ийг өрөөнөөс гаргаж хутгануудын байрлалыг сольж 1.2.3 гэж дугаарлан гэрч ийг дахин оруулж ирж, Б.*******ын хэрэг гарах үед барьж байсан хутга аль нь бэ гэхэд 2 гэсэн дугаартай хутгыг зааж байв .... гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх-ийн 19-20 дугаар хуудас/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай... Хэргийн газраас хураан авсан 3 ширхэг хутгыг 1,2,3 гэж дугаарлан гэрч өөр хэрэг гарах үед Б.*******ын барьж байсан хутга аль бэ гэж заалгахад 3 гэсэн дугаартай хутгыг зааж байв. Гэрч ийг өрөөнөөс гаргаж хутгануудын байрлалыг сольж 1.2.3 гэж дугаарлан гэрч ийг өрөөнд оруулж ирж, Б.*******ын хэрэг гарах үед барьж байсан хутга аль нь бэ гэж заалгахад 1 гэсэн дугаартай хутгыг зааж байв ...гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх-ийн 21- 22 дугаар хуудас /
Эд зүйлд үзлэг хийсэн... хэргийн газраас хураан авсан бор иштэй модон бариултай, бариул дээрээ гурван хадаастай ажлын хэсэг дээрээ “Zeptel” гэсэн бичигтэй байлаа...гэх тэмдэглэл/ 1-р хх-ийн 23 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч / Ховд аймгийн Жаргалант сумын багийн тоотод оршин суух, онд төрсөн, 57 настай, эрэгтэй, ард урианхай, бүрэн бус дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, эрхэлсэн ажилгүй / амь хохирогч Ц.******* нь 43 настай, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал маллаж байсан/ дугаарын регистртэй/ овогт ийн *******ийн өгсөн... Манай эхнэр ийн утас руу залгаж манай дүү Ц.*******г хутгалуулсан талаар хэлсэн. Би хэн хэлснийг асууж, Ж.аас асуухад...“Хүнд хутгалуулсан хүнд байна. Наашаа яаралтай ирэх шаардлагатай байна” гэхээр нь машинаа аваад хүү Т.ийн хамт ******* сум явсан. Сумын төв ороод эмнэлэг дээр очиход “” явсан дуудлага ирээгүй байна гэсэн. Би дүү ын том машиныг аваад хүү Т.ийн хамт талийгаачийн хөдөө гэр лүү явж байтал “Баасан хөндий” гэдэг газарт эмнэлэгийн машин миний урдаас ирж явахдаа таарсан. Эмнэлэгийн машинаас гэдэг эмч бууж ирэхээр нь юу болсон талаар асуухад “ дүү чинь нас барсан байна “ гэж хэлсэн. Би хэрэг гарсан газарт очих гэхэд “та очих хэрэггүй цагдаа нар хамгаалалтад авсан байна” гэхээр нь буцсан.
Б.******* анх хэрэг үйлдсэн буруугаа хүлээж байсан. Гэтэл сүүлдээ хүлээхгүй байна. Тэнд байсан дөрвөн хүн дөрвүүлээ л манай дүүгийн амь настай холбоотой. Миний хувьд нэг тамхинаас болоод хүний амь насыг хохироохгүй байх гэж бодож байгаа. Дуудлага дуудахад маш хойрго хандсан. гэдэг хүн л талийгаачийн ар гэрт мэдэгдсэн. Тэнд байсан хүмүүс ямар ч арга хэмжээ аваагүй, дуудлага дуудах оролдлого хийгээгүй. Эмнэлэг очиход тариа орж байсан гэдэг. Хэргийн газар дөрвөн хутга байсан. Гэтэл гурван хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан. Талийгаачийн нүүрэнд үүссэн гэмтлийг хэрхэн үүсгэсэн нь тодорхойгүй байгаа. Хохиролд нийт 6358950 төгрөгийг нэхэмжилж байгаа. Маш их гомдолтой байна. Шүүгдэгч Б.*******т 15 жилийн хорих ялыг өгүүлэх саналтай байна...гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч ын өгсөн...Хохирогчийн цогцост цээжний зүүн хэсгээс цээжний хөндийрүү нэвтэрч зүрхний зүүн ховдил нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт, доод уруулын баруун хэсэгт шарх, духны дунд хэсэгт зулгаралт, доод уруулын дунд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдсон. Ц.*******гийн цогцост учирсан гэмтэл нь гадны хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
Хохирогч Ц.*******гийн гар болон уруулд үүссэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлийн зэргийг хамгийн хүндээр нь гаргасан. Хохирогч нь цээжний хөндийн зүүн хэсгээс цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний зүүн ховдол нэвтэлсэн шархны улмаас дотуур цус алдаж нас барсан. Хохирогчийн амь насыг аврах боломжгүй. Хохирогч нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан. Хохирогчийн биед учирсан шарх нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ ... гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Ц.гийн гэрчээр өгсөн...Би 2019 оны 12 сарын 28- ны өдөр Эрүүл мэндийн төвийн ээлжийн эмчээр ажиллаж байсан. Гэтэл 12 цаг 07 минутын үед манай сумын их эмч Ариунжаргал над руу залгаад “ гэх газраас хутгалуулсан гэх хүний дуудлага ирсэн яаралтай яваарай” гэсэн. Дуудлага хүлээн аваад машиндаа шатахуун хийгээд гарах гээд 20 минут болсон байх. Тэгээд эмчийн хамт “” гэх газар луу дуудлаганд явсан. Замдаа 30-40 минут явсан байх. Бид нарыг очиход гэрийн үүдэн хэсэгт юмаар хучсан хүн хэвтэж байсан. Үзлэг хийхэд захын судсанд мэдрэгдэхгүй, зүрх чагнахад зүрх зогссон байсан. Эхнэр нь бидний хамт очсон ба тариа хийгээд өгөөч гээд байхаар нь булчинд алдирналин, судсанд витамин С гэх тариаг хийсэн. Тухайн хүний цээжийг сөхөж үзэхэд зүүн талын хөхний орчим зүсэгдсэн шарх байсан. Хувцас нь норсон цусаар будагдсан байдалтай байсан. Тухайн гэрт байсан хүмүүс Б.******* хутга бариад зогсож байсан яаж хутгалсныг хараагүй гэж байсан. Урууланд шарх байсан. Хувцас нь цусандаа норсон байсан...гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.ын өгсөн...Манай нөхөр Б.******* бид хоёр 2019 оны 12 сарын 27- ны өдөр сумын төв орж ирсэн. Сумын төвд уяачдын шинэ жилд ороод хөдөө явах гээд явж байтал талийгаач Ц.*******гийн эхнэр У.Оюунчимэг явж байхаар нь “танай хөдөө байдаг гэр лүү хэзээ явах гэж байна” гэж асуухад “өглөө юмуу одоо ингээд явах гэж байна” гэж хэлсэн. ийн утсыг аваад ярисан чинь Ц.*******гийн суман дээр байгаа гэрт байна гэхээр нь тэдний гэр лүү явсан. Замд У.Оюунчимэг явж байхаар нь аваад явсан. Тэднийд эхнэр Оюунхүү, эхнэр нар байсан. У.Оюунчимэг манай хөдөө гэрт хөнжил гудас байхгүй гээд , нарт хөнжил өгсөн. Манай хүүхэд болон ийн эхнэр бид гурав ийн машинд суугаад, Б.*******, Шонхоо /Мөнх-Эрдэнэ/ нар мотоцикльтойгоо дагаад явсан. Замд Шонхоогийн мотоциклийн бензин дууссан байхаар нь манай нөхөр Б.*******ын мотоциклиос бензин хийж өгөөд Шонхоогийн авч явсан пивоноос уугаад цаашаа явсан. Тэгээд талийгаач Ц.*******гийн гэрт очсон. Талийгаач унтаж байгаад бид нарыг орохоор боссон. Б.******* гал түлээд, , эхнэрийн хамт талийгаачийн унтаж байсан хөнжил рүү ороод. Би сумаас авчирсан хөнжил нөмрөөд хүүхдийнхээ хамт унтсан. Унтаж байгаад сэрээд ирсэн чинь талийгаач Ц.******* манай нөхөр Б.******* хоёр нэлээд согтсон байсан. Шонхоо /Мөнх-Эрдэнэ/, хоёр гайгүй байсан. Талийгаач ийг малаа гарга гээд татаж байсан. ийг бууз жигнээд орхи гээд бууз жигнээд тэд нар буузаа идсэн. Би хүүхэд халуураад байна харья гэхэд талийгаач та нар манай базад туслаад яв гээд явуулахгүй байсан. д өөрийн гадуур өмсөж байсан өмдөө тайлаад өгч байсан. Тэгээд малаа алахаар болоод малаа барисан. Ус байхгүй байсан тул би цасанд явж цас авчираад хайлуулсан. Талийгаач миний хажуугаар ирээд өөрийнхөө галд арц өргөсөн. Хамаагүй хүн гал түлж болохгүй юм биш биз гэхэд хамаагүй гэсэн. Тэгээд мал гаргаад гэдэс арчаад байж байхад ах ирээд гол руу нүүгээд Ж.ы мал тууж явна гэсэн. Манай ах тамхигүй болчихлоо гэхэд манай ахад тамхи өгсөн. Тэгтэл хамгийн сүүлийн мал гаргах гэж байтал алдуурч яваад дахин малаа ээрч байгаад барьж аваад хонио бэлчээрт гаргасан. барьж авсан малаа гадна өрцөлж байсан. Б.******* гэрт нэг ямаа өвчөөд дуусаж байсан. Талийгаач энд байсан тамхи яав, өглөө ахад тамхи өгөхөд байсан гээд тамхиа хайж байсан. эхнэрийн хамт тамхи хайлцаж байсан. Тэгтэл Б.******* баруун гартаа хутга барьсан байдалтай тамхийг нь хайгаад тамхийг нь олоод “ би юу гэж тамхийг чинь авдаг юм “ гэж хэлээд тамхийг нь талийгаач руу шидээд бөгс рүү нь нэг өшиглөж өнгөрөөд алж байсан мал дээрээ очоод гэдсийг нь гаргах гэж байтал талийгаач Б.******* луу буцаад дайртал хажуу талаас нь хутгатай байна ш дээ гэж хэлээд зүүн талаас нь татсан чинь куртик нь урагдаад Б.******* дээр очоод барилцаж аваад тэр хоёр гэрийн зүүн талд очтол талийгаачийн биенээс доош цус дусаж байхаар нь “одоо яана” гэтэл хажууд нь очоод тэгтэл талийгаач газар унаад амнаас цус гарсан байдалтай байсан чинь , хоёр Б.******* луу “ чи хүн алаад хаячихлаа ш дээ “ гээд орилхоор нь босоод “яав юу болов” гээд очтол Б.******* талийгаачийн цээжин хэсгийн араас өргөтөл , хоёр хөдөлгөж болохгүй гээд оролдуулаагүй. талийгаачийн цамцыг дээш сөхөж үзэхэд зүүн талын хөхний доохон талд зүсэгдсэн оромтой, цамцнууд нь цус болсон байсан. Тэгээд бид нар эмч дуудахаар гараад урагшаа явтал машин дуугарсан. бид хоёр гүйж очсон чинь ах байхаар нь “Б.******* Ц.*******г хутгалчихлаа та аваад яваач” гэхэд “би очиж үзье” гээд дагаж очоод талийгаачийн гэрт орж үзээд ухаан алдсан юм шиг байна би дуудлага өгье гээд явсан. Тэгээд бид нар ах дуудлага өгчихнө гэж ярилцаад гэрт байсан ямааны гэдсийг гаргаад би гүзээтэй баас асгах гэж байхдаа хаяанд “Соёрхол” архины шил байхаар нь энэ архины шил байна гэхэд аваачиж хая гэж хэлсэн. Би архины шилийг хаяад гүзээтэй баасаа асгаад ирэхэд манай нөхөр алга болсон байсан. Би гэрт ороод Б.******* алга байна гэж , нарт хэлэхэд одоо яана гээд гараад урагшаа гүйсэн чинь хот дагасан хадны орой дээр хар юм байхаар нь харсан чинь Б.******* мөн байсан. Би гэрийн хойд талаар хад дагаж гүйгээд нөгөө хоёр манай хүүхдийн хамт хадны урд талаар яваад би эхлээд очиход Б.******* өөрийнхөө мотоциклийн уяагаар өөрийгөө хаднаас боомилсон байхаар нь хашгираад “амьд юм уу” гээд уйлсан. ирээд яаж байгаа юм гээд Б.*******ын уяаг хаднаас салгаж авсан. Б.******* сонин дуугараад дээшээ харж хэвтэж байгаад хөдөлсөн. Тэгэхээр нь доошоо харуулсан чинь цустай юмаар бөөлжөөд ухаан ороод босоод ирсэн. Тэгээд гэртээ ороод эмч ирнэ гээд цус, малын цус хутга зэргийг арчаад байж байтал сумын эмч, цагдаа талийгаачийн эхнэр ирсэн. Эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн. Би мөрдөн байцаагчид анх мэдүүлэг өгөхдөө үнэ зөв мэдүүлэг өгсөн. нь манай нөхөр ийг гадна байсан гэж хэл гэхээр нь нэг удаагийн мэдүүлэгтээ ийг гадна байсан талаар мэдүүлсэн. Хутганы хувьд манай махан дотор нэг хутга байсан гэж хэлж байсан. Цагдаагийн байгууллагад таниулсан хутга нь минийхээр бол арай том хутга байсан. Б.*******ын барьж байсан хутга нь арай жижиг боловч модон иштэй хутга байсан. Б.******* тамхи хайж байхдаа гартаа хутгатай байсан. Нэг мэдэхэд талийгаачийн доороос сар сар хийгээд борооны дусал шиг цус дусалж байсан. Хутга хөл доор унасан байсан. миний дээд талд зүүн талд байсан. Бид нарыг цагдаа авчираад нүүрэлдүүлж мэдүүлэг авна гээд ийг гавалсан байгаад ярилцаж байгаад мэдүүлгийн зөрүү арилаа л гэсэн. Миний хувьд ийг гэрийн гадна байсан гэж нэг удаа мэдүүлснээс бусад мэдүүлгийг үнэн зөв өгсөн. Би яг хэн хутгалсныг хараагүй. Эрдэнэчимэг, нар Б.*******ыг “чи хүн алчихлаа ш дээ” гэж хэлэхээр нь Б.******* хутгалсан байна гэж бодсон. Б.******* бид хоёр хамт амьдраад 7 жил болж байна. Бид нэг хүүхэдтэй, гэр бүлийн баталгаа байхгүй. Б.*******ын хувьд архи уудаг тогтворгүй зантай, архи уухаараа би чамаас сална л гэдэг байсан. Манайх 300 толгой малтай байсан 100 орчим мал зарагдсан...гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Мөнх- Эрдэнийн /цахимаар/ өгсөн... Би 2019 оны 12 сарын 27-ны өдөр хөдөө гэртээ байж байгаад Б.******* ах түүний эхнэр хүүхдийн хамт сумын төв орж уяачдын шинэ жилд орсон. Шинэ жил дээр байхад Б.******* ах намайг дуудаад “мөнгө байна уу” гэхээр нь манай найз охин М. эгчийн данс руу 20000 төгрөг хийсэн гэхэд надад пиво аваад өгчих гэхээр нь доошоо очоод болъё гэж хэлсэн. Би өөрийн Бамбууш ахынд очоод хувцасаа солиод Өсөхбаяр ахынд очоод М. эгчийн хүүхдийн хувцасыг өмсүүлээд байтал Б.******* ах мотоцикльтойгоо ирээд явах гэж байна та хоёр тэдний машинтай явчих гэсэн. Би М. эгчээс бэлэн 20000 төгрөг аваад 2 тамхи авсан. Тэгээд Ц.******* ахын гэрт ирсэн. У.Оюунчимэг эгч хөдөө гэрт хөнжил байхгүй гээд , хоёрт хөнжил өгч байсан. Тэгээд ахын машинд М. эгч хүүхэдтэйгээ суугаад Б.******* ах бид мотоциклио унаад явсан. Замдаа Шинэцэцэг гэдэг эгчийн дэлгүүрээс 2 ширхэг 2,5 литрийн боргио пиво аваад явсан. Замдаа явж байтал миний мотоциклийн бензин дуусаад надад мотоциклиосоо бензин хийж өгөөд нэг пивийг задлаад ахад өгсөн чинь уучихаад Б.******* ахад өгсөн. Б.******* ах уучихаад надад өгөөд би таглаад пивоо өвөртөлөөд цаашаа яваад Ц.******* ахын гэрт очсон. Тэгээд эгч гал түлээд Б.******* ах нөгөөдөхөө гаргаад ир гэхээр нь пивийг гаргаж өгөөд Б.******* ах Ц.******* ахад өгөөд тэр гурав нөгөө пивийг ууж дуусгасан. Намайг мал харчихаад хүрээд ир гэхээр нь би явж малыг нь харж ирсэн. Нөгөө гурав дахин миний өвөрт байсан нэг пивийг уугаад талд нь оруулчихаад Ц.******* ах одоо нэг хатуу юм ууя гэхэд ах гаднаас 0,5 литрийн “Соёрхол” архи оруулж ирсэн. Би хийж өгөөд тэр гурав ууж байгаад ах хойшоо эргээд унтсан. Ц.*******, Б.******* ах хоёр үлдсэн архиа уугаад дуулж байгаад талийгаач Ц.******* ах галд дээр бууз тавьчихаад эгчийг “минут хараад гаргаарай” гэж хэлсэн. Тэгээд ахыг бос гээд босгоод бууз өгөөд байж байтал үүр цайгаад гадна гараад малаа бариад 4 малын амийг нь гаргаад, 2 малыг нь барьж уячихаад гэрийн зүүн талын малаа өвчиж байтал Ж. ах Ц.******* ахтай уулзаад явж байсан. Миний мотоцикль бензингүй болсон байсан тул М. эгч ахад бензиний мөнгө өгөөд машинаас нь Ц.******* ах миний мотоцикльд бензин хийж өгсөн. Би малаа өвчиж дуусгаад гэрт орж дээлээ өмсөөд малдаа явах гэж байхад ах ирээд “ ах нь нүүж явна “ гэж хэлээд сууж байсан. Түүнээс хойшхи зүйлийг мэдэхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Б.******* ах явна гээд талийгаач базын мал гаргаж өгөөд яв гээд явуулахгүй байсан. Б.******* ахын хувьд согтолт нь гайгүй байсан. ах эрүүл байсан. Ц.******* ах согтсон байсан...гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт ийн гэрчээр өгсөн... 2019 оны 12 сарын 27-ны орой 20 цагийн үед Ховд аймгаас ирээд ******* сумын төвд уяачдын шинэ жил болж байхаар оролцоод Ц.Мөнхансангийн малын гэр лүү явах гээд сумын төвд байдаг гэрт нь очсон. Тэдний гэрт байхад Б.******* ирээд “манай эхнэр хүүхдийг суулгаад яваач” гэсэн. Б.*******ын эхнэр хүүхдийг аваад Ц.*******гийн малын гэрт шөнө 04 цагийн үед ирсэн. Талийгаач Ц.******* босоод гал түлээд аймгаас авчирсан пивоо аваад ир гэхээр нь 2 литрийн пиво гаргаж ирээд задлаад нэг нэг амсчихаад би унтсан. Намайг унтаж байхад талийгаач дуудаад бууз ид гэхээр нь идээд дахин буцаад унтсан. Дахин малаа гаргая гээд татаад байхаар нь “ би малаа ачаад явах “ гэж байна гэсэн. Тэгтэл бос малаа гаргаад яв гээд байхаар нь гараад 6 тооны мал барьж аваад 4 малаа янзалчихаад үлдсэн хоёр малын ямааг нь Б.******* гэрт оруулаад янзалж байсан. Би үлдсэн хонио гэрийн гадна амийг нь гарчихаад гэрт орсон. Гэрт ороход талийгаач тамхиа хайж байсан.. Б.******* тамхи чинь энэ байна ш дээ гээд талийгаач руу шидээд бөгс рүү нэг удаа өшиглөчихөөд гаргаж байсан малынхаа гэдэс гаргах гэтэл талийгаач Б.******* луу дайрах үед куртикнээс нь таттал куртик нь урагдаад гараас нь алдуураад Б.******* дээр очоод нэг шанаадаад талийгаач газар унах хооронд би явж очоод үзтэл талийгаачийн зүүн талаас цус гарч байсан. М. “цус гарч байна” гээд орилж байсан. Би талийгаачийн цамцыг сөхөж үзэхэд хөхний доохон талд зүсэгдсэн байсан. Манай эхнэр намайг сүлжээнд гар дуудлага өг гэхээр нь урагшаа уул руу гүйсэн. Тэгтэл 469 машин ирэхээр нь гүйж ирсэн. Ж. ах дуудлага өгөхөөр болсон. Тэгтэл Б.******* алга болсон байсан. М. бид хоёр гэрийн орйлцоо хайгаад явж байтал манай эхнэр хадан дээр харагдаж байгаа талаар хашгирч зааж өгөөд яваад очиход Б.******* өөрийнхөө мотоциклийн татлагаар хоолойгоо боосон байдалтай хэвтэж байсан. Тэгээд очоод татсан чинь ухаан алдсан гар хөл нь хөдөлгөөнгүй боомилсон байдалтай байхаар нь уяаг нь тайлаад султгаад байж байтал гэнэт цэртэй цус гараад ханиалгаад ухаан орж ирсэн. Тэгээд буцаагаад дагуулаад гэртээ ирээд байж байтал эмнэлэгийн машин ирсэн. Би гэрийн гадна малын амь гаргасан хутгаа гадна орхисон байсан. Б.******* нь бусад хутганаас арай томхон бор иштэй хутгаар мал гаргаж байсан. Цагдаагийн байгуулага дээр хутга таниулсан. Манай эхнэр гэрийн гадна байсан гэж мэдүүлэг өг гэхэд нь гэрийн гаднаас орж ирсэн гэж мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Би гэр дотор орж ирсэн, тамхиа хайж байхад гэрийн зүүн тал хавиар тамхийг нь хайж байсан. Бусад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Талийгаачийн биед урьд нь ямар нэгэн шарх байгаагүй. Талийгаачийн амийг Б.******* хохироосон. Энэ хоёр тамхинаас болж маргасан. Өөр ямар нэгэн маргаан болоогүй. Талийгаач бид хоёр тухайн үед маргасан асуудал байхгүй. М. “Б.*******ыг хутгалчихлаа” гээд бархирч байсан. Эмнэлэгийг эмч ирээд үзсэний дараа талийгаачийг нас барсан гэдгийг мэдсэн. Талийгаач бид хоёр эгч дүү хоёрыг авсан нэг айлын базууд. Тэр өглөө талийгаач надад гадуур өмссөн өмдөө тайлж өгөөд би түүнийг нь өмсөөд малаа гаргаж байсан. Гэрийн гадна 4 мал гаргаад гэр дээр махаа тавиад сэврээж байсан. Сүүлийн үлдсэн хоёр малаа гаргах үед л тийм асуудал болсон...гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт ийн гэрчээр өгсөн...Хоёр хоёулаа байсаар байгаад нэгнийгээ хамгаалж чадсангүй гэж ээж дүү хоёроосоо айгаад л нөхөр ийг гэрийн гадна байсан гэж мэдүүлэг өгснөөс бусад мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мөрдөн байцаалтад хэрэг гарах үед ийг гэрийн гадна байсан гэж зөрүүтэй мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрсөн.
Манай гэр Ховд аймагт байдаг бөгөөд манай мал ******* сумын ******* ******* багт талийгаачийнд байсан. 2019 оны 12 сарын 27-ны орой ******* суманд уяачдын шинэ жил болж байхаар нь тэнд ороод шөнө 02 цагт дүү Ц.*******гийн сумын төвд байдаг гэрт байж байхад Б.******* эхнэр хүүхдээ манай машинд дайх гэж ирээд тэд нарыг аваад Б.******* өөрийн мотоцикльтой бид нарыг дагаад гэх газар байх талийгаачийн гэрт 2019 оны 12 сарын 27 ноос 28-нд шилжих шөнө 04 цагийн үед очсон. Манай нөхөр, Б.*******ын эхнэр М. бид гурав унтаж. Ц.*******, Б.******* нар пивоо уугаад юм яриад сууж байсан. Өглөө 07 цагийн үед манай дүү намайг “бууз жигнээд өг” гээд дуудахаар нь би бууз жигнээд тэрнийгээ идэж дуусгаад 08 цаг болж байхад гаргах малаа барьж аваад 4 малыг амийг гаргаад хоёрыг нь барьж уяад 4 малаа янзалж дуусчихаад үлдсэн хоёр малыг амийг гаргаад Б.******* нэг ямааг гэрт оруулаад өвчөөд дуусаж байсан. Талийгаач миний тамхи алга боллоо чи авсан гээд Б.*******тай маргалдсан. Би тамхийг нь олж өгөх гээд хойморт байсан олон уут савыг уудалж байтал Б.******* мал гаргаж байсан хутгатайгаа босож ирээд тамхийг нь хайж гэрийн унь хөшигний цаагуур хайж байгаад гэрийн баруун талын ханын толгой хэсгээс олж гаргаж ирээд талийгаачийн толгой хэсэг рүү хайрцагтай тамхиар цохиж, бөгс рүү нь өшиглөөд тамхийг хоймор хэсэг рүү шидчихээд гаргаж байсан мал руугаа очоод зогсох хооронд талийгаач уурлаад босож ирэхээр нь” би гартаа хутгатай байна хэрэггүй” гээд талийгаачийн өмсөж байсан куртикний зүүн талаас нь татсан чинь куртик нь оёдолоороо урагдаад намайг байж бай гэж түлхчихээд Б.*******ын зүүн талын хацар луу гараараа цохисон. Тэгтэл М. “Б.******* хутгалчихлаа” гэсэн. Талийгаачийг унаад ирэхэд нь барьж авсан. Тэгээд дуудлага дууд гээд хашгираад сандралдаад гэрээс гараад сүлжээ хайгаад гүйцгээсэн. Тэгтэл манай хүргэн ах Ж. машинтайгаа ирсэн. “Б.******* Ц.*******г хутгалчихлаа” гэж хэлэхэд талийгаачийг Ж. ах орж үзээд хөдөлгөж болохгүй гэхээр нь унасан газар нь эмнэлэг иртэл байлгасан. Дааруулахгүй гээд гал түлж байсан. Тухайн үед талийгаачийн цээжин хэсгээс нь болон амнаас нь цус гарсан байсан. Намайг тэврээд авахад нүд нь бага зэрэг хөдөлсөн ухаангүй байдалтай байсан. Тэгэхээр нь гарыг нь бариад хөнжлөөр хучаад хэвтүүлсэн. Дуудлага дуудах гээд сүлжээ хайгаад явж байтал Б.******* гэрийн ар талын хадны орой дээр сууж байхаар нь нөхөр болон М. нарт хэлсэн. , М. хоёрыг очиход Б.******* өөрийн мотоциклийн татлагаар өөрийгөө боомилсон байдалтай ухаангүй хэвтэж байсан гэсэн. Талийгаач Б.******* нар нэг их согтуу байгаагүй. Мал бариад, гаргаад гадуур явж байгаад орж ирсэн. Талийгаач малдаа явах гээд тамхиа хайж байсан. Дуудлага 2-3 цагийн дараа ирсэн. Эмч үзээд нас барсан байна гэсэн. Б.*******ын барьж байсан хутга нь манай дүү У.Оюунчимэгийн сумын төвөөс өгч явуулсан модон бор иштэй, гурван хадаастай хутга байсан. Би архины шилийг хагалж хая гэж хэлээгүй. М. гүзээтэй баас асгахдаа л хамт хаясан байсан. Талийгаачийг цохисны дараа Б.*******ын зүүн талын хацар хавдсан байсан. Би шалан дээр байсан цусыг арчсан асуудал байхгүй. Тэнд байсан шалны алчуураар зуухны үүдэн хэсгийг тээгээд бөөгнүүлсэн. Тэнд гурван хутга байсныг тавиур дээр тавьсан. Цагдаа нар хураагаад авсан байсан. Би талийгаачийн араас харж байсан тул Б.******* хутгалсныг харсан. Гэрийн гадна амийг хороосон мал дээр байсан хутга махтай манай гэрт ирсэн байсан. Бид нар хэрэглээд манай нэрт байгаа. Б.*******ын барьж байсан хутганаас арай бага хутга байсан. Талийгаачийн цээжин хэсгийг Ж., бид гурав сөхөж үзсэн. Гэрт Б.*******ын хүүхэд байсан халуураад хэвтэж байсан...гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт М.Батсуурийн гэрчээр өгсөн...Б.******* нь манай өргөмөл эмэгтэй дүү М.ын хамтран амьдарч байсан нөхөр нь байгаа юмаа. 2019 оны 12 сарын 28-ны өглөө 09 цагийн үед Ц.Мөнхансангийн гэрт мотоциклийнхоо гурван ширхэг түлхүүр авахаар ирсэн. Гэрийн гадна мал гаргасан байдалтай, гэрт ороход Чимгээ, Б.*******, Ц.*******, М. нар байсан. Тэгээд байж байтал араас Шонхоо/ Мөнх- Эрдэнэ / гэдэг залуу малдаа явна гээд орж ирээд гарсан. Б.*******, Ц.******* нар согтуу байдалтай нэг хөлдүү пиво галын эхэнд тавьсан байснаа надад хийж өгөх гэсэн боловч гарахгүй байсан. Тэгсэн Б.******* аваад тогоотой ус руу хийж байсан. Би гурван түлхүүрээ аваад гарахдаа Ц.*******гаас “тамхи байна уу” гэхэд” надад тамхи их байна” гээд тал хайрцаг тамхиа өгсөн би түүнийг нь аваад гэрээс гартал миний араас Ц.******* гарч ирээд “манай базад хатуу юм байвал нэг татах уу” гэхээр нь “юун архи дарс мал тууж явна” гээд мотоциклио асаагаад явсан. Ц.******* гэрийнхээ гадна шээгээд үлдсэн. Б.*******, Ц.******* нар согтуу байх шиг байсан. Баруун хойморт хүүхэд унтаж байсан...гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.ы гэрчээр өгсөн... 2019 оны 12 сарын 27- ны орой ******* сумын төв дээр уяачдын шинэ жилд орсон. Уяачдын шинэ жил дээр байж байгаад гарч ирэхэд машинтайгаа зогсож байсан. Би машинд ороод суусан чинь эхнэртэйгээ сууж байсан. Тэндээсээ бид нар Өсөхбаяр гэдэг айлд очоод тоос сорогч өгөхөд Б.******* гэдэг залуу манай эхнэр хүүхдийг аваад яваач гэсэн. “тэгье” гээд бид нар талийгаачийн гэрт очоод У.Оюунчимэг хөнжил гудас өгөөд мал алах хутга байхгүй гэхээр нь бор иштэй хутга нэгийг өгсөн. Би тэдний гэрт хоноод маргааш нь мотоциклио унаад “” гэдэг газар луу айл нүүлгэхээр талийгаачийн гэрийн хажуугаар өнгөрч байтал талийгаач намайг дуудахаар нь очсон. Тэр Шонхоо/ Мөнх- Эрдэнэ/ гэх залуугийн мотоцикль дээр суусан архи уусан халамцуу байдалтай байсан. Би яарч байна гэхэд эргээд ирээрэй гэхээр нь тэгье гэж хэлээд явсан. Нүүлгэх айл дээрээ очоод машинаа асаагаад айлаа ачаад машиндаа тухайн айлын эхнэр хүүхдийг суулгаад талийгаачийн гадаа ирж явтал миний урдаас , Б.*******, М. нар ирсэн. нь “Б.******* нь Ц.*******г хутгалчихлаа эмч дуудмаар байна” гэсэн. Хажуунаас нь Б.******* би хутгалчихлаа гэсэн тоосон шинжгүй байсан. Би машиндаа суугаад эмч дуудахаар явах гэж байснаа руу “ Та нар архи авчирж өгч байхаар , боорцог авчирж өгөхгүй яасан юм” гэж хэлээд гэрийн үүдэн дээр хаалгыг нь онгойлгож хараад гэрлүү Б.*******, хоёр орсон. Тэгтэл талийгаач үүдэн хэсэгт унасан байдалтай, цамцыг нь сөхөж үзүүлэхэд талийгаачийн биеийн зүүн хөхний доод хэсэгт хутгалсан зүсэгдэлттэй, цус нь зогссон, дээгүүр хувцас нь цус болсон байдалтай байсан. Тэгтэл урд уулнаас ирэхээр нь “ та нар энэ хүнд эмч дуудахгүй яасан бэ “ гэхэд сүлжээ хайж яваад ирлээ, машин асдаггүй гэж байсан. Тэгэхээр би “эмч дуудлаа” гэж хэлээд ын улаан зоо гэдэг газарт гараад эхлээд У.Оюунчимэг рүү залгаад хэлж чадахгүй байтал надтай хамт явсан Болор утас аваад “ Ц.******* ах хутгалуулсан байна , эмч дуудаарай “ гэж хэлсэн. У.Оюунчимэгээс *******ийн утасны дугаарыг асуугаад байж байтал өөрөө залгаад ороод ирсэн. “Дүү чинь хүнд хутгалуулсан байна” гэж хэлчихээд айлаа нүүлгээд Нарстайн аманд буулгаад эргээд сумын төв рүү явж байтал Ц.******* надтай таарахад Ц.Мөнхансангийн биеийн байдал хүнд байна гэж хэлсэн. Өглөө намайг дуудахаар очиход талийгаач халамцуу байсан. Намайг очиход талийгаач хэвтэж байсан. Надад бол амьд байх шиг байсан. Би тэндээс яваад дуудлага өгөх хооронд 15 минут л болсон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52 дугаар тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд гийн гэрчээр өгсөн...Би өдөр 12 цагийн үед ажил дээрээ хүн үзэх гээд ирсэн байхад У.Оюунчимэг гэдэг хүн орж ирээд “ яаралтай дуудлага өгье. Манай нөхөр “” гэдэг газар Салхи нараа гэдэг хүнээр хутгалуулсан байна “ гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаад очиж хэлээд байж бай гээд би Ч. гэдэг эмчид хэлээд талийгаачийн эхнэр У.Оюунчимэг, хэсгийн төлөөлөгчийн хамт эмнэлэгийн машинаар дуудлага хүлээн авснаас хойш 50 минутын дараа буюу 12 цаг 50 минутын үед сумаас гараад цаг хиртэй яваад Бугад гэдэг газарт хэрэг болсон гэрт очсон. Гэрт ирэхэд хүмүүс гадна зогсож байсан. Яасан бэ гэхэд хүн дуугарахгүй байхаар нь гэрт яваад орсон чинь гэрийн үүдэнд голлоод толгой нь зүүн хойд зүгт харсан, баруун талаараа хажуулдсан байдалтай хэвтэж байхаар нь үзсэн. Тэгээд хучсан хөнжлийг сөхөөд харсан чинь нүүр нь цонхийж цайсан, нүд нь харсан байдалтай, судасны цохилтыг шалгахад цохилт байхгүй, Ч. эмч захын хуруунд пүүлс хэмжигчийг тавьж шалгахад заахгүй, гарын үзүүр хөхөрч цайсан, амьдрах боломжгүй нас барсан байсан. Тухайн үед нас барсан талаар эхнэрт нь хэлэхэд орилоод хашгираад байхаар нь талийгаачийн гаранд витамин С, Адирналин гэдэг хоёр тариаг булчин болон судсанд хийсэн. Өөр ямар нэгэн эмчилгээ үзүүлээгүй, тусламж авах боломжгүй оройтсон талаар хэлсэн. Ч. эмч бид хоёр уг хүний хувцасыг дээш нь сөхөж цээжинд нь үзлэг хийхэд зүүн талын хөхний орчим см хэмжээтэй хурц үзүүртэй зүйлээр зүсэгдсэн гэмээр ил шарх гарч шархнаас их хэмжээний цус гарч өмссөн байсан пудбволк, цамц, куртик нь нэлэнхүйдээ цус гоожиж будагдсан байсан. Мөн амнаас цус гарч зүүн доод жавжаар бага зэргийн цус гоожиж хатсан байсан...Өдөр 11 цагийн үед ийм явдал болсон. Талийгаач Б.*******тай босоод барилцаж авсан, тэгтэл нэг мэдсэн талийгаачийн биенээс цус гоожиж байхаар нь мэдэж салгасан...гэсэн. Талийгаачийн биед зүсэгдсэн болон уруул хэсгээс өөр шарх байгаагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч / Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, 1978 оны 04 сарын 14-ний өдөр төрсөн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ПД 78041460дугаарын регистртэй/ Хорхон овогт Уртнасангийн Оюунчимэгийн гэрчээр болон хохирогчоор өгсөн...Би 2019 оны 12 сарын 27-ны өдөр гэртээ нөхрийнхөө хамт байж байгаад мотоцикльтой хүнд дайгдаж сумын төвд ирсэн. Манай нөхөр хүүхэд рүүгээ мөнгө явуулна гээд надтай ярих байсан. Гэтэл ярихгүй байж байтал манай хүргэн Ч. айлын гэр нүүлгэхээр явсан байгаад 11 цагийн үед утсаар залгаж орж ирээд надтай сайн ярьж чадахгүй ах нь байна гэж байгаад хажууд нь байсан Болор /Шогмаа/ гэдэг хүнд утсаа өгсөн чинь “Б.******* Ц.******* ахыг хутгалчихаж “ гэж хэлсэн. Дахин Ч. ах утсаа аваад цагдаа , эмч дууд, *******ийн утас өг гэхээр нь дугаарыг нь өгсөн. Тэгээд би шууд эмнэлэг гүйж очоод эмч байхаар нь “ манай нөхрийг хутгалсан байна “ гэж хэлээд , Ч. эмч, хэсгийн төлөөлөгч Бямбадорж, олон нийтийн цагдаа нарын хамт манай хөдөө байдаг гэрт очиход тэнд байсан хүмүүс гэрийн гадна талд байсан. Бид нар гэр лүү явж ороход манай гэрийн баруун багсанд хөл зүүн тал руу жийсэн байдалтай, нуруугаараа тотго түшсэн байдалтай, гар нь унжсан байдалтай, цамц күртикний цахилгааныг нээсэн, дээгүүр нь хөнжилээр хучсан байсныг сөхөж үзэхэд манай нөхрийн хөхний доохон хэсэгт онгорхой зүсэгдсэн нүх гарсан, цамцнууд нь цус болсон байхаар нь эмч зүрхийг нь дэмжих тариа хийхэд эхлээд жоохон яваад судас нь хагараад явахгүй байхаар нь үзэхэд манай нөхөр амьсгал хураасан байсан. Би гарыг нь барьж үзэхэд хүв хүйтэн, ямарч цусгүй байсан. Тэгэхээр нь дээш гаргаж хэвтүүлнэ гээд гэрийн баруун талд гаргаж хэвтүүлээд дээгүүр нь цоохор өнгийн хөнжил бүтээсэн. Намайг хамт байж болохгүй гар гээд эмнэлэгийг машинтай авч явсан. Намайг очиход талийгаач дээгүүрээ ногоон өнгийн куртиктэй, куртикний нэг талын мөр урагдсан, дотор талаараа хоёр ноосон цамц, цоохор өнгийн пудволк, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмд, үстэй түрийтэй гуталтай байсан. эхнэрийн хамт 2019 оны 12 сарын 27- ны орой аймгаас ирсэн. Би уяачдын баярт орж яваад тэр хоёртой таарсан чинь “танай хөдөө гэрт очиж идшээ гаргана” гэж хэлж байсан. Тэгээд дээшээ гараад нэг ундаа авч өгч явуулах гээд явж байтал Өсөхбаярын гадна Б.******* эхнэрийн хамт таараад “ ах танайх руу явах гэж байна уу” гэхээр нь “явна” гэж байсан гэж хэлсэн. Би Б.*******ын араар суугаад гэртээ ирэхэд Ж. ах эхнэрийн хамт, эхнэртэйгээ манай гэрт байсан. түүний эхнэрт нэг гудас, хоёр хөнжил , бор иштэй хутга өгсөн. Тэд нар явахаар болоод Б.*******ын эхнэр ийн машинд хүүхэдтэйгээ суугаад, Б.*******, нэрийг нь мэдэхгүй нэг залуу хоёр мотоцикльтойгоо дагаад явцгаасан. Би мотициклийг овуд өгч явуулах гэж байснаа мартсан байсан. лүү залгахад сумын төвөөс гараагүй байна гээд эргэж ирээд аваад явсан. ийн эхнэр “Б.*******, түүний эхнэр хоёрыг мал гаргалцаад өг гаран дээр юм гарсан ажил хийж болохгүй байна” гэж байсан. Манай талийгаач хоёр энгийн харилцаатай хүмүүс. Манай нөхөр хааяа нэг согтууруулах ундаа хэрэглэдэг ч хүмүүстэй хэрүүл маргаан хийдэггүй. Манай гэр заазуур, барзгар иштэй хутга, бариул скочтой, хар цагаан хутга байсан. Сумын төвийн гэрээс 3 худаастай бор иштэй хутга аваад явсан. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 58-59, 197-198 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Болорын гэрчээр өгсөн...2019 оны 12 сарын 28-ны өдөр манай гэрийг “” гэдэг газраас Ж. ах нүүлгэхээр ирээд машинд гэрээ ачаад манай малыг манай нөхөр Баатарцол, аав нар туугаад би Ж. ахтай явж байтал , Б.*******, М. нар манай машин руу гүйж ирээд “ нэгнийгээ хутгалчихлаа” гэсэн. Ж.Төмөрчлуун ах очиж үзэхээр яваад би машиндаа үлдсэн. Тэгээд байж байтал Ж. ах буцаж ирээд “ Ц.*******г хутгалсан байна” гэж сандраад машинаа асаагаад хөтөл дээр гараад эхлээд талийгаачийн эхнэрт “ Ц.******* хугалуулсан байна, эмч дуудаарай” гэж хэлсэн. Бид нар буух газар луугаа явсан ... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 60 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 05 дугаартай…Ц.*******гийн цогцост гэмтэл тогтоогдлоо. Ц.*******гийн цогцост цээжний зүүн хэсгээс цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний зүүн ховдол нэвтэлсэн шарх, дотуур цус алдалт, доод уруулын баруун хэсэгт шарх, духны дунд хэсэгт зулгаралт доод уруулын дунд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Ц.*******гийн цогцост учирсан гэмтэл нь гадны хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ц.*******гийн цогцост учирсан гэмтэлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ц.*******гийн цээжний зүүн хэсгээс цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний зүүн ховдол нэвтэлсэн шархны улмаас дотуур цус алдаж нас барсан...гэх дүгнэлт / 1-р хх-ийн 78-79 дүгээр хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 10 дугаартай...Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн хүрмэнд гарсан 24 мм , бор өнгийн ноосон цамцанд гарсан 25мм хагас ханцуйтай цамцанд гарсан 28х10 шаргал өнгийн ноосон цамцанд гарсан 20 мм-ийн хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ уранхай. Харин ногоон өнгийн өвлийн хүрмэнд гарсан зүүн талын их бие болон ханцуйн залгаас оёдол хэсгээр урагдсан уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзарсан уранхай, бор өнгийн ноосон цамцанд гарсан 50х65 мм- ийн хэмжээтэй гэмтэл нь хуучин элэгдэлтийн улмаас үүссэн хуучин уранхай.
Шинжилгээнд ирүүлсэн цамцнууд дээр үүссэн гэмтлүүдийг шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг хутгануудын аль нэгээр нь үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна...гэх дүгнэлт / 1-р хх-ийн 101-102 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 03- ны өдрийн 10 дугаартай...Ц.*******гийн цогцосноос авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. Ц.*******гийн цогцосноос авсан гэх цусанд 3.1 промилли этилийн спирт илэрсэн. Ц.*******гийн цогцосноос авсан гэх цусанд 3.1 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / 1-р хх-ийн 109 дүгээр хуудас /
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 03- ны өдрийн 11 дугаартай...Ц.*******гийн цогцосноос авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ.
Ц.Мөнхансангийн цогцосноос авсан гэх цус нь моноклон оношлуураар О / I/бүлгийн цустай байна...гэх дүгнэлт / 1-р хх-ийн 110 дугаар хуудас /
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 06- ны өдрийн 15 дугаартай...Б.*******ын биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ.
Б.*******ын биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй... гэх дүгнэлт / 1-р хх- ийн 115 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 06 - ны өдрийн 16 дугаартай...Б.*******ын биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ.
Б.*******ын биенээс авсан гэх цус нь моноклон оношлуураар О /I/ бүлгийн цустай байна... гэх дүгнэлт / 1-р хх-ийн 11 4 дүгээр хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 03- ны өдрийн 65 дугаартай...Б.*******ын биед гэмтэл тогтоогдлоо. Б.*******ын биед зүүн талын завжны гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн завжны дотор хэсэгт цус хуралт, баруун гарын 1 дүгээр хурууны 2 болон 3 дугаар үений гадаргуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Б.*******ын биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Б.*******ын биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам- ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... гэх дүгнэлт, гэрэл зураг / хэргийн 119 дүгээр хуудас /
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны биологийн шинжээчийн 2020 оны 01 сарын 27- ны өдрийн 12 дугаартай... Хэргийн газраас хураан авсан цус мэт зүйл нь шинжилгээнд тэнцэх бөгөөд /I/ нэгдүгээр бүлгийн цусны харъяалалтай байна. Хэргийн газраас хураан авсан цус мэт зүйл нь хүний цус мөн байх боломжтой. Хэргийн газраас хураан авсан улаан хүрэн өнгийн цус мэт зүйл нь амь хохирогч Ц.*******гийн шингэн цустай бүлгийн харьяалалаар тохирч байна... гэх дүгнэлт / 1-р хх-ийн 124 дүгээр хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны биологийн шинжээчийн 2020 оны 01 сарын 27- ны өдрийн 13 дугаартай...Амь хохирогч Ц.*******гийн хэрэг гарах үед өмсөж байсан гэх хувцаснуудаас зураг № 01 ногоон өнгийн куртка, зураг №2 бор өнгийн цамц, зураг №4 цоохор өнгийн подволк зэрэг шинжилгээнд тэнцэхгүй. Зураг №3 алхан шаргал өнгийн цам нь шинжилгээнд тэнцэх бөгөөд О/I/ бүлгийн цусны харьяалалтай байна. Зураг №3 алхан хээтэй шаргал өнгийн цамцан дээрхи цус мэт бор өнгийн толбо нь хүний цус мөн байх боломжтой. Зураг № 3 алхан хээтэй шаргал өнгийн цамцан дээрх цус нь амь хохирогч Ц.*******гийн шингэн цустай бүлгийн харьяалалаараа тохирч байна...гэх дүгнэлт, гэрэл зураг / 1-р хх-ийн 128-129 дүгээр хуудас/
Цогцос гадна үзлэг хийсэн ... 170-175 см урттай, толгойн зулай хэсэгт 5х5 см, 2 шанаа хэсэгт 2см хар өнгийн үстэй, мах мярааны байдал дунд зэрэг 40 орчим насны эрэгтэй хүний цогцос байна. Хүүрийн хөшилт эрүү, хүзүү, дээд, доод мөчдөд сулавтар, хүүрний толбо биеийн ар дарагдаагүй хэсэг болон биеийн хажуу хэсгээр хүрэн өнгөөр үүсч дарахад нэг минут орчим цайж хэвийн байдалд орно. Хоёр чих хамар ам шээсний сүвнээс гарсан зүйлгүй. Өтгөний сүвнээс шаргал өнгийн зүйл гарсан байдалтай 2 нүд аниастай, хамар болон хацар яс бүтэн ам нээлттэй, баруун талын дээд доод эрүүний 4 буюу түүнээс хойшхи шүднүүд хоосон унасан, духны дунд хэсэгт 1,2х0,1 см хүрэн өнгийн зулгаралт, доод эрүүний дунд гадаргууд 1,6х 0,1 см хүрэн өнгийн зулгаралт , доод уруулын баруун хэсэгт 2,5х 0,4 см дотогт нэвтэрсэн шарх, зүүн талын хөхний толгойноос зүүн чиглэлд 3,5 см зайд 2,9х1 см дотогш нэвтэрсэн шарх цээж хэвлийн урд болон хажуу хэсэгт цус мэт улаан хүрэн өнгөөр бохирлогдсон байв... гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх – ийн 132-137 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч ын өгсөн...Би 2019 оны 12 сарын 28-29 нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын Хүн эмнэлэгийн халдвартын өрөөнд Ц.*******гийн гэх цогцост шинжилгээ хийсэн. Тухайн үед амь хохирогчийн цогцост шинжилгээ хийхэд цээжний зүүн хэсэгт цээжний хөндийрүү нэвтэрч зүрхний ховдол хүрсэн шарх, дотуур цус алдалт доод уруулын баруун хэсгийн нэвтэрсэн шарх духны дунд хэсэгт зулгаралт, доод уруулын дунд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдсон. Талийгаач Ц.*******д үүссэн шархнууд нь хурц үзүүртэй зүйлээр үүсэх боломжтой зулгаралтууд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Талийгаач Ц.*******гийн доод уруулын баруун хэсэгт үүссэн шарх нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Амь хохирогч Ц.*******гийн биед учирсан уг гэмтэлд эмчилгээ хийсэн ч амь насыг аврах боломжгүй...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 138 дугаар хуудас /
Цогцос хүлээлгэн өгсөн...Амь хохирогч Ц.*******гийн цогцосыг түүний төрсөн ах Ц.*******т хүлээлгэн өгөв... гэх тэмдэглэл / 1-р хх-ийн 140 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.*******ын 2019 оны 12 сарын 29- ний өдөр сэжигтэнээр, 2020 оны 01 сарын 27-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн...2019 оны 12 сарын 27-ны өдөр ******* сумын уяачдын шинэ жилд орчихоод эхнэр М.ын хамт Огжиг гэдэг айлд очсон чинь тэдний гадна ах эхнэрийн хамт машинтайгаа ирээд зогссон байхаар нь “ та хаашаа явах гэж байгаа юм бэ гэсэн чинь орж идшээ гаргаж авна “ гэсэн. Тэгэхээр нь “ ахаа манай эхнэр хүүхдийг аваад явчихаач” гэсэн чинь “за “ гээд “харин ахдаа хэдэн мал өвчөөд өгчих” гэхээр нь “за” гэсэн. Тэгээд манай эхнэр хүүхэд хоёр ахын машинд суугаад би мотоцикльтойгоо дагаж Ц.******* ахынд очсон. Тэднийх босоод цай хоол хийгээд, ах машинаасаа 2,5 литрийн пиво гаргаж ирээд бид гурав хувааж уугаад гадна гарч малаа барьж авсан. Ц.******* ах” чамд уучихаар юм байна “уу гэхээр нь “ байна” гээд 2,5 литрийн пиво гаргаж өгсөн. ах бид хоёр гэрийн гадна 4 мал гаргаад, нэг ямаа алаад гаргаж байхад гэр лүү оруулаад гарга гэхээр нь гэрлүү оруулаад гэрийн баруун талд ямаагаа өвчөөд дуусаж байтал Ц.******* ах “миний тал палчик тамхи алга болчихлоо, чи хулгайлсан уу” гэхээр “би юу гэж хулгайлдаг юм” гэсэн чинь Ц.******* ах гэр дотроо тамхиа хайгаад олохгүй болохоор нь би боссод тамхийг нь хайсан чинь хоймор талын цавагний араар орсон байсныг олж аваад “тамхи чинь энэ байна ш дээ , хүн хулгайд хардаад” гэж хэлээд тамхийг нь Ц.******* ахын толгой руу шидээд бөгс рүү нь нэг удаа өшиглөчихөөд гэрт алж байсан ямааныхаа гэдэс гаргах гээд хутга аваад гэдсээ гаргаж байтал Ц.******* ах над руу ирээд миний зүүн шанаа руу гараараа цохиод авсан. Тэгтэл би баруун талын хана руу очоод наалдсан чинь гараараа нүүр лүү нь түлхээд баруун гарт байсан хутгаараа Ц.Мөнхансан ахыг хутгалсан байсан. Тэгтэл Ц.******* ах доошоо унаад зүүн талын суганы доод хэсгээс цус гарсан чинь ах “чи хүн алчихлаа” гэж хэлэхээр нь “наа чинь уначихлаа” гэж хэлээд бид нар Ц.******* ахын цамцыг дээш нь сөхөөд харсан чинь зүүн хөхний доохон талд хутгалагдсан цус гарч байсан. Тэгтэл “чи хүн алчихлаа “гэхээр нь гэрээс гараад байж байтал ахын эхнэр “доороос машин ирж байна наад машинаа зогсоо” гэхээр нь би гүйж очоод зогсоогоод “хүн уначихлаа” гэж хэлсэн. ахын эхнэр гүйж ирээд “намайг хүн алчихлаа дуудлага дуудмаар байна” гэсэн чинь машины жолооч Ж. ах гэрт орж үзээд би сүлжээнд гараад дуудлага дуудъя гэж хэлээд машинтайгаа явсан. Тэгээд би дахин гэрт ороогүй байж байгаад “хүн алчихсан юм чинь өөрийгөө боомилчихъё” гэж бодоод талийгаачийн хажуу талын хаднаас боомилох гэж байтал манай эхнэр М. болиулсан. Тэгээд хэсэг байж байтал сумын их эмч , Ч. нар цагдаа нартай ирээд Ц.******* ахыг эмч үзээд “нас барсан байна” гэж хэлсэн. Би анх мал гаргахдаа шар иштэй хутгыг барьж байгаад гэрт ороод ямааны гэдэс гаргахдаа бор иштэй хутга барьж байсан, тэр хутгаараа талийгаачийг хутгалсан. Надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй, тамхи авчихлаа гэж хэлээд хулгайд хардаад байхаар нь тамхийг нь олж өгөөд өөр лүү нь шидээд бөгс рүү нэг удаа өшиглөөд ямааны гэдэс гаргаж байсан чинь талийгаач ирээд намайг цохиод авсан. Тэгээд ямааны гэдэс гаргаж байсан хутгатайгаа хана налсан чинь над руу дайраад ирсэн тэгээд би нэг мэдсэн талийгаачийг хутгалсан байсан. Надаас өөр талийгаачтай маргалдсан хүн байхгүй. Тухайн хоёр пивоны нэгийг ах , нэгийг нь би Намхай ахын дэлгүүрээс аваад ганзгалсан байсан. Талийгаачийг хутгалахад гэрт ах эхнэртэйгээ, манай эхнэр М., манай 7 настай хүүхэд байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 150-151, 158-160 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.******* яллагдагчаар өгсөн...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Сэжигтэнээр өгсөн мэдүүлэгтээ болсон үйл явдлыг бүгдийг ярьсан түүн дээрээ нэмж ярих зүйлгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157 дугаар хуудас/
Шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.******* ... Би гэм буруутай... гэх мэдүүлэг ... зэрэг болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
2019 оны 12 сарын 27-наас 28-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын төвөөс шүүгдэгч Б.******* нь өөрийнхөө мотоциклиор, түүний эхнэр М., хүүхэд нь ийн эхнэрийн хамт түүний машинаар, мөн Ч.Мөнх- Эрдэнэ өөрийн мотоциклиор ******* сумын ************** багийн “” гэх газарт өвөлжиж байсан хохирогч Ц.*******гийн гэрт шөнийн 4 цагт ирцгээсэн.
Хохирогч Ц.******* нь гэртээ байсан ба тэдэнд босож гал түлж өгч, улмаар Б.*******, Ц.*******, нар 2.5 литрийн 2 шил пиво хувааж ууцгаасан.
Мөн ийн авчирсан “Соёрхол” нэртэй нэг шилтэй архийг ууцгааж байгаад унтаж амарсан.
Өглөө нь ийн идэшний малыг барьж 4 малыг гэрийн гадна нядалсан. Сүүлийн нэг ямааныг амийг Б.******* гэрийн гадна гаргаж өвчиж байхад нь хохирогч гэрт оруулж гарга гэхээр нь гэрт оруулан өвчиж байхад хохирогч Ц.******* өөрийн тамхиа хайж байгаад “ миний тамхи хаана байна, чи авсан уу” гэж Б.*******т хэлэхэд Б.******* тамхийг нь хайж олж өгөөд тамхиар нь толгой руу нь цохиж, бөгс рүү нь өшиглөчихөөд өвчиж байсан малынхаа гэдсийг гаргахаар дэргэд нь ирэх үед амь хохирогч Ц.******* түүний зүүн завжинд гаргаараа цохиж, Б.******* нь хутгаараа амь хохирогч Ц.*******гийн зүүн хөхний орчим хутгалж, улмаар амь хохирогч Ц.******* нь цээжний зүүн хэсгээс цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний зүүн ховдол нэвтэлсэн шархны улмаас дотуур цус алдаж нас барсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Дээрхи хэргийн үйл баримтын талаар тухайн үед хамт мал нядалж байсан гэрч М.ын...Б.******* гэрт нэг ямаа өвчөөд дууссаж байсан. Талийгаач энд байсан тамхи яав гээд тамхиа хайж байсан. Б.******* баруун гартаа хутга барьсан байдалтай, тамхийг нь хайж олоод “ Би юу гэж тамхийг чинь авдаг юм “ гэж хэлээд тамхийг нь талийгаач руу шидээд, бөгс рүү нь нэг удаа өшиглөж, өнгөрөөд алж байсан мал дээрээ очоод гэдсийг нь гаргах гэж байтал талийгаач Б.******* луу дайрахад хажуу талаас нь “ хутгатай байна ш дээ “ гэж хэлээд таттал күртик нь урагдаад Б.******* дээр очоод барилцаж авахад хутга хөл дор унасан. Нэг мэдэхэд талийгаачийн доороос сар сар хийгээд борооны дусал шиг цус дусалж байсан...гэх мэдүүлэг, гэрч ийн өгсөн...Би үлдсэн нэг хониныхоо амийг гэрийн гадна гаргачихаад гэрт орж ирэхэд талийгаач тамхиа хайж байсан. Б.******* “тамхи чинь энэ байна ш дээ” гээд талийгаач руу шидээд бөгс рүү нь өшиглөөд гаргаж байсан малынхаа гэдэс гаргах гэтэл талийгаач Б.******* луу дайрах үед куртикнээс нь таттал куртик нь урагдаад гараас нь алдуураад Б.******* дээр очоод нэг шанаадаад талийгаачийг газар унах хооронд би явж очсон. М. “******* хутгалчихлаа” гээд орилж байсан. бид хоёрыг хувцасыг нь сөхөж үзэхэд зүүн хөхний орчим хутгалагдсан байсан...гэх мэдүүлэг, гэрч У.Эрдэнчимэгийн өгсөн... Б.******* нэг ямааг гэрт оруулаад өвчөөд дуусаж байсан. Таийлгаач тамхиа хайгаад “чи авчихлаа” гээд Б.*******тай маргалдсан. Би тамхийг нь олж өгөх гээд хоймор хэсэгт байсан олон уут савыг үзэж байтал Б.******* хутгатайгаа босож ирээд тамхийг нь хайж гэрийн баруун талын ханын толгойноос олж гаргаж ирээд талийгаачийн толгой хэсэг рүү хайрцагтай тамхиараа цохиж, бөгс рүү нь өшиглөөд тамхийг хоймор хэсэг рүү шидчихээд гаргаж байсан мал руугаа очоод зогсох хооронд талийгаач уурлаад босож ирэхээр нь би “ гартай хутгатай байна, хэрэггүй “ гээд куртикнаас нь таттал куртик нь оёдолоороо урагдаад намайг “байж бай” гэж түлхчихээд Б.*******ын зүүн хацар луу гараараа цохисон. Тэгтэл М. “Б.******* хутгалчихлаа” гэсэн. Талийгаачийг унаад ирэхэд нь барьж авсан...гэх мэдүүлэг, Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 05 дугаартай...Ц.*******гийн цогцост гэмтэл тогтоогдлоо. Ц.*******гийн цогцост цээжний зүүн хэсгээс цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний зүүн ховдил нэвтэлсэн шарх, дотуур цус алдалт, доод уруулын баруун хэсэгт шарх, дунд духны хэсэгт зулгаралт, доод уруулын дунд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Ц.*******гийн цогцост учирсан гэмтэл нь гадны хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ц.*******гийн цогцост учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ц.*******гийн цээжний зүүн хэсгээс цээжний хөндийрүү нэвтэрч зүрхний зүүн ховдол нэвтэлсэн шархны улмаас дотуур цус алдаж нас барсан...гэх дүгнэлт шинжээч эмч ын...хохирогчийн амь насыг аврах боломжгүй. Хохирогч Ц.******* нь цээжний зүүн хэсгээс цээжний хөндийрүү нэвтэрч зүрхний зүүн ховдол нэвтэлсэн шархны улмаас дотуур цус алдаж нас барсан... гэх дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зураг, гэрч , Ч., Ж. нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.******* нь яллагдагчаар дахин мэдүүлэхдээ...Надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй, тамхи авчихлаа гэж хэлээд хулгайд хардаад байхаар нь тамхийг нь олж өгөөд өөр лүү нь шидээд бөгс рүү нь нэг удаа өшиглөөд ямааны гэдэс гаргаж байсан чинь талийгаач ирээд намайг цохиод авсан. Тэгээд ямааны гэдэс гаргаж байсан хутгатайгаа хана налсан чинь над руу дайраад ирсэн. Тэгээд би нэг мэдсэн талийгаачийг хутгалсан байсан. Надаас өөр талийгаачтай маргалдсан хүн байхгүй...гэж мэдүүлсэн нь гэрч , , М.ын нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтэй агуулгын хувьд тохирч байгаа ба ямар нэгэн зөрүүгүй байна.
Иймд гэрч М., , нарын...Талийгаач тамхиа хайж, Б.******* нь гартаа хутга барьсан байдалтай тамхийг хайж олоод тамхиар нь толгой руу нь цохиж , бөгс руу нь өшиглөсөн. Талийгаач нь босож, Б.******* дээр очиж зүүн завжны тус газарт нь гараараа цохисон, Б.******* талийгаачийг хутгалсан. Талийгаачийн биенээс цус гарсан байдалтай тухайн газартаа унасан. Түүнээс хойш ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй. Эмч дуудсан. Эмч ирж үзэхэд Ц.******* нас барсан байсан...гэх мэдүүлгүүдийг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч ******* овогт ы *******ын 2019 оны 12 сарын 28- ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэрт “” гэх газар өвөлжиж байсан амь хохирогч Ц.*******гийн гэрт түүнтэй “тамхи авлаа” гэх шалтгаанаар маргалдах явцдаа мал өвчиж байсан хутгаараа амь хохирогчийн цээжний зүүн хэсэгт хутгалсны улмаас хохирогчийн цээжний зүүн хэсгээс цээжний хөндий рүү нэвтэрч, зүрхний зүүн ховдол нэвтэлсэн шархны улмаас дотуур цус алдаж, амь хохиросон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хүнийг алсан ” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.*******ын амь хохирогч Ц.*******г хутгалж, амь насыг хохироосон үйлдэлд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэсэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хэргийн үйл баримттай нийцсэн гэж үзнэ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хаязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.
Иймд шүүгдэгч Мягмар овогт ы *******ыг хүнийг алсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэм буруугийн шүүх хуралдаанд: шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хэрэгт нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдоогүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүгдэгч Б.******* нь хохирогчийг хэрэгт хураагдсан 3 ширхэг хутганы алинаар нь хутгалсан нь тогтоогдоогүй, мөн хохирогч Ц.*******гийн уруулын гадна нэвт хатгагдсан шарх нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах, хэн учруулсан эсэхийг тогтоогоогүй гэх үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь:Тухайн хэрэг учрал болох үед хохирогч Ц.*******, шүүгдэгч Б.******* нар нь “тамхи авсан ,аваагүй “ гэж маргалдсан, Б.******* нь хохирогчийн толгой хэсэгт тамхиар цохиж, бөгс рүү нь өшиглөсөн, хохирогч улмаар Б.*******ын зүүн завж орчим гараараа цохисон, шүүгдэгч тухайн цаг хугацаанд хохирогчийг хутгалсан, хохирогч түүнээс хойш ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй байсаар нас барсан, мөн мөрдөн байцаах ажиллагааны явцад гэрч , , М. нараар шүүгдэгч Б.*******ын хохирогчийг хутгалсан гэх хутгыг хэргийн газраас хураан авах ажиллагаагаар хураан авсан 3 ширхэг хутганаас таньж олуулах ажиллагааг явуулахад гэрч нар “бор өнгийн модон иштэй гурван хадаастай хутга”- ыг танисан.
Гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч эмчээс хууль сануулан гэрчийн мэдүүлэг авахад...Би 2019 оны 12 сарын 28-29-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын Хүн эмнэлэгийн халдвартын өрөөнд Ц.*******гийн гэх цогцост шинжилгээ хийсэн. Тухайн үед амь хохирогчийн цогцост шинжилгээ хийхэд цээжний зүүн хэсэгт цээжний хөндийрүү нэвтэрч зүрхний ховдолд хүрсэн шарх, дотуур цус алдалт доод уруулын баруун хэсгийн нэвтэрсэн шарх духны дунд хэсэгт зулгаралт, доод уруулын дунд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдсон. Талийгаач Ц.*******д үүссэн шархнууд нь хурц үзүүртэй зүйлээр үүсэх боломжтой зулгаралтууд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Талийгаач Ц.*******гийн доод уруулын баруун хэсэгт үүссэн шарх нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Амь хохирогч Ц.*******гийн биед учирсан уг гэмтэлд эмчилгээ хийсэн ч амь насыг аврах боломжгүй. Хохирогчийн урууланд учирсан гэмтэл ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсэн. Мөн тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тухайн гэмтэл хөнгөн гэмтэлд хамаарах боловч цээжний хөндийг нэвтэлсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах тул хамгийн хүнд гэмтлээр нь тооцож дүгнэлт гаргасан талаараа мэдүүлсэн, хэрэг учрал болох үед шүүгдэгч Б.*******ын биед...зүүн завжны гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн завжны дотор хэсэгт цус хуралт, баруун гарын 1 дүгээр хурууны 2 болон 3 дугаар үений гадаргууд зулгаралт гэмтэл учирсан , уг гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой...гэх Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 03-ны өдрийн 65 дугаартай дүгнэлт гаргасан, мөн мөрдөн байцаагчийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлээр шүүгдэгч Б.*******ын биед гэмтэл учирсан нь тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шинжээч эмч ын өгсөн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд амь хохирогчийн үхлийн шалтгааныг тодорхой тогтоосон байх тул талийгаачийн урууланд учирсан гэмлийг гэмтлийн ямар зэрэгт хамаарахыг дүгнэлт хэсэгт тусгаагүй нь шинжээчийн дүгнэлтийг дутуу бүрэн биш гарсан гэж үзэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл амь хохирогчийн урууланд учирсан гэмтэлийг шинжээчийн дүгнэлт хэсэгт тусгаагүй нь шүүгдэгч Б.*******ын хутгалалтын улмаас хохирогч нас барсан гэх хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж шүүх үзсэн болно.
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 13- ны өдрийн 10 дугаартай...Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн хүрмэнд гарсан 24мм, бор өнгийн ноосон цамцанд гарсан 25 мм, хагас ханцуйтай цамцанд гарсан 28х10 шаргал өнгийн ноосон цамцанд гарсан 20 мм- ийн хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ уранхай ... гэх шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн өмсөж байсан хувцаст ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гэмтэл учирсан, гэрч , М., нар нь Б.*******ыг мал гаргаж байсан хутгаараа хохирогчийг хутгалсан талаараа мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг гарах үед Б.*******ын барьж байсан хутгыг модон бор иштэй хутга болохыг танисан тул хэрэгт эд мөрийн баримтаар хураан хурааж ирүүлсэн модон бор өнгийн хутгаар шүүгдэгч Б.******* нь амь хохирогчийг хутгалсан гэж дгнэлээ.
Гэрч , М., нар нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө...хэрэг учрал болох үед ийг гэрт байгаагүй ... гэх мэдүүлгийг хэрхэн өгөх болсон, яагаад зөрүүтэй мэдүүлэг өгсөн талаараа гэрч нь...хоёул хоёулаа байсаар байж нэгнийгээ хамгаалж чадсангүй гэж өөрийн төрсөн дүү, талийгаачийн эхнэр У.Оюунчимэг, өөрийн төрсөн ээж нараасаа айсан тул мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг удаагийн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ...хэрэг учрал болох үед ийг гэрт байгаагүй...гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн, хэдий ч үнэн зөв мэдүүлэг өгөх учиртайг ойлгож мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгийн явцад зөрүүтэй мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрсөн.
Мөн гэрч М., нар нь гэрч ийг “ийг гэрийн гадна байсан” гэж хэлээрэй гэхээр нь мөн ийг хэрэг учрал болох үед гэрийн гадна байсан талаар мэдүүлсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгийн явцад мэдүүлсэн болно.
Гэрч , М., нарын ...ийг хэрэг учрал болох үед гэрийн гадна байсан...гэх мэдүүлэг нь шүүгдэгч Б.*******ын хохирогчийг хутгалсан, түүний улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт ач холбогдолгүй гэж үзнэ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсын төлөөлөгч Ц.*******, У.Оюунчимэг нараас хохирогч нас барсантай холбогдон гарсан оршуулгын зардалд ... ******* ану дэлгүүрээс авсан хүнсний бүтээгдэхүүн 950500 төгрөг, Хан Жаргалант Ховд хоршооноос авсан хүнсний бүтээгдэхүүн 185000 төгрөг, Торго плазаагаас авсан бөс барааны үнэ 165500 төгрөг, Ганданпунцагланчойлон хийдэд ном уншуулсан зардал 300000 төгрөг, Хан Жаргалант Ховд хоршооноос авсан хүнсний бүтэгдэхүүн 112500 төгрөг, Бадмаараг нөхөрлөлөөс авсан хүнсний бүтээгдэхүүн 1089600 төгрөг, ХХК- ний буяны хэрэглээний зардалд 330000 төгрөг, шатахууны зардал 344850 төгрөг, *******гийн Энхсайхан, Буяннэмэх нарын Улаанбаатар хотоос ирсэн, буцсан зардалд 286000 төгрөг, гар цайлгасан бэлэн мөнгө 800000 төгрөг нийт 4560950 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Б.*******аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Оюунчимэг, Ц.******* нарт олгох нь зүйтэй байна.
Амь хохирогч Ц.******* нь ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг байсан, дунд сургуульд хоёр хүүхэд суралцдаг болох нь хохирогчийн хууль ёсны төлөөглөгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогч нас барснаас учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд өмгөөлөгчид төлсөн хөлс орох боловч энэ нь төрөөс төлсөн тохиолдолд гэм буруутай этгээдээс гарах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахаар хуульд зохицуулсан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгчийг сонгон авах эрхийнхээ дагуу өөрийн хүсэлтээр өмгөөлөгч авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулж, өмгөөлүүлэх эрхээ эдлэхэд гарсан зардал болох өмгөөлөгчийн хөлс 2000000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцуулан шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь 1-р хх – ийн 162 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******ын хувийн байдал болон хэрэг хариуцах чадвартай талаар мөрдөн шалгах ажиллагаанд ийн гэрчээр өгсөн... Б.*******, хохирогч Ц.******* нар нь Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт ойролцоо өвөлждөг байсан. Хоорондоо энгийн харьцаатай байсан. Б.******* нь эхнэр М. хүүхдүүдийн хамт амьдардаг. Б.*******т өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй, эхнэр М.ын нэрэн дээр хөрөнгө нь байдаг. Б.******* энгийн зан харьцаатай...гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 62 дугаар хуудас/,
ын гэрчээр өгсөн... Б.******* бид хоёр ах дүү нарын хүүхэд. Б.******* нь онд төрсөн, сургуульд сурч байгаагүй, цэргийн алба хаасан, эцэг , эх нь нас барсан, айлын бага хүүхэд, Ховд аймгийн ******* сумын М.тай хамтран амьдраад нэг хүүхэд гарсан, урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Б.******* нь ажилсаг тусархуу, өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй ч, М.тай суугаад малтай болсон байх. Гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдарч байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67 дугаар хуудас/
ын гэрчээр өгсөн... Б.******* нь манай төрсөн ахын хүүхэд, онд төрсөн, Бөхчуулун гэх айлын отгон хүүхэд, эцэг эхийн хамт амьдарч байгаад эцэг эх нь нас барсан, сургуульд суугаагүй, Ховд аймгийн ******* сумын М.тай 2008 оноос хамтран амьдарч байгаа, өөрийн нэг хүүхэдтэй, урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. М.тай албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй, хамтран амьдардаг, мал хөрөнгө нь эхнэрийнх нэрэн дээр байдаг... гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
ийн гэрчээр өгсөн...манай хүр дүү Б.******* нь онд төрсөн, эцэг эхийн хамт мал маллаж байгаад Баян- Өлгий аймагт цэргийн алба хаасан, эцэг, эх нь өвчний улмаас нас барсан, нэг эгч Улаанбаатар, нэг ах нь Ховд аймагт амьдардаг. Ховд аймгийн ******* сумын М.тай хамтран амьдардаг, нэг хүүхэдтэй, эхнэрийн гурван хүүхэдтэй, Б.******* нь түргэн ууртай бусдаар бол даруу төлөв зантай, хүнд тусархаг хүүхэд байгаа юм. Б.*******ын эхнэрийн нэрэн дээр нь мал хөрөнгө нь байдаг...гэх мэдүүлэг
ын гэрчээр өгсөн...Манай дүү Б.******* нь Ховд аймгийн ******* суманд онд төрсөн, эцэг эхийн хамт маллаж байгаад цэрэгт явж цэргийн алба хаасан. Ховд аймгийн ******* сумын М. гэдэг хүнтэй хамтран амьдраад дундаас нь нэг хүүхэд гарсан. Б.*******т мал, мотоцикль гэсэн хөрөнгө байгаа. Би өөрийн ээжийн нэрээр овоглодог манай дүү аав аар овоглодог...гэх мэдүүлэг зэрэг болон Шүүх сэтгэцийн 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 01 дугаартай...Б.******* нь сэтгэцийн хувьд эрүүл. Б.******* нь үнэ зөв мэдүүлэг өгөх чадвартай. Б.******* нь хэрэг хариуцах чадвартай ...гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 06- ны өдрийн 15 дугаартай...химийн шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.*******ын цусанд этилийн спирт илрээгүй гэх дүгнэлт гарсан, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нь Б.*******ын цуснаас шинжээчийн дүгнэлтээр этилийн спирт илрээгүй учир гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэж үзэхгүй гэж мэтгэлцсэн боловч мөрдөн шалгах ажиллгааны явцад , М., , , нар нь ... хэрэг учрал болохоос өмнө хохирогч болон шүүгдэгч, гэрч нар архи уусан, халамцуу байсан...гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.*******ыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.
Шүүгдэгч Б.******* нь гэм буруугийн шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар хохирол нөхөн төлөх талаар завсарлага авсан боловч шүүх хуралдааны завсарлагын хугацаанд хохирлоо төлөөгүй болно.
Иймд шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******т 8 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цамц, хутгыг устгах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон 373 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, шүүгдэгчээс хохиролд 4560950 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгох битүүмжлэгдсэн хөрөнгөгүй гэх дүгнэлт гаргасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нараас: Шүүгдэгч Б.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа бусдыг алсан гэмт хэрэг үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь 15 жилийн хорих оногдуулах саналтай байгаа гэх дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээг оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон байдлаас шалтгаалан шүүх хуралдаанаас завсарлага авсан хугацаанд хохирлоо нөхөн төлж чадаагүй ч хохирлоо нөхөн төлөхөө ирлэхийлж байна гэх дүгнэлт, тайлбар гаргасан болно.
Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******т 8 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан 8 жил 3 сарын хорих ялыг Эрүүгийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ын ... Сэжигтэнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн 2019 оны 12 сарын 29-ний өдрийн тогтоолоор баривчлагдаж, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 сарын 31-ний өдрийн 2020 ЦАШЗ/ 04 дугаартай “ Яллагдагчаар цагдан хорих тухай “ шүүгчийн захирамжаар цагдан хоригдож, мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 01 сарын 29-ний өдрийн 2020ЦХШЗ/ 10 дугаартай “ Яллагдагчаар цагдан хорих хугацааг сунгах тухай” захирамжаар, 2020 оны 01 сарын 28-ны өдрийн 2020ЦХШЗ/ 16 дугаартай “ Яллагдагчаар цагдан хорих хугацааг сунгах тухай” захирамжаар, мөн шүүхийн шүүгчийн 3020 оны 03 сарын 13- ны өдрийн “ Урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай “ захирамжаар, мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 19 дугаартай “ Яллагдагчаар цагдан хорих тухай” шүүгчийн захирамжаар, мөн цагдан хорих хугацааг сунгасан шүүгчийн 58,63, 82, 88 дугаартай захирамжуудаар цагдан хорих хугацааг сунгасан ба шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон нийт 372 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон иштэй гурван хадаастай хутга нэг ширхэгийг устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэг гүйцэтгэх газарт шилжүүлэх, алхан хээтэй шаргал өнгийн цамцыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.*******т хорих ял шийтгэсэн тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2-1,2,4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ы *******ыг хүнийг алсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******т 8 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ангийн ангийн 5.6 дугаар зүйлийн 1,4-т зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 8 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элүүлэхээр тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 372 /гурван зуун далан хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай .
5. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон иштэй гурван хадаастай хутга нэг ширхэгийг устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэг гүйцэтгэх газарт шилжүүлэх, алхан хээтэй шаргал өнгийн цамцыг устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Б.*******аас 4560950 /дөрвөн сая таван зуун жаран мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Оюунчимэг,Ц.******* нарт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хохирогч нас барснаас учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 2000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧИД Ө.БАХЫТБЕК
Б.ГАНТӨГС