Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2021/0636/З |
Дугаар | 221/МА2022/0420 |
Огноо | 2022-06-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2022/0420
2022 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 221/МА2022/0420 | Улаанбаатар хот |
А.Д-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.М
Нэхэмжлэгч: А.Д
Хариуцагч: МХЕГД
Нэхэмжлэлийн шаардлага: “АРА-ийн МХГД-ын албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, АРА-ийн МХГД-ын албан тушаалд томилохыг даалгуулах” тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2022/0267 дугаар шийдвэртэй
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч А.Д, түүний өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2021/0636/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Д-оос Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдуулан “АРА-ийн МХГД-ын албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, АРА-ийн МХГД-ын албан тушаалд томилохыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2022/0267 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар: “Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 27 дугаар зүйлийн 27.3, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтыг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Д-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнийг АРА-ийн МХГД-ын албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, АРА-ийн МХГД-ын албан тушаалд томилохыг хариуцагч МХЕГД-д даалгаж” шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.М-аас давж заалдах гомдолдоо:
3.1. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт “А.Д-ын гаргасан зөрчлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан "нэр дэвшигчийг томилохоос татгалзах хуульд заасан үндэслэл" гэж үзэх боломжгүй, үүнд хамаарахгүй, харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Төрийн албаны тухай хуулийн 48.1 дэх хэсэгт заасан “сахилгын шийтгэл оногдуулах” үндэслэл болохоор байна” гэж дүгнэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
3.2. Үйл баримтын талаар: МХЕГ-ын даргын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б/73-р тушаалаар АРА-ийн МХГД-ын албан үүргийг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга А.Д-оор түр орлон гүйцэтгүүлж байна. МХЕГ-ын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлөөс АРА-ийн МХГД-ын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах тусгай шалгалтыг нийтэд зарлаж 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан.
Сонгон шалгаруулалтад 2 оролцогч өрсөлдсөнөөс иргэн А.Д тэнцсэн байдаг. Дээрх шалгалтыг авах үеэр даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Д-ын хууль бус үйл ажиллагаа, шийдвэрийн талаар холбогдох эрх бүхий хуулийн байгууллага, болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гомдол мэдээлэл ирсэн байдаг. Дээрх гомдол, мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагын дотоод хяналт шалгалт болон цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газраас хийгдсэн шалгалтаар даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Д-ын гаргасан дараах зөрчлүүд илэрч, тогтоогдсон:
3.3. Өөрийн нөхөр болох "Оюут билгүүн" ХХК-ийн захирал Н.Г-той 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2020/04 дугаартай байгууллагын гаднах нэр хаягийг үндэсний монгол бичгээр хаягжуулах "Ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулан гэрээнд заасан үнэ болох 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг "Оюут билгүүн" ХХК-д шилжүүлсэн.
Байгууллагын гаднах нэр хаягийг үндэсний Монгол бичгээр хаягжуулах ажил хийгдээгүй.
3.4. Өөрийн нөхрийн компани болох "Оюут билгүүн" ХХК-д Ковид-19 цар тахлын сэрэмжлүүлэг, танилцуулга, тарааж өгөх материалын үнэ 457.500 /дөрвөн зуун тавин долоон мянга таван зуун/ төгрөг шилжүүлсэн. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол, Авлигатай тэмцэх газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн "Зөрчил арилгуулах тухай" 2021 оны 06/3183 тоот албан бичигт "А.Д-ын дээрх үйлдэл нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг "Албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана", 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил хүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно", Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “Хууль дээдлэх болон”, “Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” зарчмуудыг зөрчсөн” нь тогтоогдсон гээд А.Д д Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2, 29.2.4 дахь заалтын албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах дагуу эсвэл нийтийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж, хариуцлага тооцохыг үүрэг болгосон" байдаг.
3.5. Ээлжийн амралт эдлээгүй нэмэгдлүүд бодогдсон цалинг үндэслэн олгосон байна. Дээрх урамшуулал болох амралтын цалинг олгохдоо 638.000 /зургаан зуун гучин найман мянга/ төгрөг илүү олгосон зөрчил илэрснийг Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 он 03 дугаар сарын 02-ны өдөр 29/0360212 дугаартай актаар тогтоосон байдаг бөгөөд буцаан төлсөн байдаг.
3.6. Байгууллагад Ковид-19 цар тахлын үед ажилтан албан хаагчдыг халдвараас хамгаалах, бэлэн байдлын үед хэрэглэгдэх хамгаалах хувцас, эмнэлгийн хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодис худалдан авах зөвлөмжийг худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх Ажлын хэсгээс гаргаагүй байхад “Монгол эм импекс концерн” ХХК, “Монгол Фарм” ХХК, “Метро лаки фарм” ХХК-уудтай "Эм бараа ханган нийлүүлэх" гэрээг урьдчилан байгуулсан байна. Мөн “Монгол эм импекс концерн” ХХК-д 4.905.000 /дөрвөн сая есөн зуун таван мянга/ төгрөгийг урьдчилан шилжүүлсэн байна.
3.7. "Дондог Боржигон" ХХК-тай "Худалдах, худалдан авах" гэрээг зөвлөмж гарсан өдрөө байгуулж 8.105.000 /найман сая нэг зуун таван мянга/ төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө шилжүүлсэн байна.
Тус компаниуд нь тендерийн шалгаруулалтад оролцсон. Ийнхүү А.Д нь АРА-ийн МХГД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 5 сар ажиллах хугацаандаа дээрх зөрчлүүдийг гаргаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нь холбогдох баримтаар нотлогдсон.
... Авлигатай тэмцэх газрын 2021 оны 06/3183 тоот албан бичиг, МХЕГ-ын Хууль зүй, мониторингийн хэлтсээс хийсэн дотоод хяналт шалгалтын дүн танилцуулга, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол, Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 он 03 дугаар сарын 02-ны өдөр 29/АО360212 дугаартай актад тусгагдсанаар А.Д нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 "хууль дээдлэх", 7.1.7 “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;", 37.1.1, 37.1.2, 37.1.7, 39 дүгээр зүйл (Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл)-ийн 39.1.2 "албаны эрх мэдлээ хэтрүүлэх;”, 39.1.3 "хуульд нийцээгүй шийдвэр гаргах;", 39.1.4 "албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах", 39.1.18 "хуульд заасан бусад", Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.", Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байна.
..Тодруулбал, төрийн албан хаагч нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн нь нотлогдсон бол Төрийн албаны хуульд заасан хариуцлага хүлээхээс гадна төрийн албанд томилохоос татгалзах хууль зүйн үндэслэл болохыг заасан байна. Дээр дурдсан эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн АРА-ийн МХГД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Д д МХЕГ-ын даргын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/78 тоот тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаатай 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Дээрх сахилгын шийтгэл оногдуулсан тушаал нь хуулийн хүчин төгөлдөр байгаа бөгөөд нэхэмжлэгчээс гомдол гаргаагүй, маргаан үүсгээгүй болно.
3.8. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам"-ын 7.3-т "...удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно.", мөн журмын 7.4-т "Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй бол Зөвлөл, Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ." гэж заасан. ...
Тухайн нэр дэвшигч нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, сахилгын хариуцлага хүлээсэн байх энэ талаар холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр гарсан эсэх нөхцөл байдал байгаа, энэ нь тухайн удирдах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахааргүй бол томилох эрх бүхий этгээд нэг удаа татгалзах хууль зүйн боломж, үндэслэлийг тогтоосон хэм хэмжээ гэж үзэж байна.
МХЕГД А.Д-ыг томилохоос татгалзах шийдвэрийг гаргахдаа Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 он 03 дугаар сарын 02-нд 29/АО360212 дугаартай акт, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн "Зөрчил арилгуулах тухай" 2021 оны 06/3183 тоот албан бичиг, МХЕГ-ын дотоод хяналт шалгалтын дүнгийн танилцуулгыг үндэслэл болгосон бөгөөд эдгээр шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд юм. ...
3.9. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам"-ын 8.1-т "...албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангаагүй ...бол тухайн иргэний шалгалтыг хүчингүй болгоно." гэж заасан байна.
... Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 362 дугаар тогтоолын 35 дугаар хавсралтаар баталсан "Аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалын тодорхойлолт"-ын "ii.албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг"-ийн 1 дүгээр зорилтын хүрээнд албан тушаалын гүйцэтгэх чиг үүрэгт “3. Төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг зохистой, үр ашигтай удирдах...", түүний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд “Төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хуулийг чанд мөрдсөн байна.", 3 дугаар зорилтын хүрээнд албан тушаалын гүйцэтгэх чиг үүрэгт "Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хууль болон төрийн албан хаагчийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн зарчим, манлайллыг удирдлага болгон ажиллах" түүний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд “Төрийн байгууллагын соёл, дэг журам, төрийн албан хаагчийн ёс зүйг сахин биелүүлсэн байна.", "III. Албан тушаалд тавигдах тусгай шаардлага”-ын Ур чадварын "Удирдан зохион байгуулах-байгууллагын үйл ажиллагааны ил тод,... хариуцлагатай байдлыг хангах", "Асуудал шийдвэрлэх-албан тушаалын бүрэн эрхийн хүрээнд хуульд нийцсэн, оновчтой... шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийнхээ үр дүнг хариуцах", "Манлайлах-ёс зүйн хэм хэмжээг сахиж, зарчимч, ...чанарыг эрхэмлэж, өөрийн үйл хөдлөл, биеэ авч яваа байдлаар бусдад зөв үлгэр дуурайл үзүүлэх; -мэдлэг, ур чадвар, ажил хариуцах байдлаар бусдад зөв үлгэр дуурайл үзүүлэх;" гэж тусгагдсан байна.
А.Д-ын гаргасан зөрчлүүд нь түүнийг төрийн албаны сонгон шалгаруулалтад орохоор бүртгүүлэхэд мэдэгдээгүй байсан, зөрчил гаргасныг тогтоосон талаар холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр гараагүй байсан.
3.10. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам"-ын 7.3-т "...удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос татгалзсан тохиолдолд татгалзсан үндэслэлийг ... харьяалах салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ” гэжээ.
А.Д-ын гаргасан гомдлын дагуу дээрх тогтоол, шийдвэрийг хянаад Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй хуулийн үндэслэл бүхий болохыг тогтоосон Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 186 дугаар тогтоол мөн гарсан байдаг. Татгалзсан үйлдэл нь захиргааны актаар хэлбэржиж баталгаажсан байна.
3.11. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар 48.8 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам"-ын 7.3, 7.4, 8.1 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03-р сарын 25-ны өдрийн 16 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам"-ын 2.5 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Төрийн захиргааны удирдах албан тушаалын ахлах түшмэл, түүнтэй адилтгах удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлага", Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12-р сарын 05-ны өдрийн 362 дугаар тогтоолын 35 дугаар хавсралтаар баталсан "Аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалын тодорхойлолт"-оор тавигдсан шаардлагыг хангахгүй болохыг буюу холбогдох хууль тогтоомжийг зөрчсөнийг тогтоосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэл болгож гаргасан МХЕГ-ын даргын А.Д-ыг томилохоос татгалзсан шийдвэр хуулийн үндэслэл бүхий байхыг нотолж байна.
3.12. Тодруулбал, иргэн А.Д-ын гаргасан зөрчил нь зөвхөн сахилгын шийтгэл оногдуулах бус түүнийг албан тушаалд томилохоос татгалзах хуулийн үндэслэл болох талаар дээрх хууль тогтоомжид заасан байна. Иймд А.Д ыг томилохоос татгалзсан Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/990 тоот албан бичиг бүхий шийдвэр, татгалзсан гэх "эс үйлдэхүй" нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04-р сарын 07-ны өдрийн 128/ШШ2022/0267 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж үзлээ.
2. Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч МХЕГ-ын даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” №01/990 дугаар албан бичгийг МХЕГ-ын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн нь хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх хууль зүйн боломжгүй байна.
4. Учир нь МХЕГ-ын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалтад тэнцсэн А.Д-ыг АРА-ийн МХГД-ын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, “ Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 09 дугаартай тогтоолыг МХЕГД-д хүргүүлсэн байх бөгөөд улмаар уг тогтоолыг хүлээн авч МХЕГД 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичгээр А.Д-ыг томилохоос татгалзсан хариуг салбар зөвлөлд хүргүүлжээ.
5. Томилох эрх бүхий албан тушаалтан болох МХЕГД нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 7.3-т “..удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно.Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг ... харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ” гэж зааснаар салбар зөвлөлөөс санал болгосон тохиолдолд нэр дэвшигчийг дэмжиж томилох, эсхүл хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй байна.
6. Ийнхүү хариуцагчаас хуульд заасан татгалзах үндэслэлийг сонгож А.Д-ыг татгалзсан талаарх хариугаа албан бичгээр төрийн албаны салбар зөвлөлд хуульд заасан хугацаанд хүргүүлсэн, хууль бус эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдохгүй байхад шүүхээс энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
7. Мөн түүнчлэн Төрийн албаны салбар зөвлөл нь дээрх журмын 7 дугаар зүйлийн 7.5-д “Нэр дэвшигчийг томилохоос татгалзсан үндэслэл хуульд нийцээгүй бол энэ тухай Зөвлөл, Салбар зөвлөл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд энэ журмын 7.2-т заасан шийдвэрийг биелүүлэхийг даалгана.” гэж заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Сонгон шалгаруулалтын тухай” 10 дугаар тогтоолыг гаргасан байх бөгөөд уг тогтоол болон МХЕГ-ын даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” №01/990 дугаар албан бичгийг хянан хэлэлцээд Төрийн албаны зөвлөлийн “Маргаан хянан шийдвэрлэх тухай” 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 186 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчөөгүй болохыг тогтоожээ.
8. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл нэхэмжлэгч А.Д-оос Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01/990 дугаар албан бичигт холбогдуулан хариуцагчийг “хууль бус эс үйлдэхүй” гаргасан гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
9. Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
10. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “...Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэсэн заалтыг үндэслэн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01/990 дугаар албан бичгээр Төрийн албаны салбар зөвлөлд “...нэр дэвшүүлэн ирүүлсэн А.Д нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.6, 11 дүгээр зүйлийн 11.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 7.1.7, 61 дүгээр зүйлийн 61.1.9 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр А.Д-ыг томилохоос татгалзсан тухайгаа мэдэгдсэн байхад анхан шатны шүүхээс “...дээрх үндэслэлүүд нь түүнд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болохоос бус, нэр дэвшигчийг томилохоос татгалзах хуульд заасан үндэслэл болохооргүй байна” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Тодруулбал
10.1. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйл “Хуулийн нэр томьёоны тодорхойлолт”, 3.1.3-д "чадахуйн зарчим /мерит/" гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг;”
мөн хуулийн 7 дугаар зүйл “Төрийн албаны зарчим”, 7.1-д “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална:”, 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”;
мөн хуулийн 26 дугаар зүйл “Төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуур”, 26.1-д “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно” .
мөн хуулийн 37 дугаар зүйл “Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, эрх, хориглох зүйл”, 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх;” гэж тус тус заажээ.
11. Гэтэл АРА-ийн МХГД-ын албан тушаалд нэр дэвшигч А.Д нь Төрийн албаны тухай хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй, гаргасан зөрчил нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн болох нь тогтоогдсон энэ нь нэр дэвшигчийг томилохоос татгалзах хуульд заасан үндэслэл бий болсон, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй байхад энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
12. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА