Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00302

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, АОС-ны 56-3 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЗЮ78111571, Харчин овогт Маамын Эрдэнэ-Очирын нэхэмжлэлтэй,

            хариуцагчаар оролцвол зохих Т.Балданжамцыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Эрдэнэ-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Балданжамцаас 12 264 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагчаар оролцвол зохих Т.Балданжамцыг эрэн сурвалжлуулахаар шаардсныг хэлэлцлээ. 

Нэхэмжлэгч   нэхэмжлэл, тайлбартаа:2016 оны 05 сард манай найз Отгонбат Т.Балданжамцыг надад танилцуулж, Баянзүрх дүүрэг, Офицерүүдийн ордны зүүн талд, Хорго хотхоны ард, Тагарваагийн хийдийн хажууд Классик констракшны 12 давхар орон сууцны барилгын угсралтын ажлыг хийж байгаа, найз маань тэнд инженерээр ажиллаж байгаа гэсэн юм. Т.Балданжамц надаас 12 сая гаруй төгрөгийн барилгын материал авч, дээрх барилгад хэрэглэсэн. 7 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэсэн боловч өгөөгүй. Би шүүхэд хандсан боловч Баянгол дүүрэг, 9-р хороо, Хасбаатарын гудамж, 24-р байрны 6 тоот хаягт оршин сууж байснаа нүүсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, хариуцагчаар оролцвол зохих Т.Балданжамцыг эрэн сурвалжлуулахыг хүссэн юм.

Т.Балданжамцын утас 88556006, эхнэрийн утас нь 86556006, Т.Балданжамцын аав Туваанжав нь бас инженерээр ажиллаж байсан бөгөөд надаас материалыг хүлээн авсан. Аав нь ч 99628729 утсаа авдаггүй. Иймд Т.Балданжамцыг эрэн сурвалжилж өгнө үү? гэв. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бараа хүлээлгэн өгсөн баримт, хорооны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний үүрэгт 12 264 000 төгрөгийг шаардсан нэхэмжлэлдээ хариуцагчийн оршин суугаа хаягийг Баянгол дүүрэг, 9-р хороо, Хасбаатарын гудамж, 24-р байрны 06 тоот гэж тодорхойлсон байна.

Шүүх хариуцагчаар оролцвол зохих Т.Балданжамцыг шүүхэд ирүүлэхээр мэдэгдэх хуудас дээрх хаягаар хүргүүлсэн бөгөөд Баянгол дүүрэг, 9-р хорооноос Т.Балданжамц уг хаягт бүртгэлгүй болохыг тодорхойлсон байна.

Хариуцагчаар оролцвол зохих Т.Балданжамц нэхэмжлэлд заасан хаягт оршин суугаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон  бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөн, хариуцагчаар оролцвол зохих Т.Балданжамцыг  эрэн  сурвалжлуулах хүсэлт гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь  хэсэгт зааснаар тус шүүх харьяалан  шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч хариуцагчаар оролцвол зохих Т.Балданжамцын хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй байгаагаас зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах боломжгүй болсон байх тул  хариуцагч Т.Балданжамцыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58, 60 дугаар зүйлийн 56.1, 58.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс 2017-01-13 өдөр төлсөн 211174 төгрөгөөс нэхэмжлэлд ногдох 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлөгдсөн 140974 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 данснаас буцаан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон,