Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2017/00242

 

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2017/00242

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

Нэхэмжлэгч Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, Номт, 28 байр, 37 тоотод оршин суух НЭ66070903 регистрийн дугаартай Боржигин овогт Жанцандоржийн Бямбажавын улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Бямбажав, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ж.Бямбажав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие 1982 оны 9-р сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Барилгын ТМС-ийн харьяа Төв аймгийн салбар ТМС-д суралцаж төгссөн юм. 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Төв аймгийн Барилга угсралтын конторын нэгдсэн нэгдүгээр бригадад засал чимэглэлчнээр, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1996 он хүртэл Оргил хувьцаат компанид засал чимэглэлчнээр ажилласан, манай компани 1996 онд нэрээ өөрчилж Төв Оргил хувьцаат компани болж байсан бөгөөд 2009 онд татан буугдсан юм. Би Төв Оргил ХК-нд 2001 оноос 2009 хүртэл няраваар ажиллаж байсан. 2010 оноос одоог хүртэл Тэгш Ирээдүй ХК-нд заслал чимэглэлчнээр ажиллаж байна. Миний бие 1984 оны 7-р сарын 01-ний өдрөөс 2001 он, 2010 оноос өнөөдрийг хүртэл засал чимэглэлчнээр ажиллаж байгаа ба хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу, архиваас ажилд томилж чөлөөлсөн зарим тушаал шийдвэр олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна.Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Ж.Бямбажав нь Төв аймгийн Барилга угсралтын конторт засал чимэглэлчнээр 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл, Төв аймгийн Барилга угсралтын Оргилхувьцаат компанид заслал чимэглэлчнээр 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.

Үүнд:

1. 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Барилгын ТМС-ийн харъяа Төв аймгийн салбар техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас Жанцандоржийн Бямбажавд олгосон №072715 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

2. №463721 дугаартай Монголын хувьсгалч залуучуудын эвлэлийн гишүүний бат илэрхийлэл,

3. Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1984 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 103 дугаартай ажилд томилох тухай тушаалын хавсралтад ...1-р бригадад Бямбажав 16 нас, эмэгтэй, зэрэг 4, өрөгч угсрагч ... гэх бичилт,

4. Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1986 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 64 дугаартай байгууллагын чанарын групп байгуулах тухай тушаалд ...Засал чимэглэлийн бригадад Бямбажав .... гэх бичилт,

5. Төв аймгийн Барилгачин пүүсийн захирлын 1991 оны 12 сарын 19-ний өдрийн 196 дугаартай нэмэгдэл чолоо олгох тухай тушаалд хавсралтад Жанцандоржийн Бямбажав 6 сар... гэх бичилт,

6. 1991 оны 01 сарын 02-ны өдрийн Оргил Хувьцаат компанийн гишүүдийн нэрсийн 20-т Жанцандоржийн Бямбажав засал/чимэглэлчин 1-р хороо, Б/60-60 гэх бичилт,

7. 1982 оноос 1993 он хүртэлх хамт ажилладаг ажилчидтайгаа татуулсан фото зургууд,

8. Гэрч Ж.Эрдэнэцэцэг:  Ж.Бямбажав нь тэтгэвэрт гарах гэтэд ажиллаж байсан үеийн зарим тушаал нь олдохгүй байх тул шүүхэд хандсан. 1982 онд Төв аймгийн Зуунмод сумын Барилгын ТМС төгсөөд Барилга угсралтын конторын нэгдсэн 1-р бригадад засал чимэглэлчнээр анх ажилд орж байсан. Тухай үед сум дамжин барилгын ажлаа хийдэг байсан. Бригад сүүлд тараад Оргил компани болсон ба Ж.Бямбажав нь засал чимэглэлчнээрээ 1994 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-гэрч С.Нарантуяа: Ж.Бямбажав нь Төв аймгийн Зуунмод сумын Барилгын ТМС төгсөөд 1984 онд Барилга угсралтын конторын нэгдсэн 1-р бригадад засал чимэглэлчнээр анх ажилд орж байсан. Бригад сүүлд тараад Оргил компани болсон ба Ж.Бямбажав нь засал чимэглэлчнээрээ 1994 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

Ж.Бямбажавын ажилд томилж, чөлөөлсөн тушаал нь өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын тушаалууд, фото зураг, Монголын хувьсгалч залуучуудын эвлэлийн гишүүний бат илэрхийлэл болон гэрчнарт хууль сануулж асуусан мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилт нь хамт нэг доражиллаж байсан болохыг нотолсон байх тул ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэв.

 

Иймд дээрх нотлох баримтыг хуульд зааснаар өөрийн дотоод итгэлээр үнэлж хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Боржигин овогт Жанцандоржийн Бямбажав нь Төв аймгийн Барилга угсралтын конторт засал чимэглэлчнээр 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл, Төв аймгийн Барилга угсралтын Оргил хувьцаат компанид заслал чимэглэлчнээр1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл нэг байгууллагадтасралтгүй ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НЭ66070903 регистрийн дугаартай Боржигин овогт Жанцандоржийн Бямбажав нь 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Төв аймгийн Барилга угсралтын конторт засал чимэглэлчнээр,

1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Төв аймгийн Барилга угсралтын Оргил хувьцаат компанид засал чимэглэлчнээр тасралтгүй ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймагдахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Л.ОЮУНЦЭЦЭГ