Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00289

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 2-р хороо,  59-р байрны 2Б тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЦД81043076, утас 99010325, Бодонгууд овогт Даваажавын Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Л.Цэнд-Аюуш, Ц.Дэлгэрмөрөн нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал оролцов. 

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих  Л.Цэнд-Аюуш, Ц.Дэлгэрмөрөн нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн байна. 

Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ  нэхэмжлэлдээ:  Би Лодойсамбуугийн Цэнд-Аюуш, Цогтгэрэлийн Дэлгэрмөрөн нарт 2015-12-28 өдөр 12 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, сард 8 хувийн хүүтэй зээлдүүлж, гэрээ байгуулсан. Мөнгийг авснаас хойш зээлдэгч  нар  хүү , зээлийг төлөхгүй алга болсон бөгөөд ажлын мөнгө орж ирэхээр төлнө гэсээр гэрээний хугацаа дуусаад 7 сар боллоо.

Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нарын хаяг тогтоогдоогүй шалтгаанаар шүүгчийн 2016-12-20 өдрийн 28400 захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд хариуцагчаар оролцвол зохих   Л.Цэнд-Аюуш, Ц.Дэлгэрмөрөн нарыг эрэн сурвалжилж өгнө үү? гэжээ. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэх, хүсэлт, шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг шүүх хүргэсэн байна.

Нэхэмжлэгч хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч  нь хариуцагчаар оролцвол зохих Л.Цэнд-Аюуш, Ц.Дэлгэрмөрөн нараас зээлийн гэрээний үүргийг шаардах хүсэлтэй байгаа байх бөгөөд хариуцагчаар оролцвол зохих   Л.Цэнд-Аюуш Баянгол дүүрэг, 5-р хороо, Их төгөл ХХК-ийн байр, 203 тоотод,  Ц.Дэлгэрмөрөн Баянгол дүүрэг, 12-р хороо, бичил хороолол, 6-р байрны 83 тоот хаягт  тус тус оршин суухаа больсноос шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зогсоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

  Нэхэмжлэгч хариуцагч нарын  хаягийг мэдэхгүй, хаягийг  тогтоох боломжгүй байгаа байх тул хариуцагчаар оролцвол зохих Л.Цэнд-Аюуш, Ц.Дэлгэрмөрөн нарыг   эрэн сурвалжлуулахыг хүссэн түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу төлөх улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн нэг шаардлагад төлсөн байх тул 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58, 60, 63 дугаар зүйлийн 58.1, 60.1, 63.1.3 дахь хэсгийг баримтлан  нэхэмжлэгчээс нэмж 70200 төгрөгийг  улсын орлогод төлүүлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон,