| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00206/И |
| Дугаар | 00274 |
| Огноо | 2017-01-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 00274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 12-р хороо, 34-р байрны 39 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ИЙ87052315, утас-99684045, Лувсанцэрэн овогт Товуугийн Баттулгын нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих Д.Ичинхорлоог эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих Д.Ичинхорлоог эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа:Би Д.Ичинхорлоод 2014 оны 07 сард 3 250 000 төгрөг зээлдүүлсэн. 2015-07-01 өдөр буцааж төлөхөөр гэрээ байгуулсан. Гэтэл мөнгийг өгөөгүй. Утсаа салгаад, Хан-уул дүүрэг, 16-р хороо, Тайнь 5-р гудамжны 142-13-2 хаягаасаа нүүгээд явсан байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч энэ шалтгаанаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд Ямбат овогт Дондовын Ичинхорлоог эрэн сурвалжилж өгнө үү? Түүний РД-ВК82032301, утас 88262865, 88550663 гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн лавлагаа, Хан-Уул дүүргийн 16-р хорооны тодорхойлолт, зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Д.Ичинхорлоотой зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд зээлдэгч зээлээ төлөөгүйгээс үүргийг шаардах хүсэлтэй байгаа болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчаар оролцвол зохих Д.Ичинхорлоо гэрээ байгуулах үед амьдарч байсан Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Тайнь 5-р гудамжны 142-13-2 тоот хаягт оршин суухаа больсон болох нь 16-р хорооны тодорхойлолтоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй болсноос зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа байх тул хариуцагчаар оролцвол зохих Д.Ичинхорлоог эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,