Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00273

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 6-р хороо, Кекүшю цамхаг 12-р давхар, 1202 тоотод байрлах, РД-2843927, утас 70142114, 99118778,  Топфинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагчаар оролцвол зохих Буманган ХХК-ийн захирал Ж.Баатарыг  эрэн сурвалжлуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Топфинанс ББСБ ХХК-ийн захирал О.Мэндсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов. 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч  нь  хариуцагчаар оролцвол зохих Буманган ХХК-ийн захирал Ж.Баатарыг  эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан байна.  

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Манай байгууллагатай Буманган ХХК нь 2015-06-17 өдөр 02/2015 тоот зээлийн гэрээ байгуулж, 100 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 2 өрөө орон сууц барьцаалж зээлсэн.

Зээлдэгч Буманган ХХК нь зээлээ төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусаад 5 сар болж байна.

Тус компани нь Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Чулуун овоонд байрлах хашаанд төмрийн худалдаа эрхэлдэг байсан бөгөөд одоо тухайн хашаагаа зарчихсан байна.

Хариуцагч компанийн захирал Ж.Баатар зээл авах үедээ өгсөн Сонгинохайрхан дүүрэг, 3-р хороо, Бага нарангийн 10-р гудамжны 01 тоот хаягтаа байхгүй байгаагаас зээлийн гэрээний үүргийг  шаардах боломжгүй байна.

Зээлийн барьцааны эд хөрөнгө нь болох 2 өрөө орон сууц нь Буманган ХХК-ийн өмч байсан. Зээлийн гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа байхгүй байна гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас  татгалзсан.

Иймд хариуцагчаар оролцвол зохих Буманган ХХК-ийн захирал Ж.Баатар /РД-ЕЗ70030711/-ыг эрэн сурвалжилж өгнө үү. Түүний утас 70003525, 99103525, 94993525 гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан зохигч аж ахуйн нэгжүүдийн гэрчилгээ, зээлийн гэрээ, Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэх, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-12-21 өдрийн 102/ШЗ2017/00056 захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч  нь   Буманган ХХК-тай  зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд   зээлдэгч зээлээ төлөөгүйгээс үүргийг шаардахаар нэхэмжлэгч  шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч шүүх хариуцагчаар оролцвол зохих Буманган ХХК-ийн захирал Ж.Баатар  нэхэмжлэлд заасан Баянгол дүүрэг, 20-р хороо, Өнөр хотхон, 39-р байрны 193 тоотод оршин суугаагүйг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. 

Хариуцагчаар оролцвол зохих Буманган ХХК-ийн захирал Ж.Баатар  гэрээ байгуулах үедээ гэрээнд заасан Сонгинохайрхан дүүрэг, 3-р хороо, Бага нарангийн 10-р гудамжны 01 тоот хаягт бүртгэлтэй боловч тухайн хаягт мөн оршин суугаагүй    болох нь 3-р хорооны тодорхойлолтоор тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй болсноос зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа байх тул хариуцагчаар оролцвол зохих Буманган ХХК-ийн захирал Ж.Баатарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон,