Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/119

 

    2020         10            30                                     2020/ШЦТ/119

 

 

                                                                      

                        ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Äîðíîãîâü àéìàã äàõü Ñóì äóíäûí ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ Д.Адъяасүрэн äàðãàëæ,

Íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Батхуяг

Улсын яллагчаар хяналтын  ïðîêóðîð Á.̺íãºíòóÿà

Хохирогч А.Г

Хохирогчийн  өмгөөлөгч М.Э

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Ю.Н

Шүүгдэгч Д.О нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð Äîðíîãîâü àéìаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Ïðîêóðîðûí ãàçðын хяналтын прокурор Á.̺íãºíòóÿàãààñ Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар ç¿éëèéí 1 дэх хэсэгт заасан ãýìò õýðýãò õîëáîãäóóëàí ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí Д.О-т õîëáîãäîõ ýð¿¿ãèéí 2019000000135 äóãààðòàé õýðãèéã 2020 îíû 10 дугаар ñàðûí 22-íы ºäºð хүлээн авч õÿíàí õýëýëöýâ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хуваариа мал малладаг, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар баг, Булан гэх газарт нутаглах, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д.О, регистрийн дугаар:,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.О нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хаяагийн ширээ” гэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.Г-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, мөн өшиглөж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дээд зовхины шарх, доод баруун 1, зүүн 1, зүүн 1 дүгээр шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.  

 

                                             ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

 Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò  äàðààõü íîòëîõ áàðèìòûã øèíæëýí ñóäëàâ. ¯¿íä:

 Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг

 

Хохирогч А.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 01-нд нар шингэж байх үед би Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн нутаг Хөвийн ширээ гэх газарт төрсөн дүү Г-н гэрт эхнэр Э хамт очсон, А, Л, О нар  нэг шил архи хувааж уугаад дуусаж байсан. Л сумын төв орж 3 шил пиво, 1 шил архитай авчирсан. Бүгд 2 пивоо хувааж уучхаад унтсан. Харин 1 пиво үлдсэнийг нь Л бид 2 хувааж уучхаад гаднаас 1 шил архи оруулж ирж жоохон уугаад унтсан. Унтаж байхад О босож ирээд дүчигнээд байсан, чаддаг юм бол гараад ир гээд байхаар нь араас нь гарах гэтэл манай дүү наадах чинь хутгатай шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад О-ыг боож унагасан. Манай хүргэн гарч ирээд бид хоёрыг салгаад О-ыг босгосон гэтэл О босож ирээд намайг цохиж өшиглөсөн. Миний баруун хөмсөг сэтэрч цус гарсан тул сумын төв рүү эмнэлэг рүү явахаар болоод шууд очсон ба 3 оёдол тавиулсан гэв.

 

Хохирогч А.Гаас гаргаж өгсөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хх-ийн 66-70 дугаар хуудас/,

 

Гэрч А.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 сарын 01-ний өдөр Алтанширээ сумын төвд өөрийнхөө 2 хүүхдийг ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд оруулж өгсөн юм. Би сумын төвөөс буцаж явахдаа өөрийн төрсөн ах болох А.Г ах болон түүний эхнэр Энхчимэг нартай хамт Г ахын машинаар явж 18 цагийн орчимд гэртээ очиход Л, О нар болон манай нөхөр А нар 1 шил архи уучихсан сууж байсан юм. Тэгээд бид нар хоол идэж уучхаад унтах гээд хэвтэцгээж байхад О халамцуу босож ирээд Л, Г нарыг өдөж хоргоогоод босоод ир дахиад архи ууя гэж хэлээд өдөж хоргоогоод зүгээр байлгахгүй байсан юм. Л унтаад сэрэхгүй байсан болохоор Г ах босож ирээд “зүгээр бай наанаа унтаж амар” гэж хэлэхэд үг хэлээр өдөөд дуугай байхгүй байсан тул Г ах уурлаж эхлэхэд О гарья гараад ир гээд дуудаад гарсан юм. Бид нар тухайн үед орондоо орчихсон хэвтэж байсан болохоор хамт гараагүй юм. Тэгээд гэр гаднаас түчигнэж учиргүй дуугарахаар нь манай нөхөр гарч явсан ба төд удалгүй Г ахын хамар ам нүүр нь цус болчихсон “намайг цохчихлоо” гэж хэлээд орж ирсэн юм. Тэгээд би О болон Энхчимэг нар сумын төвд эмнэлэг дээр ирж эмчид үзүүлсэн юм. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 5 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 сарын 01-ний өдөр Алтанширээ сумын төвд өөрийн хүүхдээ дотуур байранд оруулж өгчхөөд буцаад явж байтал Штай /Оын хоч нь байгаа юм/ таараад 2 шил Ерөөл архи дэлгүүрээс аваад үдээс хойш 16-17 цагийн орчимд өөрийн найз болох Аийн гэр лүү Штай хамт явсан юм. Бид 2 Аийн гэрт явж очиход А болон отроор гаднаас үл таних залуугийн хамт байж байсан юм. Бид нар Аийнд очоод гүү сааж унага барилцаж өгч тусалсан юм. Тэгээд удалгүй гаднаас отроор ирсэн залуу явчихсан юм. А, Ш бид 3 авчирсан архиа уугаад ойр зуурын сонин сайхан зүйлсээ ярилцаад сууж байхад харанхуй бүрий болж байх үед гаднаас Аийн эхнэр Г, Г өөрийнхөө эхнэртэйгээ хамт манай хүүхдийг дагуулаад 4 үүлээ орж ирсэн юм. Бид нар тэгээд хоорондоо ярилцаад сууж байгаад би хүүгээ тэврээд хойд талын орон дээр согтоод унтчихсан юм. Өглөө би 06 цагийн орчимд сэрээд Энхчимэгээс юу болсон талаар асууж тодруулахад “Ганбаагийн нүүр лүү Ш цохчихсон юм аа бид нар шөнө сумын эмнэлэг рүү явчхаад ирлээ” гэж хэлж байсан ба нүд нь хавдчихсан толгойгоо боочихсон байдалтай байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

Гэрч П.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн нөхөр Гын хамт 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нар жаргаж байх үед Алтанширээ сумын 3-р баг Хөвийн ширээ гэх газарт байх манай нөхөр Гын төрсөн дүү болох  Гг хүргэж өгөх гэж гэрт нь ирсэн бөгөөд биднийг очиход Ггийн нөхөр А, О, Л 3 хамт нэг шил архи хуваагаад уучихсан байдалтай байсан. Манай нөхрийг Л гэх залуу Алтанширээ сумын төв рүү дөхүүлээд өгөөч гэж хэлэхэд нь манай нөхөр Г зөвшөөрч сумын төв рүү Л, Г нар хамт явцгаасан. Алтанширээ сумын төв рүү орчхоод буцаад ирэхдээ 3 ширхэг 2.5 литрийн багтаамжтай пиво, 0.5 литрийн ерөөл гэх архи авчихсан буцаад ирсэн. Тэр авчирсан архи пивоноос манай нөхөр Г, О, Л, Ганхуяг, А нар хам тууж байгаад А унтаад өгсөн, О бас хэсэг сууж байгаад унтаад өгсөн юм. Манай нөхөр Лтай хамт үлдээд сүүлд үлдсэн байсан ганц пиво хувааж ууж дуусгачхаад машинаас архиа оруулж ирж задлаад Л жоохон ууж байгаад унтахаар болоод орондоо орцгоогоод гэрлээ унтраагаад хэвтсэн. Шөнө 01 орчимд О сэрээд "... архиа гаргаад ир. Архиа аягалаадах...” гэж хэлээд босоод ирсэн юм. Хэсэг тэр хавиар агсам согтуу тавьж хүмүүс рүү дайрч байгаад манай нөхрийн хажууд ирээд... хонгыг чинь сэт шаана шүү... гэж хэлээд манай нөхөр Гыг цохих гэж байгаад миний толгой руу цохичихсон. Дараа нь манай нөхрийн толгойн ар хэсэг рүү өшиглөх шиг болсон ба Г босоод “...зүгээр байгаач...” гэж хэлэхэд хөнжил хуу татаад авахаар нь буцаж хөнжлөө татаад автал Гын зүүн хөл рүү өшиглөсөн. Г "... би чамд дээрэлхүүлнэ гэж байхгүй шүү” гэж хэлэхэд О “...чаддаг юм бол гараад ир...” гэж хэлээд гэрээс гараад явсан. Араас нь Г гарах гэтэл Гын дүү Г хэлэхдээ “...наадах чинь хутгатай шүү...” гэж хэлсэн ба Г араас нь гараад явсан. Би Лыг сэрээгээд араас нь гаргасан бөгөөд төд удалгүй гайгүй байна гэж хэлээд ороод ирсэн ба манай нөхөр араас нь цус болчихсон ороод ирсэн. А босоод араас нь гарсан бөгөөд манай нөхөр цусаа гоожуулчихсан гэрт ороод ирсэн. Юу болов гэж асуухад яах ийхийн зуургүй цохиод авсан гэж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

 

Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 сарын 01-ний өдөр би Алтанширээ сумын төвд эгчийнхээ хүүхдийг хөдөө гэрээсээ мотоциклоор хүргэж өгсөн юм. Би сумын төвд дэлгүүр орох гэж явж байгаад Л ахтай тааралдаад 1 шил 0.75 “Ерөөл архи” 1 том пиво аваад Л ахыг ардаа суулгаад, А ахын гэр лүү явсан. Бид 2 А ахын гэрт 15 цагийн орчимд очиход гэрт нь А ах хажуу айлын үл таних залуутай хамт байж байсан юм. Тэгээд бид нар ойр зуурын яриа өрнүүлж авч ирсэн архи пиво задалж, ууцгаасан юм. А ахын гэрт ярьж сууж хоол унд хийж идэж байгаад орой болгосон ба харанхуй бүрий болсон үед гаднаас Г түүний эхнэр Энхчимэг, А ахын эхнэр Г нар ирсэн юм. Г ахтай хамт бид нар дахиад нэг шил архи хувааж ууцгааж байхад зарим нэг хүмүүс нь хэвтэж унтах нь унтаад өгсөн юм. Би Гыг орондоо хэвтэж байхаар нь дуудаад “үлдсэн жоохон архиа уугаад одоо дуусгамаар байна босоод ир” гэж хэлэхэд “гадаа гаръя” гэж хэлэхээр нь гартал араас намайг гэнэт боогоод унагаасан юм. Тэр үед А ах араас гарч ирж бид 2-ыг салгасан. Тэгээд би уурандаа нүүр лүү нь 1 удаа баруун хөлөөрөө өшиглөчихсөн юм. А ах Гыг гэр лүү аваад ороход нь би араас нь орж харахад нүүр нь цус болчихсон хөмсөг нь ангайгаад задарчихсан байсан юм. Сумын төвийн эмнэлэг рүү Г ах болон Энхчимэг, Г нарын хамт сумын эмнэлэг дээр ирж үзүүлсэн юм. ...” гэсэн мэдүүлэг/хх- ийн 9 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 09 сарын 01-ний өдөр гэртээ байж байхад отроор ирсэн Г гэх залуу манайд ирж гүү барих ажилд тусалж байсан юм. 16 цагийн орчимд гаднаас О Л хоёр манай гэрт ирсэн . О бол манай нэг нутгийн хуурай дүү байгаа, харин Л бол надтай найзууд байгаа юм. Тэгээд бид нар гүүгээ барьж сааж дуусгачхаад манай гэрт орж О, Л 2-ын авч ирсэн 0.75 литрийн 2 шил архи хувааж ууцгаасан ба Г гэх залуу бол архи уугаагүй гэр лүүгээ явчихсан юм. Орой 19 цаг өнгөрч байхад сумын төвөөс манай эхнэр Г, Г түүний эхнэр Энхчимэг гурав хүүхдээ дотуур байранд оруулж өгчхөөд ирсэн юм. Бид нар хоол унд хийж идчихээд унтаж байхад гадаа хүмүүс хоорондоо маргалдаж хашхираад байхаар нь босоод гарч очиход Г нь Оын дээр нь гарчихсан дараад хэвтэж байхаар нь би очиж салгахад О Гыг түлхэж унагаагаад хөлөөрөө өшиглөсөн би Г дээр явж очиход нүүр ам нь цус болчихсон миний “нүүр лүү өшиглөчихлөө ш дээ” гэж хэлж байсан юм. Тэгээд би тэр хоёрыг гэр лүү дагуулж ороод унтаж байсан хүмүүсээ сэрээгээд бид нар хоорондоо ярилцаж байгаад Г, Г, Энхчимэг гурвыг сумын төв эмнэлэг рүү явуулсан юм. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 02/0254 дугаартай шинжээчийн: “...А.Гын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дээд зовхины шарх гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь тус бүртээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт/хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02/0275 дугаартай шинжээчийн: “...А.Гын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дээд зовхины шарх, доод баруун 1, зүүн 1, зүүн 1 дүгээр шүдний булгарал гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дээд зовхины шарх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан доод баруун 1, зүүн 1 дүгээр шүдний булгарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 92-93 дугаар хуудас/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан ýñýõèéã øàëãàõ õóóäàñ / õõ-ийн 50 дугаар õóóäàñ/ çýðãèéã øèíæëýí ñóäëàâ.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Дорноговь аймгийн Алтанширээ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хаяагийн ширээ” гэх газарт 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  А.Гтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, өшиглөн түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дээд зовхины шарх, доод баруун 1, зүүн 1, зүүн 1 дүгээр шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëийн 16.1 дүгээр зүйлд çààñàí æóðìûí äàãóó áýõæ¿¿ëýãäñýí нотлох баримтууд болох хохирогч А.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Унтаж байхад О босож ирээд дүчигнээд байсан, чаддаг юм бол гараад ир гээд байхаар нь араас нь гарах гэтэл манай дүү наадах чинь хутгатай шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад Оыг боож унагасан. Манай хүргэн гарч ирээд бид хоёрыг салгаад Оыг босгосон гэтэл О босож ирээд намайг цохиж өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, гэрч А.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 сарын 01-ний өдөр ...18 цагийн орчимд гэртээ очиход Л, О нар болон манай нөхөр А нар 1 шил архи уучихсан сууж байсан юм. Тэгээд бид нар хоол идэж уучхаад унтах гээд хэвтэцгээж байхад О халамцуу босож ирээд Л, Г нарыг өдөж хоргоогоод босоод ир дахиад архи ууя гэж хэлээд зүгээр байлгахгүй байсан юм. Л унтаад сэрэхгүй байсан болохоор Г ах босож ирээд “зүгээр бай наанаа унтаж амар” гэж хэлэхэд үг хэлээр өдөөд дуугүй байхгүй байсан тул Г ах уурлаж эхлэхэд О гарья гараад ир гээд дуудаад гарсан. Тэгээд гэр гаднаас түчигнэж учиргүй дуугарахаар нь манай нөхөр гарч явсан ба төд удалгүй Г ахын хамар ам нүүр нь цус болчихсон “намайг цохчихлоо” гэж хэлээд орж ирсэн ...” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 сарын 01-ний өдөр ...А, Ш бид 3 авчирсан архиа уугаад ойр зуурын сонин сайхан зүйлсээ ярилцаад сууж байхад харанхуй бүрий болж байх үед гаднаас Аийн эхнэр Г, Г өөрийнхөө эхнэртэйгээ хамт манай хүүхдийг дагуулаад 4 үүлээ орж ирсэн. Бид нар тэгээд хоорондоо ярилцаад сууж байгаад би хүүгээ тэврээд хойд талын орон дээр согтоод унтчихсан юм. Өглөө би 06 цагийн орчимд сэрээд Энхчимэгээс юу болсон талаар асууж тодруулахад “Ганбаагийн нүүр лүү Ш цохчихсон юм аа бид нар шөнө сумын эмнэлэг рүү явчхаад ирлээ” гэж хэлж байсан ба нүд нь хавдчихсан толгойгоо боочихсон байдалтай байж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч П.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ...шөнө 01 орчимд О сэрээд "... архиа гаргаад ир, архиа аягалаадах...” гэж хэлээд босоод ирсэн юм. Хэсэг тэр хавиар агсам согтуу тавьж хүмүүс рүү дайрч байгаад манай нөхрийн хажууд ирээд... хонгыг чинь сэт шаана шүү... гэж хэлээд манай нөхөр Гыг цохих гэж байгаад миний толгой руу цохчихсон. Дараа нь манай нөхрийн толгойн ар хэсэг рүү өшиглөх шиг болсон ба Г босоод “...зүгээр байгаач...” гэж хэлэхэд хөнжил хуу татаад авахаар нь буцаж хөнжлөө татаад автал Гын зүүн хөл рүү өшиглөсөн. Г "... би чамд дээрэлхүүлнэ гэж байхгүй шүү” гэж хэлэхэд О “...чаддаг юм бол гараад ир...” гэж хэлээд гэрээс гараад явсан. Араас нь Г гарах гэтэл Гын дүү Г хэлэхдээ “...наадах чинь хутгатай шүү...” гэж хэлсэн ба Г араас нь гараад явсан. А босоод араас нь гарсан бөгөөд манай нөхөр цусаа гоожуулчихсан гэрт ороод ирсэн. Юу болов гэж асуухад яах ийхийн зуургүй цохиод авсан гэж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 09 сарын 01-ний өдөр ...О, Л 2-ын авч ирсэн 0.75 литрийн 2 шил архи хувааж ууцгаасан ... Бид нар хоол унд хийж идчихээд унтаж байхад гадаа хүмүүс хоорондоо маргалдаж хаширч байхаар нь босоод гарч очиход Г нь О-ын дээр нь гарчихсан дараад хэвтэж байхаар нь би очиж салгахад О Гыг түлхэж унагаагаад хөлөөрөө өшиглөсөн би Г дээр явж очиход нүүр ам нь цус болчихсон миний “нүүр лүү өшиглөчихлөө ” гэж хэлж байсан....” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 02/0254, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02/0275 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.О холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.О нь хохирогч А.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.От нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

         Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.От-н үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/ түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын дүгнэлт, өмгөөлөгчийн  санал  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч Оыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.О-т оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

  

Хохирогч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “хэрэглэсэн эм болон Алтанширээ сумаас мэдүүлэг өгөхөөр Сайншанд сум руу хэд хэдэн удаа ирж буцсан ,эмчилгээ хийлгэхээр Алтанширээ сум руу явахад өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зарцуулсан шатахууны зардал нэхэмжилснийг шүүгдэгч Д.О нь төлсөн ба харин  2 шүд унасан учир имплант шүд хийлгэх зардал 3460000 төгрөг нэхэмжилнэ “гэв.

 

Хохирогчийн имплант шүд суулгуулна гэж буйг буруутгах үндэслэлгүй юм.  Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй”, 228.4-т “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заажээ.

          Хохирогчоос эм,шатахууны төлбөр 632636 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь 500000 төгрөг төлж,үлдэх 132636 төгрөгийг хохирогч нэхэмжлэхээс татгалзаж, Монсей эмнэлгийн нүүр амны мэс засал болон согог засалч их эмчийн магадалгаагаар 3790000 төгрөгийн эмчилгээ хийгдэх болохыг  тодорхойлсноос 3640000 төгрөг нэхэмжилжээ.

 Монсей эмнэлэг нь 3790000 төгрөгийн эмчилгээ хийгдэх болохыг  тодорхойлсноос бус хохирогч А.Гтай эмчилгээг хэзээ хийх талаар тохиролцсон баримтгүй, хохирогч нь энэ эмнэлгээр цаашид эмчлүүлэх эсэх нь тодорхойгүй болон бусад шаардлагатай баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ шийтгэх тогтоолоор хохирлыг хэлэлцэхгүй орхиж, мөнгөн хэлбэрээр нөхөн төлөхөд шаардлагатай мөнгийг нотлох баримтаа үндэслэн нэхэмжлэх нь зүйтэй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.О нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 50/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах íü ç¿éòýé.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч  Бор овогт Доржпүрэвийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь оногдуулсан 700 000 төгрөгийн торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

          

  4. Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5. Шүүгдэгч Д.О нь хохирогч А.Г-д шүүхийн шатанд 500 000 төгрөг төлсөн ба хохирогч нь 282636 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдаж, цаашид эмчлүүлэх, шүд хийлгэх 3460000 төгрөгийг  баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 äýõ õýñýãт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т урьд авсан õóâèéí áàòàëãàà ãàðãàõ òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 äýõ õýñýãò зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ïðîêóðîð, äýýä øàòíû ïðîêóðîð, îðîëöîã÷ øèéòãýõ òîãòîîë ãàðäàí àâñàí áóþó õ¿ðã¿¿ëñíýýñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Äîðíîãîâü àéìãèéí Ýð¿¿, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.

 

 

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АДЪЯАСҮРЭН