Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 698

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй нэхэмжлэгч “АГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй АМГТГ-т холбогдох захиргааны хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “АГ” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б , Р.Э , гуравдагч этгээд “Б” ХК -ийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М-н өмгөөлөгч Э.Э , Д. , Д.Д , гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Б , С.Ц, иргэдийн төлөөлөгч Д.Р , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн агуулга

1.1.Нэхэмжлэгч “АГ” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ :

”АГ ХХК-ийн ******* аймгийн Б******* сумын нутаг Б******* нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар хүлээн авч 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1216.. дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл анх олгосон байдаг. 1216.. хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд “АГ” ХХК ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэнийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2375 дугаарын шийдвэрээр 129... тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон.

“АГ” ХХК нь 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 129... тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “АГ” ХХК-иас шилжүүлэн авсныг 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Ашигт малтмалын газрын даргын 616 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон.

“АГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргад холбогдох захиргааны хэргийн 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр шийдвэрээр “АГ” ХХК-ийн 1216.., 129... тоот тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын 650, 655 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлүүдийг сэргээсэн байдаг.

“Б” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ашиг малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 364 дүгээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын “АГ” ХХК-ийн 1216.., 129... тоот тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон 650, 655 дугаартай утга агуулгын илэрхий алдаатай гаргасан шийдвэрээ зөвтгөж, хуульд нийцүүлэн гаргах ажлыг өнөөг хүртэл шийдвэрлэж өгөөгүй байх тул эс үйлдэхүйг нь хууль бус болохыг тогтоож хууль тогтоомжид нийцүүлсэн захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай ямар нэгэн зохицуулалт байхгүй атал илт хууль бус үндэслэлээр 2012 оны 616 дугаар захирамжийг гаргасан байдаг. Гагцхүү ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл хуульд заагдсан байх бөгөөд цуцлах процессыг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан.

“АГ” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчлөн, тодруулж байна. АМГТГ-н даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 129... дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгаж өгнө үү” гэжээ.

1.2.Нэхэмжлэгч “АГ” ХХК-ийн төлөөлөгч Ц.П 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, тодруулахдаа :

“Тус шүүхэд “АГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ-т холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа билээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ” гээд 20.1.1 дэх заалтад “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, ..." эрхтэй гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчлөн, тодруулж байна.

“...Манай компани нь Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1126 тоот шийдвэрийн дагуу ******* аймгийн Б******* сумын нутаг “Б*******” нэртэй газарт 1181.16 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын М\/-0129... дугаар тусгай зөвшөөрлийг “АГ” ХХК-аас шилжүүлэн авч, эзэмшиж байсан билээ.

“Б” ХК-ийн зүгээс манай компанийн эзэмшиж байгаа уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хууль бусаар эзэмшилдээ авахын тулд 2008 оноос хойш удаа дараа гомдол, нэхэмжлэл гаргаж байсныг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэж, хоёр ч удаа манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдаж байсан.

Гэтэл АМГТГ-н даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615 дугаар тушаалаар анх “АГ” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1071 тоот, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Геологи, уул уурхайн кадастрын төвийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2375 тоот шийдвэрийн “АГ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон.

Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухайд:

Манай компани нь 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “АГ” ХХК-аас МV-012.. дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авч, ашиглалтын үйл ажиллагаа хийж эхлэхэд бэлтгэж байсан юм.

Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан болно. Гэтэл АМГТГ-н даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар хууль бус тушаалуудаар манай компанид олгогдсон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг ноцтойгоор зөрчсөн.

Улмаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эдлэх эрх, үүргийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй хууль зүйн үр дагавар үүсч, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдлөө.

Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгох шаардлагын хувьд:

Дээрх тушаалууд нь (i) шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, (ii) Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нийцээгүй, (iii) төрийн байгууллага эрх мэдлээ ашиглан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэсэн байна. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нь цуцалсантай адилхан эрх зүйн үр дагавар бий болгох тул тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан мэдэгдэл хүргүүлж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид өөрийн тайлбар гаргах, түүний үндэслэлийг нотолсон баримтыг хүргүүлэх боломжоор хангах үүрэгтэй боловч тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон талаар мэдэгдээгүй.

АМГТГ-н даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 616 тоот “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” тушаалыг гарсны дараа буюу 129... тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосны дараа 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэж бичсэн огноо бүхий 6-6585 дугаар “Тушаалын дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хугацаа хэтрүүлж мэдэгдсэн, ирүүлсэн.

Гэхдээ хариуцагч нь 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615 дугаар тушаалыг гарахын өмнө болон гарсны дараа ямар нэгэн мэдэгдэл өнөөг хүртэл ирүүлээгүй байна. Уг тушаалаар анх “АГ” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1071 тоот шийдвэр, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2375 тоот шийдвэрийн “АГ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон тул зайлшгүй мэдэгдэл хүргүүлэх шаардлагатай байсан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг тушаалаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгосныг олж мэдсэн.

Хариуцагч АМГТГ нь 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615 дугаар тушаалыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдээгүй нь Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд бичгээр мэдэгдэнэ”, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримтлан бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж заасныг ноцтойгоор зөрчсөн.

Ашигт малтмалын газрын дарга шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үл хэрэгсэн, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг ноцтойгоор зөрчин 129... тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

“АГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргад холбогдох захиргааны хэргийн 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар шүүхийн шийдвэр гарсан. Уг шийдвэрээр “АГ” ХХК-ийн 1216.., 129... тоот тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн Кадастрын газрын даргын 650, 655 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлүүдийг сэргээсэн байдаг.

“Б” ХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-Н ГУУКХ-т холбогдох 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 364 дүгээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа болно. Уг шийдвэрээр “АМГ-Н ГУУКХ-н даргын “АГ” ХХК-ийн 1216.., 129... тоот тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон 650, 655 дугаартай утга агуулгын илэрхий алдаатай гаргасан шийдвэрээ зөвтгөж, хуульд нийцүүлэн гаргах ажлыг өнөөг хүртэл шийдвэрлэж өгөөгүй байх тул эс үйлдэхүйг нь хууль бус болохыг тогтоон өгч, хууль тогтоомжид нийцүүлсэн захиргааны акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байдаг.

Гэтэл Ашигт малтмалын газрын даргын дээрх 615, 616 дугаар тушаалууд нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу давж заалдах журмаар хэргийг хэлэлцэхийн өмнө Уул уурхайн сайдын албан даалгавар нэртэй хууль бус бичигт үндэслэн гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, “Б” ХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ-т холбогдох манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах шаардлага бүхий хэргийг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байтал 615, 616 дугаар тушаалууд гарсан байдаг.

Улмаар “Б” ХК-ийн зүгээс давж заалдах гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 245 дугаар “Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай” шүүхийн тогтоолоор “Б” ХК-ийн өмгөөлөгч гаргасан гомдлоосоо татгалзсан тул гомдол гаргаагүйд тооцож, давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон байдаг тул шүүхийн 2012 оны 09 дүгээр 18-ны өдрийн 364 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр болно.

Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай ямар нэгэн зохицуулалт байхгүй атал 2012 оны 10 дугаар сарын 23- ны өдөр 615, 616 дугаар тушаалуудыг гаргасан байна. АМГТГ-н даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 616 дугаар шийдвэрийн үндэслэлд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлдээ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэснийг баримталсан боловч манай “АГ” ХХК нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг огтхон ч зөрчиж байгаагүй билээ.

АМГТГ-н даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615 тоот тушаалд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1.1 дэх заалтыг удирдлага болгожээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1-д “энэ хуулийн 6.1-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтны гомдлын дагуу хэргийг хянан үзээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд: 8.1.1 -д Захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх” гэжээ. Хуулийн дээрх заалтаас үзэхэд захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахдаа мөн хуулийн 6.1-д заасан нөхцөл бүрдсэн эсэхийг заавал шалгах ёстой Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-д 'Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтны шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэжээ. Ашигт малтмалын газар болон Уул уурхайн сайдад гомдол гаргасан байгууллага нь “Б” ХК болох нь хариуцагч болон гуравдагч этгээдийн шүүхэд өгсөн тайлбар, уул уурхайн сайдын 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01 тоот албан даалгаврын агуулгаас тодорхой харагдаж байна. Ашигт малтмалын газрын дарга иргэн, хуулийн этгээдийн гомдлын дагуу урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахын тулд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 6.1-д заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг заавал шалган тогтоох үүрэгтэй хэдий ч энэ үүргээ биелүүлээгүйгээрээ хууль зөрчсөн.

Ашигт малтмалын газрын даргын тушаал 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гарсан бөгөөд гомдол гаргагч “Б” ХК-д гомдлын үндэслэлийн талаар эрх зүйн маргааныг 2008 оноос эхлүүлэн тасралтгүй үүсгэсээр өнөөг хүрсэн бөгөөд уул асуудлыг шүүхийн байгууллагаас нэгэнт шийдвэрлэж байсан болох Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 256 тоот шийдвэр, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2009.01.28-ны өдрийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 364 тоот шийдвэр зэргээс тодорхой харагдана. “Б” ХК нь 2008 оноос эхлүүлэн “АГ” ХХК-д олгосон ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох агуулга бүхий гомдол, нэхэмжлэлийг гаргаж байсан, уг маргааныг шүүхээр шийдвэрлэхэд Ашигт малтмалын газар хариуцагчаар оролцож байсан атал маргааныг урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа эсэхийг нягтлаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхийг мэдсээр атлаа хууль зөрчиж шийдвэр гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” хэмээн заасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт “Захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу АМГТГ-н даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү.

“Тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс уйлдэхуй, татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 129... дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгах” шаардлагын хувьд:

АМГТГ-н даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болон хууль бус болохыг илэрхийлэн “АГ” ХХК-ийн зүгээс 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2015/02 дугаарын албан бичгээр Ашигт малтмалын газарт хандахад хариуг 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дугтуйлан, 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шууданд хүргүүлсэн байна.

Уг 1/3831 гэж дугаарласан албан бичигт “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул танай хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн татгалзсан утгатай хариу ирүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхгүй байсаар байна. Хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гээд 27.1.1 дэх заалтад “тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах”, 27.1.5 дахь заалтад “уурхайн талбайд ашигт малтмалын хайгуул явуулах” зэрэг болон бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн.

Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615. 616 дугаар тушаалууд нь хууль зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан байна.

Иймд Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 129... дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Хоёр. Хариуцагч талын шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга

2.1.Хариуцагч АМГТГ-н дарга Б.Б 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа :

“АГ” ХХК-аас шүүхэд гаргасан “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, 129... тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Улаанбаатар хотын Б дүүрэг болон ******* аймгийн Б******* сумын нутаг “Б*******” нэртэй газарт орших 1791 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар хүлээн авч 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ашигт малтмалын хайгуулын ХV-0121.. дугаартай тусгай зөвшөөрлийг өргөдөл гаргасан “АГ” ХХК-д анх олгосон байна.

Ашигт малтмалын хайгуулын ХV-0121.. дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд “АГ” ХХК-аас ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2375 дугаар шийдвэрээр МV-012.. тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ. Улмаар МV-012.. дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “АГ” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “АГ” ХХК-д шилжүүлсэн байна.

Дээр дурдсан ашигт малтмалын хайгуулын ХV-0121.. дугаартай тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1071 дүгээр шийдвэр, улмаар уг тусгай зөвшөөрөлтэй талбайд MV-0129.. дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн дарга /хуучин нэрээр/-ын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2375 дугаар шийдвэр нь Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжуудыг дараах байдлаар зөрчсөн байсан. Үүнд:

Ашигт малтмалын ашиглалтын МV-012.. /ХV-0121../ дугаартай тусгай зөвшөөрөлтэй гэх Улаанбаатар хотын Б дүүрэг болон ******* аймгийн Б******* сумын нутаг “Б*******” нэртэй газарт орших талбайд 1971 оноос эхлэн улсын төсвийн хөрөнгөөр геологи хайгуулын судалгааны ажил хийгдсэн ба хамгийн сүүлд 1988 оноос 1989 онд улсын төсвийн хөрөнгөөр нарийвчилсан нэмэлт хайгуулын ажил хийгдсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12 дахь хэсэгт “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж заасан байдаг.

Гэтэл уг талбайд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “АГ” ХХК-д ХV-0121.. дугаартай тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай кадастрын алба/хуучин нэрээр/-ны даргын 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1071 дүгээр шийдвэр нь үндэслэлгүй, илт хууль зөрчсөн шийдвэр байсан.

Тиймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасны дагуу Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615 дугаар тушаалын “Нэг” дэх хэсгээр “АГ” ХХК-д ашигт малтмалын хайгуулын ХV-0121.. дугаартай тусгай зөвшөөрөл олгосон Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2006 оны 1071 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улмаар Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 615 дугаар тушаалын “Хоёр” дахь хэсгээр “АГ” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын МV-012.. дугаартай тусгай зөвшөөрөл олгосон Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2007 оны 2375 дугаар шийдвэрийг мөн хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Нэгэнт Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 615 дугаар тушаалаар “АГ” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдийг хүчингүй болгосон тул Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9 дэх хэсэгт заасны дагуу Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 616 дугаар тушаалаар “АГ” ХХК-д олгосон МV-012.. дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй акт болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газраас олборлолт явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг олборлолт явуулж эхэлсэн хугацаанаас эхлэн гэрээний үндсэн дээр улсын төсөвт буцааж нөхөн төлнө” гэж заасан байдаг.

Б-ын хүрэн нүүрсний орд газарт үйл ажиллагаа явуулж байсан “Б” ХК болон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар /тухайн үеийн нэрээр/-ын хооронд 1999 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан “Улсын төсвөөс хайгуулын ажилд зарцуулсан зардлыг нөхөн төлөх тухай” гэрээ байгуулсан байна. Уг гэрээнд зааснаар Б-ын хүрэн нүүрсний ордод 1988 оноос 1989 онд хайгуул хийж, нөөцийг нь батлахад улсын төсвөөс 2089.8 мянган төгрөг буюу 2,089,800 төгрөг /тухайн үеийн ханш/-ийн зардал гарсан бөгөөд Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор батлагдсан журам /аргачлал/-ын дагуу тооцоход 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 94 694 ам.доллар болж байгааг гэрээ байгуулагч талууд зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Улмаар гэрээнд заасан зардал /нөхөн төлбөр/-ыг "Б" ХК-аас 1999 онд 18 939 ам.дол, 2000 онд 18 939 ам.дол, 2001 онд 18 939 ам.дол, 2002 онд 18 939 ам.дол, 2003 онд 18 939 ам.дол буюу нийт 5 жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр хуваан төлж барагдуулсан байна. Ийнхүү нөхөн төлбөр төлж, гэрээг дүгнэх акт үйлдсэн нь уг ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц тогтоосон талбай /орд/ болохыг нотолж байгаа болно.

Гэтэл улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийгдсэн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 60.1-т заасны дагуу олборлолт явуулж, улсын төсвөөр хийсэн хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөрийг төлсөн “Б” ХК байсаар байтал дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчин “АГ” ХХК-д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь илт хууль бус шийдвэр байсан. Тиймээс Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 616 дугаар тушаалаар “АГ” ХХК-д олгосон МV-012.. дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй акт болно

Дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэхгүйгээр “АГ” ХХК-д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон үйл ажиллагаа /процедур/-г авч үзэхэд мөн л хууль тогтоомж илт зөрчсөн болох нь тогтоогдож байгаа юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх дэс дараалал, журмыг тодорхойлсон байдаг. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-19.5 дахь хэсгүүдэд хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлийг хүлээн авч хянаад, тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тохиолдолд тухайн талбай байрших аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэж, саналыг авахаар заасан байдаг.

Гэтэл Х\/-0121.. дугаартай тусгай зөвшөөрлийг “АГ” ХХК-д олгохдоо хуулиар тогтоосон журмыг зөрчиж, зөвхөн ******* аймгийн Засаг даргаас санал авсан байх бөгөөд талбайн ихэнх хэсэг хамаарагддаг Нийслэлийн Засаг даргаас санал огт авалгүйгээр буюу Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн байсан.

“АГ” ХХК-ийн өргөдөлд ******* аймгийн Засаг даргаас гадна Нийслэлийн Засаг даргаас зайлшгүй санал авах үндэслэлтэй байсан. Учир нь “АГ” ХХК-ийн өргөдөл гаргасан талбай нь ******* аймгийн Б******* сум болон Улаанбаатар хотын Б дүүргийн нутаг дэвсгэрийг дамнан оршдог болно. Түүнчлэн “АГ” ХХК-аас хайгуулын тусгай зөвшөөрлийг анх олгоход Нийслэлийн Засаг даргаас санал аваагүй хэрнээ уг талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргахдаа Гөв аймгийн Засаг дарга, Нийслэлийн Б дүүргийн Засаг даргаас аль алинаас нь санал авсан нь дээрх журмыг зөрчсөнийг хангалттай нотолно

Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь хэсэгт зааснаар, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж байгаа аж ахуйн нэгж нь тухайн талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл, нөөцийг улсын бүртгэлд бүртгэсэн Ашигт малтмалын газрын даргын шийдвэр /тушаал/-ийг өргөдөлд хавсаргах үүрэгтэй байдаг. Гэтэл “АГ” ХХК-аас ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч 2007 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 20207 дугаартай өргөдөлд дээрх тэмдэглэл, шийдвэрийг ирүүлээгүй /байхгүй/ байсан.

Иймд нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий акт буюу Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 616 дугаар тушаал гарах үндэслэл болсон Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 615 дугаар тушаал гарч, тусгай зөвшөөрөл олгох холбогдох журам /Ашигт малтмалын тухай хуулийн 19.3-19.6, 25.1.5-д заасан/-уудыг зөрчиж гарсан Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1071 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны захиргааны акт болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шүүхийн шийдвэрүүдийн талаар:

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар шийдвэрийн тухайд:

“АГ” ХХК-аас “Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 04 сарын 30-ны өдрийн 650, 655 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож, тус компанид өмнө нь олгогдсон 1216.., 129... тусгай зөвшөөрлийг сэргээж өгөх” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг.

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 650 дугаар шийдвэр нь 1216.. дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулсан шийдвэр байсан. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 655 дугаар шийдвэр нь 129... дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэр байсан. Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 650, 655 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож, 1216.., 129... тоот тусгай зөвшөөрлийг сэргээх шийдвэр гаргасан.

Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 598 дугаар тушаалаар 1216.., 129... дугаартай тусгай зөвшөөрлүүдийн эрхийг тус тус сэргээсэн. Ийнхүү сэргээсэн тухайгаа Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 7-9636 тоот албан бичиг, 2008 оны 12 сарын 09-ний өдрийн 7-9815 мэдэгдэх хуудсаар тус тус “АГ” ХХК-д мэдэгдсэн байна. Иймд нэхэмжлэгч “АГ” ХХК-ийн Захиргааны шүүхийн 2008 оны 256 дугаар шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно.

Түүнчлэн Захиргааны шүүхийн 2008 оны 256 дугаар шийдвэрээр тогтоосон үйл баримт бол “Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.5-д зааснаар бол тухайн ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах, тодорхой нутаг дэвсгэрт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хязгаарлах буюу хориглох асуудлыг зөвхөн УИХ-ын бүрэн эрхэд хамааруулсан атал хариуцагч 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Солбицолд өөрчлөлт оруулах тухай 650 дугаар шийдвэрээр ... 129... тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна” гэж дүгнэж шийдвэрлэсэн хэрэг буюу өнөөдрийн маргаан бүхий акт, түүний үндэслэлтэй холбоогүй, өөр үйл баримтуудыг тогтоосон шийдвэр болно.

Түүнчлэн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 256 дугаар шийдвэрийг биелүүлж Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны өдрийн 598 дугаар шийдвэрээр 12164, 12959 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээж, энэ тухай Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 7-9636 тоот албан бичиг, 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 7-9815 мэдэгдэх хуудсаар “АГ” ХХК-д мэдэгдсэн тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй болно.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 364 дүгээр шийдвэрийн тухайд:

“Б” ХК-аас Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 650, 855 дугаартай утга агуулгын илэрхий алдаатай гаргасан шийдвэрээ зөвтгөж, хуульд нийцүүлэн гаргах ажлыг өнөөг хүртэл шийдвэрлэж өгөхгүй байх тул уг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон өгч, хууль тогтоомжид нийцүүлсэн захиргааны акт гаргахыг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийг 2012 онд шүүхэд гаргасан байдаг.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд “нэхэмжлэгч “Б” ХК-ийн маргаж буй хариуцагчийн эс үйлдэхүй нь Ашигт малтмалын газрын 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1118 дугаартай шийдвэр гарснаар дууссан байх тул үүнээс хойш үргэлжлэх боломжгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Б” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр болно.

Дээрх Нийслэлийн захиргааны шүүхийн 2008 оны 256, 2012 оны 364 дүгээр шийдвэрүүдийг Ашигт малтмалын газар тухай бүр холбогдох шийдвэрүүдийг гаргаж биелүүлсэн тул шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа гэх нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй болно. Түүнчлэн шүүхийн дээрх шийдвэрүүд нь нэхэмжлэгч “АГ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 615, 616 дугаар шийдвэртэй ямар ч холбоогүй шийдвэрүүд юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “Хоёр” дахь хэсэгт “Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай ямар нэгэн зохицуулалт байхгүй атал илт хууль бус үндэслэлээр 2012 оны 616 дугаар захирамжийг гаргасан байдаг” гэсэн байна. Маргаан бүхий акт буюу Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 616 дугаар тушаалын үндэслэл хэсэгт Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтыг үндэслэл болгосон бөгөөд ут заалт нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай заалт болно.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч “АГ” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалыг хүчингүй болгож, 129... тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх” нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа :

“АГ ХХК-ийн шүүхэд 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 17/03 тоот албан бичгээр гаргасан Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгох шаардлагын үндэслэлд өгөх тайлбар:

Нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т заасан “тусгай зөвшөөрөл цуцлах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл хүргүүлэх” үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргээ зөрчсөн гэж маргаж байгаа.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн зохицуулалт нь “тусгай зөвшөөрлийг цуцлах”-тай холбоотой зохицуулалт бөгөөд мөн зүйлийн 56.1 дэх хэсэгт цуцлах үндэслэлүүдийг тодорхой дурдаж зааж өгсөн байгаа. /56.1.1-56.1.8/

Нэхэмжлэгч “АГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хамааралтай маргаан бүхий захиргааны акт нь Ашигт малтмалын газрын дарга /хуучнаар/-ын 2012 оны 615, 616 дугаар тушаалууд бөгөөд эдгээр тушаал /акт/ нь тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр биш юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын кадастрын нэгжийн даргын шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэдэг.

Харин “АГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй маргааны хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотой захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий маргаан биш бөгөөд 615 дугаар тушаал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан "захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх” гэсэн заалтыг үндэслэж, 616 дугаар тушаалын хувьд өмнөх 615 дугаар тушаалын үндэслэл болсон буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1.1-д заасан илт хууль бус болох үндэслэл болох 9.1.7- д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй", 9.1.9-д заасан “өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэсэн үндэслэлүүдээр захиргааны дээд шатны албан тушаалтнаас доод шатны албан тушаалтны илт хууль бус шийдвэр /акт/-ийг хүчингүй болгосон акттай холбоотой маргаан болно.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан үндэслэлээр доод шатны албан тушаалтны илт хууль бус шийдвэр /акт/-ийг хүчингүй болгосон дээд шатны албан тушаалтны тушаал /акт/ гарсан эрх зүйн үр дагавар үүссэн нь тодорхой байхад Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “цуцлах тухай мэдэгдэл өгсөн эсэх талаар нотлох баримт гаргуулах” хүсэлт нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэлд “...тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон талаар мэдэгдээгүй...” “...616 тоот тушаалыг гарсны дараа ... хугацаа хэтрүүлж мэдэгдэн, ирүүлсэн.. ’ “...615 дугаар тушаалыг ... өнөөг хүртэл ирүүлээгүй байна” гэсэн утгатай тайлбаруудыг хийсэн байгаа нь ойлгомжгүй байна.

Учир нь Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 616 дугаар тушаал буюу “АГ” ХХК-ийн ашиглалтын 129... тусгай зөвшөөрөлтэй холбоотой шийдвэрийг тус компанид Ашигт малтмалын газрын 2012 оны 6-6585 тоот албан бичгээр мэдэгдсэн Энэ талаар өөрсдөөс ч нэхэмжлэлдээ дурдсан байгаа.

Харин Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 615 дугаар тушаал нь “АГ” ХХК-д хамааралтай бөгөөд “АГ” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын 2006 оны 1071 тоот шийдвэрийг хүчингүй болгосон захиргааны акт юм.

Уг актыг хүргүүлсэн эсэх асуудлаар “АГ” ХХК-аас нэхэмжлэл, маргаан өнөөдрийг хүртэл гараагүй бөгөөд иймээс “АГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай гэж үзэхгүй байна.

Нөгөө талаар Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 615 дугаар тушаалыг нэхэмжлэгчээс “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг тушаалаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгосныг олж мэдсэн” гэж нэхэмжлэлдээ дурдсан байх бөгөөд чухам энэ маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг хэлээд байна уу, эсхүл 2013 онд дээрх 2 акттай холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байсныг хэлээд байна уу гэдэг нь ойлгомжгүй байна. Ямар ч тохиолдолд, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “АГ” ХХК дээрх 2 актыг гарсныг 2012 онд мэдэж байсан болох нь нотлогдож байгаа.

Нэхэмжлэгч “АГ” ХХК-аас нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа өөрчлөхдөө Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар шийдвэр, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 364 дүгээр шийдвэрийг тус тус дурдаж, эдгээр шийдвэрээр “Ашигт малтмалын газрын дарга шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үл хэрэгсэн, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг ноцтойгоор зөрчин 12959 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна" гэжээ.

Дээрх тайлбар үндэслэлгүй бөгөөд эдгээр шүүхийн шийдвэрүүдийн талаар дурдах нь зүйтэй байна. /2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/2674 дугаар албан тоотоор ирүүлсэн хариуцагчийн хариу тайлбартай давхацсан/ 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 615 дугаар тушаал тухайн үеийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-д заасан 30 хоногийн хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн гэж тайлбарлажээ.

Тухайн үед Ашигт малтмалын газрын даргын 615, 616 дугаар тушаалууд гарах эрх зүйн үндэслэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1.1, 9.1.7, 9.1.9-д заасан үндэслэлүүдээр буюу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, мөн захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөний улмаас илт хууль бус болох тохиолдолд хүчингүй болгох тухай мөн хуулийн 8.1, 9.1 дэх хэсэгт заасныг үндэслэж гарсан. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан дээрх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1.1, 9.1-д заасан захиргааны акт илт хууль бус байх тохиолдолд тухайн актыг хүчингүй болгоход хөөн хэлэлцэх хугацаа хамаарагдахгүй болно.

Захиргааны акт илт хууль бус болохтой холбоотой дээрх хуулийн зохицуулалтыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гурав. Гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга

3.1.Гуравдагч этгээд “Б” ХК-ийн төлөөлөгч Э.Н 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа :

“А” ХХК-аас тус шүүхэд гаргасан “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 616 дугаар тушаалыг хүчингүй болгож, 129... тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх тухай" нэхэмжлэлийн шаардлага нь “Б” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа тул дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Б-ын нүүрсний уурхай нь анх 1978 онд төвийн бүсийн дулаан, цахилгаан станцуудыг нүүрсээр тасралтгүй найдвартай хангах зорилгоор байгуулагдан 39 дахь жилдээ ажиллаж байна. 2017 оны 02 дугаар сарын байдлаар “Б” ХК нь үйл ажиллагаа явуулсан нийт хугацаандаа 107.6 сая тонн нүүрс олборлон борлуулаад байна.

Анх 1974 оноос 1989 онд улсын төсвийн хөрөнгөөр Б-ын нүүрсний ордын өрцийг нарийвчилсан болон гүйцээх хайгуулын ажлын үндсэн дээр тогтоосон. Б-ын нүүрсний ордын нөөцийн хайгуулыг 1974 оноос 1975 оны хооронд Булганы геологи хайгуулын экспедиц хийсэн ба хайгуулын тайланг 1977 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуучнаар Зөвлөлт холбоот улсын болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хамтарсан нөөцийн комиссоор хэлэлцэж нөөцийг батлан улсын нэгдсэн бүртгэлд оруулсан.

1988 оноос 1989 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын *******ийн геологи хайгуулын экспедиц гүйцээх хайгуулаар ордын нөөцийг шинэчлэн тогтоосон байдаг.

Уг хайгуулын ажлуудаар 2007 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “АГ” ХХК-д олгосон 129... тусгай зөвшөөрөлтэй талбайд нийт 183 хайгуулын цооног өрөмдөн нөөцийг тогтооход ашигласан байдаг.

1974 оноос 1975 онд Б-ын нүүрсний ордын хайгуулаар 469 цооног өрөмдөж балансын нөөцийг 303,7 сая тонн, балансын бус нөөцийг 296,1 сая тонноор тогтоосон.

1986 оноос 1989 онд хийгдсэн гүйцээх хайгуулаар 125 цооног нэмж өрөмдөн балансын нөөцийг 512,8 сая тонн, балансын бус нөөцийг 195,4 сая тонноор тогтоосон.

"Б” ХК болон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын хооронд 1999 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Улсын төсвөөс хайгуулын ажилд зарцуулсан зардлыг нөхөн төлөх тухай" гэрээ байгуулсан. "Б" ХК хайгуулын зардлыг нөхөн төлсөн тул уг гэрээг дүгнэж акт үйлдсэн байдаг.

2014 онд Эрчим хүчний яамнаас шинээр байгуулагдах Дэд Цахилгаан Станц-5, Б-ын Цахилгаан Станцуудын хэрэгцээний нүүрсийг “Б” ХК-аас хангахаар тооцож Б-ын нүүрсний ордын геологийн нөөцийг баталгаажуулах нэмэлт хайгуул хийх, уурхайг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг Дэлхийн банкны санхүүжилтээр хийхээр шийдвэрлэсэн.

Дээрх ажлын хүрээнд 2014 оноос 2015 онд нийт 2.3 сая ам.долларын санхүүжилтээр Б-ын ордын нэмэлт хайгуулыг “Э ” ХХК толгойлон хийж, Геологийн төв лаборатори, АНУ-ын “Норвест” корпораци, “Б с” ХХК (геодези-топографийн ажлаар), “Ж э Д Э” ХХК (каротажын ажлаар) туслан гүйцэтгэгчээр оролцсон юм.

Нэмэлт хайгуулын ажлаар ордын нийт нөөцийг 812.06 сая тонн-оор тогтоосон. Үүнээс “АГ” ХХК-ийн эзэмшиж байсан маргаантай 129... талбайд 430.2 сая тонн нүүрс байгааг тогтоосон.

2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар уг нэмэлт хайгуулын ажлын тайланг хэлэлцсэн.

Уг хуралдааны СТР-04/15-01 дугаартай дүгнэлтээр Б-ын хүрэн зэсний ордын Нарийний тал-1 нэртэй МV-0136.. дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах нийт баттай, бодитой болон боломжтой (А+В+С) зэргийн цэвэр нүүрсний нөөцийг 41,761.96 мян.тн-оор, чулууны үетэй нүүрсний нөөцийг 41,323.80 мян.тн-оор тооцоолсноос эдийн засгийн үр ашигтай баттай, бодитой болон боломжтой (А+В+С) зэргийн цэвэр нүүрсний нөөцийг 1 1 325.59 мян.тн-оор, чулууны үетэй нүүрсний нөөцийг 11,345.03 мян.тн-оор, тодорхой нөхцөлд эдийн засгийн үр ашигтай баттай, бодитой болон боломжтой (А+В+С) зэргийн цэвэр нүүрсний нөөцийг 30.436 37 мян.тн-оор, чулууны үетэй нүүрсний нөөцийг 30,478.77 мян.тн-оор хүлээн авч бүртгэх,

Уг хуралдааны СТР-04/15-02 дугаартай ордын Нарийний тал нэртэй MV-0013.. дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах нийт баттай, бодитой болон боломжтой (А+В+С) зэргийн цэвэр чулуун нүүрсний нөөцийг 338,174.49 мян.тн-оор, чулууны үетэй нүүрсний нөөцийг 340,011.99 мян.тн-оор тооцоолсноос эдийн засгийн үр ашигтай баттай, бодитой болон боломжтой (А+В+С) зэргийн цэвэр нүүрсний нөөцийг 292,702.80 мян.тн-оор, тодорхой нөхцөлд эдийн засгийн үр ашигтай баттай, бодитой болон боломжтой зэргийн цэвэр нүүрсний нөөцийг 47 242.4 мян.тн-оор, чулууны үетэй нөөцийг 47,309.13 мян.тн-оор хүлээн авч бүртгэхээр болсон.

Өөрөөр хэлбэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар нэмэлт хайгуулын ажлаар тогтоосон ордын нийт 812.06 сая тонн нүүрсний нөөцийн 53% буюу 430,2 сая тонн нь “АГ” ХХК-ийн эзэмшиж байсан маргаантай 129... тусгай зөвшөөрөлтэй талбайд оршиж байна гэж үзэн нэмэлт хайгуулын үр дүнд тогтоосон ордын нүүрсний нөөцийг бүрэн баталгаажуулаагүй.

Улмаар Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Н/90, Н/91 тушаал гарч “Б” ХК-ийн МV-0136.. болон МV-0013.. дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах нөөцийг Ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг зөвшөөрсөн.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 392 тоот тогтоолоор улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийх, ашигт малтмал эрэх, хайх зорилгоор стратегийн ач холбогдол бүхий Б-ын нүүрсний ордын талбайг авахаар заасан.

"Б” ХК нь Ашигт малтмалын хууль гарсантай холбогдож анх 1998 онд 1..1А тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд тухайн үед компанийн санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалж тусгай зөвшөөрлийг ордын хэмжээгээр авч чадаагүй.

Энэхүү нөхцөл байдлыг ашиглан “АГ” ХХК нь улсын төсвөөр хайгуул хийгдэж нөөц тогтоогдсон ордын хэсэг талбайд хайгуулын зөвшөөрөл авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлагдахаас 2 хоногийн дараа буюу 2006 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн газарт Б-ын нүүрсний орд дээр хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргасан байна.

Харин Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар нь 2006 оны 08 дугаар сарын 16-ны 7-3739 тоот албан мэдэгдэлдээ уг талбай дээр хайгуулын тусгай зөвшөөрөл өгөх боломжтой, “аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу уг талбайд ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулах талаар тухайн аймгийн Засаг даргын саналыг авсан байх шаардлагатай тухай мөн мэдэгдсэн байдаг.

2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай 1..1А тусгай зөвшөөрөлтэй хил залгаа улсын төсвөөр хайгуул хийгдэж нөөц нь тогтоогдсон ордыг хэсэг талбайд хайгуулын ажил хийх 1216.. тусгай зөвшөөрлийг олгох, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 7-5382 тоот шийдвэр гарсан байх ба “АГ” ХХК тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлснөөр 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1216.. хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг.

Хэдийгээр “АГ” ХХК тусгай зөвшөөрөл авах өргөдлөө шинэ хууль мөрдөж эхлэхээс өмнө гаргасан боловч Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлд 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг мөрдөхөөс өмнө ирүүлсэн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шинэ хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан тул “АГ” ХХК-аас ирүүлсэн өргөдлийг шинэ хуулийн дагуу шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-д заасан Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэснийг илт зөрчин, “АГ” ХХК-д Б-ын нүүрсний ордын хэсэг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байдаг.

“АГ” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа Б дүүргийн Засаг даргаас бус ******* аймгийн Засаг дарга Ц.Э-с албан ёсны дэмжсэн санал авснаар материал бүрдүүлж өгсний дагуу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас “АГ” ХХК-д ******* аймгийн Б******* сумын “Б*******” нэртэй газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.

Гэтэл ******* аймгийн Засаг дарга Ц.Э нь “Б” ХК-нд ирүүлсэн 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/1577 тоот албан бичигтээ “Бид зөвшөөрөл хүссэн санал өгөх мэдэгдэлтэй танилцаад тухайн талбай нь батлагдсан хилийн цэсээр ******* аймгийн Б******* сумын нутаг дэвсгэрт харьяалагдахгүй тул уг саналыг дэмжих боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Иймд “АГ” ХХК-д ******* аймгийн Засаг дарга Ц.Э дэмжиж зөвшөөрөл өгсөн мэтээр хуурамчаар баримт бүрдүүлж тусгай зөвшөөрөл авсан нь баримтаар нотлогддог.

Мөн “Б” ХК-ийн 1..1А, 136..А, 136..А ашиглалтын тусгай зөвшөөрлүүд нь бүгд Улаанбаатар хотын Б дүүргийн Нарийний тал нэртэй газар оршиж байгаа нэрээр олгогдсон бол 136..А тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаад байсан 129... тусгай зөвшөөрөл нь ******* аймгийн Б******* сумын “Б*******” нэртэй газар оршиж байна. Өөрөөр хэлбэл хоёр өөр нутаг дэвсгэрийн харьяаллаар нэг газрыг хоёр өөр нэрээр олгосон байдаг.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмын 25 дугаар зүйлийн 25.1.5-д “...хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, 25.1.6-д хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт зэргийг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан байдаг.

“АГ” ХХК нь 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай 1..1А тусгай зөвшөөрөлтэй хил залгаа талбайд 1216.. тоог хайгуулын тусгай зөвшөөрөл авч улмаар 2007 оны 11 дүгээр сарын 10-нд хайгуулын тусгай зөвшөөрөл дээрээ үндэслэж 129... ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан.

“АГ” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл дээр нь үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо ******* аймгийн Б******* сумын Засаг дарга Ж.П ийн тухайн үеийн Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газарт гаргасан 2007 оны 6 дугаар сарын 12-ний өдрийн 05/70 тоот албан бичигт “АГ” ХХК нь манай сумын нутагт 1216.. тоот лиценз Байгаль орчныг нөхөн сэргээх ажлын төлөвлөгөө батлуулан биелүүлж ажиллаж байгаа болно” гэх тодорхойлолтыг ашигласан байна.

Гэтэл ******* аймгийн Засаг дарга Ц.Э нь “Б” ХК-нд ирүүлсэн 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/1577 тоот албан бичигтээ “Бид зөвшөөрөл хүссэн санал өгөх мэдэгдэлтэй танилцаад тухайн талбай нь батлагдсан хилийн цэсээр ******* аймгийн Б******* сумын нутаг дэвсгэрт харьяалагдахгүй тул уг саналыг дэмжих боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг нь Б******* сумын Засаг дарга Ж.П нь тухайн үед шаардлагатай лавлагаа, тодруулга хийхгүйгээр үндэслэлгүйгээр тодорхойлолт гаргаж өгсөн нь харагддаг. Б******* сумын Засаг Дарга асан Ж.П-с тодруулахад тухайн үед зохих газруудаас лавлагаа тодруулга авалгүйгээр тодорхойлолт гаргаж өгсөн тухайгаа тайлбарласан.

Мөн Б дүүргийн Засаг дарга Ч.О-с “АГ” ХХК нь Б дүүргийн нутаг дэвсгэрт 1216.. тоот лиценз эзэмшдэг бөгөөд байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн ажил хийдэг гэсэн тодорхойлолтыг гаргуулан авсан байна. Б дүүргийн Засаг дарга Ч.О нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт болон "Б” ХК-иас мэдээлэл, лавлагаа авалгүйгээр ямар ч үндэслэлгүй тодорхойлолт гаргаж өгсөн байдаг

“АГ” ХХК нь Б дүүргийн Засаг д ашиглалтын зөвшөөрөлтэй холбогдох тодорхойлолт авахаар лавлагаа авах зорилгоор “Б” ХК нь 2011 оны 01 дүгээр сарын 06-ны 2/10 тоот албан бичиг, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 04/980 тоот албан бичгийг явуулж байсан. Б дүүргийг Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт ямар ч албан бичиг ирүүлж байгаагүйг 2011 оны 02 дугаар сарын 4/05 тоот, 2015 оны дугаар сарын 3/293 тоот албан бичгүүдээр мэдэгдсэн.

“АГ” ХХК нь Б-ын нүүрсний ордод нэг ч цооног өрөмдөж хайгуул, нөхөн сэргээлтийн ажил, ашиглалтын ямар нэг үйл ажиллагаа явуулж байгаагүйг “Б” ХК-д ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа удирдлагууд, геологи, технологи, маркшейдер инженерүүд баталдаг. Иймээс “АГ” ХХК нь хууль бусаар 129... тусгай зөвшөөрлийг авсан байх үндэслэлтэй юм.

“АГ” ХХК нь Б-ын орд газарт ямар талбайд хайгуулын ажил хийсэн, нөхөн сэргээлт хийсэн эсэх, хайгуулын ажлын тайланг гаргасан эсэх, хэдэн шинжээч томилогдон ажилласан, /Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хайгуулын ажлын тайланг хэлэлцсэн эсэх, улсын нөөцөд бүртгэгдсэн эсэх, уулын ашиглалтын ямар үйл ажиллагаа явуулсан талаараа “АГ” ХХК нь эрх ашиг нь зөрчигдөөд байгаа манай компанид болон шүүхэд дэлгэрэнгүй, баталгаатай ...., тайлбар өгөх нь энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх болно гэж үзэж байна.

“Б” ХК нь “АГ” ХХК-ийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой санал, хүсэлтүүдийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт удаа дараа тавьсны эцэст Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 655 тоот шийдвэрээр “АГ” ХХК-ийн 129... тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Мөн уг шийдвэрээр 136..А, 136..А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл буюу 3337.5 га талбайг “Б” ХК-ийн эзэмшилд шилжүүлснээр “Б” ХК-ийн нийт тусгай зөвшөөрөлтэй талбайн хэмжээ 4782.5 га болж ордын хэмжээ болон ашиглалт явуулж байгаа талбайг бүрэн хамрах болсон.

Гэвч “АГ” ХХК-иас 2008 оны 06 дугаар сард Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд уг гарсан шийдвэр нь хуулийн дагуу гарсан эсэхийг хянаж өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан. Шүүх энэ асуудлыг авч хэлэлцээд гаргасан шийдвэр нь зөвхөн Улсын их хурлын тогтоол, ҮХЯ-ны сайд болон Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын тушаалыг үндэслэсэн бөгөөд энэ нь шууд хуульд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэ болохгүй гэж үзэж Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 650, 655 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгосон. 2010 онд “АГ” ХХК нь 129... тоот тусгай зөвшөөрлийг “А” ХХК-д шилжүүлсэн.

Иймд “Б” ХК нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг төлөвлөсөн хэмжээгээр явуулахад саад болж байгаа маргаантай 129... тоот тусгай зөвшөөрлийг цуцалж өгөх талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Б, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Эрчим хүчний яам, Уул уурхайн яам болон Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Ашигт малтмалын газарт удаа дараа хандаж байсан.

Уул уурхайн сайд Д.Г-н 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай албан даалгаврын дагуу Ашигт малтмалын газрын дарга Г.А-н 2012 оны 10 дугаар сарын 23 ны өдрийн 615 тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-19.6-д заасан журмыг баримтлаагүй, мөн хуулийн 19.12 60.4 дэх хэсэгт тус тус заасан журмыг зөрчиж улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа, хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Геологи, уул уурхайн кадастрын алба (хуучин нэрээр)-ны даргын 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1071 тоот шийдвэрийн “АГ” ХХК-д холбогдох хэсэг болон Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасан журмыг зөрчсөн, Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.5, 25.1.8-р заалтыг зөрчсөн, 48.4 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн мэргэжлийн, зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр гараагүй байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Геологи, уул уурхайн кадастрын төв (хуучин нэрээр)-ийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2375 тоот шийдвэрийн “АГ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

Мөн Ашигт малтмалын газрын дарга Г.А-н 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 616 тушаалаар Ашигт малтмалын хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох журам, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9.1.4, 10.1.1-т тус тус заасан зарчмыг ноцтой зөрчсөн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7, 9.1.9-т тус тус заасан зарчмын дагуу илт хууль бус захиргааны актын үндсэн дээр олгогдсон ашигт малтмалын 129... тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон юм.

Иймд манай компанийн эзэмшдэг 136..А тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулан уг тусгай зөвшөөрлийн солбицлыг анх 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 7-3311 тоот шийдвэрээр олгогдсон солбицлоор буцаан сэргээн өгөхийг хүсч “Б” ХК нь 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/777 тоот албан бичгийг Ашигт малтмалын газарт явуулсан. Гэвч Ашигт малтмалын газар нь “Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтын талбайд хамрагдаж байгаа тул тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах боломжгүй” хэмээн 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 6-7157 тоотоор хариу мэдэгдсэн.

Мөн “Б” ХК нь Уул уурхайн сайд Р.Ж-д маргаантай тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01/86 тоот албан бичиг явуулсан. УУЯ-ны 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1/221 тоот албан бичгээр “Ашигт малтмалын хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зоплөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж заасны дагуу олгох боломжтой байна гэсэн хариу ирүүлсэн болно.

Дээрх нөхцөл байдлуудаас харахад тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Ашигт малтмал газрын алдаатай шийдвэрүүдийг яаралтай засч залруулах шаардлагатай нь илэрхий байна.

“Б” ХК нь Дулааны цахилгаан станц-4, Дулааны цахилгаан станц-3, Дулааны цахилгаан станц-2, Дарханы Дулааны цахилгаан станц, Эрдэнэтийн Станцууд болон Улаанбаатар хот болон ойролцоох сум дүүргийн хэрэглэгчдэд нүүрс нийлүүлэн ажилладаг. Б-ын хүрэн нүүрсний ордыг ашиглах уурхайн төслийг анхнаасаа нийт ордын хэмжээнд хийсэн байдаг.

Б-ын уурхайг ашиглах төсөлд ордын уул геологи, гидрогеологийн нөхцөлүүдийг тооцон “Б” ХК-ийн одоо ашиглалт явуулж буй талбайгаас цааш үргэлжлүүлэн уулын ажлыг явуулахаар төлөвлөсөн байдаг учраас цаашид ч “Б” ХК хэвийн үйл ажиллагаа явуулж дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр найдвартай хангах, шинээр ашиглалтад орох Дулааны цахилгаан станц-5, Б-ын цахилгаан станц, нүүрс боловсруулах болон утаагүй түлшний үйлдвэрүүдийг нүүрсээр хангахын тулд маргаантай 129... тусгай зөвшөөрөлтэй талбайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг явуулахаас өөр аргагүй юм.

Б-ын нүүрсний уурхайн талбайн зарим хэсэг “АГ” ХХК-ийн эзэмшиж байсан 129... тусгай зөвшөөрөлтэй талбайд ногдож байгаагаас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар уг талбайн 81.0 га газарт “Б” ХК уулын ажлыг явуулж, 7.6 сая.тонн нүүрс олборлоод байгаа нь зөрчилтэй байдлыг үүсгэж байна.

Уг маргаантай байгаа талбайд “Б” ХК-ийн уурхайн ус шүүрлүүлэлт, цахилгаан хангамжийн дэд бүтэц оршдог учраас “Б” ХК-иас тусдаа өөр компани нүүрс олборлолтын үйл ажиллагааг явуулах нь одоо ашиглалт явуулж байгаа уурхайн үйл ажиллагаатай зөрчилдөн ноцтой нөлөөлөхөөс гадна ордын геологийн тогтцын хувьд шинээр уурхай байгуулан ашиглалтын ажил явуулах нь уулын ажлын технологийн хувьд боломжгүй юм. Тийм ч учраас “АГ” ХХК нь өдий хүртэл ашиглалтын ямар ч үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа нь тодорхой юм. Ийм учраас 2016 онд хийсэн уурхайн өргөтгөлийн ТЭЗҮ-ийг ч нийт ордын хэмжээнд боловсруулсан болно.

Ашиглалтын тусгай зөвшөөрлийн маргаанаас болж 2016 оны 07 дугаар сард Австрали болон Монголын хамтарсан багын боловсруулж дууссан Б-ын уурхайн өргөтгөлийн ТЭЗҮ-д Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс өгөх дүгнэлт тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.

“Б” ХК-ийн нэмэлт хувьцаа гарган хөрөнгийн биржээр арилжаалах ажил нь Монгол Улсын Их Хурлын 2010 оны “Төрийн өмчийг 2010 оноос 2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”, Засгийн газрын 2010 оны "2010 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай" тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн өмчийн хорооны 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №517, 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 294 дүгээр тогтоолуудын дагуу “Б” ХК, “ТДБК” ХХК-ууд "Андеррайтер-Зөвлөх үйлчилгээний гэрээ”-г 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулан ажлаа эхлүүлсэн. Уг гэрээт ажил заасан хугацаандаа хийгдэж үр дүнд хүрээгүй нь хэд хэдэн тодорхой шалтгаантай бөгөөд үүний нэг нь тус компанийн үйл ажиллагаанаас шалтгаалахгүй тулгарч буй бэрхшээл болох Б-ын нүүрсний орд газрын маргаан юм.

“Б” ХК-ийн өнөөгийн үнэ цэнэ, нэгж хувьцааны үнэ, татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, компанийн бизнесийн үнэлгээг тодорхойлоход лицензийн маргаан хүндрэл учруулах бөгөөд хувьцааны үнэлгээ нь эдгээр асуудлууд хэрхэн шийдэгдэхээс шууд хамаарах юм.

Түүнчлэн “Б” ХК-ийн нэмэлт хувьцаа гаргах замаар төрийн эзэмшлийг бууруулах тухай 2015 оны 07 дугаар сарын 03-ны УИХ-ын 70 дугаар тогтоол, Засгийн газрын 330 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажил цаашид явагдах нь тодорхой болоод байна.

Мөн шинээр байгуулахаар төлөвлөж буй Б-ын дулааны цахилгаан станцтай нүүрс худалдах, худалдан авах гэрээг “Б” ХК нь 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ба уг станцад жилд 3 сая тонн нүүрс нийлүүлэх юм. Энэхүү гэрээгээр “Б” ХК нь нүүрсний ордын нөөцийг бүхэлд нь эзэмшдэг байх, Б-ын уурхайн өргөтгөлийн ТЭЗҮ-г боловсруулж дуусгасан байх, Өргөтгөлийн ажлын санхүүгийн нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулсан байх зэрэг үндсэн шаардлагууд байгаа нь лицензийн маргаантай асуудлыг яаралтай шийдэх нь ямар их ач холбогдолтойг харуулж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээс “АГ” ХХК-иас тус шүүхэд гаргасан “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 616 дугаар тушаалыг хүчингүй болгож, 129... тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлага нь “Б” ХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь Монгол улсын эрчим хүчний салбарыг нүүрсээр олон жилийн турш найдвартай хангаж ирсэн “Б” ХК-ийг өргөтгөж хөгжүүлэх боломжийг бүрдүүлж улмаар Монгол улсын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээг хангахад ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна.” гэжээ.

3.2.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М  2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа :

“АГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ-т холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчээс 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн, тодруулсан “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүй, татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 129... дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлд холбогдуулан гуравдагч этгээд “Б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасан талаар тайлбарлаж маргаж байна.

Тус хуулийн заалт нь Ашигт малтмалын тухай хуульд заасан болзол журмын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшсэн хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нэрлэж заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тохиолдолд хэрэглэх хуулийн зохицуулалт. Харин Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан журмыг зөрчиж алдаатай гаргасан шийдвэрээ хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу төрийн захиргааны байгууллагаас залруулж, хүчингүй болгосон нь: Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 615, 616 дугаар тушаалууд гарах болсон гол үндэслэл юм. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 615, 616 дугаар тушаалууд нь хуулийн ямар заалтыг, хэрхэн зөрчсөн нь нэхэмжлэгчийн ямар эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаар тодорхой тайлбарлаж чадахгүй байна.

Өөрөөр хэлбэл Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 4-т тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэдгийг баримталсан боловч "АГ” ХХК нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг огтхон ч зөрчиж байгаагүй гэж тайлбарладаг. Гэвч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14 1.4-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн’ гэж заасан хуулийн зохицуулалтад 2 өөр агуулга явж байгааг буруу тайлбарладаг.

Тодруулбал тус хуулийн заалтад тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг авсны дараа 2 ба түүнээс дээш удаа тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг буруу явуулж, зөрчил гаргасныг ойлгох нэг ойлголт, нөгөөтээгүүр тусгай зөвшөөрөл эзэмшихдээ хуулиар тогтоосон нөхцөл, шаардлагыг илтэд зөрчиж эзэмшсэн болохыг ойлгох бас нэг өөр ойлголт байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан нь захиргааны акт гарахдаа баримталсан хуулийн заалтууд нь хоорондоо зөрчилдсөн. 2 өөр утгыг илэрхийлсэн байхыг ойлгохоор байна Гэвч маргаан бүхий 615. 616 дугаар тушаалууд эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт биш.

Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүй, татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 129... дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх талаар тайлбарлажээ.

Хариуцагч Ашигт малтмалын газраас /хуучин нэрээр/ 129... тусгай зөвшөөрлийг сэргээх хууль зүйн боломжгүй байгаа талаар хариу албан бичгийг нэхэмжлэгч “АГ” ХХК-д хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл 129... тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн зөв шийдвэр байгаа талаар ч “АГ ХХК-д албан бичгээр мэдэгдсэн байна: Энэ талаар ч нэхэмжлэгч өөрийн өөрчлөн, тодруулсан шаардлагадаа бичсэнээр тодорхой харагдаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т "Эс үйлдэхүй гэж иргэн хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаас үзвэл Ашигт малтмалын газраас эс үйлдэхүй гаргаагүй харин ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж “АГ” ХХК-ийн гомдлыг хуульд заасан хугацаанд хэрхэн шийдвэрлэсэн талаар үндэслэл бүхий хариу өгсөн байна. Тэгэхээр төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа, эс үйлдэхүй байхгүй байна.

Нэхэмжлэгчээс Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615 дугаар тушаалд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 1 дэх заалтыг удирдлага болгосон бөгөөд энэ заалтыг хэрэглэхдээ мөн хуулийн 6.1-д заасан нөхцөл бүрдсэн эсэхийг заавал шалгах ёстой гэж тайлбарлажээ.

“Б” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрэг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хэлэлцэгдэж 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 364 дүгээр шийдвэр гарч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Тус шийдвэрийг “Б” ХК-аас эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч хэрэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хүсэл зориг туйлдаа хүрч Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалууд гарсан.

Иймд нэхэмжлэгчээс хүсэл зориг нь биелсэн гэж үзэж давж заалдах гомдлоосоо татгалзсан байдаг. Тэгэхээр уг асуудал шүүхийн шатанд хэлэлцэгдэж маргаантай байсан асуудал тул нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 1-д заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг шалган тогтоох шаардлагагүй юм.

Иймд нэхэмжлэгчийн “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, тусгай 4 зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүй, татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 129... дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Д.Р шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч “АГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ-т гаргасан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх маргаан байв. Нэхэмжлэлийн шаардлага нь 615, 616 дугаар тушаалыг хүчингүй болгож 129... тусгай зөвшөөрлийг сэргээх тухай байв. 

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон хариуцагч талд шийдвэрлэж өгөх нь зүйтэй байх гэж дүгнэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “АГ” ХХК-иас АМГТГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж, дүгнэн, захиргааны актын хууль зүйн үндэслэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлагын талаар

Нэхэмжлэгч “АГ” ХХК-иас гаргасан “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, 129... дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийн дагуу шүүхээс 128/2016/0939/3 индекстэй захиргааны хэрэг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэжээ . Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 129... тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ .

Хоёр. Маргааны үйл баримтын талаар /он дарааллын жагсаалтад оруулав/:

Захиргааны 128/2016/0939/3 индекстэй хэрэг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үүссэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 4 хавтас бүхий нотлох баримт цугларсан байна. Уг захиргааны хэрэгт мөн “захиргааны 128/2015/0532/3 дугаар индекстэй 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үүсгэсэн, 3 хавтас бүхий хэрэг” бүхэлдээ нотлох баримтаар авагдсан. Иймээс захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хэрэгжүүлэх, нотлох баримтыг эргэлзээгүй, тал бүрээс үнэлэх үүргээ биелүүлэх, маргааны үйл баримтыг эргэлзээгүй, ойлгомжтой болгох зорилгоор хэрэгт авагдсан нийт 7 хавтас бүхий нотлох баримтыг он дарааллын жагсаалтад оруулах замаар маргааны үйл баримтыг тодорхойлж, дүгнэв.

Үүнд:

2.1. Б-ын хүрэн нүүрсний орд ******* аймгийн М******* сумын Нарийний хөндий гэх нутаг дэвсгэрт байрлалтай бөгөөд анхлан ордыг 1925-1926 онд ЗСБНХУ-ын геологичид илрүүлж, БНМАУ-ын төсвийн хөрөнгөөр 1974-1977 онд Б-ын нүүрсний ордод нарийвчилсан хайгуулын ажил гүйцэтгэж нөөцийг А+В+С1 зэрэглэлээр 274036 мянган тонноор тогтоож , 1977 онд 599,8 сая тонн нүүрсний нөөцийг тогтоожээ . 

2.2. Монгол Ардын Хувьсгалт Намын төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1977 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “БНМАУ-ын улс ардын аж ахуй, соёлыг 1976-1980 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасан ёсоор нүүрс олборлолтын хэмжээг 1980 онд 4,5-4,9 сая тоннд хүргэх, улс ардын аж ахуй, хүн амын өсөн нэмэгдэж буй түлшний хэрэгцээг хангах” зорилгоор Б-ын нүүрсний орд газарт шинээр барих уурхайн иж бүрэн барилга байгууламжийн ажлыг түргэтгэх зорилгоор Бт баригдах нүүрсний уурхайн захиргааг 1977 онд байгуулахаар шийдвэрлэжээ  . 

Үүний дараа БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1977 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 368 дугаар тогтоолоор Б-т “төв районы нүүрсний хэрэгцээг хангах зорилгоор Б-ын нүүрсний орд газарт жилд 300 мянган тонн нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхайг” байгуулжээ . 

2.3. Б-ын хүрэн нүүрсний ордод улсын төсвөөр нарийвчилсан нэмэлт “гүйцээх” хайгуулыг 1989 онд хийж, нийт нүүрсний нөөцийг 708.2 тонн гэж шинэчлэн тогтоосон гэдэг нь Б-ын хүрэн нүүрсний ордын геологийн карт, 1988-1989 онд улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийж нөөцийг тогтоосон 4341 дүгээр тайлангийн 47 дугаар протокол  зэргээс тогтоогдож байна. Уг хайгуулын ажлуудаар 2007 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “АГ” ХХК-д олгосон 129... тусгай зөвшөөрөлтэй талбайд нийт 183 хайгуулын цооног өрөмдөн нөөцийг тогтооход ашигласан гэсэн тайлбарыг гуравдагч этгээдээс гаргажээ.

2.4. Дээр дурдсан төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардал 94.694 ам доллар болсон гэдэг Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх тухай 1999 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээний Нэгдүгээр зүйлд зааснаар тогтоогдож байна . Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлыг нөхөн төлөх тухай Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар “Б” ХК-ийн хооронд байгуулсан гэрээгээр  Б ХК-ийн 1..1А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамааруулан улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн Б-ын нүүрсний ордын хайгуулын ажлын зардлыг улсын төсөвт эргүүлэн төлөх талаар тохиролцжээ. Уг зардлыг үе шаттайгаар бүрэн нөхөн төлсөн гэдэг нь Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх тухай 1999 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээний Хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлыг зардлыг нөхөн төлсөн тухай №09/12 акт   зэргээс тогтоогдож байна. 

2.5.Ашигт малтмалын тухай хууль 1997 онд батлагдсаны дараа “Б” ХК-иас 1998 оны 08 дугаар сарын 13-ны өдөр АМХЭГ-ын геологи, уул уурхайн кадастрын албанд гаргасан Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрт орших Нарийний тал нэртэй 1452 га талбайд ашигт малтмал ашиглах лиценз авах өргөдлийг гаргаж, уг өргөдлийг үндэслэн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 1998 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2/1328 шийдвэрээр “Б” ХК-д  Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрт орших Нарийний тал нэртэй 1445 га талбайд ашигт малтмал ашиглах зөвшөөрлийг 60 жилийн хугацаатайгаар олгохоор шийдвэрлэж, Ашигт малтмал ашиглах лицензийн 1..1А дугаар бүхий гэрчилгээг 1998 оны 10 дугаар сарын 09-ний өдөр олгожээ . 

Үүний дараа “Б” ХК-иас 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл шинэчлэн бүртгүүлэхийг хүсч гаргасан өргөдлийн дагуу Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 1..1А дугаар бүхий гэрчилгээг 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шинэчлэн олгожээ .

2.6.Харин “АГ” ХХК-иас анх 2006 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хайгуулын лиценз хүсч өргөдөл гаргаж, өргөдлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1071 дүгээр шийдвэрээр Улаанбаатар, ******* аймгийн Б, Б******* сум, дүүргийн Б******* нэртэй 1791 гектар талбайд 1216.. тоот гэрчилгээ бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож, уг гэрчилгээг 2007 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дуустал хугацаагаар шинэчлэн олгожээ . 

Мөн “АГ” ХХК-иас 2007 оны 06 дугаар сард ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргаж, өргөдлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2375 дугаар шийдвэрээр ******* аймгийн Б******* сумын Б******* нэртэй газарт 1182 га талбайд 129... тоот гэрчилгээ бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар “АГ” ХХК-д олгожээ .

2.7. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 655 дугаар шийдвэрээр  “УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 3 дахь заалтаар “Б-ын хүрэн нүүрсний ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод тооцон, уг ордын хил хязгаарын батлагдсан хүрээг Геологи, уул уурхайн кадастрын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэнтэй холбогдуулан” “АГ” ХХК-ийн ашиглалтын 129... дүгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, мөн 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 650 дугаар шийдвэрээр “АГ” ХХК-ийн 1216..  зөвшөөрлийг хүчингүй болгожээ. 

2.8. Эдгээр шийдвэртэй холбогдуулан “АГ” ХХК-ийн нэхэмжлэлээр “Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 650, 655 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож, 1216.., 129... тоот тусгай зөвшөөрлүүдийг сэргээлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэжээ. Тус шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар шийдвэрээр  нэхэмжлэлийг хангаж, 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 650, 655 дугаар шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож ашигт малтмалын хайгуулын 1216.., ашиглалтын 129... тоот тусгай зөвшөөрлүүдийг сэргээжээ.  Гуравдагч этгээдээр оролцсон “Б” ХК давж заалдах журмаар гаргасан гомдлоосоо татгалзсанаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

2.9. Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 598 дугаар тушаалаар  “АГ” ХХК-ийн эзэмшлийн 1216.., 129... дүгээр тусгай зөвшөөрлүүдийг сэргээж, Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1126 дугаар шийдвэрээр  “АГ” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу  129... тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг “АГ” ХХК-д шилжүүлэн бүртгэжээ.

2.10. Үүний дараа “АГ” ХХК-иас дахин 2 дахь удаагаа Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд “Геологи уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 650, 655 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож, тус компанид өмнө нь олгогдсон 1216.., 129... тусгай зөвшөөрлийг сэргээлгэх” гэсэн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн захиргааны хэрэгт гаргасантай ижил шаардлага бүхий нэхэмжлэлийг 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргаж, Шүүгчийн 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 53 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ .

2.11. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1118 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр сарын 11.1.14, 11.1.21, 62 дугаар зүйлийн 62.1, 62.4, 62.6, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 256 тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10 тоот шүүгчийн захирамж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 53 тоот шүүгчийн захирамж” зэргийг үндэслэн “Б” ХК, “АГ” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-0136..8, MV-0129.. тоот тусгай зөвшөөрлийн солбицлыг өөрчилжээ . 

2.12. “Б” ХК-иас “Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтэс нь 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 650, 655 дугаар агуулгын илэрхий алдаатай гаргасан шийдвэрээ зөвтгөж, хуульд нийцүүлэн гаргах ажлыг одоог хүртэл шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль тогтоомжид нийцүүлсэн захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гаргаж, тус шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 364 дүгээр шийдвэрээр  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч “Б” ХК-иас 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр давж заалдах гомдлоосоо татгалзаж , Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 245 дугаар тогтоолоор  давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож, улмаар уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

2.13. Төрийн өмчийн хорооны даргаас 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр  ““Б” ХК нь... улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг бүрэн төлж барагдуулсан... “Б” ХК-иас төлж барагдуулсан хил хязгаар дотор 129... ашиглалтын тусгай зөвшөөрлийг ... “АГ” ХХК шилжүүлж...Төрийн өмчийн оролцоотой “Б” ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн хил хязгаарт, баруун өмнөд хэсгээрээ “АГ” ХК-ийн эзэмшлийн талбайд тулж, цаашид тэлэх боломжгүй болоод байна. Иймд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Б-ын ордод хамаарах өмнө гаргасан хууль бус шийдвэрүүдийг дахин хянаж “АГ” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлан “Б” ХК-д олгуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэсэн  агуулга бүхий 1а/1642 албан бичгийг Уул уурхайн сайдад хүргүүлжээ .

2.14. Ашигт малтмалын газраас 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан “Ашигт малтмалын кадастрын тойм зураг”-аар нэхэмжлэгч компанийн MV-129.. дугаар зөвшөөрөл бүхий талбай болон гуравдагч этгээдийн MV-136.., MV-13.. зөвшөөрөл бүхий талбайн хил заагын давхцлын байдлыг харуулжээ . Энэхүү зураг болон Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1118 дугаар шийдвэрээр “Б” ХК-ийн 136..А, “АГ” ХХК-ийн 129... тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн солбицлыг өөрчилсөн зэргээс 2 тусгай зөвшөөрлийн талбай ямар нэг давхцалгүй харин “АГ” ХХК-ийн MV-129.. дугаар зөвшөөрөл бүхий талбай нь “Б” ХК-ийн хүрэн нүүрсний орд газрын хил хязгаар байрлалтай гэдэг нь тогтоогдож байна. Хэрэгт авагдсан баримтаар  маргаж буй Б-ын хүрэн нүүрсний орд бүхий газарт “Б” ХК-ийн 1..1А тусгай зөвшөөрлөөс гадна мөн компанийн 136..А тусгай зөвшөөрөл, “АГ” ХХК-ийн 129... тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай хамаарч байна. Энэ нөхцөл байдлын талаар хэргийн оролцогчид маргадаггүй гэдгийг дурдах нь зүйтэй.

2.15. Уул уурхайн сайдаас 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр Албан даалгавраар “ “Б” ХК-ийн удирдлагаас 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/680 тоотоор гаргасан тайлбар материал бүхий хүсэлт, Төрийн өмчийн хорооны 2012 оны 09 дүгээр сарын 28-ны 1а/1642 тоот болон 2012 оны 10 дугаар сарын 10-ны 1б/1730 тоот хүсэлт, Засгийн газрын тухай хуулийн 24.1.6, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.3, 24.1, 26.9, 60.4, Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 14.1.4-д заасныг тус тус үндэслэн, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор” “АГ” ХХК-д олгосон 1216.. дугаартай тусгай зөвшөөрөл дээр үндэслэн “АГ” ХХК-ийн нэр дээр шилжүүлэгдсэн 129... тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг Ашигт малтмалын газарт даалгажээ.   

2.16. Харин маргаан бүхий акт болох Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615 дугаар тушаалаар  Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1.1, Уул уурхайн сайдын 2012 оны 01 тоот албан даалгаврыг тус тус үндэслэн, актын 1 дэх заалтаар “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-19.6-д заасан журмыг баримтлаагүй, мөн хуулийн 19.12, 60.4-д заасан журмыг зөрчиж улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа, хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон, ... эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр гараагүй байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон” гэж тус газрын Геологи уул, уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1071 дүгээр шийдвэрийн “АГ” ХХК-д холбогдох хэсгийг, 2 дахь заалтаар Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасан журмыг зөрчсөн, Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.5, 25.1.8 дахь заалтыг зөрчсөн, 48.4 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр гараагүй байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон  мөн тус албаны 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2375 дугаар шийдвэрийн “АГ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон байна. 

2.17. Мөн  Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 616 дугаар тушаалаар  Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.4, Уул уурхайн сайдын 2012 оны 01 тоот албан даалгавар, Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615 дугаар тушаалыг тус тус үндэслэн, актын 1 дэх заалтаар Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох журам, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9.1.4, 10.1.1-д заасан зарчмыг ноцтой зөрчсөн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7, 9.1.9-д заасан зарчмын дагуу илт хууль бус захиргааны актын үндсэн дээр олгогдсон “АГ” ХХК-ийн ашиглалтын 129... тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

2.18. Хариуцагчаас маргаан бүхий Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 616 дугаар акт гарснаас 2 өдрийн дараа буюу Ашигт малтмалын газрын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-6585 тоот албан бичгээр нэхэмжлэгч “АГ” ХХК-д мэдэгджээ. 

2.19. Энэхүү мэдэгдлийг нэхэмжлэгч “АГ” ХХК-иас 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, маргаан бүхий Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 616 дугаар актыг эс зөвшөөрч гомдлоо Ашигт малтмалын газрын даргад 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан гэдэг нь нэхэмжлэгч компанийн хариуцагчид гаргасан “Гомдол гаргах тухай” албан бичиг , Ашигт малтмалын газрын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3-7487 тоот албан бичиг  зэргээр тогтоогдож байна.

2.20. Үүний дараа “АГ” ХХК-иас Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ашигт малтмалын газрын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, тус компанийн 129... тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмалын газрын даргад холбогдуулан гаргасан боловч Нийслэлийн захиргааны хэргийн шүүгчийн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 977 дугаар захирамжаар нэхэмжлэгч “АГ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэжээ . 

2.21. Энэхүү шүүгчийн захирамж гарснаас хойш 1 жил 11 сар орчмын дараа нэхэмжлэгч компаниас “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 616 дугаар тушаалыг хүчингүй болгож, 129... дугаарын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж өгнө үү.”  гэсэн хүсэлтийг хариуцагч Ашигт малтмалын газарт  хүргүүлж, хариуцагч байгууллагаас 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1/3831 тоот албан бичгээр  хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай  хариуг нэхэмжлэгч компанид хүргүүлжээ. 

2.22. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 392 тоот тогтоолоор улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийх, ашигт малтмал эрэх, хайх зорилгоор стратегийн ач холбогдол бүхий Б-ын нүүрсний ордын талбайг авахаар заасан.

2.23. Үүний дараа нэхэмжлэгч “АГ” ХХК-аас “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 616 дугаар тушаалыг хүчингүй болгож, 129... дугаарын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж өгнө үү.” гэсэн нэхэмжлэлийг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ашигт малтмалын газарт холбогдуулан гаргасныг тус шүүхээс 128/2015/0532/3 индекс бүхий захиргааны хэргийг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үүсгэжээ . 

2.24. Захиргааны 128/2015/0532/3 индекс бүхий хэрэг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үүсгэсэн, улмаар шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3914 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасан “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” үндэслэлээр “АГ” ХХК-ийн Ашигт малтмалын газарт холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, 129... дугаар бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх” гэсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ . 

2.25. “АГ” ХХК-иас 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх” хүсэлт гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 4850 захирамжаар  хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. 

2.26. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 221/ШТ2016/0476 тоот тогтоолоор  “Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хүсэлтийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ. 

2.27. Үүний дараа Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 8228 дугаар захирамжаар  “АГ” ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн шийдвэрлэжээ. 

2.28. Улмаар нэхэмжлэгч “АГ” ХХК-иас гаргасан  “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, 129... дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийн дагуу шүүхээс 128/2016/0939/3 индекстэй захиргааны хэрэг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэжээ .

2.29. Нийслэл дэх захиргааны анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0619 дугаар шүүхийн шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг удирдлага болгон Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг тус тус 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ .

2.30. Уг шүүхийн шийдвэрт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0758 дугаар магадлалаар “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гомдлыг ханган шийдвэрлэжээ . 

2.31. Улсын дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор дээр дурдсан шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ .

Гурав. Маргаж буй зүйлийн хууль зүйн үндэслэлийн талаар

3.1. “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон талаар урьдчилан мэдэгдээгүй, тэмдэглэл хөтлөөгүй” гэж маргаж буй үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч талаас “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэсэн байна. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нь цуцалсантай адилхан эрх зүйн үр дагавар бий болгох тул тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан мэдэгдэл хүргүүлж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид өөрийн тайлбар гаргах, түүний үндэслэлийг нотолсон баримтыг хүргүүлэх боломжоор хангах үүрэгтэй боловч тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон талаар мэдэгдээгүй.” гэж маргажээ. 

Гэтэл маргаан бүхий захиргааны актууд гарах үндэслэл, зорилгыг судлан үзвэл уг актууд нь нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлд дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг үндэслэн гараагүй, уг хуулийн заалтад заасан тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбоотой шийдвэр биш байна. 

Харин маргаан бүхий актууд нь дээд шатны захиргааны албан тушаалтан Уул уурхайн сайдаас хариуцагч захиргааны байгууллагад “Б” ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн хил хязгаарт “АГ” ХХК-д 1216.., “АГ” ХХК-д 129... тусгай зөвшөөрлүүдийг хууль зөрчин олгосон тул хуульд нийцээгүй  шийдвэрээ хуульд нийцүүлэх, илт хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээ засах даалгаврыг хариуцагч захиргааны байгууллагад өгчээ. 

Уг даалгаврыг үндэслэн хариуцагчаас өмнө нь гаргасан шийдвэрээ эргэн хянан үзэж, улмаар “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-19.6-д заасан өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа, 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.8-д заасан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, сонгон шалгаруулалт явуулсан байгууллага, албан тушаалтны шийдвэрийг өргөдөлд хавсаргах, 24 дүгээр зүйлд заасан 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй.”, 26 дугаар зүйлийн 26.9-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно.”, 60 дугаар зүйлийн 60.4-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй.”, Аж үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрөл олгохдоо дараахь зарчмыг баримтална: 9.1.4.зөвхөн хуульд заасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох.”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь дараахь эрхтэй: 10.1.1.хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох;” гэж тус тус заасан хуулийн заалтуудыг зөрчин “АГ” ХХК-д 1216.., “АГ” ХХК-д 129... тусгай зөвшөөрлүүдийг олгосон гэж үзжээ. Энэхүү хууль зөрчин гаргасан захиргааны актуудаа хариуцагчаас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 6.1.-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтан гомдлын дагуу хэргийг хянан үзээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 8.1.1.захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх;” 9 дүгээр зүйлийн 9.1-д Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана: 9.1.7.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; 9.1.9.захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн.” гэж заасны дагуу илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч “АГ” ХХК-д 1216.., “АГ” ХХК-д 129... тусгай зөвшөөрлүүдийг олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгожээ.  

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд “төрийн захиргааны байгууллага” гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 11.1.14.хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих; Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараахь тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно: 14.1.4.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;” гэж заасан хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хариуцагч захиргаанаас маргааны бүхий актуудыг гаргажээ. 

Дүгнэхэд, маргаан бүхий захиргааны актууд гарах зорилго, актуудаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана.” гэж заасантай холбоогүй, өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актуудыг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлээр  гаргаагүй байна. Харин маргаан бүхий захиргааны актуудыг дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн даалгаврын дагуу хариуцагч захиргааны байгууллагаас өмнө нь гаргасан хуульд нийцээгүй шийдвэрээ эргэн хянан үзэж илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, уг шийдвэрээ хуульд нийцүүлэх зорилгоор гаргасан гэдэг нь энэ шийдвэрийн маргааны үйл баримтын 15, 16, 17-д дурдсан нотлох баримтууд, маргаан бүхий захиргааны актуудад дурдсан хууль зүйн үндэслэлийг нэхэмжлэгчийн маргаж байгаа хууль зүйн үндэслэлтэй харьцуулан судлахад тогтоогдож байна. 

Иймээс хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зөрчсөн гэх үндэслэлээр буруутгах нь бодит болон хууль зүйн үндэслэлгүй байна. 

3.2. “Маргаан бүхий актуудыг хугацаа хэтрүүлж мэдэгдсэн” гэж маргаж буй зүйлийн хууль зүйн үндэслэлийн тухайд:

а/ Энэ шийдвэрийн маргааны үйл баримтын 18, 19-д заасан нотлох баримтуудаас үзэхэд: хариуцагчаас маргаан бүхий Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 616 дугаар акт гарснаас 2 өдрийн дараа буюу Ашигт малтмалын газрын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-6585 тоот албан бичгээр нэхэмжлэгч “АГ” ХХК-д мэдэгджээ.  Энэхүү мэдэгдлийг нэхэмжлэгч “АГ” ХХК-иас 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, маргаан бүхий Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 616 дугаар актыг эс зөвшөөрч гомдлоо Ашигт малтмалын газрын даргад 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан гэдэг нь нэхэмжлэгч компанийн хариуцагчид гаргасан “Гомдол гаргах тухай” албан бичиг , Ашигт малтмалын газрын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3-7487 тоот албан бичиг  зэргээр тогтоогдож байна.

Иймээс  нэхэмжлэгчээс “АМГТГ-н даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 616 тоот тушаалыг гарсны дараа буюу 129... тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосны дараа 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэж бичсэн огноо бүхий 6-6585 дугаар “Тушаалын дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хугацаа хэтрүүлж мэдэгдсэн, ирүүлсэн.” гэх маргаж байгаа нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Түүнчлэн хариуцагч байгууллагыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд бичгээр мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн гэж маргаж байгаа үндэслэл тогтоогдохгүй байна.

б/ Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615 дугаар тушаал /энэ шийдвэрийн маргааны үйл баримтын 16-д дүгнэсэн маргаан бүхий захиргааны акт/-ыг судлан үзэхэд уг акт нь “АГ” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгосон харин нэхэмжлэгч  “АГ” ХХК-ны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд бичгээр мэдэгдэнэ.” гэж заажээ. Иймээс уг маргаан бүхий актаар хүчингүй болгосон тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь “АГ” ХХК биш байсан учир уг актыг тусгай зөвшөөрлийг эзэмшигч биш этгээдэд мэдэгдэх үүргийг захиргааны байгууллага хуулиар хүлээлгээгүй байна. 

Энэ байдлаас үзэхэд нэхэмжлэгч талаас “хариуцагч нь 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615 дугаар тушаалыг гарахын өмнө болон гарсны дараа ямар нэгэн мэдэгдэл өнөөг хүртэл ирүүлээгүй байна. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг тушаалаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгосныг олж мэдсэн. Хариуцагч 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615 дугаар тушаалыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдээгүй нь Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд бичгээр мэдэгдэнэ.” Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримтлан бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж заасныг ноцтойгоор зөрчсөн.” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

3.3. “Өмнө гаргасан шүүхийн шийдвэрүүдийг харгалзан үзэхгүйгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон” гэж маргаж байгаа үндэслэлийн тухайд:

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 23-ны 256 дугаар шийдвэр /маргааны үйл баримтын 8-д заасан/ нь Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн “8.1.Ашигт малтмалын асуудлаар Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 8.1.5-д Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачлагаар тодорхой нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг, эсхүл хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хязгаарлах буюу хориглох;” гэж заасныг үндэслэн гарсан. Тодруулбал, “ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах, тодорхой нутаг дэвсгэрт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хязгаарлах буюу хориглох асуудлыг зөвхөн Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамааруулсан, Б-ын хүрэн нүүрсний орд газрыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан боловч нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 1216.. тоот ашигт малтмалын хайгуулын, ашигт малтмалын ашиглалтын 129... тоот тусгай зөвшөөрлийг Улсын Их Хурал Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан бүрэн эрхийн дагуу хязгаарлах буюу хориглоогүй байна.” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр гарсан байна. 

Түүнчлэн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 364 дүгээр шийдвэр /маргааны үйл баримтын 12-т заасан/-нь “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” гэсэн эрхийн хүрээнд Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1118 тоот шийдвэрээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн “АГ” ХХК-ийн 12959, “Б” ХК-ийн 136..А тоот тусгай зөвшөөрлүүдийн хоорондох давхцлыг арилгаж шийдвэрлэсэн нь маргаан бүхий холбогдох асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч  хуульд заасан хугацаанд актын талаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдол гаргаагүй, хариуцагч байгууллагын эс үйлдэхүй нь тухайн байгууллагын 2010 оны 1118 дугаар шийдвэр гарснаар дууссан бөгөөд үүнээс хойш эс үйлдэхүй үргэлжлэх боломжгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.” гэсэн агуулгаар   гарчээ. 

 Харин маргаан бүхий захиргааны актууд /маргааны үйл баримтын 16, 17-д заасан/-ын зорилго, хууль зүйн үндэслэл, агуулга нь дээр дурдсан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 23-ны 256, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 364 дүгээр шийдвэрүүдээр дүгнэсэн үндэслэл, агуулгатай хамааралгүй үндэслэлээр гарсан шинээр гарсан захиргааны актууд гэж үзэхээр байна. Түүнчлэн Уул уурхайн сайдын 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр Албан даалгаварт нэхэмжлэгч талаас гомдол гаргаж байгаагүй бөгөөд уг албан даалгаврыг хууль бус гэж үзсэн эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байна. 

Үүний учир нэхэмжлэгч талаас “Ашигт малтмалын газрын дарга шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үл хэрэгсэн, 1.”АГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргад холбогдох захиргааны хэргийн 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар шүүхийн шийдвэр гарсан. Уг шийдвэрээр “АГ” ХХК-ийн 1216.., 129... тоот тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн Кадастрын газрын даргын 650, 655 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлүүдийг сэргээсэн байдаг, 2.“Б” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдох 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 364 дүгээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа болно. Уг шийдвэрээр “Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын “АГ” ХХК-ийн 1216.., 129... тоот тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон 650, 655 дугаартай утга агуулгын илэрхий алдаатай гаргасан шийдвэрээ зөвтгөж, хуульд нийцүүлэн гаргах ажлыг өнөөг хүртэл шийдвэрлэж өгөөгүй байх тул эс үйлдэхүйг нь хууль бус болохыг тогтоон өгч, хууль тогтоомжид нийцүүлсэн захиргааны акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл Ашигт малтмалын газрын даргын дээрх 615, 616 дугаар тушаалууд нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу давж заалдах журмаар хэргийг хэлэлцэхийн өмнө Уул уурхайн сайдын албан даалгавар нэртэй хууль бус бичигт үндэслэн гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, “Б” ХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ-т холбогдох манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах шаардлага бүхий хэргийг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байтал 615, 616 дугаар тушаалууд гарсан байдаг.” гэж маргаж байгаа үндэслэл үгүйсгэгдэж байна. 

Иймд маргаан бүхий актуудын үндэслэл нь шүүхийн шийдвэрүүдийн үндэслэл, дүгнэлтээс ижил үндэслэл, агуулгаар гараагүй шинэ актууд байхад эдгээр шүүхийн шийдвэрт нийцээгүй актууд гаргасан гэж хариуцагч захиргааг буруутгах үндэслэлгүй юм. 

3.4. Хуульд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зохицуулалт байхгүй, нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчиж байгаагүй байхад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон” гэж маргаж байгаа зүйлийн үндэслэлийн тухайд:

а/ Хариуцагчаас өмнө нь гаргасан шийдвэрээ эргэн хянан үзэж, улмаар “АГ” ХХК-д 1216.., “АГ” ХХК-д 129... тусгай зөвшөөрлүүдийг олгосон захиргааны актуудыг “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-19.6, 24.1, 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.8, 26 дугаар зүйлийн 26.9, 60 дугаар зүйлийн 60.4,  Аж үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 10 дугаар зүйлийн 10.1”-д тус тус заасан хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзжээ. Энэхүү хууль зөрчин гаргасан захиргааны актуудаа хариуцагчаас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 6.1.-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтан гомдлын дагуу хэргийг хянан үзээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 8.1.1.захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх;” 9 дүгээр зүйлийн 9.1-д Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана: 9.1.7.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; 9.1.9.захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн.” гэж заасны дагуу илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараахь тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно: 14.1.4.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;” гэж заасныг үндэслэн “АГ” ХХК-д 1216.., “АГ” ХХК-д 129... тусгай зөвшөөрлүүдийг олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгожээ.  

Энэхүү  хууль  зүйн  үндэслэлүүдээс  дүгнэхэд  хариуцагч  ашигт  малтмалын 

асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хууль зөрчсөн, алдаатай гаргасан шийдвэрээ нягтлан үзэж илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй байна. 

Иймээс нэхэмжлэгч компаниас “Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай ямар нэгэн зохицуулалт байхгүй атал 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 615, 616 дугаар тушаалуудыг гаргасан байна.” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

б/ Маргаан бүхий захиргааны актууд /маргааны үйл баримтын 16, 17-д заасан/-аар “АГ” ХХК-д 1216.., “АГ” ХХК-д 129... тусгай зөвшөөрлүүдийг олгохдоо Ашигт малтмалын тухай хуульд заасан өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, сонгон шалгаруулалт явуулсан байгууллага, албан тушаалтны шийдвэрийг өргөдөлд хавсаргаагүй, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй байтал уг зөвшөөрлийг эзэмшээгүй этгээд хүсч өргөдөл гаргасан, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоогүй, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байтал уг заалтыг зөрчсөн, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан зөвхөн хуульд заасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох шаардлагыг биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхтэй байтал уг үүргээ биелүүлээгүй гэж үзжээ. Хариуцагч захиргаанаас “АГ” ХХК-д 1216.., “АГ” ХХК-д 129... тусгай зөвшөөрлүүдийг олгосон шийдвэрүүдийг гаргахдаа эдгээр хуулийн заалтууд болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчсөн гэж үзэж Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.4-т заасан заалтыг баримтлан маргаан бүхий актуудыг гаргасан гэж үзэхээр байна. 

Иймээс нэхэмжлэгчийн маргаж байгаа “АМГТГ-н даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 616 дугаар шийдвэрийн үндэслэлд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлдээ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэснийг баримталсан боловч манай “АГ” ХХК нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг огтхон ч зөрчиж байгаагүй билээ.” гэж маргаж байгаа үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй юм.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч талаас маргаан бүхий захиргааны актад баримталсан хуулийн заалтуудад дурдсан үндэслэлийг няцаасан тайлбар, баримтууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй, маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэлийн агуулгын талаар маргаагүй маргаан бүхий актыг гаргах процессын журмыг зөрчсөн талаар маргаж байгаагаа тайлбарласан  байх тул шүүхээс уг захиргааны актын үндэслэлд дурдсан агуулгын талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй гэдгийг дурдах нь зүйтэй. 

3.5. ““Б” ХК нь “АГ” ХХК-д 1216.., “АГ” ХХК-д 129... тусгай зөвшөөрлүүдийг олгосон хариуцагчийн шийдвэрүүдийг 2008-2012 оны хооронд шүүхээр маргаж байх үедээ мэдсэн байтал “Б” ХК-ийн 2012 оны 09 дүгээр сарын 25-нд гаргасан гомдлыг хариуцагчаас шийдвэрлэхдээ гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байдлыг шалгаагүй” гэж маргаж байгаа үндэслэлийн тухайд:

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1118 дугаар шийдвэртэй хамаарал бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны шүүхэд 2012 оны 01 дүгээр сарын  17-ны өдөр гаргасныг шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 364 дүгээр шийдвэр /маргааны үйл баримтын 12-т заасан/-ээр “Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1118 тоот шийдвэрээр “АГ” ХХК-ийн 12959, “Б” ХК-ийн 136..А тоот тусгай зөвшөөрлүүдийн хоорондох давхцлыг арилгаж шийдвэрлэсэн нь маргаан бүхий холбогдох асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч  хуульд заасан хугацаанд актын талаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдол гаргаагүй, хариуцагч байгууллагын эс үйлдэхүй нь тухайн байгууллагын 2010 оны 1118 дугаар шийдвэр гарснаар дууссан бөгөөд үүнээс хойш эс үйлдэхүй үргэжлэх боломжгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.” гэсэн агуулгаар шүүх дүгнэсэн байна. 

Иймээс гуравдагч этгээд “Б” ХК нь “АГ” ХХК-д 1216.., “АГ” ХХК-д 129... тусгай зөвшөөрлүүдийг олгосон шийдвэрүүдийг мэдсэн, хүлээн авсан нөхцөл байдлыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 364 дүгээр шийдвэрийг хүлээн авсан өдрөөс тооцох нь үндэслэлтэй байна.

Энэхүү шүүхийн шийдвэр гарснаас хойш 7 өдрийн дараа “Б” ХК нь 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1/680 тоот, Төрийн өмчийн хороо 2012 оны 09 дүгээр 28-ны өдрийн 1а/1642 тоот, 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1б/1730 тоот хүсэлтийн дагуу Уул уурхайн сайдаас 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 01 дүгээр албан даалгаврыг хариуцагч захиргааны байгууллагад хүргүүлжээ /маргааны үйл баримтын 15 хэсэгт/. Харин маргаан бүхий захиргааны актууд /маргааны үйл баримтын 16, 17 дахь хэсэг/ нь “Б” ХК хүсэлт гаргаснаас 28 өдрийн дараа, Төрийн өмчийн хорооны хүсэлтүүд гаргаснаас хойш 26 болон 13 өдрийн дараа, Уул уурхайн сайдын албан даалгавар гарснаас хойш 6 өдрийн дараа гарсан гэдэг нь эдгээр баримтуудыг харьцуулахад тогтоогдож байна.  

Үүний учир хариуцагч захиргааны байгууллагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002/-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзээгүй, уг хуулийн заалтыг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна. 

Маргаж буй зүйлийн хууль зүйн үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл: 1.маргаан бүхий захиргааны актууд гарах зорилго, актуудаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн даалгаврын дагуу хариуцагч захиргааны байгууллагаас өмнө нь гаргасан хуульд нийцээгүй шийдвэрээ эргэн хянан үзэж илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, уг шийдвэрээ хуульд нийцүүлэх зорилгоор гаргасан нь тогтоогдож байна. 2. а/ маргаан бүхий актуудыг хугацаа хэтрүүлж мэдэгдсэн гэдэг үндэслэл тогтоогдоогүй, б/ нэхэмжлэгч компанид хамааруулж гаргаагүй актыг түүнд мэдэгдэх үүргийг хариуцагч хуулиар хүлээгээгүй, 3.маргаан бүхий актуудын үндэслэл нь шүүхийн шийдвэрүүдийн үндэслэл, дүгнэлтээс ижил үндэслэл, агуулгаар гараагүй харин шинэ актууд гарсан байхад эдгээр шүүхийн шийдвэрт нийцээгүй актууд гаргасан гэж хариуцагч захиргааг буруутгах үндэслэлгүй, 4. а/ хариуцагч захиргаа нь хууль зөрчсөн, алдаатай гаргасан шийдвэрээ нягтлан үзэж илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй, б/ хариуцагч захиргаанаас өмнө нь “АГ” ХХК-д 1216.., “АГ” ХХК-д 129... тусгай зөвшөөрлүүдийг олгосон шийдвэрүүдийг гаргахдаа маргаан бүхий актуудад дурдсан хуулийн заалтууд болон тусгай зөвшөөрөл олгох нөхцөл, шаардлагыг удаа дараа зөрчсөн гэж үзэж өөрийн гаргасан шийдвэрийг хуульд заасны дагуу хүчингүй болгох шийдвэрийг гаргасан, 5. Захиргааны шүүхийн журмаар маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан үүний дараа гуравдагч этгээдээс гомдлыг хариуцагчид гаргасан тул хариуцагч захиргааг гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзээгүй, хамаарах хуулийн заалтыг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна. 

Үүний учир Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалууд нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус, мөн хариуцагчийн тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үлдэхүй хууль бус гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.  

Анхан шатны шүүхээс Улсын дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр тогтоолд заасан бүх нотлох баримтуудыг хариуцагч байгууллагад үзлэг хийх, тайлбар авах, нотлох баримт баримт шаардлага, улсын бүртгэлийн лавлагаа авах зэрэг байдлаар цуглуулж, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.  

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасны удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг тус тус баримтлан “АГ” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 129... тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах” шаардлага бүхий АМГТГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                 А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                 У.БАДАМСҮРЭН

ШҮҮГЧ                 О.ОЮУНГЭРЭЛ