| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00216/И |
| Дугаар | 00272 |
| Огноо | 2017-01-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 00272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, Ард Аюушийн гудамж, 15-р байрны 52 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧЕ87030471, утас 99067065, Соёд овогт Тогтохын Жавхаабаярын нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих Н.Батхолбоог эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих Н.Батхолбоог эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Т.Жавхаабаяр нь хамт ажилладаг Н.Батхолбоод 2015-02-04 өдөр 10 000 000 төгрөгийг сард 7 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатайгаар зээлдүүлсэн байна.
Хугацаа дууссан боловч Н.Батхолбоо нь зээлээ төлөхгүй ажлаасаа гараад, зугтсан тул Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст залилсан гэх үндэслэлээр гомдол гаргаж, цагдаагийн байгууллага Н.Батхолбоонд холбогдох хэргийг Өршөөлийн тухай хуульд хамруулж, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2016-11-17 өдөр 2047 тоот тогтоол гаргаж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үедээ цагдаагийн байгууллагад тэмдэглүүлсэн Баянгол дүүрэг, 17-р хороо, 37-р байрны 07 тоот, Н.Батхолбоогийн хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд Боржгон овогт Найсамхандын Батхолбоо /РД-ЧЖ86022011/-г эрэн сурвалжилж өгнө үү. Түүний утасны дугаар 99177038 гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан иргэний үнэмлэх, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-12-27 өдрийн 237 захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Н.Батхолбоод 10 000 000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд зээлдэгч зээлээ төлөөгүйгээс үүргийг шаардахаар Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч хариуцагчаар оролцвол зохих Н.Батхолбоо нь Баянгол дүүрэг, 17-р хороо, 37-р байрны 07 тоот хаягт оршин суухаа больсон шалтгаанаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-12-27 өдрийн 237 захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй болсноос зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа байх тул хариуцагчаар оролцвол зохих Н.Батхолбоог эрэн сурвалжлуулахыг хүссэн түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,