| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2020/0123/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/125 |
| Огноо | 2020-12-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/125
2020 12 03 2020/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд
Хохирогч Д.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун
Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.Тд холбогдох эрүүгийн 2019002150131 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, техникч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсэгт гүүрэн кранист- компрессорчин ажилтай, ам бүл 4, нөхөр, 15-22 насны 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Ноён хутагтын 33-1 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Д.Т /регистрийн дугаар:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Энхтайваны 24 дүгээр байрны 07 тоотод нэвтэрч, мөнгөн аяга, мөнгөн бүс, хөөрөг, хэтэвч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын алдарт эхийн 2 дугаар одон, Зөвлөлт холбоот улсын “Бид ялав” тэмдэг, Голомт банкны зэс карт зэрэг эд зүйлс болон бэлнээр 1200000 төгрөг, 2800 юань /40650*2800=1138200 төгрөг/-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Гд 12568200 төгрөгийн, С.Гт 2350150 төгрөг, нийт 14.918.350 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Анх 2020 оны 7 дугаар сарын 29-нд ээжийг эргэх гээд очиход дүү Сийн “гэрийг нь эргэж тойроод, ус алдаж уу үзээд ирээрэй, би хотод эмчилгээ хийлгээд ирсэн болохоор явж чадахгүй байна” гэж хэлсэн. Түлхүүр нь хаана байгааг асуухад цүнхэнд байгаа гэсэн. Тэндээс түлхүүр аваад ус алдсан эсэхийг нь үзэх гэж анх гэрт нь очсон. Ээжийн хэлснээр арц уугиулж, зул өргөчхөөд зарим юм нь эмх замбараагүй байхаар нь янзалж байгаад шүүгээг нь нээтэл зэс карт байхаар нь аваад, дараа нь бас бус юмнуудыг нь авсан...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр миний хөл өвдөөд явж чадахгүй байсан учраас Тг явуулсан. Би 2 хүүхдийг нь хараад тэднийд хонож өнжөөд байж байдаг учраас надад орж гарах эрх байгаа. Т ч гэсэн орж гараад явж байдаг. Тэр өдөр дүүгийнхээ гэрт очоод ус алдсан эсэхийг үзээд, арц, хүж уугиулаад ир гэж явуулсан. Ийм хэрэг үйлдчихнэ гэж огт санаагүй. Түлхүүр нь байнга надад явж байдаг. Хохирол төлбөр бүрэн төлөгдсөн...” гэсэн мэдүүлэг
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9 дүгээр хуудас/,
Хөрөнгө даатгал, хохирлын үнэлгээний Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 689 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 43 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 49-52 дугаар хуудас/, Голомт банкны кредит картын хуулга /хх-ийн 69-71 дүгээр хуудас/,
Дорноговь аймаг дахь Монгол банкны хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/138 дугаартай албан бичиг /хх- ийн 93 дугаар хуудас/,
Хохирогч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг “...Би Сайншанд сумын 2 дугаар баг, Энхтайван 24 дүгээр байрны 07 тоотод С, түүний эхнэр С, хоёр хүүхдийн хамт амьдардаг юм. Би 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Тэрэлж гэх газар 5 хоногийн хугацаатай сувилалд хэвтэн эмчлүүлсэн. 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр сувиллаас гараад Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсанд байдаг Мягмаржав гэдэг өөрийн хүүгийндээ байсан. 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сайншандад байдаг миний хүү Ш надад С ах Солонгос улсаас ярьж хэлсэн, миний амьдардаг Сайншанд сумын 2 дугаар баг Энхтайван 24 дүгээр байрны 07 тоотод хулгай орсон талаар хэлж, мэдээд, хүүхдүүд над руу ярьсан. Та эд зүйлсээ цааш нь далд хийсэн үү гэхээр нь би үгүй гэхэд жижиг улбар шар авдрын таг онгойсон байна гэхээр нь би, дотор нь хормойн боолт 1 ширхэг, тогоо цохилуур 1 ширхэг, ган цахиур 1 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, алтан нуухтай тархи манан хөөрөг 1 ширхэг, улаан, ногоон, саарал, хар өнгийн хэтэвч дотор нь 2 800 юань, 1 200 000 төгрөг, 10 төгрөг болон 20 төгрөг, бурхны зураг, хуучны зоосон 1 төгрөг 1 ширхэг, хуучны 5 төгрөг, алдарт эхийн одон, үнэмлэхийн хамт 1 ширхэг, “Бид ялав” тэмдэг Зөвлөлт холбоот улсын болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тэмдэг, Төмөр замын дээд сургуулийн 2018 оны төгсөлтийн тэмдэг 1 ширхэг, дээр үеийн шаазан бөгж зэргийг авсан байсан. Тухайн үед бол би өөрөө эзэнгүй, хүү Штаа түлхүүрээ үлдээгээд явсан. Манай гэрийн түлхүүрүүд надад, С, С, О нарт байдаг байсан” гэсэн. Т учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Одоо надад ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 150 дугаар хуудас/;
Гэрч С.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн хэрэглэдэг фейсбүүк хаяг болох “Ertnii Edlel Awna” гэх нэртэй хаягаас зарын группүүдэд өөрийн дугаараа хийсэн пост оруулдаг бөгөөд тэр зарын дагуу 99161266 дугаарын утаснаас 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед над руу залгаад хуучин эртний эдлэл байна, та худалдан авах уу, авдаг бол та ирээд үзэх үү гэж асуусан. ...Би түгжирч яваад 20 цагийн үед очоод залгасан, над руу ярьсан эмэгтэй ганцаараа гарч ирсэн. Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын хашлага дээр сууж байгаад гаансны бор даавуун уут төмөр сэтгүүртэй, эвдэрсэн 2 ширхэг мөнгөн цохилуур, нэг жижиг хэмжээтэй мөнгөн чулуун тээг, мөнгөн хормойн боолт 1 ширхэг, 1 ширхэг өрөөсөн ган бил, эвдэрхий ган хэт зэргийг жижиг бор даавуун ууттай байсан, та үнээ хэлээд ав, манай ээж эмнэлэгт хэвтсэн байгаа, би цагаан хэрэглэл, ойр зуурын юм авах гээд мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би хүний юманд үнэ хэлж чадахгүй, чи өөрөө үнээ хэл гэж хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй 700 000 төгрөгөөр өгмөөр байна гэж хэлэхээр нь би 600 000 төгрөгөөр авна, түүнээс дээгүүр үнээр бол авч чадахгүй гэж хэлсэн. Бид хоёр тохиролцоод би Хаан банкны 5381119787 дугаарын дансанд 600 000 төгрөгийг, гүйлгээний утган дээр нь “mongo” гэж бичээд шилжүүлсэн. Тэгээд бид хоёр салаад явсан. Түүнээс хойш 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн орчим 99161266 гэсэн дугаараас залгаад, та мөнгө авдаг юм уу, би танд юм худалдаж байсан эмэгтэй хүн байна, авдаг бол та Цамбагаравын урд байдаг, Номин худалдааны төвийн урд манай гэрийн гадна талд хүрээд ирээч гэж хэлсэн. ...Би Номин худалдааны төвийн зогсоол дээр очоод өөрийн 99156883 дугаарын утаснаас 99161266 гэсэн дугаар руу залгаж, би ирсэн байна гэж хэлсэн. Өмнө надад эртний эдлэл худалдсан эмэгтэй хүн мөн байсан. Дараа юм өгөхдөө таныг гэртээ дуудмаар юм байна, манай гэр Номин худалдааны төвийн урд талд байдаг байр гэж хэлсэн. Бид 2 зогсоол дээр цагаан өнгийн гялгар торонд хийсэн шинэ цагийн эдэлгээнд орсон 6-ийн 6 хагасын 4 ширхэг мөнгөн аяга, хувийн үйлдвэрийн аяга, тархи манан толгой нь салангид 1 ширхэг хөөрөг үзүүлсэн. Өөрөө шууд надаас 650 000 төгрөгөөр авчих тэгэх үү ахаа, надад мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би хэлсэн нь авсан Мөнгөө 5381119787 дугаарын дансанд 650 000 төгрөгийг, гүйлгээний утган дээр нь "ауuga” гэж бичээд 18 цаг 39 минутад шилжүүлсэн. ...Түүнээс хойш тэр эмэгтэй огт холбоо бариагүй. ...Манай ажил дээр гаансны бор даавуун уут төмөр сэтгүүртэй, эвдэрсэн 2 ширхэг мөнгөн цохилуур, түүнийг би гогцоог нь янзлуулсан байгаа, нэг жижиг хэмжээтэй чулуун тээг, мөнгөн хормойн боолт 1 ширхэг, 1 ширхэг өрөөсөн ган бил, тархи манан толгой нь салангид хөөрөг 1 ширхэг зэрэг нь байгаа, 4 ширхэг мөнгөн аяга нь бол мөнгийг нь хуулаад алт мөнгөний дарханд 620 000 төгрөгөөр худалдсан. 3 ширхэг тагшийг нь аяга хийдэг хүнд зүгээр өгсөн 1 тагш нь бол эвдэрсэн байгаа. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20, 22 дугаар хуудас/;
Гэрч Д.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нөхөр Г.Шын хамт очиход Солонгос улсаас манай нөхөр рүү Г.С нь залгаад гэрт байсан Голомт банкны зэс картны 4628686581630555 дугаартай данснаас мөнгө алга болсон байна, манай гэрийн эд зүйлийг сайн шалгаад үзээрэй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр үзэхэд том өрөөнд байдаг жижиг авдрын таг нь түгжээтэй байсан, ар талын хаалтыг нь хадаасаар нь нээгээд дотор нь байсан мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн цохилуур 1 ширхэг, алтан бүслүүртэй тархи манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, сувдан зүүлт 1 ширхэг, улаан, ногоон, саарал гэсэн гурван хэтэвч, улаан ууттай бурхны мөнгө 800 000 төгрөг, гал тогооны өрөөний тавилгын дээд шүүгээнд аяга тавагтай хамт байсан 5-7 лангийн 5 ширхэг мөнгөн аяга, жижиг цул мөнгөн аяга 1 ширхэг, мөн зэс карт дотроос нь 2 300 000 төгрөг зэрэг эд зүйлс алга болсон байсан. ...Хадам ээж Ганбямба 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот явах үедээ манай нөхөр бид хоёрын дунд нэг түлхүүр үлдээсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/;
Гэрч Г.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай бэр эгч С нь картаас мөнгө авсан байна гээд очиж үзэхэд бүх зүйл яг байрандаа байсан болохоор анзаараагүй, алга болсон эд зүйлийг ээж болон бэр эгчээс асууж үзэхэд хулгай ороод аваад явсан байсан. Эгч хэлээгүй бол мэдэхгүй байсан. ...Ээж Ганбямба 1 ширхэг энэ түлхүүрийг хэнд ч өгдөггүй, ахын хадам ээж Гантөмөрт 1 ширхэг байдаг, хөл нь өвчтэй болохоор бараг ирдэггүй, охин Сийг байх үед хааяа ирсэн байдаг. Манай ахын түлхүүрийг охин С.О нь хаясан. Аавынхаа түлхүүрийг хэзээ, хаана хаясан талаараа мэдэхгүй байгаа. 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот явахдаа надад нэг түлхүүр үлдээсэн юм. Ер нь бол 4 ширхэг түлхүүр байх ёстой боловч одоо бол 3 түлхүүр байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/;
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 47 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэлээс шүүгдэгч Д.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Энхтайваны 24 дүгээр байрны 07 тоотод оршин суух дүү Д.Сийг эзгүй байх үед нь ээж Д.Гийн гуйлтаар гэрийнх нь бүрэн бүтэн байдлыг шалгахаар очсон байх үедээ гэрт нь байсан Голомт банкны зэс картыг нь авч С.Гт 2.350.150 төгрөгийн, авдарт нь байсан мөнгөн аяга, мөнгөн бүс, хөөрөг, хэтэвч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын алдарт эхийн 2 дугаар одон, Зөвлөлт холбоот улсын “Бид ялав” тэмдэг, бэлнээр 1.200.000 төгрөг, 2.800 юань /406,50*2800=1.138.200 төгрөг/-ийг авч хохирогч Д.Гд 12.568.200 төгрөгийн нийт 14.918.350 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Д.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр миний хөл өвдөөд явж чадахгүй байсан учраас Тг явуулсан. дүүгийнхээ гэрт очоод ус алдсан эсэхийг үзээд, арц, хүж уугиулаад ир гэж явуулсан. Ийм хэрэг үйлдчихнэ гэж огт санаагүй. Түлхүүр нь байнга надад явж байдаг.Би Тд түлхүүрээ өгсөн” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгө даатгал, хохирлын үнэлгээний Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 689 дугаартай үнэлгээний дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 49-52 дугаар хуудас/, Голомт банкны кредит картын хуулга, Дорноговь аймаг дахь Монгол банкны 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/138 дугаартай албан бичиг, хохирогч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Тэрэлж гэх газар 5 хоногийн хугацаатай сувилалд хэвтэн эмчлүүлсэн. ...хормойн боолт 1 ширхэг, тогоо цохилуур 1 ширхэг, ган цахиур 1 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, алтан нуухтай тархи манан хөөрөг 1 ширхэг, улаан, ногоон, саарал, хар өнгийн хэтэвч дотор нь 2 800 юань, 1 200 000 төгрөг, 10 төгрөг болон 20 төгрөг, бурхны зураг, хуучны зоосон 1 төгрөг 1 ширхэг, хуучны 5 төгрөг, алдарт эхийн одон, үнэмлэхийн хамт 1 ширхэг, “Бид ялав” тэмдэг Зөвлөлт холбоот улсын болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тэмдэг, Төмөр замын дээд сургуулийн 2018 оны төгсөлтийн тэмдэг 1 ширхэг, дээр үеийн шаазан бөгж зэргийг авсан байсан. Тухайн үед би өөрөө эзгүй, хүү Штаа түлхүүрээ үлдээгээд явсан...” гэсэн мэдүүлэг, мөн хавтаст хэргийг 150 дугаар талд өгсөн: “...Т бид нар чинь хамаатан садан хүмүүс учраас нэг нэгийнхээрээ орж гарах эрхтэй байлгүй яахав. ...Мөн бид нар гэртээ байхгүй байх үед С эгч Тгаараа эд зүйл авхуулж байсан удаа бий. С, С нар одоо БНСУ-д ажиллаж амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг, гэрч С.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...99161266 дугаарын утаснаас 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед над руу залгаад хуучин эртний эдлэл байна, та худалдан авах уу, авдаг бол та ирээд үзэх үү гэж асуусан. ... Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын хашлага дээр сууж байгаад гаансны бор даавуун уут төмөр сэтгүүртэй, эвдэрсэн 2 ширхэг мөнгөн цохилуур, нэг жижиг хэмжээтэй мөнгөн чулуун тээг, мөнгөн хормойн боолт 1 ширхэг, 1 ширхэг өрөөсөн ган бил, эвдэрхий ган хэт зэргийг жижиг бор даавуун ууттай байсан, ...тэр эмэгтэй 700 000 төгрөгөөр өгмөөр байна гэж хэлэхээр нь би 600 000 төгрөгөөр авна, түүнээс дээгүүр үнээр бол авч чадахгүй гэж хэлсэн...Түүнээс хойш 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн орчим 99161266 гэсэн дугаараас залгаад, та мөнгө авдаг юм уу, би танд юм худалдаж байсан эмэгтэй хүн байна, гэж хэлсэн. ...Бид 2 зогсоол дээр цагаан өнгийн гялгар торонд хийсэн шинэ цагийн эдэлгээнд орсон 6-ийн 6 хагасын 4 ширхэг мөнгөн аяга, хувийн үйлдвэрийн аяга, тархи манан толгой нь салангид 1 ширхэг хөөрөг үзүүлсэн. Өөрөө шууд надаас 650 000 төгрөгөөр авчих тэгэх үү ахаа, надад мөнгө хэрэгтэй байна гэсэн. ....Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нөхөр Г.Шын хамт очиход Солонгос улсаас манай нөхөр рүү Г.С нь залгаад гэрт байсан Голомт банкны зэс картны 4628686581630555 дугаартай данснаас мөнгө алга болсон байна, манай гэрийн эд зүйлийг сайн шалгаад үзээрэй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай бэр эгч С нь картаас мөнгө авсан байна гээд очиж үзэхэд бүх зүйл яг байрандаа байсан болохоор анзаараагүй, алга болсон эд зүйлийг ээж болон бэр эгчээс асууж үзэхэд хулгай ороод аваад явсан байсан. Эгч хэлээгүй бол мэдэхгүй байсан. ...Ээж Ганбямба 1 ширхэг энэ түлхүүрийг хэнд ч өгдөггүй, ахын хадам ээж Гантөмөрт 1 ширхэг байдаг, хөл нь өвчтэй болохоор бараг ирдэггүй, охин Сийг байх үед хааяа ирсэн байдаг...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
Дээрх гэрчүүдийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх тул хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзлээ.
Хулгайн гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдвэл учруулсан хохирлын хэмжээнээс үл хамааран шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэн үзэх тул хууль бус нэвтрэлтийн талаар дүгнэлт хийх шаардлагатай бөгөөд нэвтрэн орсон газрын онцлог, нэвтэрсэн арга, зорьсон санаа сэдэлт зэргийг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Т нь Сайншанд сумын 2 дугаар баг, Энхтайваны 24 дүгээр байрны 07 тоотод дүү Д.С,хүргэн С нарын гэрт очихдоо ээж Д.Гөөс гэрийн түлхүүрийг нь авч түүний гуйлтаар очсон гэх үйл баримт нотлох баримтаар үгүйсгэгдэж няцаагдаагүй учир хохирогчийн эд зүйлийг авах сэдэлт, санаа гэрт орсны дараа үүссэн гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд хулгай хийх зорилгоор нэвтэрсэн гэж үзэхгүйн дээр хулгайн гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Тг Эрүүгийн хуулийн тусгай àíãèéí 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирол төлбөр төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай/ түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурор, өмгөөлөгч нарын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Хохирогч Д.Г, С.Г нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Т нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 47 дугаар хуудас/ тогтоогдож байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.Т-д аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогт Д.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримлан шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 / нэг / жилийн хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Д.Т-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
5.Ýð¿¿ãèéí õóóëèéí еðºíõèé àíãèéí 7.1 äүгээð ç¿éëèéí 4 äýõ õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ Д.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-ыг хэргийн хамт хадгалсугай.
7.Шүүгдэгч Д.Т нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 äýõ õýñýãт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тд урьд авсан õóâèéí áàòàëãàà ãàðãàõ òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН