Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/131

 

2020        12            14                                  2020/ШЦТ/131

                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул, 

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Энэрэл,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэлээс Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Г-т холбогдох эрүүгийн 2019002370146 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Төмөр замын МСҮТ-д суралцдаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг Сүлд ардчиллын гудамж, 23 байрны 2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г.Г, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй Газрын тосны үйлдвэрийн ажилчдын орон сууцны барилгын талбай дээр иргэн Ш.Б-ын нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж, 1 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “ Хичээл 14 хоног амраад би 14 хоног ажил хийсэн юм.2020 оны 9 сарын 13-ны өдөр Б ахын ажиллаж байсан арматурын цехийн тэнд төмөр тасдаж байгаад хуучин спикерийн хажууд утсаа тавьсан. Тэгээд Д ах дуудаад 10 минут болоод утсаа авах гээд ирэхэд байхгүй байсан. Тэнд байсан хүмүүсээс асуухад  Б явж байсан тэр хүнээс асуу гэсэн. Б ахаас асуусан чинь “үгүй” гэсэн.Би байн байн утас руугаа залгасан,нэг хүн аваад байна уу гээд таслачихсан. Тэгсэн Б ах машиндаа суугаад нэг зүйл нуугаад байсан, би очоод миний утсыг авсан уу ,наад утсыг чинь 500000 төгрөгөөр авсан гэж хэлэхэд “үгүй лалрын пизда минь “ гэсэн. Тэгэхээр нь би машин дор нь хадаас тавьсан юм.  Маргааш өглөө нь Б ах дуудаад чи машин дор хадаас тавьсан уу гэхээр нь тийм гэж хэлэхэд “яасан их өдсөн пизда вэ,би чиний утсыг аваагүй” гээд намайг зодсон. Тэгээд миний уур хүрээд гэрлүүгээ очоод хутга аваад гарсан. Тэгтэл Энхээ яах гээд байгаа юм наад хутгаа хая гээд би хутгаа хаясан. Би Б ахын нүүр лүү 1 удаа цохьсон,хүзүү хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Буруугаа ойлгож байна   …” гэв.  

Хохирогч Ш.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ажил хийж байх хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө намайг ажлаа хийж байгаад өдрийн цайндаа орох үеэр тэр барилгын мужаан хийж байгаа залуу над дээр ирээд, ах аа, та миний утсыг авсан уу гэхээр нь би, аваагүй, чи өөр хүмүүсээс асуухгүй юу гэхэд би таны сонсож байсан хөгжмийн спикерийн хажууд утсаа тавьсан байсан юм гэхээр нь би, миний спикерийн хажууд ямар ч утас харагдаагүй гэдгээ хэлсэн. Ингээд намайг гар утас авсан гээд гүжирдээд байсан. 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн өглөө 08 цагийн үед би босчихоод нүүр, гараа угаачихаад машинруугаа очтол миний машины жолооч талын дугуй болон хойд талын дугуйнд 50 мм-ийн хадаас зоочихсон байсан. Тэгэхээр нь би нөгөө надаас гар утас авсан гээд гүжирдээд байсан залуу л ийм юм хийлээ гэж бодоод тэр залууг дуудаж авч ирээд, энэ яаж байгаа юм бэ гэхэд яадаг юм, би зоосон, би хийсэн юм гэсэн. Тэгэхээр нь би баруун гараа зангидаж байгаад тэр залуугийн цээжин хэсэгт нэг удаа цохиод 1 удаа толгойгоороо толгой руу нь мөргөсөн юм. Гэтэл тэр залуу байж байгаарай пизда минь, би дошин дээрээ байгаа шүү гээд гүйгээд явчихсан. Удалгүй нөгөө залуу хутга бариад гүйгээд ирсэн. Энэ үед тэр залуугийн бригадын дарга Д, өөр бас 2, 3 залуугийн хамт хүрч ирээд, чи жаахан хүүхэд зодлоо гэхээр нь би наад хүүхдийг чинь зодох биш, наад хүүхэд чинь миний машины дугуйнд хадаас зоогоод хагалаад хаячихсан байна, чи наад хүүхэддээ ойлгуулж хэлээч гэхэд Д, чи муу юу хуцаад байгаа пизда вэ гээд шууд заамдаж аваад миний цамцны захаар боогоод эхэлсэн. Нөгөө залуу нь хутгаа бариад намайг хутгална гээд давшлаад байсан. Энэ үед хэн нэг нь тэр залуугаас хутгыг нь авсан байсан. Би боолтонд ороод газар унасан бөгөөд нөгөө анх надтай муудалцдаг залуу миний нүүр рүү 1 удаа өшиглөсөн. Бас хэн өшиглөсөн нь мэдэхгүй, миний толгойн ар хэсэг рүү өшиглөчих шиг болсон. ...Би нүүр рүүгээ өшиглүүлснээс болж, доод уруул дотор талдаа язарсан, мөр хамар дотроо гэмтсэн юм шиг байгаа юм, амьсгал авахад хүндрэлтэй байгаа. Хамрын гадна талд буюу хамрын үзүүр хэсэг шалбарсан байсан. Мөн толгойн ар дагз хэсэгт хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

            Гэрч Н.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Д ах Б ахтай заамдалцаад зогсож байсан чинь цаанаас амралтын гэрээс Г баруун гартаа бор хүрэн өнгийн иштэй хоолны хутга бариад ирж байхаар нь би Гийг боль гээд хорьж байгаад хутгыг нь булааж аваад газар хаясан. Д ах Б ахтай заамдалцаад зогсож байхаар нь Г, Б ахын нүүрэн тус газар нь баруун гараараа 2-3 удаа цохихоор нь би Гийг салгаж аваад зогсож байтал Д ах, Б ахыг хавирч унагаатал Г Б ахын нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөсөн. Тэр үед Г хагас түрийтэй арзгар ултай ажлын гутал өмссөн байсан. Тэгээд би Гийг аваад Б ахаас холдуултал Д ах Б ах хоёр ч салаад тараад явсан...” /хх-ийн 16 дугаар хуудас/,

            Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 02/0258 дугаартай шинжээчийн: “...Ш.Бын биед хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, хамрын үзүүр, дээд уруулын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хамрын таславчийн муруйлт, тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын үзүүр, дээд уруулын зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт / хх-ийн 21 дүгээр хуудас/,     

              Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй Газрын тосны үйлдвэрийн ажилчдын орон сууцны барилгын талбай дээр иргэн Ш.Бын нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж, 1 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ш.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө намайг ажлаа хийж байгаад өдрийн цайндаа орох үеэр тэр барилгын мужаан хийж байгаа залуу над дээр ирээд, ах аа, та миний утсыг авсан уу гэхээр нь би, аваагүй, гэхэд би таны сонсож байсан хөгжмийн спикерийн хажууд утсаа тавьсан байсан юм гэхээр нь би, миний спикерийн хажууд ямар ч утас харагдаагүй гэдгээ хэлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн өглөө 08 цагийн үед би босчихоод машин руугаа очтол миний машины жолооч талын дугуй болон хойд талын дугуйнд 50 мм-ийн хадаас зоочихсон байсан. Тэгэхээр нь би нөгөө надаас гар утас авсан гээд гүжирдээд байсан залуу л ийм юм хийлээ гэж бодоод тэр залууг дуудаж авч ирээд, энэ яаж байгаа юм бэ гэхэд яадаг юм, би зоосон, би хийсэн юм гэсэн. Тэгэхээр нь би баруун гараа зангидаж байгаад тэр залуугийн цээжин хэсэгт нэг удаа цохиод 1 удаа толгойгоороо толгой руу нь мөргөсөн юм. Гэтэл тэр залуу байж байгаарай пизда минь, би дошин дээрээ байгаа шүү гээд гүйгээд явчихсан. Удалгүй нөгөө залуу хутга бариад гүйгээд ирсэн. ...Энэ үед хэн нэг нь тэр залуугаас хутгыг нь авсан байсан. Би боолтонд ороод газар унасан бөгөөд нөгөө анх надтай муудалцдаг залуу миний нүүр рүү 1 удаа өшиглөсөн. ...Би нүүр рүүгээ өшиглүүлснээс болж, доод уруул дотор талдаа язарсан, мөр хамар дотроо гэмтсэн юм шиг байгаа юм, амьсгал авахад хүндрэлтэй байгаа. Хамрын гадна талд буюу хамрын үзүүр хэсэг шалбарсан байсан. Мөн толгойн ар дагз хэсэгт хавдсан байсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д ах Б ахтай заамдалцаад зогсож байсан чинь цаанаас амралтын гэрээс Г баруун гартаа бор хүрэн өнгийн иштэй хоолны хутга бариад ирж байхаар нь би Гийг боль гээд хорьж байгаад хутгыг нь булааж аваад газар хаясан. ...Г, Б ахын нүүрэн тус газар нь баруун гараараа 2-3 удаа цохихоор нь би Гийг салгаж аваад зогсож байтал ...Г Б ахын нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөсөн. ...”гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 02/0258 дугаартай шинжээчийн: “...Ш.Бын биед хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, хамрын үзүүр, дээд уруулын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хамрын таславчийн муруйлт, тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын үзүүр, дээд уруулын зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй, шинжээчийн дүгнэлтийн талаар эсрэг санал гаргаж үгүйсгээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдах нь зүйтэй.

 

 Шүүгдэгч Г.Гийн хохирогч Ш.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол снаатай учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

         Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал / Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 òөгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн хөрөнгө,орлого олох боломж болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг зэргийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Ш.Б нь 500000 төгрөг нэхэмжлэх талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй,шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан торгуулийн ялын 450000 төгрөгийг  6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Шүүгдэгч Г.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Хохирогч Ш.Б нь  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Д.АДЪЯАСҮРЭН