| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00190/И |
| Дугаар | 151/ШШ2017/00244 |
| Огноо | 2017-03-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 151/ШШ2017/00244
| 2017 оны 03 сарын 14 өдөр | Дугаар 151/ШШ2017/00244 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Төв аймаг, Батсүмбэр сум, 1-р баг, Мандал суварга, 8 гудамж, 42 тоотод оршин суух НБ57110205 регистрийн дугаартай Боржигон овогт Төмөрийн Чулуунцэгмидийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Чулуунцэгмид, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Чулуунцэгмид шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Миний бие 1957 онд төрсөн. Батсүмбэр суманд бага дунд сургууль төгссөн. Төв аймгийн Батсүмбэр сумын 7-р цэцэрлэгт 1988 оны 10 сарын 19-ний өдрөөс 1994 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл эрхлэгч багшаар ажиллаж байсан. 1995 оноос 2000 он хүртэл Батсүмбэр сумын Баянбадрах ХХК-д нярваар ажиллаж байгаад 2006 онд 23 жил, олон хүүхдээр өндөр насны тэтгэвэрт гарсан. Миний 1988 оноос 1994 он хүртэл ажиллаж байгаад 1994 онд ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандсан. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Т.Чулуунцэгмид нь Төв аймгийн Батсүмбэр сумын 7-р цэцэрлэгт 1988 оны 10 сарын 19-ний өдрөөс 1994 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл эрхлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.
Үүнд:
1. 1976 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот, Цэцэрлэгийн багшийн сургуулийн захирал Л.Сумжавын Төмөрийн Чулуунцэгмидэд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
2. Төв аймгийн Батсүмэр сумын 1-р багийн засаг дарга А.Туяагийн 2017 оны 01 сарын 16-ны өдрийн 09/10 дугаартай албан тоотод 1988-1994 он хүртэл Батсүмбэр сумын цэцэрлэгт Ж.Одонгэрэл, Сарангэрэл тогооч, Чулуунцэгмид, Цогбадрах багш нар хамт ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолт,
3. Төв аймгийн Батсүмбэр сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1984 оны 01 сарын 10-ны өдрийн 04 дугаартай ээлжийн амралтын хуваарь батлах тухай захирамжийн хавсралтад ...Т.Чулуунцэгмид эрхлэгч/хүмүүжүүлэгч ажилласан жил 7 жил, үндсэн амралтын өдөр 26 хоног... гэх бичилт,
4. Төв аймгийн Батсүмбэр сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1985 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 19 дугаартай захирамж хавсралтад Чулуунцэгмид 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс амрах хугцааа, үндсэн амрах өдөр 26 хоног, бүгд 26 хоног.... гэх бичилт,
5. Гэрч Л.Сарангэрэл: Т.Чулуунцэгмид нь Төв аймгийн Батсүмбэр сумын 7-р цэцэрлэгт 1988 оны 10 сарын 19-ний өдрөөс 1994 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл эрхлэгч багшаар ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-гэрч Ж.Одонгэрэл: Т.Чулуунцэгмид нь Төв аймгийн Батсүмбэр сумын 7-р цэцэрлэгт 1988 оны 10 сарын 19-ний өдрөөс 1994 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл эрхлэгч багшаар ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.
Т.Чулуунцэгмидийн ажлаас чөлөөлсөн тушаал нь өөрт болон архивт хадгалагдаагүйгээс эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүний 1994 оны 2 сарын 28 нд хүмүүжүүлэгч багшийн ажлаасчөлөөлсөн тухай үйл баримтыг өөрийнх нь хөдөлмөрийн дэвтрийн 8 -9 дахь талд бичигдсэн дэвтрийнхуулбар, Төв аймгийн Батсүмбэр сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт, Төв аймгийн Батсүмбэр сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны тушаалууд, болон гэрч нарт хууль сануулжасуусан мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилт нь хамт нэг дор ажиллаж байсан болохыг нотолсон байх тул ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэв.
Иймд хэрэгт ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг хуульд зааснаар өөрийн дотоод итгэлээр үнэлж Боржигон овогт Төмөрийн Чулуунцэгмид нь Төв аймгийн Батсүмбэр сумын 7-р цэцэрлэгт 1988 оны 10 сарын 19-ний өдрөөс 1994 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НБ57110205 регистрийн дугаартай Боржигон овогт Төмөрийн Чулуунцэгмид нь Төв аймгийн Батсүмбэр сумын 7-р цэцэрлэгт 1988 оны 10 сарын 19-ний өдрөөс 1994 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймагдахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ